Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ

                              ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ


Төсөл


     МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014  оны ... дугаар                                                      Улаанбаатар
сарын ... өдөр                                                                   хот


ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль тогтоомж

2.1. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль , Газрын хэвлийн тухай хууль , Ашигт малтмалын тухай хууль , Газрын тосны тухай хууль , Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль , Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль , Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль7 болон энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
                    
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Энэ хууль ашигт малтмалыг хайх, ашиглах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд /үүнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тохиолдолд эрх бүхий нөхөрлөл хамаарна/ болон холбогдох төрийн байгууллагаас ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааны талаар ил тод байдлын тайланг гаргах, тэдгээрт үндэслэн эрдэс баялгийн салбарын ил тод байдлын нэгдсэн тайлан гаргах, уг нэгдсэн тайланг нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцаанд хамаарна.
3.2. Энэ хуульд заасан "ашигт малтмал” гэдэгт Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан эрдсийн хуримтлалаас гадна Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.5 дахь хэсэгт заасан газрын тосыг, Цөмийн энергийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан цацраг идэвхт ашигт малтмалыг болон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан түгээмэл тархацтай ашигт малтмалыг хамааруулан ойлгоно.

4 дүгээр зүйл. Эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим

4.1. Эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын эрх тэгш, хамтын ажиллагаа, харилцан хүндэтгэх зарчмыг баримтална.

5 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

5.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1. "эрдэс баялгийн салбар” гэж ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбоотой цогц үйл ажиллагааг;
5.1.2. "ил тод байдал” гэж энэ хуулийн 13.6-д заасан мэдээллийг энэ хуульд заасан журмын дагуу олон нийтэд нээлттэй байлгахыг;
5.1.3. "татвар” гэж Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.6, 5.7-д заасныг;
5.1.4. "татварын бус төлбөр” гэж ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд /үүнд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тохиолдолд эрх бүхий нөхөрлөл хамаарна/-ээс энэ хуулийн 5.1.5-д заасан татвар болон энэ хуулийн 11.5.6, 12.6.6-д заасан гэрээтэй холбоотой төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл, ногдол ашиг, торгууль, алданги, хандив, тусламж, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах зэрэг гэрээний дагуу төрийн холбогдох байгууллагад төлсөн төлбөрийг;
5.1.5. "төсвийн орлого” гэж Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д заасныг;
5.1.6. "ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд” гэж эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тайлан гаргах үүрэг бүхий энэ хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд (цаашид "тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх)-ийг;
5.1.7."төрийн байгууллага” гэж эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тайлан гаргах үүрэг бүхий энэ хуулийн 12.1-д заасан байгууллагыг;
5.1.8. "иргэний нийгмийн эвсэл” гэж эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хангах зорилгоор үйл ажиллагаагаа төрийн байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулдаг, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын нэгдлийг;
5.1.9. "ил тод байдлын анхан шатны тайлан” гэж энэ хуульд заасан журмын дагуу энэ хуулийн 11.1 болон 12.1-д заасан хуулийн этгээдийн гаргах тайлан (цаашид "анхан шатны тайлан” гэх)-г ;
5.1.10. "эрдэс баялгийн салбарын ил тод байдлын нэгдсэн тайлан” гэж энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Үндэсний зөвлөлөөс батлан гаргах тайлан (цаашид "нэгдсэн тайлан” гэх)-г.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРТ ИЛ ТОД БАЙДЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГА, ТАЙЛАН ГАРГАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

6 дүгаар зүйл. Эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хэрэгжүүлэх байгууллага

