Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголчууд мал шиг амьдрах ёстой юу?

Монголчууд мал шиг амьдрах ёстой юу?Улстөрчид нь хоёр толгой тойрон "зодолдож” байх зуур улсын гэх тодотголтой бүх л эмнэлэг нь эм, тариагүй болохоо шахав.  Угаасаа ч эм, тарианы хангамж гэж олигтой юм төсөвлөдөггүй, ихэнхийг нь өвчтөнүүд өөрсдөө гаднаас худалдаж авдагтайгаа бид бараг эвлэрчээ.

Гэхдээ өвчтөндөө өгөх эмгүй болтлоо эрүүл мэндийн салбар нь дампуурч, иргэд эмнэлэгт эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдах эмгэнэлт байдал Монголд нүүрлэсэнд сэтгэл өвдөж байна.

Хоёр жилийн өмнө түлэнхийн эмнэлэг дээр очиж сурвалжлага бэлтгэх явцад, хоёр настай хүү халуун тогоонд түлэгдэж, өвчний халууралдаа ёолж чадахгүй хэвтэж байсан нь одоо ч нүдэнд харагддаг. Хөөрхий хүүд байдаг бүх эмчилгээг хийсэн ч амь насыг нь аварч чадаагүйг хожим сонссон юм.  "Хэрэв тэр хүүг гадагшаа авч явсан бол эдгэрч чадах байсан уу" гэсэн миний асуултад эмч бүсгүй бодох ч үгүйгээр "Тийм” гэж хариулсан юм даг. Энэ үгийг сонсоод л зүрх шимшрэм болж байснаа одоо  тод санаж байна.

Гадаадын эмч нар чадварлаг, манай эмч нар муудаа монголчууд гадаадыг зорьдоггүй байх. Техник технологи нь хуучирсан, адаглаад л өгөх эмгүй эмнэлэгт үхье гээгүй бол өөр арга бодно биз дээ, хүн юм чинь.

Сүүлийн үед фэйсбүүк, твиттерээр элдэв янзын эмчилгээний зардал гуйсан зар багагүй хөврөх болсон. Энэ чинь эцсийн аргаа хэрэглэж буй хэрэг шүү дээ. Улс мөнгөтэй, эмнэлгүүд нь эм тариатай, орчин үеийн техник тенхологитой, оношилгооны шилдэг аппараттай байсан бол хэдэн хүн амьд, хичнээн хүн эрүүл байгааг хэлэхэд хэцүү. Өнөөдөр  Монголоос олон арван сая, сая долларууд Өмнөд Солнгос руу,с Япон руу эмчилгээний зардал хэлбэрээр гадагшилж байна. Хэрэв бид баялгаа зараад мөнгө болж, мөнгөөрөө эрүүл мэндийн салбараа хөгжүүлж чадвал ийм их хөрөнгө дотооддоо шингэж үлдэх боломж бий.

Монголчууд уг нь амны хишигтэй ард түмэн. Гурван сая хүн амтай, хүн амаасаа даруй 20 дахин их малтай, өргөн уудам нутагтай, газрын доороо асар их баялагтай, дээр нь дэлхийн том зах зээлийн дэргэд нь оршдог. Даанч, гео-эх орончид, геополитекчид, гео-эдийн засагчдаасаа болоод өвчтэй зовлонтой нэгэндээ эм, тариа аваад өгчихөж чадахгүй болтлоо доройтжээ.

  Гацууртын ордыг ухуулахгүй хэмээн "Гал үндэстэн” холбооныхон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зураг шатааж, сор залсэн мэдээлэл өчигдрийн гол дуулиан байв. Фээсбүкк, твиттерийн олон хэрэглэгч уг үйл явдлын тухай зураг, видеог шейрлэв. Яг үүнтэй зэрэгцээд Монголын аль нэг эмнэлэгт хичнээн хүн нас барсан бол. Алтаа ухахгүй, зэсээ зарахгүй, нүүрсээ экспортлохгүйгээр монголчууд бид амьдарч болно. Гэхдээ иргэд нь өвчиндөө баригдаж, улс нь өрөндөө дарагдах нь туйлын үнэн. Үгүй гэвэл улсдаа ганцхан байгаа Хавдрын эмнэлгээр, Халдвартын эмнэлгээр, Түлэнхийн төвөөр ороод хараарай. Ямар аймаар орчин дунд, яаж монголчууд эмнэлгийн тусламж хүртэж байгааг. Ядаж л хавдраар өвчилсөн мянган мянган хүнд хүрч үйлчлэх хөнгөвчлөх төв хэд байгааг тооцоод үз. Дэлхийн хүн амын дундаж наслалтыг улс орноор нь гаргадаг www.worldlifeexpectancy.com сайтад байршуулсан мэдээллээр элэгний хорт хавдарын өвчлөлийг улс орон бүрээр гаргасан жагсаалтад Монгол Улс 86.9 хувийн үзүүлэлтээр эхний байрт оржээ. Тэгвэл, уушигны хавдараар нас барагсдын 100 мянган хүнд ногдох хувиар дэлхийд мөн л дээгүүрт орсон байна. Түүнчлэн сүрьеэгийн өвчлөл сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгааг ч эмч мэргэжилтнүүд сануулдаг. Өнөөдөр монголчууд нүүрсээ, зэсээ алтаа хав дараад суугаад байвал агаарын болон хөрсний бохирдлоосоо болж хичнээн нь дэлхий дахиныг "айлгаж” байгаа энэ өвчнөөр өвчилж хорвоогоос явж болзошгүй вэ. Ийм асуулталд манай "эх орончид” нэг удаа ч хариулж үзсэн үү. Түлэнхийн төвийг өөрийн нүдээр харж, тэнд "тарчилж”байгаа хүүхдүүдийг өрөвдөж байсан уу.  Тус төвийн байраа хэзээ босох нь өнөөдөр ч бүрхэг асуудал хэвээр байгаа шүү дээ.

Тиймээс Тавантолгойгоо, Оюутолгойгоо, Гацууртын ордоо эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжье. "Амьд явбал алтан аяганаас ус ууна гэсэн үг” бий. Өвчинд баригдсан, өр ширтэй улсыг үр хүүхэддээ үлдээх үү эсвэл нүүрсээ экпортолж, зэсээ зарж, алтаа олборлоод  өндөр хөгжилтэй орон өгөх үү гэсэн сонголт өнөөдрийн та бидний өмнө байна.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу өнгөрсөн долоо хоногт улсын төсөвт 30 сая доллар орж ирсэн. Цаашдаа жил болгон нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн эдийн засгийн тооцоолол байгааг  "Эрдэнэс Оюутолгой”-н захирал Д.Ганболд хэлсэн. Төслийн нийт ашгийг 55 хувь нь Монголд үлдэнэ. Тэртээ тэргүй монголчууд өөрсдөө нүүрсээ, зэсээ экспортолж, төмөр замаа тавьж чадахгүйгээс хойш цаг алдах хэрэггүй. Цаг алдахын хэрээр бид эрүүл мэндээ алдаж байна. Энэ чинь эмгэнэл биш гэж үү.

Үе, үе бага насны хүүхдүүд гэр оронтойгоо шатаж амиа алдсан эмгэнэлт мэдээ хэвлэлийн хуудаснаа үзэгддэг. Хамгийн сүүлд гэхэд тавхан настай охин гэртэйгээ шатаж амь насаа алдсан. Хэрэв тэр охин орчин үеийн орон сууцанд амьдардаг байсан бол гэртэйгээ шатаж амиа алдах байсан болов уу. Нүүрсний хэрүүл хийгээд сууж байгаа Монголын улстөрчид энэ мэдээг олж харсан болов уу. Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар ойрын хугацаанд 3-4 тэрбум доллар, төсөл хэрэгжих нийт хугацаанд 94 тэрбум долларын ашиг олно гэж М.Энхсайхан сайд улиг болтол ярьсан.

Гурван жилийн өмнө Сэлэнгэд нэгэн гунигтай явдал тохиолдсоныг монголчууд мартсан ч байх магадгүй.  Хөхөө өвлийн хүйтэнд хүүхдээ тэврээд усанд урсч яваа ээжийг харсаар байгаад бид алдчихсан. Хэрэв тэр үед онцгойн ажилчид нь утсандаа нэгжтэй, аврах завьтай байсан бол аварч болох байсан юм. Өнгөрсөн жилийн зун нэгэн геологич залуу ажлаа хийж явахдаа төөрч амиа алдсан. Ар гэрийнхэн нь хүнээ олохын тулд "МАК" компаниас нисдэг тэрэгийг нь хөлсөлж байсан гэх мэдээлэл ч тарж байсан юм даг.  Эндээс нэг асуулт хөндөгдөж байна. Монголд байгалийн гамшиг, үе ус, газар хөдлөлт боллоо гэхэд иргэдээ хамгаалж чадах эдийн засгийн баталгаа байна уу? Монгол Улсын онцгой байдлын салбарт хичнээн нисдэг тэрэг байдаг вэ. Тэр нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж чадах уу?

Энэ ордыг "Энержи ресурс” эсвэл Женко авна уу монголчуудад чухал биш. Энэ төсөл заавал явах ёстой. Эдийн засагт мөнгө оруулах ёстой. Орж ирсэн мөнгөөрөө эм тариа авъя, эмнэлгүүддээ хөрөнгө оруулалт хийе. Боловсролын салбараа өөд нь татъя. Мэдээж, хэзээ нэгэн цагт Монгол Улс баялагаа ухахгүйгээр амьдарч чаддаг болсон байх биз. Тэр хүртэл тэс гэж ард түмнээ чангалсаар байх уу. Эрдэс баялгаа эргэлтэд оруулсан мөнгөөрөө бид ирээдүйгээ босгож, эрүүлжүүлэх үүрэгтэй.   Ирээдүйдээ нүүрсээ өгнө гэж өнөөдөр өөрсдөө өвчнөө дарах эм, тариагүй болтлоо доройтсон нь эмгэнэл биш гэж үү. Эцсийн дүндээ монголчууд малаасаа ч дор амьдарч байгаа нь эрдэс баялаг тойрч хэрэлдсэн "эх оронч”-дын гавъяа.

Ж.НЯМСҮРЭН

news.mn

Монголчууд мал шиг амьдрах ёстой юу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани