Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн сайдын аймгуудын удирдлагуудад хийсэн илтгэлийн талаар

Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого 2014 оны 1 дүгээр сарын 14-нд, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2014 оны 7 дугаар сарын 1-нд УИХ-аар батлагдаж, Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоон, Уул уурхайн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 тоот тушаалын дагуу олон нийтэд зарласнаар геологи-уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг урт хугацаанд тогтвортойгоор татах, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, геологи хайгуулын салбарыг хөгжүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрөл дахин олгох хууль эрх зүйн орчин бүрдсэн билээ.
2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс "тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурьдсан талбайтай давхцаагүй” төрөөс тогтоосон Монгол улсын нутаг дэвсгэрийн баруун хагасын талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа эхэлсэн боловч 4 сарын хугацаанд орон нутгийн засаг дарга нараас АМГ-т ирүүлсэн дэмжээгүй саналаас шалтгаалан ердөө 234 тусгай зөвшөөрөл олгогдсон нь нийт олгохоор зарласан 9 сая гектар талбайн ердөө 15.11% болж геологи-хайгуулын салбарынхан ажилтай болох, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татахад гацаа үүссэн юм.
Үүссэн нөхцөл байдлын талаар Монголын үйлдвэрлэлийн геологчдийн холбоо, Монголын геологийн холбоо, Монголын геофизикчдийн холбоо, Монгол улсын өрөмдлөгийн холбоо уул уурхайн яаманд хандан албан бичгээр хүсэлт тавьсаны дагуу 2015 оны 5 дугаар сарын 29-нд засгийн газрын ордонд болсон аймгуудын засаг дарга нар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар болон бусад удирдах албан тушаалтнууд оролцсон видео хуралд МҮГХ-ны ерөнхийлөгч Ч.Энх-Амгалан геологийн салбарын мэргэжлийн холбоодыг төлөөлөн оролцов.
Уул уурхайн сайдын аймгуудын удирдлагуудад хийсэн илтгэлд мэргэжлийн холбоодоос доорх мэдээллийг оруулан аймгуудын удирдлагат сонордуулав. Үүнд:

  1. Ашигт малтмалын тухай хуулийн 19.3-т заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайд АМГ-аас аймгуудын засаг даргын санал авах мэдэгдэл илгээхэд өвөлжөө, хаваржаа, бэлчээр, худагтай давхацсан; ард түмний санал асуулгаар эсэргүүцсэн; сум ба аймгийн ИТХ-аар хэлэлцээд татгалзсан; орон нутгийн тусгай хэрэгцээнд нэмж авсан; урт нэртэй хуульд орсон; өвөг дээдсийн булш бунхан бүхий газарт хамаардаг; орон нутагт га-гийн төлбөр төлөөгүй; орон нутгийн хөгжлийн дансанд хөрөнгө хандивлаагүй зэрэг шалтгаанаар хуулийн үндэслэл, заалтгүй дэмжихгүй санал ирүүлж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-р заалт /"Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх ...”/, Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-р заалт /Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно/ зэргийг илтээр зөрчсөн гэж үзэхээр байна.
  2. 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг батлан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улсын төсөвт төвлөрч буй орлогын 30 хувь, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг нийслэл, аймаг, сум, дүүргийн хөгжлийн санд тус тус нэмэн төвлөрүүлэхээр болсонд орон нутгийн удирдлага ба иргэд төдийгүй эрдэс баялгийн салбарынхан тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогоос юуны түрүүнд орон нутаг шууд хувь хүртэх, геологи-хайгуул, судалгааны ажил эрчимжинэ хэмээн талархан хүлээн авч байна .
  3. Хайгуулын тусгай зөвшөөрөл бүр орд, тэр тусмаа уурхай болдоггүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь их хэмжээний санхүүгийн болон цаг хугацааны эрсдэл үүрэн олон үе шатны геологийн судалгааг шинжлэх ухааны тодорхой арга аргачлалын дагуу хийсний үр дүнд эдийн засгийн эргэлтэнд орох боломжтой ордыг нээж илрүүлдэг.
  4. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын 1.1-т "хувийн хэвшилд түшиглэсэн...”, 3.2.1.1-т "уул уурхайн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор геологи хайгуулын салбарыг түрүүлэн хөгжүүлэх бодлого баримтлах” зэрэг заалтуудын дагуу ба 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрөөс тогтоосон талбайд ашигт малтмал эрэх, хайх тусгай зөвшөөрөл олгох заалтын дагуу 2015 оны 1-р сарын 26-ны өдрөөс гадаад, дотоодын, хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд өргөдөл хүсэн дараах шууд зардлууд гаргасан. Үүнд:
  •  956 аж ахуйн нэгж хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ АМГ-т гаргасанаас 773 аж ахуйн нэгж цахим системд нэвтрэх эрхийн VPN төхөөрөмжийг 280000₮ худалдан авч 216,440,000₮ төлсөн.
  •  2-4 долоо хоногийн хугацаатай нэвтрэх эрхийг 427 аж ахуйн нэгж авч 728,000,000₮ төлсөн.
  •  Аж ахуйн нэгжүүд 1686 өргөдлийн дугаар АМГ-аас аван 965 ширхэг өргөдлийн материал бэлдэн үйлчилгээний хөлсөнд 241,250,000₮ төлсөн.
  • Аж ахуйн нэгжүүдийн нэг өргөдлийн материал бэлдэх бүх зардлыг хамгийн бага дундаж 2,000,000 төгрөгөөр тооцоход 1,930,000,000₮ зарцуулсан.
  • АМГ-аас орон нутгийн засаг даргын дэмжсэн саналын дагуу олгосон 234 хайгуулын тусгай зөвшөөрлийн үйлчилгээний хөлсөнд 702,000,000₮, 1,360,000 га талбайн эхний жилийн төлбөрт 197,200,000₮ төлсөн.

4 сарын хугацаанд аж ахуйн нэгжүүд хамгийн багаар тооцоход 4,880,000,000₮ зарцуулан улсын төсөвт 2,084,890,000₮ төлсөн дүнтэй байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө орон нутгаас дэмжлэг аваагүй аж ахуйн нэгжүүд их хэмжээний хөрөнгөөр одоогоор хохироход хүрэн шүүхэд хандахаас аргагүй байдалд хүрээд байна.
Улсын болон орон нутгийн төсөвт орох байсан мөнгөн дүн, эрэл хайгуулын ажилд татах хөрөнгө, бий болох байсан ажлын байрны тоо, хайгуулын ажлын үр дүнд илрэх байсан ашигт малтмалын ордуудын эдийн засгийн үнэлгээ зэрэг алдагдсан боломжуудыг мөнгөөр үнэлэхийн аргагүй юм.
"Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг орон нутагт хэрэгжүүлэн аж ахуйн нэгжүүдийг дэмжин ажиллаж, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр, шинээр бий болгох, нутгийн иргэдийн орлого олох, орон нутгаа хөгжүүлэх, геологи-эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүдийг эх орондоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжийг хаан боогдооулалгүй хуулийн хүрээнд ажиллана уу гэж аймгуудын засаг дарга нар болон орон нутгийн бусад удирдлагуудад сануулж байна.

 

 

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ГЕОЛОГЧДИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ГЕОЛОГИЙН ХОЛБОО
МОНГОЛЫН ГЕОФИЗИКЧДИЙН ХОЛБОО
МОНГОЛ УЛСЫН ӨРӨМДЛӨГИЙН ХОЛБОО

Уул уурхайн сайдын аймгуудын удирдлагуудад хийсэн илтгэлийн талаар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани