- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Стратегийн орд ашиглах шинэ хувилбар буюу Гацууртын 34 хувь
Бид хөгжил буурай боловч баялаг ихтэй орны зовлонг тойрч биш дайрч байна. Хөрөнгө оруулагч нэрээр орж ирсэн гадны компаниуд хэдэн дарга нарынх нь гэдсийг хагартал хахуульдаад улсад нь хөгжил биш хөнөөл тарьсан жишээ олон. Харин монголчууд арай өөр байж бусдын алдааг давтахгүйг хичээн хөрөнгө оруулагч нарын санал болгосон уул уурхайн төслүүдийг долоо хэмжиж нэг огтлох зарчмаар шийдэхийг чармайж байгаа гэж иргэд бага боловч найдна. Яг ийм замаар есөн жил хүлээгдэж буй алтны уурхайн төсөл бол "Сентерра гоулд Монголиа”-гийн Гацууртын алтны төсөл юм.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрших төслийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай энэ долоо хоногт Эдийн засгийн байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод буй юм.
Гацууртын уурхай нь дээрх зурагт харуулсан хэд хэдэн ил уурхайгаас бүрдэнэ.
Засгийн газрын зүгээс Гацууртын ордыг хамтран ашиглах нөхцлийг өмнөх уул уурхайн төслүүдээс арай өөрөөр оруулж ирсэн нь олны анхаарлыг татаад байна. Ашигт малтмалын тухай хуулиар хувийн компани өөрсдийн хөрөнгөөр хайгуул судалгааны ажил хийж, нөөцийг нь тогтоосон бол тухайн ордын 34 хувийг төр эзэмших эрхтэй. Үүний дагуу монголчууд бид хөрөнгө оруулахгүйгээр, бизнесийн хариуцлага хүлээхгүйгээр энэ ордод 34 хувиа эзэмших тухай яг одоо ярьж буй юм. Гацууртын ордод хэрэгжүүлэх гэж буй "Тусгай төлбөртэй дүйцэх 34 хувь” хувилбар гээд байгаа нь төсөл хэрэгжүүлэгч "Сентерра гоулд” компанид орж ирэх бүх орлогоос тусгай төлбөрөөр 34 хувь эзэмшинэ гэсэн үг. Энэхүү 34 хувьд ногдох ашиг нь 200 орчим сая ам.доллар болно гэж урьдчилан тооцож байгаа ажээ. Гэхдээ энэ бол Гацууртын алтнаас манайд орох нийт ашиг, орлого биш. Зөвхөн 34 хувьд ногдох ашиг. Компани бүх хөрөнгөө оруулаад, оруулсан хөрөнгөө бүрэн нөхөөд татварын дараах ашгийн тооцоолол гэж үзэж байна. Бодит болон бодит бус хөрөнгө оруулалт , үр ашгаар нь тооцвол энэ санал стратегийн ордуудад төр хувь эзэмшихдээ хөрөнгө зарахгүй, эрсдэл хүлээхгүй байх хамгийн оновчтой хувилбар гэж үзэх хүмүүс ч цөөнгүй байгаа юм. Энэхүү хувилбарын үр ашгийн талаар ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өнгөрсөн долоо хоногт тайлбарлахдаа "Засгийн газар 34 хувь гэж санал оруулж ирсэн. Үүнийг тусгай төлбөрөөр дүйцүүлэн төрөөс мөнгө гаргахгүйгээр эзэмших санал юм. Энэ 34 хувьдаа тааруулаад тав хүртэлх хувийн тусгай роялтигаа авбал ойролцоогоор 3 орчим хувь дээр очих боломжтой. Тэгэхээр 34 хувиа авсан ч бай, 3 хувийн нэмэгдэл роялти авна гэдэг нь 5 хувийн суурь роялти, 5 хувийн өсөн нэмэгдэх роялти гээд нийт 13 хувь болно. Ойролцоогоор нийт 78 хувийн татвар авах бололцоо бүрдэж байгаа. Гэхдээ манайх 2019 он хүртэл суурь роялтигаа 2.5 хувь болгож бууруулсан, өсөн нэмэгдэх роялтийг 2019 он хүртэл алтан дээр хэрэглэхгүй гэж заасан. Тэгэхээр хөрөнгө оруулагч талд 2019 он хүртэл ашигтай, түүнээс хойш маш өндөр хэмжээний татвар төлнө гэсэн үг. Хэрэв бид ногдол ашиг авна гэвэл хүлээх болно, тусгай роялтиг газар ухаж эхэлснээс л авч эхэлнэ. Хэмжээгээрээ ч, өнөөгийн үнэ цэнээрээ ч хувь эзэмшсэнээс хамаагүй ашигтай болж таарна. Орд болгон дээр хувь эзэмших нь ашигтай байна уу, тусгай роялти авах нь ашигтай байна уу гэдэг сонголт хийх бололцоотой” хэмээжээ. Засгийн газрын зүгээс УИХ-д өргөн барьсан танилцуулгад "Монгол Улсад нийтдээ 660 тэрбум төгрөг буюу 380 орчим сая ам.долларын татвар хураамж, 730 орчим сая ам.доллартай тэнцэх хэмжээний бараа, ажил үйлчилгээг үндэсний компаниуд хийж, ажилтай орлоготой болгоно” гэснийг өдөр тутмын сонинуудын тоймд дурдсан байна.