6.1. Эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хэрэгжүүлэх байгууллага нь Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын Үндэсний зөвлөл (цаашид "Үндэсний зөвлөл” гэх) байна.
6.2. Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
6.3. Үндэсний зөвлөлийн хуралдаан нь нийт төлөөлөгчдийн олонх оролцсоноор хүчин төгөлдөр болно.
6.4. Үндэсний зөвлөлийн хуралдаан нь ээлжит болон ээлжит бус байна.
6.5. Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулах бөгөөд ээлжит бус хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайдын, эсхүл нийт төлөөлөгчдийн 10-аас дээш төлөөлөгчдийн саналд үндэслэн Ажлын алба зарлан хуралдуулж болно.
6.6. Үндэсний зөвлөлийн шийдвэр нь тогтоол байх бөгөөд Үндэсний зөвлөл нь шийдвэрээ хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана.
6.7. Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргалах бөгөөд зөвлөлийн бүрэлдэхүүнд дор дурдсан төрийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэний нийгмийн эвслийн төлөөлөл орсон байна:
6.7.1. Монгол Улсын Ерөнхий сайд, түүнээс гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны, газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны, цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудын төлөөллийн нийт 8 гишүүн;
6.7.2. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлөөллийн 9 гишүүн;
6.7.3. иргэний нийгмийн эвслийн төлөөллийн 9 гишүүн.
6.8. Үндэсний зөвлөл нь Ажлын алба (цаашид "Ажлын алба” гэх)-тай байх ба Ажлын албаны даргыг Үндэсний зөвлөлийн хуралдаанаас томилно.
6.9. Үндэсний зөвлөлийн хуралдааны дэг, ажлын албаны бүтэц, орон тоо, ажлын албаны үйл ажиллагааны дүрмийг Үндэсний зөвлөл батална.
6.10. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд орох төрийн байгууллагын төлөөллийг Засгийн газар томилон, томилогдсон төлөөлөгчдийн нэрсийг ажлын албанд ирүүлнэ.
6.11. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд орох иргэний нийгмийн эвслийн болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тус тусын төлөөллийг санал хураалтын үндсэн дээр тус бүртээ сонгон, сонгогдсон төлөөлөгчдийн нэрсийг Ажлын албанд ирүүлнэ.
6.12. Монгол Улсын Ерөнхий сайдаас бусад Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд орох төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа 3 жил байна.
6.13. Үндэсний зөвлөл нь жил бүр үйл ажиллагааны тайлан гаргаж Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэхээс гадна уг тайланг өөрийн цахим хуудсанд байнга байрлуулна.

7 дугаар зүйл. Үндэсний зөвлөлийн бүрэн эрх

7.1. Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаагаа бие даан хараат бусаар явуулах бөгөөд дараах бүрэн эрхтэй байна:
7.1.1. эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
7.1.2. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан нэгдсэн тайланг гаргах ажлыг зохион байгуулах, уг нэгдсэн тайланг баталж тайланг олон нийтэд мэдээлэх;
7.1.3. эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг сурталчлах, ил тод байдлын талаарх олон нийтийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх;
7.1.4. эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэний нийгмийн байгууллага хоорондын зохистой харилцаа, хамтын ажиллагааг дэмжих;
7.1.5. эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар судалгаа хийлгэх, дүгнэлт гаргуулах;
7.1.6. Үндэсний зөвлөлийн шийдвэрийн биелэлт, тайлан нэгтгэгчийн үйл ажиллагаа болон эрдэс баялгийн салбарын ил тод байдлын хэрэгжилтэд хяналт тавих, энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах;
7.1.7. эрдэс баялгийн салбарын ил тод байдлын талаар олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах;
7.1.8. эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэхтэй холбоотой санал боловсруулж, төрийн холбогдох байгууллагад хүргүүлэх, шийдвэрлүүлэх;
7.1.9. эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэхтэй холбоотой журам, заавар, маягт, зөвлөмж батлах;
7.1.10. энэ хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байгаа анхан шатны тайлан гаргагч тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн байгууллагын олон нийтэд сурталчилах, тэдгээрийг мөнгөн бус хэлбэрээр урамшуулах;
7.1.11. энэ хуульд заасан бусад бүрэн эрх.

7.2. Үндэсний зөвлөл, түүний ажлын алба, тайлан нэгтгэгчийн үйл ажиллагаанд хуульд зааснаас бусад тохиолдолд аливаа этгээд хөндлөнгөөс нөлөөлөх, саад учруулахыг хориглоно.

8 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

8.1. Анхан шатны тайлан гаргах үүрэг хүлээсэн энэ хуулийн 11.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд дор дурдсан эрх, үүрэгтэй байна:
8.1.1. энэ хуульд заасан журмын дагуу анхан шатны тайланг хуулиар тогтоосон хугацаанд холбогдох маягтын дагуу гаргах;
8.1.2. анхан шатны тайланг гаргахдаа шаардлагатай тайлбар, тодруулгыг бүрэн өгөх, холбогдох материалыг хавсаргах;
8.1.3. Үндэсний зөвлөл, түүний ажлын алба болон тайлан нэгтгэгчээс тавьсан тодруулгын хариуг тогтоосон хугацаанд үнэн зөвөөр өгөх;
8.1.4. ил тод байдлын тайлан гаргахтай холбоотой сургалт, мэргэжил арга зүйн туслалцааг тайлан нэгтгэгч, Ажлын алба болон Үндэсний зөвлөлөөс авах хүсэлт гаргах, уг туслалцааг үнэ төлбөргүй авах;
8.1.5. ил тод байдлын тайлан гаргахтай холбоотой тодруулга, мэдээллийг тайлан нэгтгэгч, Ажлын алба, Үндэсний зөвлөлөөс авах;
8.1.6. нэгдсэн тайлангийн хувийг авах, уг тайланг үйл ажиллагаандаа ашиглах.

9 дүгээр зүйл. Төрийн байгууллагын эрх, үүрэг
    
9.1. Анхан шатны тайлан гаргах үүрэг хүлээсэн энэ хуулийн 12.1-д заасан төрийн байгууллага нь дор дурдсан эрх, үүрэгтэй байна:
9.1.1. энэ хуульд заасан журмын дагуу ил тод байдлын тайланг хуулиар тогтоосон хугацаанд холбогдох маягтын дагуу гаргах;
9.1.2. анхан шатны тайланг гаргахдаа шаардлагатай тайлбар, тодруулгыг өгөх, холбогдох материалыг хавсаргах;
9.1.3. бүтэц, зохион байгуулалтын хувьд үйл ажиллагаа нь орон нутагт салбар нэгжтэй, эсхүл тодорхой чиглэлээр газар, хэлтэс, тасаг зэрэг нэгжтэй бол тэдгээрээс ил тод байдлын анхан шатны тайланд оруулах мэдээллийг үнэн зөвөөр гаргуулан авч хянасны үндсэн дээр өөрийн гаргах тайланд мэдээлэл оруулах, буруу, дутуу, алдаатай, эсхүл зөрүү мэдээллийг дахин гаргуулах;
9.1.4. Үндэсний зөвлөл, түүний Ажлын алба болон тайлан нэгтгэгчээс тавьсан тодруулгын хариуг тогтоосон хугацаанд үнэн зөвөөр өгөх, шаардлагатай мэдээллийг доод шатны байгуулагаасаа гаргуулах;
9.1.5. анхан шатны тайлан гаргахтай холбоотой сургалт, мэргэжил арга зүйн туслалцааг тайлан нэгтгэгч, Ажлын алба болон Үндэсний зөвлөлөөс авах хүсэлт гаргах, уг туслалцааг үнэ төлбөргүй авах;
9.1.6. анхан шатны тайлан гаргахтай холбоотой тодруулга, мэдээллийг тайлан нэгтгэгч, Ажлын алба, Үндэсний зөвлөлөөс авах;
9.1.7. нэгдсэн тайлангийн хувийг авах, уг тайланг үйл ажиллагаандаа ашиглах.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТАЙЛАН

10 дугаар зүйл. Ил тод байдлын тайлан
10.1. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тайлан нь дор дурдсан төрөлтэй байна:
10.1.1. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ил тод байдлын анхан шатны тайлан;
10.1.2. төрийн байгууллагын ил тод байдлын анхан шатны тайлан;
10.1.3. нэгдсэн тайлан.
10.2. Энэ зүйлийн 10.1.1, 10.1.2-т заасан анхан шатны тайлангийн маягтыг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Үндэсний статистикийн хороо батална.
10.3. Үндэсний статистикийн хороо нь анхан шатны тайлан гаргагч төрийн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогоос хамаарч Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн зарим төрийн байгууллагын гаргах тайланд нэмэлт мэдээлэл тусгахаар тайлангийн маягтыг баталж болно.

