Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Мөнхдөл: “Туркойз хилл ресурс” компани Нью-Йоркийн шүүхэд дуудагдана

"Овоот толгой”-н ордод үйл ажиллагаа явуулдаг "Сaус гоби ресурс”, "Оюутолгой”-н ордын 66 хувийг эзэмшигч "Туркойз хилл ресурс” компанийг гадаадын хуулийн фирмүүд хувьцаа эзэмшигчдийх нь өмнөөс шүүхэд өгөхөөр болсон талаар сүүлийн үед дэлхийн хэвлэлүүдэд онцлон бичих боллоо. Энэ асуудлаар "Ковер монголиа” компанийн ерөнхий захирал, хөрөнгийн зах зээлийн шинжээч Б.Мөнхдөлтэй ярилцсан юм.


- Өмнийн говьд орших "Овоот толгой”-н нүүрсний ордод охин компаниараа дамжуулан үйл ажиллагаа явуулдаг "Саус гоби ресурс” компанийг "Siskinds” хуулийн фирм хувьцаа эзэмшигчийнх нь өмнөөс шүүхэд өгөхөөр боллоо. Чухам юунаас болоод тэр вэ?


- Тронтогийн болон Хонгконгийн хөрөнгийн биржэд бүртгэлтэй бөгөөд манай улсад нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Саус гоби Ресурс” компани 2010 оны сүүлийн улирлаас 2012 оны эхний хагас жил хүртэлх санхүүгийн тайландаа өөрчлөлт оруулсан. Компанийн одоогийн хөндлөнгийн аудитор болох "Прайс уотерхаус куперс” компани, өмнөх хөндлөнгийн аудитор "Делоитт Туш” компаниуд зөвлөлдөж дээрх хугацааны тайланд өөрчлөлт оруулах шийдвэрлэсэн юм билээ. Өмнө нь тус компани "Овоот толгой”-н нүүрсийг худалдан авагчийн овоолгод буулгасан л бол борлуулсанд тооцдог байсан. Гэвч эцсийн худалдан авагч овоолгонд хүргэсэн нүүрсийг авахгүй байх тохиолдол цөөнгүй гарсан гэх мэдээлэл байгаа. Үүнтэй холбоотойгоор борлуулалтын орлого нь худлаа болж таарч байгаа юм. Тиймээс ч тус компани борлуулалтын орлого тооцох аргачлалаа өөрчилж, өнгөрсөн 2.5 жилийн хугацаан дахь санхүүгийн тайландаа засвар оруулсан. Ингэхдээ, овоолгонд буулгасан нүүрсийг бус, худалдан авагчийн машинд ачуулсан нүүрсийг борлуулсанд тооцож, дээрх хугацааны санхүүгийн тайландаа өөрчлөлт оруулсан байгаа.


- Энэ нь "Саус гоби ресурс” компанийн хувьцаа эзэмшигчдийг хохироож, шүүхийн хаалга татахад хүргэсэн хэрэг үү?


- Ямар ч компанийн хувьцааны ханш орлогоосоо хамаарч хэлбэлзэж байдаг. Орлогогүй тохиолдолд ирээдүйд олох орлогын таамгаас шалтгаалж хувьцааны ханш хөдөлж байдаг гэж ойлгож болох талтай. Өөрөөр хэлбэл, компанийн орлого бол хувьцааны ханшид нөлөөлдөг гол хүчин зүйл юм. "Саус гоби ресурс”-ийн борлуулалтын орлого алдаатай байна гэдэг нь, залруулга хийгдсэн 2.5 жилийн хугацаан дахь хувьцааны ханш нь хөөстэй байсныг илтгэж байгаа. Тиймээс ч, 2010 оны тавдугаар сарын 14-нөөс 2013 оны арваннэгдүгээр сарын 8-ныг хүртэл тус компанийн хувьцааг худалдаж авсан хөрөнгө оруулагчид хохирсон байх талтай. Тэдний өмнөөс Канадын "Siskinds” хуулийн фирм шүүхэд хандах гэж байгаа гэсэн мэдээлэл гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна. Хэрэв манай улсад "Саус гоби ресурс”-ийн хувьцааг дээрх хугацаанд худалдаж авсан хөрөнгө оруулагч байдаг бол, канадын хуулийн фирмэд хүсэлтээ гаргаж болох юм билээ.


- "Саус гоби ресурс” компанийн 56 хувийг "Туркойз хилл ресурс” компани эзэмшдэг шүү дээ. Тэгэхээр "Туркойз хилл ресурс” компанийн санхүүгийн тайлан хүртэл алдаатай, засвар орсон гэсэн үг үү?


-"Сaус гоби ресурс” компани тооцох ёсгүй зүйлийг борлуулалтын орлого дээрээ нэмж тооцсон. Үүнийг залруулахаар тус компанийн 2010 оны сүүлийн улирлаас 2012 оны эхний хагас жилийн орлого бага болж таарч байгаа юм. Охин компанийх нь орлого өмнө тайлагнаж байснаас бага гараад ирэхээр, толгой компани нь болох "Туркойз хилл ресурс”-ийн орлого ч мөн буурна. Тиймээс ч, охин компани нь санхүүгийн тайландаа өөрчлөлт оруулмагц, толгой компани нь хүртэл дээрх хугацааны санхүүгийн тайландаа давхар өөрчлөлт оруулах шаардлага гарсан. "Саус гоби ресурс”-ийн хувьцааны ханш өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд хөөстэй байсан гэж үзэж байгаа бол, "Туркойз хилл”-ийнх ч мөн ялгаагүй болж таарч байна. Хоорондоо уялдаатай эцэг, охин хоёр учраас тэр шүү дээ. "Саус гоби ресурс”-ийн хувьцаа эзэмшигчдийн өмнөөс Канадын хуулийн фирм зарга үүсгэх бэлтгэлээ хангаад явж байна. "Туркойз хилл”-ийн хувьцаа эзэмшигчдийн өмнөөс ч гэсэн хэд хэдэн хуулийн фирм зарга үүсгэх гэж байгаа.


- "Саус гоби ресурс”-ийг бодвол илүү олон хуулийн фирм "Туркойз хилл ресурс”-ийн хувьцаа эзэмшигчдийн өмнөөс шүүхэд хандах гэж байгаа гэсэн мэдээлэл байна?


- 2010 оны тавдугаар сарын 14-нөөс 2013 оны арваннэгдүгээр сарын 8-ны хооронд "Туркойз хилл ресурс”-ийн хувьцааг авсан хөрөнгө оруулагчдын өмнөөс гадаадын арав гаруй хуулийн фирм АНУ-ын Нью-Йорк хотын шүүхэд зарга үүсгэхээр болсон гэх мэдээлэл байна. Тухайлбал, "Levi & Korsinsky”, "Rosen”, "Brower Piven”, "Pomerants”, "Lieff Cabraser Heimann & Bernstein”, "Curtis V. Trinko”, "Bernstein Liebhard”, "Robbins Geller Rudman & Dowd”, "Wolf Haldenstein Adler Freeman & Herz”, "Ademi & O'Reilly”, "Glancy Binkow & Goldberg”, "Bronstein, Gewirtz & Grossman” зэрэг хуулийн фирмүүд "Туркойз хилл ресурс” компанийг хувьцаа эзэмшигчдийнх өмнөөс шүүхэд өгөх гэж байгаа юм билээ. Мэдээж тэд, өөрсийгөө хохирсон гэж үзэж байгаа хөрөнгө оруулагчдын саналыг авч шүүхэд хандах ёстой. Хуулийн фирмүүд хөрөнгө оруулагчдаас санал авах эцсийн хугацаа маргааш дуусгавар болно. Хэрэв хөрөнгө оруулагчид хуулийн фирмүүдэд хүсэлтээ илэрхийлэхгүй бол шүүх ажиллагаа болохгүй гэж ойлгож болно. Харин гомдол гаргагчид их байвал, олон хохирогчтой буюу класс акшион төрлийн шүүх ажиллагаа явагдах байх. Энэ тохиолдолд хуулийн фирмүүд нэгдэж, нэг хуулийн өмгөөлөлтэй, нэг хохирогчийн төлөөлөлтэй болоод шүүх хуралд оролцдог юм.


- Хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн, ихээхэн нөөцтэй орд болохоор монголчууд Оюутолгойн 66 хувийг эзэмшигч "Туркойз хилл ресурс”-ийн хувьцаанаас заасан хугацаанд худалдаж авсан байхыг үгүйсгэхгүй. Тэд дээрх хуулийн фирмүүдэд хандаж болох нь ээ?


- "Туркойз хилл ресурс” компанийн хувьцааг заасан хугацаанд авч, өөрсдийгөө хохирсон гэж үзэж байгаа хөрөнгө оруулагчид хандана уу гэсэн мэдээллийг хуулийн фирмүүд хэдэн сарын өмнөөс гаргаж эхэлсэн. "Туркойз хилл ресурс”-ийн хувьцааг заасан хугацаанд худалдаж авсан ямар ч хөрөнгө оруулагч маргаашийн дотор хуулийн фирмүүдэд хандаж болно. Бүх хуулийн фирмүүд цахим хуудсандаа өргөдөл гаргах маягт байршуулсан байж харагдсан. Тэнд овог нэрээ, холбоо барих хаягтайгаа бүртгүүлэх ёстой юм билээ. Мөн хэзээ, хэдэн ширхэг хувьцаа худалдаж авсан гэдгээ ч бүртгүүлэх ёстой. Хувьцааны тоо ширхэгээ бүртүүлэхээр хуулийн фирмүүд хэдий хэмжээний алдагдалтай болохыг тооцож, хөрөнгө оруулагчдын өмнөөс шүүхэд хандаж "Туркойз хилл”-ээс мөнгө нэхэмжилнэ гэж ойлгож байгаа.


-Заасан хугацаанд хувьцаа авсан ч, үүнийгээ хожим зарсан бол хуулийн фирмүүдэд хандаж болох уу?


- Миний түрүүн хэлсэн 2010 оны тавдугаар сарын 14-нөөс 2013 оны арваннэгдүгээр сарын 8-ны хооронд хувьцаа эзэмшиж байсан хөрөнгө оруулагчдад энэ мэдээлэл хамаатай. Энэ хугацаанд хувьцаа худалдаж авсан хөрөнгө оруулагч өөрийгөө хохирогчоор бүртгүүлэх боломжтой. Хожим хувьцаагаа зарсан байх нь хамаагүй. Заасан хугацаанд худалдаж авсан нийт хувьцааныхаа тоог хуулийн фирмүүдэд бүртгүүлээд, дансны хуулгаа тэдэнд гаргаж өгөх ёстой. Заасан хугацаанаас хойш "Саус гоби ресурс” болон "Туркойз хилл ресурс” компанийн хувьцааг авсан хөрөнгө оруулагчдад энэ нь ямарч хамааралгүй мэдээлэл гэдгийг хэлэх хэрэгтэй байх.


- Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хоёр компанийг шүүхэд өгөх нь гадаадын хуулийн фирмүүдэд өөрт нь ямар ашигтай гэж?


- Хуулийн фирмүүд шүүхдээд ялагдвал, тэд гомдол гаргасан хөрөнгө оруулагчдаас  ямар ч төлбөр авахгүй гэж байсан. Ялагдсан тохиолдолд хувьцаа эзэмшигчдээс ямар нэгэн зардал гарахгүй, хуулийн фирмүүд гарах бүх эрсдлийг өөрсдөө хүлээнэ гэсэн үг л дээ. Харин ялсан тохиолдолд, нэхэмжилсэн мөнгөний тодорхой хувийг авна байх. Ер нь 20-40 хувийг нь авдаг жишиг байдаг юм билээ.


- Одоогоор хичнээн хөрөнгө оруулагч дээрх хуулийн фирмүүдэд хандаж, гомдол гаргаад байгаа бол. Энэ талаарх судалгаа бий юу?


- Хувьцаа эзэмшигчдээс санал авч дуусаагүй байна. Эцсийн хугацаа нь хараахан дуусаагүй байгаа учраас ямар нэг мэдээлэл хуулийн фирмүүдийн зүгээс хийгээгүй байна. Энэ талаар одоогоор ямар ч мэдээлэл алга. Гэхдээ "Туркойз хилл ресурс” компанийн томоохон хувьцаа эзэмшигчид дээрх хуулийн фирмүүдэд хандсан байх гэж бодож байна. Хандсан болоод л, хуулийн фирмүүд итгэлтэйгээр эрсдэл хүлээж, шүүх хуралд оролцох гэж байна гэж бодож байна. Хуулийн фирмүүд нэгэнт ийм эрсдэлтэй зүйлд хөл тавьж байгаа учраас ялахын төлөө явах байх.

Ярилцсан А.Энхтуул

эх сурвалж: MNB.mn

Б.Мөнхдөл: “Туркойз хилл ресурс” компани Нью-Йоркийн шүүхэд дуудагдана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани