- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"30ЛБИН монголоос "НИНЖА М0НГ0Л"
Гадаадын хөрөнгө оруулагчдад улсаа худалдах гаж тогтолцоог нутагшуулсан нь
Монголчууд бид ардчилал руу тайван замаар шилжсэн хэмээн онгирох дуртай. Гэвч эдийн засаг талаас нь харвал энэ шилжилтийг тайван биш, харин ч хэрцгий, бүр дэндүү хэрцгий хийжээ. Хагас зуун жилийн бүтээн байгуулалтаа хэдхэн жилийн дотор үгүй хийчихээд, шалдаа буусан нийгэм, эдийн засгаа эзэнгүй хаясан. Тэгээд "үл үзэгдэгч гар” бүхнийг зохицуулчихна хэмээн итгэж, хүлээж суув. Харамсалтай нь, энэ хугацаанд бид ч, бидэнтэй ижил зах зээлд хөл тавьсан бусад буурай улс ч хөгжиж чадсангүй. "Хэрвээ би зургаан настай хүүгээ ажил хий гэвэл тэр маань сүрхий гутал цэвэрлэгч, эсвэл гудамжны наймаачин болж мэдэх юм. Гэвч хэзээ ч тархины мэс засалч, эсвэл цөмийн физикч болж чадахгүй” хэмээн Кэмбрижийн их сургуулийн профессор Ха Жу Чан буурай орнууд зах зээлийн өрсөлдөөнд орёноор амжилтад хүрээгүйн шалтгааныг тайлбарлажээ.
1990-ээд онд Монгол Улс зах зээлд шилжсэнээр олон монгол хүүхэд хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж билээ. Тэдний зарим нь зах дээр тэрэг түрж, зарим нь машин угааж, зарим нь гутал арчиж, харин юу ч хийж чадахгүй нь гуйлга гуйна. Мөн зүгээр л гудамжаар дэмий тэнэж явдаг халаасны хулгайч хүүхдүүд ч олон байсныг "траншейны хүүхдүүд”, "золбин хүүхдүүд” гэж нэрлэж байв. Одоо тийм хүүхдүүд хамаагүй цөөрснийг хүний наймаатай холбон тайлбарлах нь бий ч барим тавим нотолгоо гарч ирээгүй.
Тэдгээр хүүхэд алт ухаж, бидний хэлдгээр нинжа болсон гэж үзэх хүмүүс ч байдаг. Үнэхээр тэр үеэс "Алт” хөтөлбөр хэрэгжиж, Монголын алтны олборлолт огцом нэмэгдсэн учраас энэ нь илүү үндэслэлтэй тайлбар болов уу. Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжих харгис, хэрцгий он жилүүдийн золиос болсон золбин хүүхдүүд яваандаа алт ухаж, амьдралаа залгуулж эхэлсэн байх нь. Тэгвэл шалдаа буусан Монголын эдийн засаг ч мөн хөлөө олж ядан явсаар, эцэст нь нинжа болжээ. Өнөөдөр манай экспоргын 90 хувийг гагцхүү ашигт малтмал бүрдүүлж байна шүү дээ.
ШИНЭ КОЛОНИЧЛОЛ
Неолиберализмын энэ эринийг неоколоничлол буюу шинэ колоничлолын эрин ч гэдэг. Их гүрнүүдийн дарангуйллаас гарсан хэмээн "хошгирч” байсан улс орнууд чөлөөт зах зээлийн ачаар эргээд дарангуйлалд оржээ. Тэгэхдээ энэ удаад колоничлолын газрын зургийг их гүрнүүд биш, үндэстэн дамнасан корпорациуд зурсан байна. Гучин жилийн өмнө дэлхий даяар либералчлал эхлэхэд үндэстэн дамнасан корпорациуд шүлсээ савируулан, бөмбөрцгийг хувааж идэх бэлтгэлээ базааж байлаа. Тэдний өмнөөс Дэлхийн банк, Олон улсын валютын сан буурай орнуудын тархийг угааж, зах зээлийг нь чөлөөлчихсөн байв. Ингээд үндэстэн дамнасан корпорациуд довтолгоогоо эхлэхэд Африк, Латин Америкийн орнууд аль хэдийнэ цагаан тугаа мандуулчихсан хүлээж суужээ.
Үндэстэн дамнасан корпорациуд асар их хүчтэй болохыг Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц онцолсон байна. Тэдэнд их мөнгө бий, бас тэдний ард их гүрнүүд бий. Хамгийн гол нь тэдний эрх ашгийг хамгаалж буй бүхэл бүтэн тогтолцоо бий. Чөлөөт зах зээлийн энэ эринд дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байгаа ч үндэстэн дамнасан корпорациуд асар хурдтай томорч, улам хүчирхэгжиж буйг ганц тооноос харж болно. "PwC”-гийн гаргасан судалгаанаас үзэхэд, дэлхийн топ 100 компанийн зах зээлийн нийт үнэлгээ зургаан жилийн дотор хоёр нугарч, 8.4 их наяд ам.доллараас 16.2 их наяд ам.долларт хүрчээ. Энэхүү жагсаалтыг тэргүүлж буй "Арр1е” компани л гэхэд 2009 онд 94 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй байсан нь одоо 725 тэрбум ам.доллар болсон байх юм. "Их 20”-д л багтаагүй бол дэлхийн ямар ч улс ДНБ-ий хэмжээгээрээ "Арр1е”-ийг давахгүй нь. Тэгвэл "Pio Tinto”-гийн зах зээлийн үнэлгээ 68.5 тэрбум ам.доллар буюу манай нийт эдийн засгаас даруй зургаа дахин том байна. Тус группийн гүйцэтгэх захирал Сэм Уолш жилдээ 10 сая ам.долларын цалин, урамшуулал авдаг тухай гаднын хэвлэлүүдэд бичжээ. Өөрөөр хэлбэл, манай төр, засгийн хамгийн дээд албан тушаалтнууд мянган жил ажиллаад ч Сэм Уолшийн ганц жилийн орлогыг олж чадахгүй юм. Тиймээс үндэстэн дамнасан корпорациуд задгай мөнгөө шажигнуулж ирээд л хөгжиж буй, буурай орнуудын эрх баригчдыг лообийдож дөнгөнө. "Тэд өөрсдийн дүрмээр тоглодог” хэмээн Жозеф Стиглиц тэмдэглээд, шаардлагатай бол улс орнуудын Засгийн газарт авлига өгч, тусгай эрх эдлэх гэрээ (хөрөнгө оруулалтын гэрээ) хийдэг тухай бичжээ. Ялангуяа уул уурхайн компаниуд энэхүү бохир аргаар мэргэшсэн учраас өнөөдөр ихэнх улс "түүхий эдийн хавсарга” орон болсон байна. Иймэрхүү тусгай эрх, хөнгөлөлт эдэлснээр үндэстэн дамнасан уул уурхайн корпорациуд асар их ашиг олдгийг Жозеф Стиглиц хэлээд, харин тухайн улс орны хөгжилд хувь нэмэр оруулж шальдаггүйг онцолжээ.
Үндэстэн дамнасан корпорациудын эрхшээлд орж, ашигт малтмалаа гаргачихаад, оронд нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ импортолдог улс орнуудыг "шинэ үеийн колони” гэдэг байх нь. Харин бид яаж байна? Зэс, алтаа "Pio Tinto”-гоор ухуулчихаад, "Тoyotа”-гийн машин унаж, "Аррlе”-ын ухаалаг утсыг барьж байна. Газрын тосоо "PetroChina"-гаар олборлуулчихаад, бензинээ "Роснефть” компаниас авч байна шүү дээ.
ТЭДНИЙ "ТОГЛООМЫН ДҮРЭМ
Танзани улс 1989-1992 онд чөлөөт зах зээлд шилжиж эхлэх үеэр уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт татаж байж л нийгэм, эдийн засгийн хүнд байдлаас гарна хэмээн Дэлхийн банк, ОУВС-гийн зүгээс ятгаж байжээ. Тиймээс тус улсын эрх баригчид гаднын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 1998 он гэхэд "бага татвар, бага зохицуулалт, чөлөөт худалдаа”-г санал болгох хууль эрх зүйн орчныг бий болгов. Төлөвлөж байсны дагуу үндэстэн дамнасан корпорациуд орж ирээд, Танзанийн алтны ордууцыг 100 хувь эзэмшсэн байна. Үр дүнд нь, алтны экспорт 1998 онд ердөө хоёр тонн байснаа 2005 онд 50 тонн болж, 25 дахин нэмэгдлээ. Гэтэл тус улсад үйл ажиллагаа явуулдаг гаднын компаниуд 1998-2005 онд тэрбум гаруй ам.долларын алдагдал хүлээсэн хэмээн тайлагнах нь тэр! Алтны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг "Barrick Gold" хүртэл алдагдалтай ажилласан гээд, аж ахуйн нэгжийн орлогын татвараа ч төлөөгүйг Танзанийн сэтгүүлч ярьж билээ. Тус улсын Засгийн газар гаднын хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт үзүүлэх тухай гэрээ, хэлэлцээрүүд хийсэн гэх боловч тэдгээр бичиг баримтыг олон нийтэд танилцуулдаггуй учир мэдээлэл олж авахад тун хэцүү байдаг аж. Ингэж л алт олборлолтоор Өмнөд Африк, Гана, Малигийн дараа буюу бүс нутагтаа дөрөвдүгээрг жагсдаг Танзани улс дэлхийн хамгийн ядуу орны нэг хэвээр үлджээ. Энэ бүхэн танил санагдагдаж байгаа биз?
Канадын "Centerra Gold” Бороогийн алтыг хэдхэн жилийн дотор хуу хамсан. Тус компанийн мэдээллээс үзэхэд, 2004 оноос эхлэн Бороогийн уурхайгаас нийт 1.8 сая унци (50 орчим тонн) алт гаргасныг өнөөгийн ханшаар бодоход хоёр тэрбум ам.доллар болно. Гэтэл "Centerra Gold” манай Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээнийхээ дагуу татварын хөнгөлөлт эдэлсний зэрэгцээ Монголбанкинд ч алтаа тушаагаагүй билээ. Ийнхүү Монгол Улсад ямар ч ашиггүй гэрээг гаднын компанитай байгуулсан эзэн нь ч олдоогүй бөгөөд тухайн үед засгийн эрхийг барьж байсан хүмүүс бурууг бие бие рүүгээ түлхсээр өдий хүрсэн. Гэтэл одоо нөгөө л "Centerra Gold"-тойгоо хамтарч, Гацууртын ордыг ашиглана гээд чичирч дайрах нь сонин. Тэд бидэнд дахиад л молиго үмхүүлэх гэж байгааг хэдхэн тоо гэрчлэх юм. Тухайлбал, Гацууртын орд 10 жилийн хугацаанд 340 тэрбум төгрөг буюу 180 сая ам.долларын ашигтай ажиллана гзж тооцоолжээ. Өнөөгийн ханшаар бол энэ нь тав хүрэхгүй тонн алтны үнэ юм. Та бодоод үз дээ, 50-70 тоннын нөөцгэй уурхайгаас тав хүрэхгүй тоннын ашш хүртэх юм бол ажиллуулаад яах юм бэ? Энэ тооцоогоор бол, ирэх 10 жилд хамгийн ихдээ 10 хувь буюу жилийн ганц хувийн ашиг хүртэхээр байна шүү дээ. Иймхэн юмны төлөө Ноён уулаа хамгаалах хөдөлгөөн, олон нийтийн эсэргүүцлийг сөрөх хэрэг бий гэж үү?
Жозеф Стиглицийн хэлсэнчлэн, үндэстэн дамнасан корпорациуд, ялангуяа уул уурхайн компаниуц өөрсдийн гэсэн "тоглоомын дүрэм”-тэй. Тэд улс орнуудаас тэр дүрмээр нь тоглохыг шаардаж, гэрээ байгуулдаг. Тэд бас өөрсдийн гэсэн арга барилтай. Тэд манайх шиг хөгжиж буй орнууцын эрх баригчид, албаны хүмүүсийг амархаан "мангартуулчихна”, шаардлагатай бол "арын хаалгадана”. Энэ бүхний эцэст бид нэг л мэдэхэд 50 тонн алтаа зөөлгөчихөөд, өөрсдөө юу ч үгүй хоцорсон байдаг. Нэг л мэдэхэд Оюутолгойн 34 хувийг эзэмшиж байгаа нэртэй, бөөн өртэй сууж байна.
ГАРЦ БАЙНА УУ?
Гаднын хөрөнгө оруулагчдыг татаж байж л хөгжилд хүрнэ хэмээн бидэнд сургаж ирсэн улс орнууд өөрсдөө тэгж байсан гэж үү? XIX зуунд АНУ банк санхүү, уул уурхай, тээвэр зэрэг салбартаа гаднын хөрөнгө оруулагчдыг орохыг хязгаарладаг байжээ. Тэгвэл япончууд 1970-аад оныг хүртэл ихэнх салбартаа гаднынхныг орохыг тас хориглодог байсан бөгөөд зарим 'салбартаа хүлээж авлаа ч 49 хувийн квот л олгодог байв. БНСУ ч энэ загварыг нь хуулбарлаж байж хөгжилд хүрээд, 1997 оны хямралын дараа л гаднын хөрөнгө оруулагчдад зах зээлээ нээж эхэлжээ. Харин Финланд улс 1930-1980-аад онд 20-иос дээш хувийн гаднын хөрөнгө оруулалтгай компаниудыг албан ёсоор "аюултай” гэх ангилалд багтаадаг байв.
Өөрөөр хэлбэл, өнөөгийн хөгжингүй орнууд бүгдээрээ гаднын тоглогчдоос зах зээлээ хамгаалж байж. Үүгээр зогсохгүй тариф, татаас мэтээр үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалж, дэмжиж байсныг өмнөх нийтлэлүүдэд тодорхой бичсэн билээ. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийн компаниудаа өлгийдөн авч, өсгөж торниулаад, чадалтай, чадвартай болмогц нь зах зээлийн өрсөлдөөнд оруулсан байна. Тэгсэн хэрнээ сүүлийн 30 орчим жилийн турш Монгол шиг буурай орнуудад "Зах зээлээ чөлөөл, гаднын' хөрөнгө оруулагчдад зориулж таатай нөхцөл бүрдүүл” хэмээн сургаж, номлож ирсний учир юу ю? Өндөр тариф, татаасын хүчээр дэлхийн аж үйлдвэрлэлийн төв болсон Их Британи бусад улсаас чөлөөт худалдааны бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байхыг Германы нэрт эдийн засагч Фридрих Лист 1841 онд шүүмжлэхдээ, "Өөрсдөө дэлхийн эдийн засгийн оргил дээр гарчихаад, бусдад боломж олгохгүйн тулд түүнд хүрсэн шатаа өшиглөөд унагаж байна” гэжээ. Тэдний "унагасан шат”-ыг ашиглаж байж л бид хөгжилд хүрэх юм. Яаж ч бодсон, 30 настай "том гар”-тай зургаан настай хүүхэд өрсөлдөж чадахгүй шүү дээ.
Д.МӨНХЧИМЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||