Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой маань буруу гараар, буцаж ирэхээргүй хөдөллөө

Оюутолгой маань буруу гараар, буцаж ирэхээргүй хөдөллөөТом гүрэн яг ийм байд­лаар бага буурай улсыг тонон дээрэмдэж, эрхэндээ оруулдгийг та бүхэн олонтоо уншсан биз. Монгол маань энэ л замаар явж байгаа. Барууны тэ­жээв­рүүд, огцорсон сайддаа Ерөнхий сайдын сэнтий бэлэглэж байсны далд учир утга ч энэ л юм. Ч. Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа ард түмэндээ " Бүсээ чангалах уу. Оюутолгой мэтийн орд газраа хөдөлгөх үү” хэмээн хоёр асуулт тулгаж байсны амьд дүр зураг гарч байгаа нь энэ. Бүсээ чангалж өлсөж үхэхгүй гэхдээ олонх маань.: "Оюутолгойгоо хөдөлгөё” гэж санал өгсөн байна билээ. Ард түмнийхээ саналыг авсан нэрийн доор хөдөлгөж байгаа нь энэ. Даанч буруу гараар, буцаж ирэхээргүй хөдөлчихлөө дөө, Оюутолгой маань!
 
Та нар ажигладаг байсан бол Оюутолгойг хаана, хэнд өгөх нь тодорхой байсан л даа. Сүүлийн жилүүдэд Ч.Сайханбилэг гэдэг хүн Английн ерөнхий сайд байгаад буусан Тони Блейр гэж нөхөртэй "хүзүү сээрээрээ холбогдчихоод” л давхиад байсан. Оюу-толгойн бүх асуудлыг нууцлах болсон. Тони Блейр сэм сэмхэн Монголд ирээд л, Ч.Сайханбилэг ч сав л хийвэл Англи руу явсан дуулддаг. Оюутолгойтой холбоотой хурал зөвлөгөөнийг Монголдоо биш, Англид очиж хийдэг болсон.
 
Гаднын улсуудаас өдий төдий долларыг улсаа барьцаалан авсан хэрнээ дээгүүрээ тансаглал нь хэтэрч, бидэнд хоёр кг махны үнэ л өгсөн. Зориуд биднийг ядууруулчихаад: "Оюутолгойг хөдөлгөхгүй болохоор эдийн засгийн хямралд орж, ард түмэн ядуурч байна” гэж ард түмнийхээ тархийг угаах болсон.
 
Үнэхээр эдийн засгийн хямрал нүүрлэсэн бол Монгол банкны ерөн­хийлөгч нь тушаал гарган тэрбум тэрбумаар нь ажил­чиддаа "буцалтгүй тусламж” олгож, банкных нь удирдлагууд баруун солгойгүй мөнгө цацалж байх уу. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, төрийн сайд нь Америкийн гэр бүлийн хоёрт хуулийн зөвлөгөө авах нэрээр 17 тэрбум төгрөг шидэж, Ерөнхийлөгч нь гадны луйварчдын гараас 35 тэрбум төгрөгөө авалгүй суллаад явуулчихаж байх уу. Ийм баримтыг би хэдэн арав зуугаар нь бичиж чадна. "Эдийн засгийн хямрал” нэ­рээр ард түмнээсээ харам­лаад нуугаад байсан их мөнгөний учир , одоо тайлагдаж байгаа биз. "Оюутолгой, Таван­толгойгоо хөдөл­гөхгүй бол болохгүй нь” хэмээн ард түмнийхээ тархийг угаа­саар сана­сандаа хүрлээ л дээ. Оюу-толгойн нууц гэ­рээнд гарын үсэг зурахын тулд маш нарийн арга заль хэрэглэсэн. Нэрийг нь хүртэл бүдгэрүүлж өөр­чилж байгаа юм. "Оюу­толгойн далд уурхайн бү­тээн байгуулалтын сан­хүүжилтийн төлөв­лөгөө” гэж. Зүгээр л "гэрээнд гарын үсэг зурсан” гэдгээс зугтаалгаж байгаа нь энэ. Гэрээг үзэглэхийн тулд хэдэн тив алгасуулан "газрын мухарт” Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Дубайг сонгосон байгаа юм. Монголдоо бол бүр болохгүй. Ард түмэн эсэргүүцэж тэмцэнэ. Бослого хөдөлгөөнд хүрч ч юуны магад. Англид гэхээр, тэнд Монголчууд олонтой. Үгүйдээ л гарын үсэг зурж байгаа газрыг нь туг лоозон бариад тойрохыг байг гэх газаргүй. Тэгээд Дубайг сонгож, тэнд "нүднээс далд газар” Рио Тинто болон английн ноёддоо буулт хийн Оюутолгойгоо "борлуулчихаад” цаашид улсаа худалдах замаа засчихаад ирж байгаа нь тэр. Улсын их хурлын гишүүн С.Ганбаатар "Энэ төлөвлөгөө гэгч гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өн­дөр хүүтэй зээл авч, Оюутолгойгоос авах Монголын талын ногдол ашиг 2048 он хүртэл тэг болно. Үндсэндээ 8.1 тэр­бум ам.долларын барьцаанд Монголын ашигт малтмалын ордыг та­вих нөхцөл байдал үүсээд байна гэсэн үг” гэж бичсэн байгаа. С.Ганбаатар ги­шүүн бол эднээс тохой илүү мэдлэгтэй эдийн за­сагч, эх орон ард түмнийхээ эрх ашгийн төлөө цуцалтгүй тэмцэгч гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Бид Оюутолгойнхоо ашгийг хүртэнэ гэж гучин жил хүлээх хэрэгтэй болж байгаа. Гучин жилийн дотор энэ том орнууд хүчирхэг техникээр ухаад гурван жилийн дотор зөө­гөөд дуусгачихыг байг гэх газаргүй. Манай улсын олон орд газар ингээд л хоосон нүх болж үлдсэн байгаа шүү дээ. Тэр үед би лав байхгүй. Ч. Сайханбилэг байх эсэхийг мэдэхгүй. Хойч үеийн за­­луу­­чууд маань хэдэн үеэрээ төлж барахгүй өртэй, хоосон нүх сахиад үлдэх байх даа.
 
Улс орон, ард түмний хувь заяаг шийдвэрлэх ач холбогдол бүхий ийм гом гэрээг Ерөнхий сайд нь дур мэдэн шийдэж, алс холын нэг улсад хэдэн дагуулуудтайгаа очоод шийдэж, гарын үсэг зурчихаж болдог юм уу. Ч.Сайханбилэг, Да.Ганболд хоёр бол нэг гарын алга, ар л гэсэн үг. Хувийнх нь ашиг сонирхол л биелэж байвал юугаа ч өгөхөд бэлэн хүмүүс гэж би боддог. Харин Бямбасайхан гэж залууг ирээдүйтэй сайн хүү гэж итгэж явсансан. Ийм бохир хуйвалдаанд голлон оролцож нэр нүүрээ барах гэж дээ. Энэ гэрээтэй улсын ерөнхийлөгч маань танилцсан уу. Зөвшөөрсөн үү. Их хуралд гишүүдээс нь эхлээд даргаа хүртэл танилцсан хүн бий юу? Хэн хэн зөвшөөрсөн юм? Өнөөх эвсэж засгийн газраа байгуулсан намуудын нөхөд танилцсан уу. Аль нам, ямар удирдлагууд нь дэмжиж байгаа юм. Иргэний нийгмийнхэн, ард түмэнд дуулсан мэдсэн зүйл байна уу. Энэ чинь, Монголын төр, ард түмэн хэлэлцэн шийдэх ёстой асуудал мөнөөс мөн юм байгаа биз дээ.
 
Улсын их хурлын чуул­ган дээр бараг бүх зүйл ойлгомжтой болсон доо. Төлөвлөгөөнд (гэрээнд) гарын үсэг зурсан Ерөнхий сайд бусад хүмүүс нь бултаж булзайруулсаар сүүлдээ хэлэх үггүй болно билээ. Олон улсын 14-16 банкинд газар нутгаа, лицензээ, баяжмал худалдах гэрээгээ барьцаанд тавьчихлаа гэж Улсын их хурлын олон гишүүн үзэж байгаа юм билээ. Ямар лицензээ Рио Тинтод өгчихсөн бэ гэ­сэн асуултанд Ч.Сайхан­билэг гурван лицензнийхээ нэгийг өгсөн бололтой ярьсан. Би тэндээс " Мань хүн газрын лицензээ өгчихөж. Бараг л Өмнөговь аймгийг тэр чигт нь Рио Тинтод (Англид) өгчихөв үү дээ” гэсэн бодол төрж байлаа. Ер нь тэгээд Монголын өмнө талын нутаг, тухайлбал Өмнөговь, Дорно­говь маань Монголын газар нутаг хэ­вээрээ байна уу, аль эсвэл нууц хуйвалдаанаар харийнханд оччихсон уу гэдэгт эргэлзэж суух боллоо.
 
Нууц хуйвалдааны явцад нэг сонин зүйл ажиглагдаж байгаа. Анх 600 сая ам.долларын татварын өрийг Оюу-толгойгоос манай татварын байцаагчид ирүүлсэн байдаг. Гэтэл эрх баригчид илт Рио Тинтогийн талд үйлчлэн 130 сая ам.доллар болгож нэг үзээд, бүр сүүлдээ 30 сая ам.доллар хүртэл буулгасан. Барууны ноёддоо үйлчилж байгаа нь энэ. Тэгээд ч сэтгэл нь ханасангүй Монголынхоо татварын шударга бай­цаагч­дыг ажлаас нь халж, арга хэмжээ авсан сураг байна. Энэ гучин сая ам.долларыг Рио Тинто Монголд буулт хийж, нэг их юм өгчихсөн юм шиг рекламдаад байгаа. Энэ чинь 8.1 тэрбум ам.долларын дэргэд юу юм, дуслын төдий л зүйл байхгүй юу.
 
Ард нь барууны ноёд байгаа Рио Тинто янз бүрийн аргаар Монголын төрийг айлгаж сүрдүүлж, дарамталсаар байгаад "зөөлхөн хоол” олоод залгичихлаа даа. Цаашдаа ийм л аргаар монголчуудтай харьцана. Гэдийнэ, тунирхана, айлгана, үйлдвэрлэлээ зогсооно. Тэр болгонд нь Ч.Сайханбилэг шиг нууц хуйвалдаанаар буулт хийгээд байвал монголчууд газар нутгаасаа ашиг хүртэх биш, дааж давшгүй өртэй хоцроно л гэсэн үг. Барууны ноёд, Ази Африк, Латин америкийн бага буурай улсуудыг яг л ийм замаар сөхрүүлсэн шүү дээ. Үүний, Монгол дахь хувилбар өнөөдөр биелэлээ олж байгаа нь энэ.
 
Одоо сонгуулийн өмнө "Оюутолгойгоо хөдөлгөсний үр шим” гэж их рекламдана аа, харж байгаарай. Олон улсын 16 банкны хяналтанд байгаа их мөнгөнийхөө зууны нэг хувиар цалин тэтгэврийг нэмнэ. Валютын ханшийг түр буулгана. Хувийн хэвшлийнхэн рүү хэдэн "ногоон” илүүчилнэ. Малчид руу ч гар сарваиж магадгүй. Энэ бол түр зуурын үзэгдэл. Үүлэн чөлөөний нар л гэсэн үг. Сонгууль өнгөрөөд бүх зүйл мартагдана.
 
Монголчуудын ан­хаарлын төвд одоо хоёр л асуудал үлдлээ. Ч.Сайхан­билэгийг Дубайгаас эргэж ирэхээс өмнө Засгийн газрыг, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огц­руу­лах их аян эхэлсэн. Ч.Сайханбилэг "Одоо би хэргээ бүтээсэн. огцорсон ч яадаг юм” хэмээн бодож байж болох л юм. Үнэндээ ч тэр хүнд харамсах зүйл байхгүй. Англидаа очоод л жаргачихна биз. Тэнд, гавъяа зүтгэлийг нь үнэлэн орд харш, бүхэл бүтэн хотхон ч барьж өгч байгаа юм бил үү, бүү мэд.
 
Гол асуудал, Монголын өрийг нэмбэл Засгийн газраас гарна гэсэн андгай тангарагтай улстөрийн хүчнүүд, хувь хүмүүс олон бий. Ерөнхий сайд нь долоохон хоногт долоон тэрбум ам.долларын өр тавьчихаад байхад энэ амлалтынхан яаж хандах вэ гэдэг л сонин байгаа юм. Ардын намын зарим удирдлагууд бараг л ардчилсан намын гишүүн шиг зангаа хувиргасныг хүмүүс их л бухимдалтай хүлээж авч байх шиг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энхамгалан, Засгийн газар зээл авахыг дэмжиж том ярилцлага өглөө. Ардын намын ч юмуу, ардчилсан намын ч юмуу , аль учир нь олдохоо больсон. Сангийн сайд Ж.Эрдэнэбат Оюутолгойн нууц хуйвалдааныг илт дэмжин "Хөрөнгө оруулалт нэмэгдэх тал дээр мэдээж хэрэгтэй байлгүй яахав” гэсэн байна. Эвсэлд орсон МҮАН-ын дарга М.Энхсайхан ч, энэ гэрээг хоёр гараа өргөн дэмжээд л, гүйгээд байгаа. Тэр ч яахав, өөрт ашигтай л бол хэнийг ч дагаж, аль ч нам эвсэлд нэгдэж чадах хүн гэдгээ олон удаа харуулсан.
 
Хөөрхий дөө, монгол­чуудыг 200 жил тэжээх нөөцтэй Оюутолгой маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөгнөж хэл­сэн шиг "харийн бэр” болоод эргэж ирэ­хээргүй явчихлаа даа. Га­даад, дотоод эзэд нь: "Оюутолгой нас бие гүйцэхтэйгээ зэрэг хэдэн арван жилийн дараа та нарт өгөөжөө өгнө” гэж биднээр доог тохуу хийхийг нь яана гээ.
 
Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.ЖАМЬЯН
Оюутолгой маань буруу гараар, буцаж ирэхээргүй хөдөллөө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ...

Өнөөдөр, 09:54
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

Өчигдөр, 12:09
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани