- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойн гэрээг олон хууль, тогтоол зөрчсөн гэж үзжээ
Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэхээр ажлын хэсэг ажиллаж байгаа. Харин ажлын хэсэг энэхүү гэрээг Засгийн газрын тогтоол болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжүүд, 2010 оноос хойш гарсан олон хуулийг зөрчсөн гэж дүгнэжээ. Тиймээс Засгийн газар гэрээний төслөө буцааж авах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Дээрх хууль, тогтоомжуудаас гадна Үндсэн хууль зөрчих магадлалтай тул УИХ-аар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа аж. Мөн дараах дүгнэлтүүдийг гаргасан байна. Үүнд, нэгдүгээрт, "Монголын төмөр зам” компани Тавантолгойн 51 хувийг эзэмшиж Гашуун-Сухайт-Ухаахудаг чиглэлийн болон зүүн чиглэлийн 1300 км төмөр замын асуудлыг шийдэх. Хоёрдугаарт, 2010 онд Тавантолгойн тендерт шалгарсан зургаан компанид хүсэлт тавих замаар дахин тендер зарлах боломжтой. Ингэхдээ эхний ээлжид төмөр замд хөрөнгө оруулалт хийх компанийг шалгаруулж, тэрхүү компанид Тавантолгойн нүүрсний олборлолт хийх эрхийг өгөх. Мөн Тавантолгойн ордод нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан. Үүнийг нэрлэсэн үнээр нь тооцоход 14 их наяд төгрөгийн хувьцаа болно. 2.1 сая иргэн болон аж ахуйн нэгжүүдийн хувьцаа 1.5 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байна. Монгол Улсын Засгийн газар эзэмшиж буй хувьцаагаа хэнд, хэрхэн эзэмшүүлэх нь өөрийн эрхийн асуудал. Харин иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн хувьцааг дамжуулан хэн нэгэнд ашиглуулах гэж байгаа бол зөвшөөрөл авах ёстой. Эсвэл нөхөн төлбөр төлж ашиглаж болно. Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжийн хувьцааг худалдаж авч, шалгарсан компанид дамжуулах боломжтой. Мөн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах заалтыг гэрээнд заавал тусгах шаардлагатай гэжээ. Засгийн газраас гэрээний англи эх хувилбарыг ажлын хэсэгт өгөөгүй байгаа аж. Мөн 2014 оны Засгийн газрын 268 дугаар тогтоолыг батлах протоколыг гаргаж өгөөгүй байна. Энэ тогтоолоор Тавантолгойн орд газарт хөрөнгө оруулагч шалгаруулах долоон зүйлтэй тендерийн шалгуурыг тавьсан байдаг аж. Энэ нь нэг компанийг шалгаруулах зорилгоор гаргасан тогтоол гэж дүгнэж байгаа учир протоколыг авч, Засгийн газрын хэн гэдэг гишүүн ямар санал гаргасныг мэдэх хэрэгтэй гэж ажлын хэсэг үзжээ.
М.АЛТАНЦЭЦЭГ
unen.mnURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||