Баялагтай орон баларсан тухай дээр дурдсанчлан хэрэв зөв цагт нь ухаалаг бодлогоор ашиглаж чадвал улсынхаа хөгжилд түлхэц болсон жишээ ч бий. Ер нь бид үнэнтэй нүүр тулах дургүй хүмүүс. Хэрэв Засгийн газрын ажлын хэсгийнхний дээрх аргачлалаар Гацууртыг хөдөлгөх шийдвэрийг УИХ гаргачихвал өнөөх алдарт Оюутолгой, Тавантолгойгоос өмнө туйлдсан эдийн засагт том дэмжлэг болно гэж үзэх эдийн засагчид ч олон байна. Өнгөрсөн хугацаанд Гацууртын ордын хайгуулын ажилд 49,7 сая ам.доллар зарцуулсан тухай тайланг компаниас гаргажээ. Тэд анх төслийн 20 хувийг Монголын төр эзэмшихийг санал болгосон. Гэвч УИХ хуулийнхаа дагуу хамгийн дээд хэмжээ болох 34 хувийг эзэмшихийг Засгийн газарт үүрэг болгосны дагуу өнгөрсөн гуравдугаар сараас хойш хэлэлцээр хийж зөвшилцөлд хүрээд байгаа нь энэ юм. Гэхдээ Оюутолгой төслийн алдаан дээрээсээ сургамж авч төсөлд нэг ч төгрөг зарлагадахгүй, үйл ажиллагааных нь туршид хариуцлага хүлээхгүйгээр татварын аргаар 34 хувиа эзэмших Засгийн газрын хувилбар дээр УИХ дахь намын бүлгийнхэн саналын зөрүүтэй байгаа. МАН-ын бүлгийнхэн Гацууртын төслийг төрийн оролцоогүйгээр бизнесийн зарчмаар явуулах нь зүйтэй гэж байгаа бол "Шударга ёс” эвслийнхэн 100 хувь төрийн мэдэлд байх ёстой зэргээр олон янзын байр суурь илэрхийлж буй. УИХ дахь намын бүлгүүд зөрүүтэй байр сууриа энэ долоо хоногт цэгцэлнэ гэсэн хүлээлт үүсчээ.
Одоо бидэнд нэг л зүйл дутагдаж байна. Хангалттай ярьж, хангалттай улстөржсөн. Тиймээс хэрэв ашигтай гэж үзэж байгаа бол Гацууртын төслийг хөдөлгөчихвөл хөрөнгө оруулагчдаас авсан муу нэрээ сайжруулж, улсынхаа эдийн засгийг ч дэмжсэн цагаа олсон шийдвэр байж мэдэх юм. Бид энэ бөмбөрцөгт ганцаархнаа баялагтайгаа үлдсэн мэт аашилж болохгүйг улам бүр хавтгай болж буй дэлхий харуулж байна. Хөрөнгө оруулагчдыг өөрсдийнхөө байр суурьт тавиад үзсэн ч тэд нэг төслийг хэрэгжүүлж эхлэхийн тулд есөн жил хүлээнэ гэдэг амар биш.
Гэхдээ удаан хүлээлгэсэн гээд хамаг юмаа гадныханд зүгээр алдаж болохгүй. Хэрэв Засгийн газрын ажлын хэсгийнхний хувилбар боломжтой гэж үзээд өнөөдөр шийдвэр гаргавал маргааш эхлэх төсөл Гацуурт юм билээ. Тэнд 1000 гаруй хүн ажил эхлэхийг хүлээж байна. Төр улстөржилгүй, барьцаа, тохиролцооноос ангидаар шийдвэрээ хурдан гаргахыг ард түмэн хүсч буй юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||