- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
С.Баяр ба “Туркойз хилл ресурс”-ын залилан
Уул уурхайн салбар ойрын 10 гаруй жилдээ л манай улсын тэргүүлэх гол салбар байх нь нэгэнт тодорхой болсон зүйл. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 17 хувь, экспортын 80 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувийг эзэлж, улсын төсвийн 23 орчим хувийг бүрдүүлдэг гэх энэ салбарт хүндрэл учирсаар байна. Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалт зогсоод удаж буй. Шинэ оны өмнөхөн энд 1.5 тэрбум доллар орох сураг гарсан боловч чимээ аниргүй болов. Уул уурхайн сайд Д.Ганхуяг саяхан Канад орныг зорьж, Монголд хөрөнгө оруулалтын эрүүл орчин бүрдсэн талаар баахан ухуулж, сэнхрүүлж байгаад ирлээ. Гаднынхан Монголд тийм ч дургүй биш л дээ. Нэг хүнд ноогдох газар нутгийн хэмжээ, хөрсөнд доорх баялаг нь дэлхийн чихийг дэлдийлгэж байгаа. Гэвч өнгөрсөн жилүүдэд алдсан алдаагаа нөхөх нь өнөөгийн төр засгийнхны хамгийн хүнд шүдний өвчин болов.
Оюу толгойн гэрээний шинэчлэлт удааширсаар байна. Канадын "Айвенхоу майнз” компани анх 1990-ээд оны сүүлчээр Монголд орж ирээд энэ ордыг "эзэгнэж” эхэлсэн юм. Тэр үед манай эдийн засаг тарчигхан байлаа. Харин эрх баригчдын зарим нь овоо хөлжиж, бэлжээд амжсан байсан. Айвенхоугийн захирлууд Н.Энхбаяртай сүжирч, түүний дэмжлэгээр олон лиценз бөөндөөд авчихсан болохоор амь, албаны шугамаар түүнд хаялгаа харамгүй өгсөн гэдэг. Дараа нь иймэрхүү тоглоом дээр С.Баяр "тодорч” гарч ирсэн юм. Оюу толгойн гэрээг тэр "Хар толгойгоороо хариуцна” хэмээн тухайн үед Ерөнхий сайд хийж явсныхаа хувьд гурван сайдаа уг гэрээний нэг талд суулгаснаар түүний "найр” үндсэндээ өндөрлөж билээ. Гэрээ байгуулсныхаа дараахан тэдгээр гурван сайдаа дагуулан Сөүл рүү нисээд, буцаж ирэхдээ гэнэт "Бие муудлаа” гээд шууд ажлаа өгөөд алга болсон. Одоо тэр Америкт хувийн эдлэн, байшинтай, түүнийгээ зарж борлуулж явна. Авлигатай тэмцэх газрынхан шалгаж зүрхлээгүйг бодохоор хашир өөртөө нэлээд олон давхар хамгаалалт хийж чадсан бололтой. Түүнээс биш "хөл”-ийг нь зозолзуулаад "Нэг” худаг руу чирээд явах цаг нь ч аль хэдийнээ болчихсон юм л даа.
Оюу толгойн гэрээ Монголд ашиггүй хийгдсэн гэдгийг өнөөдөр мэдэхгүй хүн алга. Гэрээг сайжруулахыг шаардаж, түүгээрээ нэр төрийн "бизнес” хийж УИХ-д орж суусан улс төрчдийг өдгөө бусдаас ялгаж таних шиг амархан юм бас үгүй. Оюу толгойн сэдэв хөндөх тоолонд амаа жимийдэг гишүүдийг тоолоод үзээрэй, та минь. Тэд өнгөрсөн жилүүдэд хорин хэдүүлээ нийлэн гарын үсгээ зурж, "Энэ гэрээг сайжруулъя” гэж сүрхий эрх оронч царайлцгааж байлаа. Харин одоо тэдний тодроос өнөөх муу "орилоо” Гамбаа буюу С.Ганбаатар л ганцаараа шахуу үлдээд хашгирч байна. Тэрбээр Оюу толгой компанийн ханган нийлүүлэгчид болон зөвлөх үйлчилгээний аж ахуйн нэгжүүд нь шахааны бизнес хийж, дээр нь авлигаар бусдыг угжаад байгааг шүүмжиллээ. Шүүмжлээд зогссонгүй тэдгээрийг нь шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өгөв. Түрүүнд нь мань хүн Оюу толгойн эзэд манай зарим төрийн бус байгууллага, иргэдэд их хэмжээний хандив нэртэй авлига өгсөн байж болзошгүй гээд мөн АТГ-т бичиг хүргүүлсэн байлаа. Гэвч АТГ-аас Оюу толгойн эздийг дуудаж шалгаагүй. Тэгвэл өнөөдөр С.Ганбаатарын хэлж байгаагаар Оюу толгойд ханган нийлүүлэгчид нь бараа бүтээгдэхүүнээ ойролцоогоор 15-20 дахин өсгөсөн үнээр шахдаг ажээ. Тэдгээр шахааны команиудын ард нөлөө бүхий улс төрчид байгаа гэж тэр бас хэлж байна. Түүнээс тэдний нэрсийг тодруулахыг хүссэн боловч хараахан зарлах болоогүй гэсэн юм.
Оюу толгойн ордын хувьцаагаар хэтэвчээ зузаалсан "Айвехоу майнз” хожим нь нэрээ "Туркойз хилл ресурс” болгож өөрчилсөн. Канадын энэ компанид одоо Оюу толгой орчмын нүүрсний ордуудын олон лиценз бий. Нарийн сухайтын ордын залгаа шахуу орших Овоот толгойн ордоос "Туркойз хилл ресурс”-ын охин компаниуд Хятад руу нүүрс зөөдөг. "Саус гоби ресурс” гэх охин компанийнх нь "охин” компани "Саус гоби сэнд” компани энд операторын үүрэгтэйгээр ажиллаж байна. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд тус компани "Овоот толгой”-н нүүрсийг худалдан авагчийнхаа "овоолго” дээр аваачаад буулгасан л бол борлуулсан гэж тооцдог байжээ. Гэвч Хятадын худалдан авагчид нь нүүрсээ авахгүй байх тохиолдол цөөнгүй гарсан байна. Үүнээс болоод борлуулалтын орлого нь эрс буурчээ. Энэ тохиолдолд тэд худлаа тооцоо гаргаж хувьцаа эзэмшигчдээ хууран мэхэлсэн байх юм. "Саус гоби ресурс”-ын энэхүү будлиан сүүлийн саруудад толгой компани болох "Туркойз хилл ресурс”-ыг нь хувьцаа эзэмшигчдийн гомдолын дагуу шүүхэд дуудагдахад хүргэв. Хувьцаа эзэмшигчид мэдээж хэрэг тухайн компанийнхаа ашиг орлогыг л харж хөрөнгийн бирж дээр арилжаа хийдэг. Санхүүгийн хуурамч мэдээлэлтэй компаниас шууд татгалзана. Тэгээд хохирлоо шүүхийн журмаар гаргуулж авахаас өөр замгүй болдог.
"Туркойз хилл ресурс” нь Оюу толгойн орд дээр анх ажиллахдаа "Рио Тинто” компаниас их хэмжээний зээл авсан гэдэг. Зээлийн төлбөрийн улмаас өөрийн хувьцааг "Рио Тинто” руу шилжүүлж байлаа. Тэгвэл одоо бүр шалдаа бууж, бүх хувьцаагаа өгөхөөр болж байна. Эдгээр но-той ноцтой мэдээллүүд Монголчуудын хувь заяатай хүссэн ч, эс хүссэн ч холбоотой байж таарна. Хэрхэхийг бурхан мэдэг гээд бид зүгээр хараад суусаар байх уу.
Б.Отгонбаяр
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||