- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төр Тавантолгойг биш, Тавантолгой төрийг мэрж байна
Төр Тавантолгойг мэрж иргэддээ хувь хүртээх бус, Тавантолгой Монголын
төрийг хэмлэж дуусгах нь. Магадгүй "Олигархийг олигарх л устгадаг”
гэдэг зарчмаараа явж буй нь тэр биз. Хамгийн сүүлийн байдлаар Төр бол
Ч.Сайханбилэг юм байна гэдгийг өөрөөс нь сонслоо. Асуулт тавихдаа
шүүмжлэл тавихаар тэгж адраад байхыг бодоход Үндсэн хуульд өөрчлөлт хийж
цаг баралгүйгээр Төрийн эрх барих дээд байгуулах дээд байгууллага нь
Ерөнхий сайд бололтой юм гэж ойлгов. Асан Н.Алтанхуяг яг тэгж өөрийгөө
төр гэж бодсоор огцорсон ч төр ашгүй үлдсэн юм.
Түүнчлэн Ерөнхий
сайд Ч.Сайханбилэг "Оюутолгой төслийг бүү улстөржүүлээч, эдийн засгийн
талаас нь харж туслаач” гэж гуйлаа. Хэдийгээр тэрбээр "Оюутолгой төслийн
санхүүгийн төлөвлөгөө гэгчид Эмиратад очиж гарын үсэг зурснаар
монголчуудад өгөх өгөөжийг нэмэгдүүлж, удирдлагын менежментийн зардлыг
буурууллаа. Үүгээрээ үр ашгийн хувьд Эрдэнэт үйлдвэрийнхтэй дүйцэж очлоо
шүү” хэмээн хуурах мессеж өгсөн ч парламентад Эрдэнэтийг арван хуруу
шигээ мэдэх хүн дэндүү олон гэдгийг мартсан бололтой. Түүний "алдаа”
зөвхөн үүгээр дууссангүй ам.долларын ханш 1420 төгрөгтэй тэнцэж байна
гэж сэтгэлийн хөөрлөөр бүр хоёр удаа хашхирчихаад төдөлгүй "Уучлаарай,
хэлний хальтраа байлаа, 1920 л доо” гэж засаж хэллээ.
Чуулганы
нэгдсэн хуралдааны бичлэгийг дахин дахин үзэвч Ерөнхий сайд маань тухайн
цаг мөчид хэнтэй ч маргаагүй. Гишүүдийн асуултад хуулиар заасан
үүргийнхээ дагуу хариулж байсан. Зөвхөн сэтгэлийн хөөрөл, омог шартай
"залуу нас”, эрх мэдлээ алдмааргүй байгаа эгээ л Н.Алтанхуягийнх шиг
улайрал түүний "бяцхан алдаа”-наас ханхалж байв. Төрийн өндөр алба
хашиж, тэр нь тэгтлээ нэр хүнд олохгүй, "чөмгөө дундартал” зүтгээд
байхад нь "жирийн иргэд ойлгож өгөхгүй” байгаа нөхцөлд ийм хэмжээний
араншин байх гээд дээрх "жижиг” алдааг нь мартаж болох юм. Харин
Оюутолгойг дахин Эрдэнэттэй адилтгахгүй байх гэж найдъя.
Ер нь
Ерөнхий сайдын Эмиратад айлчлаад Оюутолгой төслийн талаар нэмэлт
хэлэлцээрээр олсон олз буюу 54.9 хувийн өгөөж, хувьцааны ханшийн өсөлт,
эдийн засгийн эерэг үзүүлэлт, зургаан тэрбум ам.долларын санхүүжилт,
гурван тэрбум ам.долларын хэмнэлт энэ бүхэн эргэлзээтэй байсан.
Гэвч
өөрийнх нь хэлснээр Ч.Сайханбилэгийн эмоциор оролдохоо болиод, эх орны
эрх ашгийг, төрийг төлөөлж байгаа Ерөнхий сайдаа нэг удаа ч гэсэн
хүндэтгэн хийсэн тайлбар бүрт нь итгээд, гадаадын хөрөнгө оруулагчдын
Монголыг харах толь болсон Оюутолгой төслийг улстөржүүлэлгүй орхивол
ямар вэ. Харин хариуд нь Оюутолгой компанийн ТУЗ-ийн Монголын талын
гишүүдийг хяналтаа сайжруул, хариуцлагыг та гуравтай тооцно шүү гэж
анхааруулах нь зүйтэй.
Дараагийн ээлжит скандал нь Тавантолгойн
орд. Гацаанд орчихоод байгаа энэ төслийн ажил мөн л монголчуудад өгөх
өгөөжийн асуудал дээр парламентын гишүүдийг талцуулж буй. Яг л УИХ-ын 57
дугаар тогтоолыг батлахад Оюутолгойн гэрээг дэмжигсэд, эс дэмжигсдийн
нэрийг хувааж харуулж байсан шиг Тавантолгойн төслийг дэмжигч, эс
дэмжигч гэж хуваачихаад одоо хэлэлцэж чадахгүй сууж байна. Энэ хуваагдал
алдарт "Стандарт бус” Засгийн газрын үеэс л эхэлсэн. Асуудал "Алтан
гадасынхан ба бусад нь” гэж хуваагдсан Ардчилсан намд ч байгаа юм биш.
Ардын намд ч нуугдчихаад байсан хуваагдал. Ардын намын давуу тал нь энэ
хуваагдлаа нууж чаддагт байгаа юм. Хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа
ч энэ зарчмаар сонголтоо хийж танхимаа бүрдүүлсэн.
Үүний дараа
УИХ-ын 2012 оны сонгууль болов. Өнөөх хуваагдал бүр ч нэмэгдсэн. Учир нь
"Шударга ёс” эвсэл сонгуульд суудал авч "төлөвлөгөөг эвдсэн”. Ингэснээр
Засгийн газраа эмхлэн байгуулахдаа тэднийг багтаахаас аргагүйд
хүргэлээ. Суудал өгөхгүй бол яадгийг БНН-ын дарга Б.Жаргалсайхан харуулж
хэрхэн адлагдаж байгааг харсан биз. Ингээд Тавантолгой төслийн ажлыг
урагшлуулах гэтэл явдаггүй. Яагаад? МАН сөрөг хүчин болчихсон юм чинь
ямар нэг "косметик засвар” хийж байж Тавантолгойн "жинхэнэ эздийн”
зөвшөөрлийг авах болов. Яг энэ мөчид МАН-ынхан хуваагдал илэрсэн.
Товчхондоо ил гарч байгаа нь л эдүгээ цагт болохоос Засгийн газарт орох
эсэхийг хэлэлцэх үеэс эхэлсэн билээ. Ингээд "Энержи Ресурс”, "МCS”-тэй
хамааралтай гишүүд нь хамааралгүй гишүүдтэйгээ зөрчилдсөөр байгаа нь
нууц биш болов. Тэр ч байтугай аль нэг талд ордоггүй байсан, эсвэл
"MCS”-ийнхэнтэй дотносоогүй, асуудал тухай бүрт байр сууриа цэврээр
илэрхийлж чаддаг байсан хэсгийнхэн тус компанийн төлөөллөөр бүр бүлгийн
хурал дээрээ ухуулга хийлгэж "тархиа угаалгачихаад” гарч ирмэгцээ "Тэд
Монголын төлөө юм билээ. Би "Энержи Ресурс”-ийг өртэй гэж буруу ойлгоод
байжээ” гэчихсэн гарч ирэхийг харав.
Тэгэхээр АН, МАН, МАХН,
МҮАН-ынхан Тавантолгойн асуудал дээр талцахад хүрлээ. Магадгүй их гоё
тайлбар шошго зүүгээд илрүүлсэн факт бүхнийг баллуурдан "Улс орны эдийн
засгийн төлөө” гэсэн туг хийсгээд Тавантолгойн төслийг урагшлуулах биз.
Урагшлах ч ёстой. Хамгийн гол нь хуулийн зүйл, заалт зөрчөөгүй нэг ч
гэсэн төсөл байгаасай. Монгол Улсын иргэн бүрийн сайн ойлгодог, санал
нэгтэйгээр дэмжиж хувийг нь хүртэж амьдардаг үндэсний баялгаараа сайхан
амьдарч болдгийн эхний жишээ болоосой гэж хүсч байна. Гэтэл яагаад
Тавантолгой, Оюутолгой төслүүдийн хуулийн зөвлөх нь нэг компани байв.
Яагаад Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан
саяхан буюу Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай хамтран Ц.Нямдорж гишүүн рүү
"гал нээж” байхдаа түүнийг Оюутолгойн гэрээний талаар Монголын талыг
төлөөлж үг хэлэхээс зугтдаг, хөрөнгө оруулагч талын хуулийн зөвлөхөөр
ажиллаж байсан гэхчлэн "ноцож” байснаа больчихов. Тэр ч байтугай
шалгаруулчихаад байгаа компани нь хүртэл Ц.Нямдорж гишүүнд хамааруулан
чимхэж хэлээд байсан өнөөх л дэлхийд ганцхан мэт "Shеarman &
Sterling” байв гэдэг анхаарал татаж байна. Зөвхөн М.Энхсайхан, Ц.Нямдорж
нарын л "эртний түнш” энэ компанийг сайтар судлахад гэмгүй болов уу.
Аль
ч талаас нь бодсон Үндэсний хөрөнгөтнүүдээ дэмжиж таарах нь ээ. Гэхдээ
талцуулалгүй дэмжүүлэх ямар тактикийг Ерөнхий сайд баримталж чадах бол.
Ямартай ч улиг болсон "толгойгоороо дэнчин тавих” арга тус болохгүй.
Оюутолгой, Тавантолгой, Овооттолгойнуудаа яая гэж байж юун
Сайханбилэгийн толгойг яах ийх...Харин хувь эзэмшлийн тухайд Оюутолгойн
өгөөжөөс Монголын тал 54.9 хувийг хүртэнэ гэж байгаа шигээ Тавантолгойн
өгөөж бодитоор биш хуурах аргаар буюу аман зохиолын аргаар өссөөр байгаа
юм. Өөрөөр хэлбэл Тавантолгойн өгөөж ч гэсэн хэн нэгэн "Сайхан” нэртэй
сайдын амаар нэмэгдсээр байх биз. Тэр нь Ч.Сайханбилэг, М.Энхсайхан, хэн
ч байж болох.
Жирийн иргэн байтугай УИХ-ын гишүүдийн зарим нь ч
ойлгохгүй байгаа толгой эргүүлсэн олон тоон дээр дөрөөлж төрийн
байгууллагын институци хоорондын маргааныг маш муухайгаар илчилсэн
Тавантолгойн орд зөвхөн эрх ашгийн өндөр сонирхолтой "Энержи ресурс”-ийн
төлөөлөл нам, намынхны дэмжлэгээр энэ төсөл батлагдах магадлал өндөр
байна. Эрдэнэтийн гэрээ шударга төрийн зүтгэлтнүүдийн шийдвэрээр
монголчуудыг тэжээсэн. Тэд зөвхөн аж үйлдвэрийн бүс гэлтгүй суурьшлын
бүс байгуулж тэр нь хот болж өргөжсөн. Үүнийг хувааж идсэндээ бантаад
"Мартаад өгөөч, бүү улстөржүүл” гэж хашхирах Оюутолгойн гэрээтэй
харьцуулах хэрэггүй. Үүнийг Ерөнхий сайдын хөөрхийлөлтэй гуйлтыг, хүнд
байдалд ороод байгааг нь бодоод түр зууртаа "мартагнаж” өгье. Энэ нь
хариуцлага тооцох Оюутолгойн ТУЗ дахь Монголын талын гурван гишүүнд
хамааралтай. Анхаарал сарниулахгүй байх, гадаадын хөрөнгө оруулалтад хүн
бүр санаа зовинож байна, цаашилбал "улстөржүүлэхгүй, эдийн засгийн
талаас нь хараач” гэдэгтэй санал нэг байгаатай холбоотой. Гэхдээ Ерөнхий
сайд "Үүнээс цааш Оюутолгой бол Монголын Оюутолгой” гэхэд нь "Үүнээс
өмнө нь хувиа хүртэцгээж дээ” гэж ядарсан "тэнэг” иргэдээс тань олонх нь
бодсон байх шүү.
Тавантолгойн хувьд хаширсан хүмүүс УИХ-ын
баталсан хууль тогтоомжийг барин "Үүнийг дагаач, эсвэл хуулиа өөрчил”
гэж ярьдаг болохоос Тавантолгойн төслийн ажлыг бүү явуул гэж хэлдэггүй.
Хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани дэлхийд ганцхан байдаггүй юм
бол юугаараа давууг нь тайлбарлах хэрэгтэй. Ашиг сонирхлын зөрчилтэй
олон хүн парламентад байгаа болохоор хардаж байгаа нь харамсалтай.
Болдогсон бол "Энержи ресурс”-тэй холбоотой гишүүдийг оролцуулахгүй бол
хардлага арилах боловч хэн, хэзээ, хэрхэн хувиа хүртээд сэтгэл зүрх,
саналын товчлуураа зарчихсан суугааг таашгүй. Гэвч өгөгдсөн нөхцөл энэ.
Тавантолгойн төслийг УИХ-аар хэлэлцэх болмогц англи хэл дээрх орчуулгыг
хийж дуусгахаа болив. Дууссан байлаа ч УИХ-ын гишүүдэд давчуу хугацаанд
харуулах шаардлага байгаа бололтой. Англи хэлтэй гэж анкет бөглөсөн ч
гэрээг нарийвчлан ойлгох нь өнөөх 76 дотор маань хэд сэн билээ.
"Тархигүй, хэлгүй” улстөрчид Толгойг идэж барах уу. Магадгүй гишүүдэд
өгсөн болохоос УИХ-ын Тамгын газар, бусад албан хаагчдад хаалттай гэх
мэх ч хэрэглэж мэдэх юм. УИХ-аар хэлэлцүүлсэн ч яг тэр томьёоллоор
гэрээг батлахгүй бол яана, өмнө нь гурван өөр хувилбар "төрсөн” шүү дээ
гэхчлэн олон хардлага сэрдлэг төрөх болов. Тэд өөрсдөө л биднийг ийм
болгочихсон шүү дээ.
Эх сурвалж: Baabar.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||