- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Үйлдвэрлэгч бус бэлтгэн нийлүүлэгч орон
Бидэнд бэлтгэн нийлүүлэгч болох сонирхол бий
Хятадуудын талаарх "Явдгаас трактор, нисдэгээс онгоц иддэггүй” гэх үгийг Та сонссон уу? Доромж утгатай үг хэрэглэлээ гэж бүү бодоорой. Ер нь бүгдийг нь "идээд”, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгодог улс тэднээс өөр алга. Тиймээс магтаж байгаа хэрэг юм шүү. Харин бид юу ч "иддэггүй” нь гайхмаар. Уг нь өчнөөн л идэх юм, хаа сайгүй л байдаг. Нүүрс, ноолуур, зэс гээд явж өгнө. Товхондоо бид үйлдвэрлэгч биш гэдгийг л хэлэх гэсэн юм. Бид бол бэлтгэн нийлүүлэгч.
ЭРСДЛЭЭС ҮҮССЭН АШИГ
Аливаа компанид бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд түүхий эд, материалыг тэдэнд хямд, шуурхай, чанартайгаар нийлүүлэх бэлтгэн нийлүүлэгч зайлшгүй хэрэг болдог. Үйл ажиллагааны нэг хэсэг шиг болдог бэлтгэн нийлүүлэгчээс үүсэх эрсдэл ч бий. "Иддэг” орнуудын хувьд үүнтэй адил зарчим үйлчилнэ.
Манай эдийн засаг оргилдоо тулсан тэртээх жилүүдэд, нүүрсний үнэ тэнгэрт хадаж, тонн тутамдаа 120 ам.долларт хүрсэн шүү дээ. Энэ нь 2008 онтой харьцуулахад хоёр дахин өссөн дүн юм. Өөрөөр хэлбэл, бэлтгэн нийлүүлэгчийн эрсдэлд Хятад орсныг харуулдаг. Тэдний нүүрсний гол бэлтгэн нийлүүлэгч болох Австралид үер болсны улмаас нийлүүлэлт тасалдсан. Үүний дүнд коксжих нүүрсний үнэ тэнгэрт хадаад, бид баяжаад байсан хэрэг.
Үүнтэй ойролцоо жишээ ч ойрмогхон боллоо. Он гарсаар сүүлийн таван жилийн доод түвшиндээ тулж, тонн тутам нь 5400 ам.доллартой тэнцсэн зэсийн ханш өнгөрсөн сард огцом өссөн. Учгийг лавлахад, Чилид үер буужээ. Харин тус улс өнгөрсөн оны байдлаар дэлхийн нийт зэсийн олборлолтын 30 гаруй хувийг дангаар бүрдүүлсэн байдаг юм билээ. Тиймээс тэдний үйл ажиллагаанд доголдол үүсэхэд, нийлүүлэлтийн гаралтай үнийн огцом өсөлт бий болжээ. Нэгэнт Чилийн үер цаг зуурын шинжтэй учраас зэсийн үнэ эргээд буурч байна. Өчигдрийн байдлаар Лондоны металлын биржид тонн зэсийн фючерс ханш 6197 ам.доллартой тэнцэж байна.
БИД ЮУГ БЭЛДЭЖ, НИЙЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ
Өнгөрсөн онд зэс биднийг аварсан. Цаашдаа ч зэс экспортын голлох бүтээгдэхүүн байх нь дамжиггүй. Гэхдээ эхний ээлжинд бид нүүрсээ борлуулах хэрэгтэй. Шалтгаан нь тун энгийн. Энэхүү эрдсийн бүтээгдэхүүний зах зээлийн насжилт ердөө арван тав. Тодруулбал, олон улсын судалгааны байгууллагууд дэлхийн нүүрсний хэрэглээний оргил үеийг 2020 он гэж таамагласан бөгөөд 2030 оноос буурах төлөв ажиглагдаж байгаа юм.
Тэгтэл бидний нүүрсээ бэлдэж, "иддэг” улсад хүргэж өгөх зам тун ч бүдүүлэг байгааг тоон дүн гэрчилнэ шүү. Ашигт малтмалын газраас хийсэн нүүрсний үнийн судалгаанаас харахад, өнгөрсөн долоо хоногт уурхайн амнаас борлуулсан ⅓ чанартай коксжих нүүрсний ханш 150 юаньтай тэнцжээ. Өөрөөр хэлбэл, тонн тутамдаа 24 орчим ам.доллараар коксжих нүүрсээ бид арилжаалжээ. Харин дээрхтэй ижил чанартай Австралийн коксжих нүүрс БНХАУ-ын Жинтан боомт дээр тонн тутамдаа 700 юаньтай (112 ам.доллар) тэнцэж байна. Мэдээж нүүрсний амнаас наймаа хийгээгүй учир тээвэрлэлтийн өртөг шингээд, ашгаа нэмээд ийм үнийн дүн гарсан нь ойлгомжтой. Гэхдээ тав дахин үнэтэй байгааг онцолмоор байна. Австраличууд бүтээгдэхүүнээ нийлүүлж чадаж байгааг дээрх статистик гэрчилнэ.
Тэгвэл бид бэлтгэн нийлүүлэгч үнэхээр мөн үү гэдэг асуулт урган гарна. Бидэнд нүүрс бий. Бидэнд бэлтгэн нийлүүлэгч болох сонирхол бий. Харин нийлүүлэгч гэдэг үгнийхээ мөн чанарыг ойлгохгүй байгаад хэргийн зангилаа оршиж байна. Уурхайн амнаас коксжих нүүрсээ 24 ам.доллараар зарах уу, боомтод хүргээд 112 ам.доллараар үнэлүүлэх үү гэдэг нь бидний сонголт. Тэгтэл, "иддэг” улс удахгүй "Явдгаас трактор, нисдэгээс онгоц, эрдсээс нүүрс иддэггүй” болох цаг мөч ойртоод л байна. Учир нь тэд нүүрсний хэрэглээгээ танасан эко эдийн засагтай улс болохоор шийдчихээд байна.
Э.Хулан
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||