Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЗӨВ ЗАЛУУ

ЗӨВ ЗАЛУУХятадын өмнө зүгийн үйлдвэрлэлийн бүсэд дөрвөн монгол залуу өндөр технологи судлан үйлдвэр бүрийн үүд сахиж, сиймхий гарвал үйл ажиллагаатай нь танилцан дарга мастеруудтай гар барин түншийн харилцаа тогтоож явна. Харь нутгийн хөрс хатуу. Хүний нүд хариулж байгаад үйлдвэрлэлийн процесс, тоног төхөөрөмжийн сери дугаарыг утсаараа бичээд хөөгдөж гарах энүүхэнд.

Өндөр хөгжилтэй орны туршлагаас үзэхэд Засгийн газар нь мэргэжлийн чадварлаг боловсон хүчнүүдээ гадаад руу технологийн "хулгайд” томилж явуулдаг. Харин манай залуус улс орноо хөгжүүлэх чин хүслээр өөрсдийн сэтгэл, зориг, хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн урд хөршид технологийн "хулгай” хийж яваа нь энэ. Тэд бол Баяжуулах фабрикийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн тохируулагч инженер Т.Барс тэргүүтэй нөхөд ээлжийн амралтаа эдэлж явсан нь тэр гэнэ. 10-аад үйлдвэр үзэж 14 хоног аялахдаа богц дүүрэн, боломж асар их байгааг мэдэрч иржээ. Хагас дамжуулагчийн нарийн технологи харсандаа ихэд олзуурхаж байна лээ.

Удахгүй нэг юм дуулгах вий. Т.Барс эдүгээгээс хоёр жилийн өмнө найзуудтайгаа нийлж Монголын анхны лед гэрлийн үйлдвэрийг Эрдэнэтэд байгуулсан. Одоо энэ үйлдвэрт сард нэг бүтээл мэндэлдэг гээд бодоход ямархан амжилт өөд авирч яваа нь тодорхой. "Эрдэнэт лед- гэрлийн үйлдвэр өнөөдөр Төв, Орхон, Булган, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Өмнөговь зэрэг 8 аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчний хэмнэлттэй, чанартай гэрлээр хангаж байна. Сүүлийн гудамж, талбайн чимэглэлийн гэрэл, лед дэлгэц, урсдаг самбар, гэрлэн дохио үйлдвэрлэж байгаа нь мэдлэгт суурилсан үйлдвэрлэл хэрхэн өргөжин хөгждөгийн тод жишээ.

Түүний ажил амжилттай явахад атаархах хүн мэр сэр гарах. Нэр нь үл мэдэгдэх албан тушаалтнаас хэсэг хугацаанд дарамт иржээ. Гэсэн ч тэр шантарч няцаагүй, шазруун зан гаргаж өширхөөгүй. Хатуу, зөөлний завсарт амжилтаа ахиулж хариу барьсан. Саяхан Улаанбаатар төмөр замд гэрлэн дохионы туршилтын загваруудаа нийлүүлчихээд амьсгаа авахдаа бүтээгдэхүүнээ экспортод гаргах тухай бодож амжсан. Т.Барс өдий залуу насандаа зөв бүхний эхлэлийг тавьж, алс ирээдүйгээ зөв харж, зөв залуустай нөхөрлөж, зөв амьдарч явна.

Би түүнээс "Таны нөхөрлөл юун дээр тогтдог вэ?” гэж асуусан юм. Т.Барс "Цагийн аясаар найз шалгардаг. Бүтээе хийе гэсэн сэтгэлтэй, сэтгэлгээтэй бүхэн миний найз” гэж тэр дор нь энгийн хариулсан. Би гэхээс илүү бид, тэд гэж ярих дуртай энэ залуу чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргаж буй Эрдэнэтийн Технологийн сургуулийн эрдэмтэн багш нарт талархаж явдгаа илэрхийлсэн. Лед гэрлийн үйлдвэрт баялаг бүтээж буй залуус бүгд Технологийн сургуулийн бүтээгдэхүүн гэнэ. Мөн Баяжуулах фабрикийн технологийн процессын цахилгаан тоног төхөөрөмжийн шинэчлэлийг зоригтой эхлүүлж гардан хэрэгжүүлсэн Ш.Гэзэгт, Ерөнхий эрчим зүйч Д.Цагаач, Ш.Төрбат даргаар бахархаж явдаг.

Баяжуулалтын тоног төхөөрөмжийг автоматжуулж найд-вартай ажиллагааг хангахад том хувь нэмэр оруулсан түүхэнд тэмдэглэхээр хүмүүс гэж тэднийг магтах. Т.Барс ээжийгээ оюутан байхад ОХУ-ын Новосибирска хотод мэндэлжээ. Таван хүүхэдтэй айлын том хүү учир ачааны хүндийг үүрэх хариуцлага түүнд ногдоно. Дархан-Уул аймгийн Шарын голын уурхайн экскаваторын машинч асан аавынхаа удам залгах уурхайчин болсондоо бахархана. Ер нь түүний амжилт, ололт, хөдөлмөр зүтгэл бүхэн өөр бусадтай холбоотой. Ээжийнхээ зөвлөснөөр уулын цахилгааны механикич мэргэжил эзэмшсэн. Ажлын дөр суусан нь Ц.Намжилдорж, Наранбаатар, Д.Оюунцэцэг, Хээрийнбаатар, Лхагвасүрэн, Чинбат, Жаргалсайхан гэх хүмүүсийн ач. Амжилт гаргаж, зохион бүтээсэн бүхэн нь хамт олон, бүтээмж чанарын дугуйлангийн гишүүдийнх нь гавьяа. Лед гэрлийн үйлдвэрийнх нь бүтээгдэхүүн сайн байгаа нь нарийн төхөөрөмжийн программ хийдэг Г.Түвшин инженерийн ур чадвар. Хэзээ ч тэр би хийсэн, миний бүтээл гэж хэлэхгүй. Миний оролцоо өчүүхэн төдий гэж өөрийгөө дарна.

Ач мэддэг хүн амжилт гаргадаг гэсэн хуучны үг эрхгүй санаанд бууна. "Эрдэнэт” үйлдвэрийн 1000 инженерийн зөвлөлгөөний үеэр бүтээмж чанарын дугуйлангийн шилдэг ахлагчийн номинацид зургаан ажилтан нэр дэвшсэнээс БФ-ийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн "Энерго мастер” дугуйлангийн ахлагч Т.Барс гурван жилийн хугацаанд 12 төсөл удирдаж хэрэгжүүлсэн амжилтаар шалгарч өргөмжлөл хүртсэн юм. Тэр үргэлж шинийг эрэлхийлж санаачилгатай ажиллахыг эрмэлздэг. Урсгалаар явахгүй юмсан гэж хичээх нь түүний ажилдаа баримталдаг гол зарчим. Хэсгийн дарга Ц.Намжилдорж тулга тойрсон ажлаар дарахгүй "Чөлөөтэй сэтгэ бүтээ” гэж залуусаа уриалан хөглөдөг нь сайшаалтай. Компани оюуны өмчийн бодлоготой болсон нь цаг үеэ олсон сайхан шийдвэр хэмээн тэр онцолсон.

"Эрдэнэт” үйлдвэр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ч зах зээл дээр өрсөлдөж чаддаггүй нь оюуны өмчийн нэгдсэн бодлого байгаагүйтэй холбоотой гэх. Манай мэргэшсэн инженерүүд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадвартай оюуны бүтээл үйлдвэрлэж чадна, бүтээсээр ч байгаа гэж тэр хэлсэн. Өнөөдөр Т.Барс Баяжуулах фабрикийн Бутлан тээвэрлэх, Шүүн хатаах, Урвалжийн хэсэг, Дулааны цахилгаан станцын цахилгаан тоног төхөөрөмжийг хариуцан ажиллаж байна. Олон тоног төхөөрөмж хариуцдаг болохоор асуудал гарна. Технологийн процессыг жигд явуулахын тулд яаралтай засах, бүр болохгүй бол зохион бүтээж аргална.

Түүнд удирдлага, хамт олон нь бүрэн итгэдэг учраас "галын шугам” дээр ажилладаг. Соронзон шайбны удирдлагын шкаб эвдрээд захиалахад дараа жил ирэх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс өөрсдөө сэтгээд хийчих нь цаг хугацаа хожихын зэрэгцээ хөрөнгө мөнгө хэмнэж байгаа юм. Ийм л бүтээлч хамт олны дунд тэр үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийг автоматжуулах, сул зогсолтыг бууруулах, үргүй зардлыг багасгахад санаачилгатай ажиллан манлайлж байна.

Сүүлийн үеийн шинэ залуу ажиллагчдаас сурах юм их байна гэж ярьж буй хүнийг анх удаа үзлээ. Т.Барсын хэлж байгаагаар тус хэсэгт хамгийн сүүлд ажилд орсон Эрдэнэбаяр гэх залуу трансформатор ороож туршаад байна гэнэ. Өөрөөр хэлбэл жижиг үйлдвэрлэл явагдаж буй хэрэг. Эрдэнэ-Очир гэдэг залуу гар утаснаасаа тоног төхөөрөмжийг яаж хянах вэ гээд толгойгоо гашилган оролддог аж. Энд бүтээмж хэрэгжиж байна. Түүний эргэн тойрон шинэ сэргэгээр дүүрэн. Үүнийг олж мэдэрнэ гэдэг бас чухал. Т.Барс "Зөв залуус” клубын гишүүн.

Тэд дугуйн зогсоол , ажилчдын цалингийн зээлийн хүү бууруулах, Говилын эх үрсийн цэцэрлэг, Эрүүл мэндийн зам зэрэг олон сайхан ажил санаачлан хэрэгжүүлсэн. Зөв санаа бүхэн зөв үйлийг дагуулж зөв хөгжил өөд хөтөлдөг. Тэр залуу хүн ажилсаг байх ёстой гэж хэдэнтээ хэлнэ лээ. Олон жилийн хойно эргэж хараад үүнийг би хийсэн юм шүү дээ гэж бахархах үнэт зүйлтэй байхыг хичээдэг гэнэ. Хайртай эхнэр, хоёр хөөрхөн үрдээ цаг зав бага гаргадагтаа сэтгэл зовинодог ч ирээдүйн сайн сайхных нь төлөө аав нь залуу насаа зориулж яваа болохоор өег явна. Өндөр технологи шингэсэн олон сайхан үйлдвэр Эрдэнэтэд байгуулах мөрөөдөл өвөрлөн зөв бүхэн рүү тэмүүлж яваа Т.Барсдаа ажлын амжилт хүсье.
 
М.Одгэрэл
www.erdenetinfo.mn
 
ЗӨВ ЗАЛУУ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани