- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Монголын эрх ашиг хэнээс нь илүү мэдрэгдэж байна?
Эдийн засаг, нийгэм, улс төрийн хүрээнд анхаарал татсан үйл явдал өрнөх бүрт олон нийт төөрөгдөлд ордог болж. Ингэж олон нийтийг төөрөгдүүлж байгаа хүмүүс бол улстөрчид гээд хэлчихэд буруудахгүй байх. Учир нь тэд Засгийн газрыг, Засгийн газар нь Их хурлыг, нэг нь нөгөөгөө, нөгөөх нь өөр хэн нэгнийг үгүйсгэдэг болсонтой холбож ойлгож болохоор байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг долоо хоногийн дотор 8 тэрбум ам.долларын хөрөнгийн урсгалыг эх орон руугаа татаж чадсан. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрчихээд байсан энэ үед түүний гаргасан энэ том шийдвэр сайшаал, магтаалын хамт ирсэн юм.
Тэрбээр ард түмнээсээ асууж, Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордуудыг хөдөлгөөнд оруулж, эдийн засгаа тэлж, сайжруулах бодлогыг барих болно гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ дагуу ч Тавантолгойн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлсэн ч, одоогоор хэлэлцэгдэж эхлээгүй л байна. Харин үүнээс эхлээд Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажил хөдөлгөөнд ороход бэлэн болчихлоо. Хэдийгээр Дубайд гарын үсэг зурсныг нь шүүмжилж буй ч гарын үсэг зурсан нь сайн хэрэг болсон. Ингэснээр хоёр жил зөвшилцөлд хүрч чадаагүй асуудлаа хөрөнгө оруулагчидтайгаа тохиролцож чадав.
Одоо бидэнд Тавантолгойн төслөө хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах үлдээд байгаа.
Гэхдээ энэ бол Оюутолгой шиг биш юм. Учир нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах төмөр замын асуудал мөн яригдаж байна. Мөн хөрөнгө оруулагчидтай ямар байдлаар хамтарч ажиллах вэ, хөрөнгө оруулагчид нь Монголын эрх ашигт нийцэх үү гэхчлэн олон асуудал анхаарлын тэмдэгтэй байгаа. Иймд Их хурлаас Тавантолгойн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Ажлын хэсгийн зүгээс Засгийн газарт чиглэл өгөөд байгаа юм.
Мөн Засгийн газар томоохон ордуудыг хөдөлгөхөөс гадна, Энэтхэг, Арабын Эмират улсаас тус бүр нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татахаар болсон.
Түүнээс гадна 40 гаруй хуулийн төслийг Их хурлаар хэлэлцүүлэх шаардлага байгаагаа ч Ерөнхий сайд илэрхийлсэн. Хэрэв УИХ хуулийн төслүүдийг баталвал Эдийн засгийг сайжруулах ажлууд ээлж дараагаараа хийгдэнэ гэж буй.
Засгийн газрын зүгээс иймэрхүү асуудлыг ярьж байгаа бол УИХ-ын зарим гишүүн түүнийг огцруулах асуудлыг ярьж байна. Мөн ингэж ярих үндэслэлээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурсантай холбон тайлбарлаж, шүүмжилж байна.
Өнөөдөр улс төрд үүсээд байгаа нөхцөл байдал бол энэ. Уншигч танд хэн нь Монгол Улсын эрх ашгийн төлөө дуугарч, ажиллаж байна гэж бодогдож байна. Шүүмжлэгч УИХ-ын гишүүд үү, шүүмжлэлд өртөөд байгаа гүйцэтгэх засаглал уу.
Энэ мэт янз бүрийн мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлж байна. Ингэж төөрөлдүүлэх зорилго ч зарим улстөрчдийн цаад зорилго оршиж байгааг ч үгүйсгэхгүй. Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд улстөрчид, улстөрчдийн үг дуу хоолой сонгогчдод таалагдахын тулд байгааг ч мөн анзаарах хэрэгтэй байх. Засгийн газар ч бай, улстөрчид ч бай монголчуудын эрх ашгийн төлөө л дуугарч ажиллах, үүрэгтэй. Учир нь бид тэднийг сонгосон. Харин өнөөдрийн үүсээд байгаа нөхцөлд хэн Монголын эрх ашгийн төлөө дуугарч байх шиг байна. Дүгнэлтийг уншигч танд үлдээе.
Ц.Цацрал
zaluu.com
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||