- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Оюутолгой”-н ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөлд энэ долоо хоногт хүлээлгэж өгнө
-Эрдэс баялгийн биржийн үйл ажиллагааг ирэх оны эхний улиралд эхлүүлнэ-
Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын Эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Н.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр Эрдэс баялгийн бирж байгуулах, мөн "Оюутолгой”-н далд уурхайн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг хянах Ажлын хэсгүүдийг удирдаж байгаа билээ.
-"Оюутолгой”
төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын асуудал нааштай шийдэгдэж
байна. Ажлын хэсэг шинэчилсэн ТЭЗҮ-д хийсэн дүгнэлтээ хэзээ танилцуулах
гэж байна вэ?
-"Оюутолгой” компани тодотгосон ТЭЗҮ-ээ
хуульд заасны дагуу гуравдугаар сарын 17-нд ирүүлсэн. Тухайн үед хувь
нийлүүлэгчид тодорхой шийдэлд хүрч, тохиролцож чадаагүй байсан болохоор
санхүү, эдийн засгийн тооцоолол нь завсрын шинжтэй, хувилбар
дэвшүүлсэн, зарим үзүүлэлт нь тодорхойгүй байсан. Хэдий нөхцөл байдал
ийм байсан ч шинжээчдийн баг ирүүлсэн ТЭЗҮ-тэй танилцаж, дүгнэлтээ
нэгтгэх шатанд шилжсэн. Энэ долоо хоногт багтаж Эрдэс баялгийн
мэргэжлийн зөвлөлд хүлээлгэж өгөхөөр төлөвлөөд байна. Далд уурхайн
асуудал нааштай эргэсэн нь "Оюутолгой” төсөл цааш үргэлжлэх суурь
гарааны нөхцөл болж байгаа юм.
-ТЭЗҮ завсрын шинжтэй байсныг Та дурдлаа. Хувь нийлүүлэгчид тохиролцоонд хүрсэн тул шинэчилсэн ТЭЗҮ-ийг дахин тодотгох уу?
-Нэгдсэн ойлголцолд хөрөнгө оруулагчид хүрсэн учраас ирүүлсэн
төлөвлөгөөгөө дахин нарийвчилж, үүнтэй уялдуулж санхүү, эдийн засгийн
тооцооллоо цэгцлэх шаардлага гарч байна. "Оюутолгой” компани тооцоо,
судалгааг өмнө нь тодорхой түвшинд хийсэн. Тиймээс шинээр дахин ТЭЗҮ
боловсруулна гэсэн үг биш. Бэлэн байгаа тооцоондоо үндэслээд ойрын
хугацаанд ТЭЗҮ-д байгаа зарим тоо баримтаа тодотгож, шинэчлэх ёстой.
Үүний дараа санхүүжилт олгох банк, санхүүгийн байгууллагатай хийх
гэрээгээ эцэслэх нөхцөл бүрдэх юм.
-Эрдэс баялгийн бирж байгуулах ажил ямар шатанд явна вэ?
-Монгол Улс эрдэс баялгийн арвин их нөөцтэй. Энэ нөөцөө ашиглаад улс
орноо хөгжүүлэх бүрэн боломжтой. Одоогийн байдлаар уулын эрэл, хайгуулын
ажлыг өөрсдийн хүчээр хангалттай хийж буй. Баяжуулах болон олборлолтын
үйл ажиллагаа ч идэвхтэй байгаа. Харин олборлосон бүтээгдэхүүнээ
арилжих, худалдахад хүндрэл үүсч байна. Зах зээлийн зарчмын дагуу гэрээ
хэлэлцээр хийх, ханшаа тогтоох, нэн ялангуяа зах зээлийн үнэ ханш
савлагаатай байгаа одоогийн нөхцөлд биржтэй болох шаардлага бий. Энэ нь
уул уурхайн салбарт гарч буй нийтлэг бэрхшээл юм. Үүнийг зохицуулах
хамгийн зөв шийдэл нь Эрдэс баялгийн бирж.
-Бирж хэзээ үйл ажиллагаа явуулж эхлэх вэ?
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод биржийн асуудлыг
тодорхой заасан. Биржийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурлаж
байгуулахаар төлөвлөж байгаа. Менежментийг нь ч хувийн хэвшлийнхэн авч
явна. Одоо төлөвлөгөө ёсоор биржийн сонгон шалгаруулалтыг зохион
байгуулна. Энэ ондоо багтаан биржийн үйл ажиллагааг эрхлэх гүйцэтгэгчийг
сонгон шалгаруулж, ирэх оны эхний улиралд үйл ажиллагааг нь
эхлүүлэхээр зорьж байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||