Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эцсээ хүртэл эсэргүүцнэ гэв

Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эцсээ хүртэл эсэргүүцнэ гэвТавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ УИХ-ын чуулганаар  хэлэлцэгдэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээж буй энэ үед Эрдэнэс Тавантолгой компанийн "Эв саналын нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс уг гэрээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн, хэвлэлийн бага хурал зарлалаа.

Мэдээллийн үеэр Эрдэнэс Тавантолгой компанийн "Эв саналын нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн гишүүд "Манай байгууллага өдийг хүртэл хэвийн ажиллаж байгаа. Гэтэл тодорхой зорилго бүхий хүмүүс эх орныхоо баялагийг гадныханд эзмшүүлэх зорилгоор  төр муу менежер гэх нэрийн дор манай байгууллагын нэр хүндийг санаатайгаар унагаж байна”  хэмээн онцолсон юм.

Түүнчлэн тус үйлдвэрчний эвлэлийн зүгээс УИХ-ын дарга З.Энхболд болон бүх гишүүдэд Эрдэнэс Тавантолгой компанийн үйл ажиллагааг төрийн анхааралд авч, Тавантолгойн гэрээнд тус компанийг дотоодоосоо сонгох замаар Монгол ажилчид, үндэснийхээ баялагийг бодлогоор дэмжихийг хүсэж буйгаа илэрхийллээ.

Тус мэдээллийн үеэр Эрдэнэс Тавантолгой компанийн "Эв саналын нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн гишүүдээс авсан  дараах тодруулгыг хүргэж байна.

"Эв саналын нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ: лицензийн талбай руугаа оруулахгүйн төлөө л тэмцэнэ

- Та нэлээд хэд хоногийн өмнө хэвлэлийн бага хурал зарлаж, Энержи Ресурс бодлогоор угаасан нүүрснийхээ үнийг хямдруулж, танай компанийг шахалтад оруулах бодлого барьж байгаа тухай мэдээлэл хийсэн. Уг асуудал бодлогын түвшинд шийдвэрлэгдсэн үү?

- Нүүрсний борлуулалт зургаа, долдугаар саруудад дэлхийн зах зээл дээр унадаг. Харин наймдугаар сараас хэрэглээгээ дагаад сэргэнэ. Манай компанийн үйл ажиллагаа яг энэ зах зээлийн хэлбэрээр л үргэлжилж байгаа. Бид Энержи Ресурс комданийн бодлогоор шахсан үйлдлийн эсрэг борлуулалтаа  хэвийн  хадгалах  нөөц бололцоогоо шавхан ажиллаж байгаа л гэж хэлье.

- Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ танай компанид ашиггүй шийдэгдсэн тохиолдолд та бүхэн ямар алхам хийх бэ?

- Шулуухан хэлэхэд бид лицензийн талбай руугаа оруулахгүйн төлөө л тэмцэнэ.

- Удирдлагын зүгээс та бүхний энэхүү мэдээлэл хийх шийдвэрийг дэмжсэн үү?

- Удирдлагуудын зүгээс бидний энэ үйлдлийг ямар нэгэн байдлаар хориглоогүй. Тодорхой түвшинд дэмжиж байгаа.  Гэхдээ бас шуудхан санхүү болоод бусад зүйлээр дэмчихээгүй. Бид үйлдвэрчний эвлэлийнхээ гишүүдийн хандиваар Нийслэлд ирж, мэдээлэл хийж байгаа.

- Та бүхэн  энэхүү эл захидлаа УИХ-ын дарга З.Энхболд болон бусад гишүүдэд албан ёсоор хүргүүлсэн үү?

- Бид уурхайчид болохоор хэрхэн хүргүүлэх нарийн учрыг сайн мэдэхгүй байна. Тиймээс л хэвлэл мэдээллийнхэнд хандан, нээлттэй мэдээлж өгөхийг хүсэж байгаа юм. Гэхдээ хүргүүлэх тал даар бид анхаарал хандуулж байгаа.

- Одоогоор танай компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юу?

- Манай компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Манай компанид одоо уурхайгаас гаргаад овоолчихсон 2.1 сая тонн нүүрс борлуулахад бэлэн байна. Борлуулалт бага хэмжээгээр ч гэсэн явж байгаа. Мөн уурхайдаа 2 сая.тонн орчим нүүрс нээчихсэн, олборлоход бэлтгэж байна. Энэ дөрвөн сая тонн орчим нүүрсээ зах зээлд шууд борлуулчих юм бол бүрэн өрнөөсөө гарна.

Уурхайн ээлжийн инженер Б.Түмэндэлгэр:Жолооч нар 14 хоног ажиллаад 1.5-1.7 сая төгрөг гар дээрээ авдаг

 

- Та бүхэн Чалкогийн өрийг компани тань төлж буйд ямар сэтгэгдэлтэй байдаг бэ?

- Зүүн цанхиас олборлох нүүрсийг  Сү.Батболдын засгийн газрын үед өр тавьж аваад, Монголын ард түмэнд бэлэн мөнгөөр тараагаад өгчихсөн. Тэр өрийг манай компани төлдөг гэдгийг хүн бүр мэдэх байх. Өөрөөр хэлбэл бид анх ажиллаж эхэлсэн цагаасаа хойш төрийн өр дарж байгаа. Тэр их мөнгийг компанийн үйл ажиллагаанд зарцуулсан бол бид өнөөдөр үнэхээр өндөр түвшинд ажиллаж чадахаар байсан.

- Чалкогийн өрийн үлдэгдэл 140 сая ам.доллар болсон талаар нэлээд эртнээс яригдсан. Өр төлөлт үргэлжилж байгаа юу?

- Манай компани одоогийн бүрэн хүчин чадлаараа дөрвөн сар ажиллахад л энэ мөнгийг төлчих ёстой. Гэхдээ он гарснаас хойш Чалкогийн өрийг төлж байгаа эсэхийг бид нэгж ажилтны хувиар нарийн мэдэхгүй байна.

- Цалин хангамжийн хувьд хэвийн олгогдож байгаа юу?

- Манай компанийг цалингаа тавьж чадахаа байгаад, дампуурчихсан хэмээн яригдаж байгаа. Гэтэл харин ч эсрэгээрээ уул уурхайн компаниудаас хамгийн тогтвортой байдлаар цалингаа олгосоор ирсэн. Одоо ч хэвийн үргэлжилж байна.

- Бусад уул уурхайн компаниудаас танайх цалин өндөр авдаг талаар эл  захидалдаа дурджээ. Тухайлбал, танай жолооч нар сард хичнээн төгрөг гар дээрээ авч байна?

- Уухайн ажилчдын үндсэн цалин 1.2 сая төгрөг байдаг. Жолооч нарын хувьд бол бусад нэмэгдлүүд нь ороод 15-17 сая төгрөгийн цалинг гар дээрээ авч байгаа. Бүх татваруудаасаа төлөөд ийм мөнгө үлддэг гэсэн үг. Энэ нь тухайн ажилтны 14 хоногийн хөдөлмөрийн хөлс.

- Уул уурхайн бусад компаниуд ч бас ийм жишиг цалинтай байгаа биз дээ?

- Тийм ээ. Энержи Ресурсын жолооч нар яг бидэн шиг цалин авдаг. Гол ялгаа уртын амралтын хоногийн тоонд байгаа юм.  Ухаандаа манайх 14 ажиллаад, 14 амардаг бол Энержи Ресурс болон бусад компани 28 хоног ажиллаад, 14 хоног ажиллагда.

Бүр ойлгомжтойгоор тайлбарлах юм бол манайхан сард 168 цаг ажиллаж байхад бусад компанийнхан 240 цаг ажиллаж байна. Зөрүү нь 72 цаг мөртлөө таны хэлсэнчлэн яг бидний авдаг хэмжээний цалинг авч байгаа. Энэ бол хөдөлмөрийн мөлжлөг. Тиймээс ч бусад компанийн ажилчид манайд ажилд орох хүсэлтээ үргэлж илэрхийлдэг.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn
Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг эцсээ хүртэл эсэргүүцнэ гэв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани