- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нэг дэлхий, долоон тэрбум хүсэл
Хэдэн мянган жил тогтсон байгалийн жам алдагдаж эхэлсэн нь батлагдсан
Зургадугаар сарын 5. Цэнхэр гарагийн долоон тэрбум хүний хүсэл энэ өдөр байгалиа хамгаалах ариун үйлст нэгдэн нийлж, тэмдэглэн өнгөрүүлж байна. Харин өнөөдөр байгалиа хамгаалагчид өнгөрсөн хугацаанд юу хийснээ, ямар үр дүн гаргаснаа үнэлж цэгнэн хэлэлцдэг, хэтийн төлөвөө тодорхойлдог чухал өдөр юм.
Хот орчмын гурван газарт мөнх цэвдгийн зузаан хоёр метрээр багасжээ
НҮБ-аас сүүлийн үед байгаль орчныг хамгаалах, ногоон эдийн засгийг
дэмжих сурталчилгааг өргөн хүрээнд явуулах, асуудалд төр, засгийн
анхаарлыг хандуулах талд чухал ач холбогдол өгдөг тэмдэглэлт баярын нэг
болгоод байна. Тэрчлэн байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн үүрэг
хариуцлага төдийгүй, зөвхөн Та эерэг өөрчлөлт хийж чадах гол түлхүүр
гэдгийг ойлгуулахад энэ өдрийн зорилго оршдог юм. "Дэлхийн байгаль орчны
өдөр”-ийг өнөө жил "Нэг дэлхий, долоон тэрбум хүсэл” уриан дор
тэмдэглэж байна.
2020 он гэхэд Монгол орны цаг агаар 4.88 градусаар дулаарах судалгаа
гарсан. Бүр хэтийн байдлаар буюу 50 жилийн дараа манай орон Сахарын
элсэн цөл шиг хуурайшиж, Африкийн халуун орон шиг халах хэмжээнд хүрч
болзошгүй хэмээн эрдэмтэд анхааруулав. Түүнчлэн Монгол орны цөлжилт
урдаасаа биш төвөөсөө эхэлж байгааг тогтоогоод байна. Хуурайшлын хурд
энэ эрчээрээ үргэлжилбэл арваадхан жилийн дотор Улаанбаатар цөлжиж эхлэх
түгшүүр дуулдаж буй.
Дэлхийн уур амьсгал одоогийнх шиг ийм дулаан байсангүй. Дулаарлаас улбаатай дэлхийд нүүрлэх гамшиг цаашид таамагласнаас хувьгүй илүү хувиар нэмэгдэх төлөвтэй хэмээн судлаачид анхаарууллаа. Монгол орны хувьд жилийн дундаж температур 2.1 градусаар дулаарсан гэсэн албан ёсны судалгаа бий. Тэр дундаа цэнхэр гарагийн хамгийн хүйтэн хот хэмээх өргөмжлөлтэй Монгол Улсын нийслэл Улаанбаатарын өвлийн дундаж температурын заалт жилээс жилд багасаж доошилсоор байна.
Дулааралтай холбоотойгоор мөнх цэвдгийн гэсэлт ихсэж, мөсөн голуудын талбай багасан, нимгэрэх үзэгдэл хэдийнээ ажиглагдаад эхэлчихсэн. Энэ ямар аюултай мэдээ болохыг та гадарлаж байна уу. Манай орны мөнх цэвдэг тал хээр, ой модыг усаар ханган тэжээхэд чухал үүрэгтэй онцгой баялаг. Ийм нөөцтэй улс дэлхийд ердөө 48-хан бүртгэгджээ. Тэрчлэн дэлхийн мөнх цэвдгийн 95 хувь нь тавхан улсын нутагт оршдог юм байна. ОХУ, Канад, БНХАУ, АНУ-ын дараа буюу тавдугаарт Монгол бичигддэг. Газарзүйн утгаараа бол Хойд мөсөн далай, Сибирийн мөнх цэвдгийн төгсгөл Монголоор дуусдаг юм.
Судалгаанаас харахад, манай орны мөнх цэвдгийн хэмжээ одоо 60-63 хувийг эзэлж байна. Хэрэв эх дэлхий энэ хурдаар дулаарсаар байвал 2020 он гэхэд 50, 2080 он гэхэд ердөө тавхан хувь болж багасах таамаг дэвшүүлээд байна. Чухам тэр үед Монголын газар нутаг бүхэлдээ говь цөлийн бүс болон хувирч, гол мөрөн ширгэн, ургамал мод хатан хувхайрах аймшигтай зураг бууж байгаа юм.
Бидний хойч үе төсөөлөхөд бэрх байгалийн хүнд ширүүн нөхцөлд амьдрахыг үгүйсгэх аргагүй
Улаанбаатарын өвөл өнгө зүсээ өмнөхөөс өөрөөр хувиргасаар байгаа нь бас л дэлхийн дулаарал хүчтэй нөлөөлж эхэлсний баталгаа. Японы эрдэмтдийн хийсэн судалгаагаар хот орчмын гурван газарт мөнх цэвдгийн зузаан 2-4 метр байжээ. Арваад жилийн өмнө 4-6 метр байсан гээд тооцвол хоёр метрээр багассан дүн юм. Мөнх цэвдэг ийнхүү хайлсаар байвал 20-30 жилийн дараа Улаанбаатарын газрын мөс бүрмөсөн үгүй болох төлөв гараад байна. Монгол орны мод яагаад уулын араар ургадгийг мэдэх үү. Учир нь нар тусахгүй газар цэвдэгтэй байдаг бөгөөд үүн дээр мод ургадаг юм. Түүнээс биш газрын гүнээс ус чийг аваад ургаад байгаа хэрэг биш. Хэрэв 2080 онд мөнх цэвдгийн хэмжээ таван хувьд хүртэл буурвал Монгол модгүй болно гэсэн судалгаа хүртэл бий.
Бусад тивд ч ялгаагүй улирал улирлын өнгө зүс өөрчлөгдөн хувьссаар байгаа. Мод цэцэглэх, шувууд нүүдэллэх, өндөг хагарах, газар гэсэх цаг хугацааны эргэлт, хэдэн мянган жил тогтсон байгалийн жам алдагдаж эхэлсэн нь батлагдсан. Магадгүй, бидний хойч үе төсөөлөхөд бэрх байгалийн хүнд ширүүн нөхцөлд амьдрахыг үгүйсгэх аргагүй. Цэнхэр гарагийн байгалийн үзэсгэлэн, дур булаам өнгийг тэд зөвхөн түүхийн зурагт хуудас, цэнхэр дэлгэцээс харж гайхах жигтэй мэдрэмж төрж байна.
Ц.Цэвээнхэрлэн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||