11 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн ил тод байдлын анхан шатны тайлан

11.1. Дор дурдсан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь ил тод байдлын анхан шатны тайлан гаргана:
11.1.1. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д заасан тусгай тусгай зөвшөөрөл эзэмшигч болон уг хуулийн 3.2-т заасан журмын дагуу эрх авсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлж байгаа нөхөрлөл;
11.1.2. Цөмийн энергийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.5-15.1.8-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч;
11.1.3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч;
11.1.4. Газрын тосны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.11-4.1.13-д заасан газрын тостой холбогдсон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч;
11.1.5. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч.
11.2. Энэ хуулийн 11.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилийн анхан шатны тайланг дараа оны тавдугаар сарын 15-ны дотор гарган ажлын албанд хүргүүлнэ.
11.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд үйл ажиллагаа явуулсан, эсхүл явуулаагүй эсэхээс үл хамаарч ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацааны туршид анхан шатны тайланг жил бүр гаргана.
11.4. Нэгж талбайд ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг нэгээс дээш хуулийн этгээдэд олгосон, эсхүл эрх бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн хүрээнд туслан гүйцэтгэгч ажиллуулж байгаа нөхцөлд тэдгээр хуулийн этгээд нь ил тод байдлын тайланг тус бүрийн нягтлан бодох бүртгэлийн дагуу  гаргана.
11.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн тайланд дор дурдсан мэдээллийг тусгана:
11.5.1. татвар болон татварын бус төлбөрийн талаарх мэдээлэл;
11.5.2. төрийн эзэмшил дэх хувьцаа, түүнтэй адилтгах үнэт цаасны хувь хэмжээ;
11.5.3. ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл;
11.5.4. Үнэт цаасны зах зээлийн тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн жагсаалт, эзэмшиж буй хувьцааны тоо, хувь хэмжээ;
11.5.5. олборлосон, боловсруулсан, борлуулсан бүтээгдэхүүний төрөл, хэмжээ, борлуулалтын үнэ;
11.5.6. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зүгээс ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор төрийн байгууллагатай байгуулсан гэрээний талаарх мэдээлэл;
11.5.7. нийгмийн болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл, уг хөрөнгө оруулалтын хэмжээ;
11.5.8. нөхөн сэргээлтийн зардал, түүний зарцуулалт, барьцааны талаарх мэдээлэл, хэмжээ;
11.5.9. ажиллах хүч, ажлын байрны талаарх мэдээлэл;
11.5.10. төрийн бус байгууллага, орон нутгийн байгууллага, иргэнд өгсөн хандив, тусламж зэрэг татварын бус төлбөрийн талаарх мэдээлэл, хэмжээ;
11.5.11. анхан шатны тайлангийн маягтад заасан бусад мэдээлэл.
11.6. Төрийн болон орон нутгийн өмчит, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь анхан шатны тайланг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар гаргана.
11.7. Ашигт малмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасан журмын дагуу эрх авсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох эрх бүхий нөхөрлөлөөс бусад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь анхан шатны тайланг аудитлагдсан санхүүгийн тайланд үндэслэн гаргана.
11.8. Тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд анхан шатны тайланд туссан мэдээллийн үнэн зөвийг хариуцна.

12 дугаар зүйл. Төрийн байгууллагын ил тод байдлын анхан шатны тайлан
12.1. Дор дурдсан төрийн байгууллага нь төрийн байгууллагын ил тод байдлын анхан шатны тайлан гаргана:
12.1.1. Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
12.1.2. Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
12.1.3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
12.1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д заасан хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
12.1.5. Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
12.1.6. Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
12.1.7. Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
12.1.8. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
12.1.9. Гаалийн тухай хуулийн 267 дугаар зүйлийн 267.2-т заасан гаалийн удирдах төв байгууллага;
12.1.10. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан мэргэжлийн хяналтын төв байгууллага;
12.1.11. Газрын тосны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
12.1.12. Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;
12.1.13. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан Төрийн өмчийн хороо;
12.1.14. Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан нийгмийн даатгалын төв байгууллага;
12.1.15. Стандарчлал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Стандарчлалын төв байгууллага, түүний бүтэц дэх үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанарын улсын хяналт тавих чиг үүрэг бүхий нэгж;
12.1.16. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага;
12.1.17. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын удирдах төв байгууллага;
12.1.18. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар;
12.1.19. Үндэсний зөвлөлийн шийдвэрээр тогтоосон төрийн бусад байгууллага.

12.2. Сум, дүүргийн Засаг дарга нь сум, дүүргийн тухайн жилийн анхан шатны тайланг дараа оны дөрөвдүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн Засаг даргад гарган хүргүүлэх бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн тухайн жилийн анхан шатны тайланг дараа оны тавдугаар сарын 01-ний дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус гарган хүргүүлнэ.
12.3. Энэ хуулийн 12.1-д заасан төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллага нь тухайн жилийн анхан шатны тайланг дараа оны тавдугаар сарын 01-ний дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус гарган хүргүүлнэ.
12.4. Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ зүйлийн 12.2 болон 12.3-т заасан анхан шатны тайланг нэгтгэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавдугаар сарын 15-ны дотор хүргүүлнэ.
12.5. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь төрийн байгууллагын анхан шатны тайлангийн нэгтгэлийг хянаж баталгаажуулсны үндсэн дээр зургаадугаар сарын 15-ны дотор Ажлын албанд хүргүүлнэ.

12.6. Төрийн байгууллагын анхан шатны тайланд дор дурдсан мэдээллийг тусгана:
12.6.1. орлогын дүн, хуваарилалт, орлогын тогтвортой байдлын талаарх мэдээлэл;
12.6.2. тусгай зөвшөөрөл эзэмшигч тус бүрээр төрийн эзэмшлийн хувь хэмжээ, хувьцаа болон түүнтэй адилтгах үнэт цаасны тоо хэмжээ;
12.6.3. олгосон тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл;
12.6.4. тусгай зөвшөөрөл эзэмшигч тус бүрээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.29-д заасан нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн жагсаалт, эзэмшиж буй хувьцааны тоо, хувь хэмжээ;
12.6.5. тусгай зөвшөөрөл эзэмшигч, тус компанийн үйл ажиллагаа явуулж байгаа орд тус бүрээр олборлосон, боловсруулсан, борлуулсан бүтээгдэхүүний төрөл, хэмжээ;
12.6.6. тусгай зөвшөөрөл эзэмшигч тус бүрээр тэдгээртэй байгуулсан ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотойгоор төрийн байгууллагын зүгээс тэдгээртэй байгуулсан гэрээний талаарх мэдээлэл;
12.6.7. тусгай зөвшөөрөл эзэмшигч тус бүрээр нийгмийн болон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын талаарх мэдээлэл, хөрөнгө оруулалтын хэмжээ;
12.6.8. уурхай тус бүрээр нөхөн сэргээлтийн зардал, түүний зарцуулалт, барьцааны талаар мэдээлэл;
12.6.9. тусгай зөвшөөрөл эзэмшигч тус бүрээр ажиллах хүч, ажлын байрны талаарх мэдээлэл;
12.6.10. төрийн бус байгууллага, орон нутгийн байгууллага, иргэнд өгсөн ажил, үйлчилгээний төлбөрийн дүн;
12.6.11. эрдэс баялгийн салбараас Монгол Улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр;
12.6.12. тайлангийн маягтад заасан бусад мэдээлэл.

12.7. Төрийн байгууллага нь ил тод байдлын тайланг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн төрийн аудитын байгууллагаар баталгаажсан санхүүгийн тайлангийн мэдээлэлд үндэслэн гаргана.
12.8. Энэ хуулийн 12.1-д заасан төрийн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогтой холбоотой тэдгээрийн гаргах анхан шатны тайланд нэмэлт мэдээлэл тусгахаар Үндэсний зөвлөлөөс шийдвэр гаргаж болно.
12.9. Төрийн байгууллагын тайлан гаргагч бүр тус бүрийн гаргасан ил тод байдлын тайланд туссан мэдээллийн үнэн зөвийг хариуцна.

13 дугаар зүйл. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын нэгдсэн тайлан

13.1. Үндэсний зөвлөл нь сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан эрх бүхий хуулийн этгээд (цаашид "тайлан нэгтгэгч” гэх)-ээр тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, төрийн байгууллагаас гаргасан тайлангуудыг тулган нэгтгэх ажлыг гүйцэтгүүлнэ.
13.2. Тайлан нэгтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг Үндэсний зөвлөлөөс байгуулсан Үнэлгээний хороо зохион байгуулж, шалгарсан тайлан нэгтгэгчийг олон нийтэд мэдээлнэ.
13.3. Ажлын алба нь энэ хуулийн 11.2 болон 12.5-д тус тус заасны дагуу ирүүлсэн тайланг тайлан нэгтгэгчид хүргүүлэх бөгөөд тайлан нэгтгэгч нь нэгдсэн тайланг гурван сарын дотор бэлтгэж Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулна.
13.4. Үндэсний зөвлөл нь нэгдсэн тайланг дараа оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэлэлцэж, хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар батлан олон нийтэд мэдээлэх ба батлагдсан нэгдсэн тайланг Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газарт хүргүүлнэ.

13.6. Нэгдсэн тайланд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд болон төрийн байгууллагаас гаргасан тайлангуудын тэнцлийг тусгахаас гадна дор дурдсан мэдээллийг тусгана:
13.6.1. улсын эдийн засагт эрдэс баялгийн салбарын эзлэх хувь хэмжээ;
13.6.2. эрдэс баялгийн салбарын нийт орлого, тэдгээрийн дотор төсвийн орлогын дүн, төсвийн орлогын хуваарилалт, төсвийн орлогын тогтвортой байдлын тухай;
13.6.3. тусгай зөвшөөрөл эзэмшигч тус бүрээр болон нэгж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулж байгаа орд тус бүрээр олборлосон, боловсруулсан, борлуулсан бүтээгдэхүүний төрөл, хэмжээ;
13.6.4. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон төрийн байгууллагын ил тод байдлын тайлан хоорондын зөрүү, түүний тайлбар, тодруулга;
13.6.5. ил тод байдлын тайлан ирүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн байгууллагын талаарх мэдээлэл;
13.6.6. ил тод байдлын тайланг нэгтгэх явцын талаар нэгтгэгчийн зүгээс гарсан дүгнэлт, зөвлөмж;
13.6.7. ил тод байдлын тайлангууд хоорондын зөрүүг илрүүлэх ажиллагааны үр дүн, танилцуулга;
13.6.8. тусгай зөвшөөрөл эзэмшигчээс төрийн бус байгууллагад өгсөн хандив, тусламжийн дүн;
13.6.9. төрийн байгууллагаас төрийн бус байгууллага, орон нутгийн байгууллага, иргэнд өгсөн ажил, үйлчилгээний төлбөрийн дүн;
13.6.10. нэгдсэн тайлангийн маягтад заасан бусад мэдээлэл.

13.7. Үндэсний зөвлөлөөс нэгдсэн тайлангийн төслийг хангалтгүй гэж үзвэл тайланг ажлын албанд буцаах бөгөөд Ажлын алба нь нэгдсэн тайланг эцэслэн боловсруулах ажлыг тайлан нэгтгэгчээр гүйцэтгүүлнэ.
13.8. Тайлан нэгтгэгч нь нэгдсэн тайлангийн талаар Үндэсний зөвлөлийн гишүүдийн гаргасан санал, шүүмжлэлийн дагуу холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулж нэгдсэн тайланг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор эцэслэн ажлын албанд хүргүүлнэ. Ажлын алба нь эцэслэн боловсруулсан нэгдсэн тайланг Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулах ажлыг зохион байгуулна.
13.9. Ажлын алба Үндэсний зөвлөлөөс батлагдсан нэгдсэн дэлгэрэнгүй тайланг хэвлэн олшруулах, Ажлын албаны цахим хуудсанд байршуулах зэргээр олон нийтийн хүртээл болгох ажлыг зохион байгуулна.

14 дүгээр зүйл. Ил тод байдлын анхан шатны тайлан хоорондын зөрүүг хянан шийдвэрлэх

14.1. Тайлан нэгтгэгч нь анхан шатны тайланг нэгтгэх явцад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд болон төрийн байгууллагаас тэдгээрийн гаргасан анхан шатны тайланд тусгасан мэдээллийг тодруулах, нэмэлт мэдээлэл авах эрхтэй байна.
14.2. Тайлан нэгтгэгч нь энэ зүйлийн 14.1-д заасан хүсэлтийг тухайн тайлан гаргасан хуулийн этгээдэд албан бичгээр хүргүүлэх бөгөөд үүссэн зөрүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргүүлнэ.
14.3. Энэ зүйлийн 14.1-д заасан хүсэлтийг хүлээн авсан хуулийн этгээд хариуг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор тайлан нэгтгэгчид бичгээр өгнө.
14.4. Тайлан нэгтгэгч нь энэ зүйлийн 14.3-т заасан хариуг хүлээн авсны дараа зөрүүг хэрхэн шийдвэрлэсэн тухай ажлын 10 хоногийн дотор хариу ирүүлсэн хуулийн этгээдэд бичгээр мэдэгдэнэ. Шаардлагатай тохиолдолд тайлан гаргагч хуулийн этгээд нь зөрүү үүсгэж байгаа нөгөө талын тайлан гаргагчийн тайлантай танилцаж болно.
14.5. Тайлан нэгтгэгч нь энэ зүйлийн 14.3-т заасан мэдээлэлд үндэслэн тайлангийн зөрүүг шийдвэрлэх боломжгүй байна гэж үзсэн тохиолдолд энэ талаар тайлбар, зөвлөмжийг нэгдсэн тайлангийн төсөлд тусгах ба хэрхэн тусгасан талаар анхан шатны тайлан гаргасан хуулийн этгээдэд бичгээр мэдэгдэнэ.
14.6. Анхан шатны тайлан гаргасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, эсхүл төрийн байгууллагаас энэ зүйлийн 14.3-т заасан хугацаанд хариу ирүүлээгүй нөхцөлд тайлан нэгтгэгч нь энэ талаар Ажлын албанд тухай бүр мэдэгдэнэ.
14.7. Анхан шатны тайлан гаргасан хуулийн этгээдээс хүсэлт гаргасан тохиолдолд Ажлын алба нь холбогдох зөвлөмж, мэргэжлийн арга зүйгээр ханган, уг тайлан гаргагчийг сургалтад хамруулж болно.   

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД

15 дугаар зүйл. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилт

15.1. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс Ерөнхий сайдын багцад тусган санхүүжүүлнэ.
15.2. Үндэсний зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны жилийн төсвийн төслийг Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу бэлтгэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлэх ба Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төсвийн төслийг Ерөнхий сайдын төсвийн төсөлд тусган зохих журмын дагуу Улсын Их Хурлаар батлуулах арга хэмжээг авна.
15.3. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэх байгууллагын санхүүжилт нь уг байгууллагын бие даасан, хараат бус үйл ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд хүрэлцээтэй байна.
15.4. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэх байгууллага нь эрдэс баялгийн салбарын ил тод байдлын хэрэгжилтийг дэмжих зорилгоор энэ хуулийн 11.1 болон 12.1-т заасан ил тод байдлын анхан шатны тайлан гаргах үүрэг хүлээгээгүй иргэн, хуулийн этгээдээс хандив, тусламж авч болно.

16 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

16.1. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн шүүгч, геологи, уул уурхайн хяналтын байцаагч дор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна:
16.1.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 11 дүгээр зүйл болон 14.3-т заасныг зөрчсөн бол тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, холбогдох эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;
16.1.2. нэгдсэн тайлан гаргахтай холбоотой энэ хуульд заасан журмыг зөрчсөн тайлан нэгтгэгч хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, холбогдох эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;
16.1.3. Энэ хуулийн 7.2 дах заалтыг санаатай зөрчиж Үндэсний зөвлөл, түүний ажлын алба, тайлан нэгтгэгчийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хууль бус аргаар нөлөөлсөн, саад учруулсөн хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, холбогдох эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
16.2. Төрийн байгууллага энэ хуулийн 12 дугаар зүйл, 14.3-т заасныг зөрчсөн бол холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулах асуудлыг холбогдох дээд шатны байгууллагад нь гаргана.
16.3. Үндэсний зөвлөл энэ хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд, төрийн байгууллагын тайлан гаргагчийн талаар олон нийтэд мэдээлж болно.

17 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
    
17.1. Энэ хуулийг 201... оны .... сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

17.2. Энэ хуулийг буцаан хэрэглэхгүй бөгөөд энэ хуулийн дагаж мөрдөж эхэлснээс хойш 3 сарын дотор энэ хуулийн 11.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд болон 12.1-д заасан төрийн байгууллага нь Ажлын албанд ил тод байдлын анхан шатны тайлан гаргагчийн хувиар бүртгүүлнэ.


МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА                З.ЭНХБОЛД




Төсөл


МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
 
2014 оны ...    дугаар                            Улаанбаатар     сарын ... өдөр                                      хот
 

АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
 
1 дүгээр зүйл. Аудитын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулга бүхий 12 дахь заалт нэмсүгэй:

"12/ Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн 5.1.9-д заасан ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд.”
 
2 дугаар зүйл. Энэ хуулийг Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
 
 
                         
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД




Төсөл


МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
 
2014 оны ...    дугаар                            Улаанбаатар     сарын ... өдөр                                      хот
 
ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ  ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
 
1 дүгээр зүйл. Газрын тосны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт дор дурдсан агуулга бүхий 15.2.19 дахь заалт нэмсүгэй:

"15.2.19. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуульд заасан журмын дагуу ил тод байдлын анхан шатны тайлан гаргах.”
 
2 дугаар зүйл. Энэ хуулийг Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.



МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  З.ЭНХБОЛД



Төсөл


МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
 
2014 оны ...    дугаар                            Улаанбаатар     сарын ... өдөр                                      хот
 
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ  ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
 
1 дүгээр зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт дор дурдсан агуулга бүхий 8.4.4 дэх заалт нэмсүгэй:

"8.4.4. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуульд заасан журмын дагуу ил тод байдлын анхан шатны тайлан гаргах.”
 
2 дугаар зүйл. Энэ хуулийг Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД



 
Төсөл



МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
 
2014 оны ...    дугаар                            Улаанбаатар     сарын ... өдөр                                      хот

 
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
 
1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуульд дор дурдсан агуулга бүхий дараах хэсгийг тус тус нэмсүгэй:

1/ 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэг:

"11.4. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж Үндэсний зөвлөл, түүний Ажлын албыг шаардлагатай мэдээллээр хангаж ажиллана.”

2/ 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэг:

"35.6. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуульд заасан журмын дагуу ил тод байдлын анхан шатны тайлан гаргах үүрэг хүлээнэ.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА   З.ЭНХБОЛД


Төсөл


МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
 
2014 оны ...    дугаар                             Улаанбаатар     сарын ... өдөр                                      хот
 
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 
1 дүгээр зүйл. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд дор дурдсан агуулга бүхий хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэг:

"25.7. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуульд заасан журмын дагуу ил тод байдлын тайлан гаргах үүрэг хүлээнэ.”

2/ 11 дүгээр зүйлийн 11.2.7 дахь заалт:

"11.2.7. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж Үндэсний зөвлөл, түүний Ажлын албыг шаардлагатай мэдээллээр хангах.”

2 дугаар зүйл. Энэ хуулийг Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД



Төсөл


МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
 
2014 оны ...    дугаар                            Улаанбаатар     сарын ... өдөр                                      хот
 

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
 
1 дүгээр зүйл. Цөмийн энергийн тухай хуульд дор дурдсан агуулга бүхий заалт тус тус нэмсүгэй:

1/ 11 дүгээр зүйлийн 11.6.21 дэх заалт:

"11.6.21. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж Үндэсний зөвлөл, түүний Ажлын албыг шаардлагатай мэдээллээр хангах.”

2/ 28 дугаар зүйлийн 28.2.11 дэх заалт:

 "28.2.11. Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуульд заасан журмын дагуу ил тод байдлын тайлан гаргах;”

2 дугаар зүйл. Цөмийн энергийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6.21 дах заалтын дугаарыг "11.6.22” гэж, мөн хуулийн 28.2.11 дүгээр заалтын дугаарыг "28.2.12” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА     З.ЭНХБОЛД
ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өнөөдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани