- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголыг сөнөөх гэвэл өөрөө сөнөнө шүү!
Монголд маш эгзэгтэй цаг үе ирээд байна. Монголд гаднын захиалгаар олон
намын систем тогтоод 25 жил болж байна. "Ардчилагчид” олон намын
тогтолцоо бий болгосноо гавьяа мэт ярих юм. Миний бодоход гавьяанаасаа
гай нь их болоод байна. Гурван сая хүрэхгүй монголчууд намаараа талцаад
30 шахам болж хуваагдлаа.
Эмээ, өвөө, ээж, эхнэр, нөхөр үр ач нар маань намд хуваагдан өөр
хоорондоо дайсан болцгоолоо. Бас болоогүй шашнаараа хуваагдаад Монголд
байгаагүй, байх ёсгүй үйл явдлууд болох болжээ. 19 нас хүрээгүй охин
тэнгэрийн эзэндээ түргэн очих гээд өндрөөс үсрэх үзэгдэл өдрөөс өдөрт
өсөх янзтай. Лав л сайны ёр биш байх. Тэнгэрийн эзнийг шүтэх муу ёр чинь
одоо УИХ-ын дэд дарга байгаа Раднаасүмбэрэлийн Гончигдоржоос эхлэлтэйг
мэдэх амьд гэрчийн нэг нь би юм шүү дээ.
Аав нь Архангай аймгийн сайн лам нарын нэг байсан тухай Чингис хааны
800 жилийн ойгоор Хэнтий аймгийн хөдөө аралд найман ханатай гэр бариад
20 орчим ламаар ном уншуулж байх үедээ бурхны шашнаа шүтдэг гэж ярьж
байсан юм. Гэтэл маргааш нь ааваасаа / Монголоосоо/ урваад тэнгэрийн
эзнийг шүтдэг болсон гээд АНУ-д өглөөний цай уухаар нисч байсныг
монголчууд мартаагүй. Мартах ч ёсгүй. Буцаж ирээд Бөхийн өргөөнд Есүс
Христийг сурталчлах их ажлыг зохион байгуулсан.
Өөрөө ч эрх мэдэлтэй том дарга /Улсын бага хурлын дарга/ байсан.
Улаанбаатар хотын Тээврийг удирдах газрын дарга Нямдаваад тэр хүний
үүрэг дамжсаар яваад ирж Бөхийн өргөөнөөс гарсан хүмүүсийг бүх чиглэлд
тараах үүрэг ирсэн байна. Тэр үед би хотын Тээврийг удирдах газарт улсын
байцаагч байсан бөгөөд Нямдаваа дарга намайг дуудаж, "Энэ ажлыг зохион
байгуул” гэсэн үүрэг өгч билээ.
Би өөрийг нь гадаадад дээд сургууль төгсөөд ирэхэд нь ажилд авч байсан
дарга байсны хувьд томорч "Би ийм балай ажилд явахгүй” гэж гүрийж үзлээ.
Гэтэл дарга маань "Та л зохион байгуулж чадна. Өөр хүн чадахгүй. Наад
ажил чинь шөнийн 01 цагаас хойш үргэлжилнэ. Олон автобус, микроавтобус
дайчлах шаардлага гарна. Өөр хүний үгэнд тэд орохгүй" гэх мэт наддаа
хөөрхөн цаасан малгай өмсүүлж байгаад бараг хүчээр би томилж тэр ажлыг
нь зохион байгуулж билээ.
Бид Р.Гончигдорж шиг иймэрхүү дүр зурагтай хүмүүсийг толгой дээрээ
залаад сууж байна. Би энэ жишээнээс үндэслээд одоогийн байдлаа бичиж,
ард түмэндээ мэдээлэл өгөх гэсэн юм. Миний итгэж явсан, жирийн иргэдийн
итгэж шүтэж явсан хүндтэй хүмүүс бараг бүгдээрээ Р.Гончигдорж болоо юу
даа гэж бодогдохоор байна.
Би Монголын ард түмний хараа анхаарлын төвд ороод байгаа Оюутолгой,
Тавантолгойн талаар санал бодлоо ард түмэнтэйгээ хуваалцахаар энэ
өгүүллэгийг бичиж байна. Оюутолгойгоо одоогийн Ерөнхий сайд
Ч.Сайханбилэгийн зурсан гэрээний дагуу нохойн хоол болгож болохгүй.
2014 оны аравдугаар сард Ч.Сайханбилэг Англид очихдоо Лондоны Холланд
паркт байрлах "Рио Тинто”-гийн зэс нүүрсний салбарын захирал Себастиан
Жакийн гэрт болсон уулзалтаар тохирсны дагуу Оюутолгойн далд уурхайн
хэлэлцээрт гарын үсэг зурах ажлыг зохион байгуулсан гэсэн утгатай
мэдээлэл интернэтэд тавьсан байна.
УИХ-д суугаа монгол цустай, монгол ээжтэй, Монголд төрсөн, монгол
ухаантай, Монголын ард түмнийг боддог, монгол сэтгэлгээтэй Монголын хөх
тэнгэр, уул овоо газар шороогоо боддог, эх орон ард түмнээ хэдэн ногоон
цааснаас өгчихгүй байж чадах тийм сэтгэл зүрхтэй аавын хүүхдүүд энэ
асуудлыг шийдэх болоод байна.
Дараа нь Тавантолгой Оюутолгой шиг нохойн замаар орж мэдэх нь байна
шүү. Энэ талаар хэдэн баримт хэлье. Манай ТББ-ыг дэмжигч,. "Баялгийн
жинхэнэ эзэд” ТББ-ын гишүүн О.Оюунболд дүүгийн овсгоо самбаа гарган олж
авсан материалд үндэслэсэн болно. Цаашид дэлгэх олон баримт бий. Ер нь
Оюутолгой, Тавантолгойг хэн нэг том толгойтой Ерөнхий сайд, Ерөнхийлөгч,
УИХ-ын дарга бие дааж шийдээд гадаад, дотоодын хувийн компанийн мэдэлд
өгөх эрхгүй юм шүү.
Монгол Улсын Үндсэн хуульд газар, түүний доорх баялаг зөвхөн ард түмний
мэдэлд байна гээд тов тодорхой заачихсан. Гэтэл өнөөдөр гадаад,
дотоодын гар хөл болсон цөөхөн олигархиуд ард түмний мэдлийг булаан авч
хагартлаа баяжаад цадаж, ханахаа мэдэхээ байлаа. Баримт түшиж бичье.
"Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод
хамааруулах тухай” Монгол Улсын Их хурлын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны
27 дугаар тогтоол Ц.Нямдоржийн гарын үсэгтэйгээр гарчээ. Энэ тогтоолын
нэгдүгээр хавсралтын нэгдүгээрт Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК,
Дайцуки ХХК-ийн эзэмшиж бай-гаа тусгай зөвшөөрлийн хэмжээнд нөөц тооцсон
талбайг хамааруулна гэжээ.
Мөн тогтоолын есдүгээрт Оюутолгойн ордын нөөцийн тооцоо бүхий тайланг
эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэхэд бэлтгэж байна. Бүлэг
ордын хэмжээгээр ойлгоно гэжээ. Энэ тогтоолыг одоогоор хүчин төгөлдөр
мөрдөж байгаа. Гэтэл Оюутолгойг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадныханд ард
түмэнд ямар ч ашиг орлогогүйгээр бэлэглэчихлээ гэж ойлгохоор байна.
Одоо Тавантолгойг гадныханд бэлэглэх асуудлыг УИХ дахь Шударга ёс
эвслийн нэг тал болох МҮАН-ын дарга М.Энхсайхан УИХ-д Засгийн газрын
нэрийн өмнөөс өргөн барьж, хэрүүлийн алим үүсгээд байна. Уг нь Шударга
ёс эвсэл Тавантолгойг ард түмний мэдэлд 100 хувь өгнө гэж амлаад УИХ-д
суух эрх олж авсан биз дээ.
Үүний ард Тавантолгойгоос хамгийн ашигтай Ухаа худагийг хувьчилж авсан
Ерөнхий сайд асан Сү.Батболд болон М.Энхсайхан, Г.Батхүү, Ц.Элбэгдорж,
Б.Очирбат, Д.Идэвхтэн, Б.Бадамжунай, Батж. Батбаяр нар байгаа гэдгийг
хэвлэл мэдээллээр удаа дараа цацсан. Овоо босгооогүй бол шаазгай яалаа
гэж суух вэ дээ. Үнэн байх.
Одоо Тавантолгойг гацаанаас гаргаж, хөрөнгө оруулах монгол компани
"Энержи Ресурс" гээд байгаа бол эд нарын нүүрэндээ барьсан халхавч нь юм
билээ. Энэ
компани Монголд хөрөнгө оруулалт хийх боломжгүй өрөнд баригдсан баримт
байна. "Энержи Ресурс” компанийг КRMG аудит, Мооdy's үнэлгээний агентлаг
зэрэг олон улсын нэр хүндтэй байгууллагууд 1.3 тэрбум долларын өртэй,
бэлэн мөнгөний хомсдолд орсон гэж дэлхий даяар зарласан байна.
Ер нь энэ компанийг УИХ-аар хэлэлцэж байж байгуулах ёстой атал Засгийн
газрын 2008 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар шууд
байгуулсан нь хуйвалдааны шинжтэй авлигын гэж харагдахад хүргэдэг.
"Энержи Ресурс” ХХК-ийг 2005 онд байгуулсан Тавантолгойн нүүрс-ний орд
газрын нэг хэсэг болох /500 сая тн нөөцтэй/ Ухаахудагийг Засгийн газрын
хуралдааны шийдвэрийн дагуу "Энержи Ресурс” ХХК-д шууд олгосон.
Ухаахудаг уурхайн үйл ажиллагааг 2009 онд эхлүүлж, 2010 онд Хонконгийн
хөрөнгийн бирж дээр Mongolian Mining Corpotation /ММС/ нэрээр 975 кодтой
хувьцаа арилжаалсан.
"Энержи Ресурс” ХХК нь 2009 онд 10270164, 2010 онд 60138704, 2011 онд
119080000, 2012 онд 30978000, 2014 онд 2800500 доллар олж, эдгээр оронд
ашигтай ажилласан. Нийт 306554868 доллар, 601 тэрбум 767 сая 205 мянган
төгрөг. Төр эзэмших ёстой 50 хувь болох 300 тэрбум 883 сая 602 мянган
төгрөг бий болж буй юм. Энэ их хөрөнгө хаашаа хэний халаасанд ороод энэ
компани өртэй болчихов гэдгийг шалгаж, ард түмэн хувиа хүртэх л ёстой
баймаар. Алийн болгон амаараа шороо үмхэх юм бэ.
Тал дүүрэн бэлчих, таван эрдэнэ мал сүрэг минь байна. Талхалж арай
дуусаагүй тал хээр хангай говь, ой мод, өвс ургамал, үр жимс, үржил шимт
хөрс шороо, урсгал цэнгэг ус, гол мөрөн, Байгаль далайтай хүйн
холбоотой Хөвсгөл дапай минь одоохондоо онгоноороо байна. Хоёр толгойгоо
хэнд ч өгөлгүй хэвээр нь авч үлдье. Луйварчдын яриад байгаа дэлхийд
байхгүй тэргүүний технологийг монгол хүү бүтээж чадна. Монгол хүн юуг ч
хийж чаддагийг дэлхийд харуулсаар байна. Монгол ухаан, монгол хүн
дэлхийг аварна. Үүнийг мэдчихээд луйварчид яарч, сандарч, улайрч,
заваарч байна. Замбараагүйтэж, замаа алдаж байна. Залхаж зайгаа барьж,
зайлж зугтаахад бэлэн болоод байна.
Харахад монгол дүртэй дайснуудаа ханилж яваа нөхөд нь судалж таниач ээ.
Хань ижил, хадам хүргэн, хүүхэд ач зээ нартаа хүн чанар, сүү шиг
сэтгэлийг ойлгуулаач. Инээсэн бүхэн нөхөр биш Шүүмжилсэн бүхэн дайсан
биш Могойн эрээн гаднаа Хүний эрээн дотроо Санаж явбал бүтнэ Сажилж
явбал хүрнэ Уг нь энэ хоёр толгой одоо байгаа гурван сая хүнийг саятан
болгох нөөц баялагтай юм шүү. Эх орныхоо бусад баялгийг ухалгүй, хойч
үедээ үлдээх ёстой юм шүү. Удахгүй болох сонгуулиар сонголтоо зөв
хийцгээе. Хөх тэнгэр ивээж, хөх монгол хөгжинө, дэвшинэ, хөгжлөөрөө
цойлох цаг тун удахгүй. Бурхан биднийг өршөөх болтугай.
Сонгогч ард иргэдийн нэгдэл ТББ-ын тэргүүн Ёстгойхон овогт Д.СОВДОО
Монголыг сөнөөх гэвэл өөрөө сөнөнө шүү!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани