- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Яаралтай” гэх тодотголтой Гацууртын ордыг УИХ-аар хэлэлцэхийг бүлгүүд дэмжлээ
Засгийн газраас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох
тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. "Яаралтай” дэгээр
хэлэлцүүлэхээр төлөвлөсөн энэ төсөл УИХ-д ирээд хоёр долоо хоносон ч
хэлэлцэж эхлээгүй л байна.
Уг төсөлд Гацууртын ордын 34 хувийг төр эзэмших саналыг тусгасан нь УИХ
дахь нам, эвслийн бүлгүүдийн анхаарлын төвд байна. Энэ төслийг УИХ дахь
МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэх асуудлаас хойшлуулсан.
МАН-ынхан өчигдөр болсон бүлгийн хурлаар Гацууртын ордын төрийн
эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцээд,
УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ.
МАН-ЫН БҮЛЭГ төслийг
хэрэгжүүлэх хүрээнд хоёр үндсэн шаардлага тавьж байгаа гэж бүлгийн дэд
дарга Д.Хаянхярваа мэдээллээ. "Нэгдүгээрт, 34 хувийг төр үнэгүй эзэмших
ёстой. Хэрвээ 34 хувийг төр үнэгүй эзэмшихийг зөвшөөрөхгүй тохиолдолд
тусгай төлбөр гэж нэрлэгдэж байгаа 3 хувийг 3-6 хувь хүртэл нэмэгдүүлэх
ёстой. Уул уурхайн томоохон төслүүдийг явуулах ёстой, ингэхдээ Монгол
Улсын эрх ашигт нийцсэн гэрээ хэлцлүүдийг хийх ёстой гэж үзэж байна”
хэмээн байр сууриа илэрхийллээ. Харин
АН-ЫН БҮЛЭГ
хурлаараа Гацууртын асуудлыг хэлэлцээгүй аж. Бүлгийн дэд дарга
Ш.Түвдэндорж "Засгийн газраас анх өргөн мэдүүлсэн 34 хувийг төр эзэмших
бөгөөд үүнтэй тэнцэх хэмжээний тусгай төлбөр авахаар төсөлд тусгасан.
Хэрэв 34 хувийг төр эзэмшинэ гэвэл ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ,
татвар төлнө гэх мэтээр санхүүгийн хэрэгцээ шаардлага гарах нь учир
эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд Засгийн газраас өргөн
мэдүүлсэн хувилбар нь ашигтай хэмээх анхны байр сууриндаа хэвээр байна”
гэж мэдээлсэн.
"ШУДАРГА ЁС ЭВСЭЛ"-ИЙН БҮЛЭГ МАН-ын бүлэг Гацууртын төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас өнгөрсөн
долоо хоногт хойшлуулах санал тавьсан. Завсарлагатай холбоотой нэлээд
олон асуудал тодорхой болох байх. Эвсэл том ордууд дээр төрийн мэдлийн
хувь хэмжээ байх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Одоо ч энэ байр
сууриа хадгалсан хэвээр гэж бүлгийн дарга Н.Батцэрэг ярилаа.
"Яаралтай” хэмээн тодотголтой энэ төслийн талаар УИХ дахь нам, эвслийн
бүлгүүд ийн байр сууриа илэрхийлж, УИХ-аар хэлэлцүүлэх боломжийг нь нээж
өгч байна.
Төр Гацууртын ордод 34 хувь эзэмшихдээ хөрөнгө оруулахгүй, зардал болон
зээлд нь оролцохгүй, хариуцлага хүлээхгүй бөгөөд түүний оронд тусгай
төлбөр авах шинэ хувилбарыг оруулж иржээ. Энэ талаар:
ЗГХЭГ-ЫН ДАРГА С.БАЯРЦОГТ "Сайдын цаг” –аар өнгөрсөн пүрэв гаригт мэдээлэл хийхдээ "Засгийн
газраас өргөн барьсан тогтоол нь хоёр заалттай. Ашигт малтмалын хуулийн
8.1-т тухайн стратегийн орд дээр хэдэн хувийг төр эзэмшихийг УИХ
тогтооно гэж заасан. Өмнө нь хэд хэдэн удаа тогтоол гаргаж байсан.
Гацууртын хувьд сар шинийн өмнө Засгийн газар хүү авахгүйгээр 20
хувийг нь эзэмших санал оруулсан. УИХ үүнийг шаардлагагүй гэж үзээд
шийдээгүй. Тусгай рояалти гэдэг нь төрийн эзэмших тодорхой хувийг
орлуулж, дүйцүүлж байгаа асуудал. Тэгэхээр хөрөнгө оруулагч өөрөө
тухайн ордыг нээсэн бол төрийн эзэмшил дээд хэмжээгээр буюу 34 хувь байх
хуулийн заалт бий. Энэ дагуу Засгийн газар 34 хувь гэж санал оруулж
ирсэн.
Үүнийгээ тусгай төлбөрөөр дүйцүүлэн төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших
санал юм. Энэ 34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай рояалти
авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломж байна гэж Ажлын хэсэг
санал гаргасан. Үүнийгээ УИХ-д оруулж танилцуулж байгаа.
Тэгэхээр 34 хувиа авсан ч гурван хувийн нэмэгдэл рояалти авна гэдэг нь
таван хувийн суурь рояалти, 5 хувийн өсөн нэмэгдэх роялти гээд нийт
13 хувь болно. Ойролцоогоор нийтдээ 78 хувийн татвар авах бололцоо
бүрдэж байгаа. Гэхдээ манай улс 2019 он хүртэл суурь рояалтигаа 2.5
хувь болгон бууруулсан, өсөн нэмэгдэх рояалтийг 2019 он хүртэл алтан
дээр хэрэглэхгүй гэж заасан.
Тэгэхээр хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл ашигтай, түүнээс хойш
маш өндөр хэмжээний татвар төлнө гэсэн үг. Хэрэв бид ногдол ашиг авна
гэвэл хүлээх болно, тусгай рояалтиг газар ухаж эхэлснээс хойш аваад
эхэлнэ.
Ингээд бодоход бид өнөөдөр үнэ цэнэтэй мөнгө авч байна. Хэмжээгээрээ ч,
өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс хамаагүй ашигтай болж таарна.
Орд болгон дээр хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай роялти авах
нь ашигтай байна уу гэдэг сонголтоо хийх бололцоотой” хэмээн тодорхой
тайлбарласан.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн том төслүүд УИХ-д ирээд гацах нигууртай
болоод байгаа. Харин Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг
тогтоох төслийн талаар нам, эвслийн бүлгүүд энэ долоо хоногийн эхэнд
нааштай мэдээллүүд өгч байна.
Э.Энхмаа |
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||