Тус компани 2012 онд 2.5 сая долларын алдагдалтай ажилласан бол өнгөрсөн онд 58.1 сая ам.долларын алдагдал хүлээжээ. Дээрх алдагдлыг хүлээснээр нэгж хувьцаанд ногдох цэвэр алдагдал нь 1.57 цент болж өсчээ. Ийнхүү алдагдалтай ажиллах гол шалтгаан нь коксжих нүүрсний үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад 15 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн аж. Харин борлуулалтын орлого нь 437.3 сая ам.доллар болжээ. Өнгөрсөн онд "Mongolian Mining Corporation” 10.7 сая тонн нүүрс олборлож, 5.7 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх онтой харьцуулахад өссөн үзүүлэлт гэдгийг албаныхан хэлж байна.
Б.Заяа