- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ж.Сүхээ: Казахстанчууд алт авах сонирхлоо илэрхийлсэн
Д.ГЭРЭЛЦЭЦЭГ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сүхээтэй ярилцлаа.
-Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг зохицуулдаг 50 орчим гэрээ, хэлэлцээр үйлчилдэг юм билээ. Ер нь одоогийн бидний харилцаа ямар төвшинд явж байна. Ойрын хугацаанд хийх гэрээ, хэлэлцээр байна уу?
-Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа хэвийн үргэлжилж, өнөөгийн нөөц боломждоо тулгуурлан бүхий л чиглэлээр хөгжиж байна.
Хамтын ажиллагааны олон салбарт төлөөлөгчид харилцан солилцдог.Монгол, Казахстан харилцааныхаа эрхзүйн үндсийг үндсэндээ тавьсан гэж болно. Цаашид Монгол Улсад байнга оршин суугаа БНКазУ-ын иргэд болон БНКазУ-д байнга оршин суугаа Монгол Улсын иргэд харъяат болох харъяатаас гарах хялбарчилсан журам, харъяалалгүй байдал, хоёрдмол харъяалал үүсэхээс сэргийлэх тухай хэлэлцээр, Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр, Боловсролын диплом харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр зэргийг байгуулахаар ажиллаж байна. Иргэд маань харилцан визгүй зорчдог. Хоёр орны хооронд том болон жижиг оврын зорчигч тээврийн автобус байнга зорчиж байна. Эдүгээ Монгол, Казахстан улс харилцааныхаа өнөөгийн төвшинг ахиулах, ялангуяа, худалдаа, эдийн засгийн салбарт ахиц гаргах боломжийг эрэлхийлэн ажиллаж байна. Энэ хүрээнд удахгүй Казахстаны Засгийн газрын Шадар сайд тэргүүтэй төлөөлөгчид, мөн хоёр орны Гадаад хэргийн яамдын хооронд анх удаа улс төрийн зөвлөлдөх уулзалт хийхээр Гадаад харилцааны дэд сайд тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байна. Энэ үеэр талууд зарим чухал тохиролцоонд хүрэх байх гэж найдаж байгаа.
-Эдийн засгийн хувьд төстэй зүйл нэлээд байдаг болохоор худалдааны салбарт боломжийн хамтарч байгаа болов уу гэсэн төсөөлөл байна. Сүүлийн үед хэр ахиц, дэвшилттэй байна вэ?
-Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр байгуулж хамтран ажиллахаар өнгөрсөн онд хоёр улс тохирсон. Өөрөөр хэлбэл, тодорхой хөтөлбөртэй болж, түүнд харилцааны тодорхой асуудлуудыг тусгаж хамтарч ажиллахаар боллоо.Ингээд хамтын ажиллагааны баримт бичгийн төслийг боловсруулах шатандаа явж байна. Тодруулбал, хоёр орны хөрөнгө оруулалтын агентлагуудын хоорондын шууд хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохирч хамтын ажиллагааны баримт бичиг тохирох боломжийг судалж байгаа. Саяхан манай зарим иргэдийн санаачилгаар Монгол-Казахстаны бизнесийн Нийгэмлэг байгуулагдаж хоёр орны бизнесийн харилцааг идэвхжүүлэх чиглэлээр хүчин чармайлт тавьж эхлээд байна.
-Казахстан нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дээгүүр жагсдаг орны тоонд ордог. Тэр хэрээр эдийн засаг нь жил бүр тогтвортой өсөлттэй явж байна. Харин манай улс Казахстаны зах зээлд ямар байр суурь эзэлж байгаа талаар товчхон сонирхуулахгүй юу?
-Казахстан нь 17 сая гаруй хүн амтай томоохон зах зээл шүү дээ. Харамсалтай нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт тун чамлалттай. 2014 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 30 гаруй сая орчим ам.доллар болсноос манай экспорт таван сая орчим ам.доллар болсон. Манай улс Казахстанаас гурил, гурилан бүтээгдэхүүн, тамхи, нефть, хийн бүтээгдэхүүн импортолсон бөгөөд манай экспортын хувьд гол нь ре-экспортын бараа эзэлж байна. Түүнчлэн хоёр улсын хооронд иргэд үүргийн наймаа хийж байгаа. Үүнд голдуу ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, бэлэг дурсгалын зүйлс багтаж байна. "Говь” компани Казахстаны зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн. Сүүлийн үед манай бизнес эрхлэгчид Казахстаны зах зээлийг нэлээд сонирхож хамтын ажиллагааны боломж, нөхцлийг судлахаар ирэх нь харьцангуй нэмэгдсэн. Казахстаны компаниудын хувьд Монгол Улсаас мах, амьд мал авах, арьс, нэхий боловсруулах аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоож, хамтран ажиллах хүсэлт тавьдаг. Мөн Казахстан улс Герман, Франц улстай хамтарч угсарч байгаа жижиг оврын нисдэг тэрэг, АНУ-тай хамтарч үйлдвэрлэж буй төмөр замын зүтгүүр нийлүүлэх сонирхол бий. Манай талаас уг нисдэг тэргийг сонирхох аваас оператор, инженер, техникийн ажилтан зэргийг ч Казахстан улсад сургах боломж бас бий. Мөн Монгол Улсаас алт авч цэвэршүүлэх сонирхлоо Казахстаны төрийн өмчийн "Тау Кен Алтын” хэмээх компани илэрхийлээд байгаа.
-Монгол, Казакстаны орон нутгийн байгууллагууд хэр ойр ажилладаг юм бэ?
-Орон нутгийн хамтын ажиллагааны хувьд ихэвчлэн манай орон нутгийн төрийн байгууллагын төлөөлөгчид, жижиг, дунд бизнес эрхлэгчид, боловсролын салбарын байгууллагуудын төлөөлөл харилцан зорчиж байна. Ингэхдээ ихэвчлэн туршлага судлах чиглэлээр түлхүү ажилладаг. Саяхан Ховд аймгийн дунд сургуулийн багш нар ирж Казахстаны дунд сургуулийн тогтолцоо, сургалтын хөтөлбөртэй танилцлаа. Түүнээс гадна Баян-Өлгий аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид байнга зорчиж байна. Цаашид орон нутгийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээтэй болгох, тэр дундаа худалдаа, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх хэрэгцээ шаардлага бий. Энэ үүднээс Монгол Улс, Казахстан, ОХУ-ын гурван талын бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулах, хамтарсан үзэсгэлэн худалдаа хил орчмын бүс нутгуудад зохион байгуулж байхаар тохирвол хил орчмын хамтын ажиллагаа, орон нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэхээр байгаа.
-Та өмнө нь олон оронд Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан туршлагатай. Энэ удаад Монгол, Казахстаны харилцааг идэвхжүүлэх ямар ажил хийхээр төлөвлөж байна.Элчин сайдын хувьд аль салбарт илүү ирээдүй байна гэж харж байгаа бол?
-Монгол, Казахстан нь эдийн засгийн бүтцийн хувьд төстэй. Өөрөөр хэлбэл, хоёр орон аль аль нь эрдэс баялаг, хөдөө аж ахуй давамгайлсан эдийн засгийн бүтэцтэй. Гэхдээ бие биенээсээ ялгаатай, харьцангуй давуу талууд ч бас бий. Казахстан улс нефтийн асар их нөөцтэй, түүхий нефть экспортлогч орон. Монгол орны хувьд нефть, шатахууны хэрэгцээ бий. Энэ чиглэлээр хоёр орон урт хугацаанд хамтарч ажиллах боломжтой гэж харж байгаа. Бэлэн шатахууны хувьд Казахстан одоохондоо экспортлох боломжгүй байгаа юм билээ. Одоогийн байдлаар шатахууны дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаатай энэ нь холбоотой. Түүнчлэн хэд хэдэн нефть боловсруулах үйлдвэр засварт ороод байгаа юм. Энэ засварын ажлууд нь дууссаны дараа 2017 оноос хойш Монгол Улс шатахууныхаа хэрэгцээний зарим хэсгийг Казахстан улсаас авах боломж нээгдэнэ гэж үзэж байна. Харин Монгол Улсын хувьд Казахстанд мах, ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, арьс шир зэрэг манай уламжлалт экспортоо нийлүүлж, нэмэгдүүлэх болно. Казахстанд томоохон мах, малын түүхий эд боловсруулах үйлдвэр байдаг учраас Монгол Улсаас түүхий эд нийлүүлэх замаар ч хамтарч ажиллах боломжтой.
-Казахстанд аялал жуулчлалын чөлөөт эдийн засгийн бүсийг боломжийн сайн хөгжүүлсэн юм билээ. Ер нь аялал жуулчлал болоод өөр бусад салбарт хамтрах ямар гарц байна ?
-Хамтарч болох өөр нэг чиглэл бол аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа. Хоёр орны хооронд харилцан зорчих иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. 2011 онд 13 мянга орчим иргэн харилцан зорчсон бол 2012 онд 15 мянга, 2013 онд 18 мянга орчим иргэн зорчсон байдаг. Үүнээс үзэхэд хоёр орны хооронд нислэг нээх нь зохих хэмжээний ашигтай байх талтай. Өөрөөр хэлбэл, хоёр орны хооронд шууд нислэг эхлүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Хоёр улсын Засгийн газрын хувьд харилцан нислэг нээх шийдвэрээ гаргасан. Харин одоо Монгол, Казахстаны холбогдох авиа компаниуд идэвхи гаргаж ажиллах шаардлагатай байна.Мөн урлаг соёл, спортын чиглэлийн хамтын ажиллагаа ирээдүйтэй салбаруудын нэг. Ялангуяа, Монголын язгуур урлаг, түүх, археологи, хамтарсан экспедици зохион байгуулах, музейн үзмэр гаргах, Монголын сонгодог зохиолуудыг казах хэлээр орчуулах зэрэг чиглэлээр Казахстантай хамтарч ажиллах боломж байгаа. Энэ талаар ярилцаж буй ажлууд ч бас бий.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||