Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Оюунгэрэл: Тавантолгойн гэрээ ажил хэрэг болох бүрэн боломжтой

Ц.Оюунгэрэл: Тавантолгойн гэрээ ажил хэрэг болох бүрэн боломжтойЕрөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын нэгдсэн Эмират улсад хийсэн ажлын айлчлалынхаа хүрээнд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцсон нь Монголын эдийн засагт өгсөн сайн дохио гэж манайхан төдийгүй гадны хөрөнгө оруулагчид ч харж байгаа. Гадны хөрөнгө оруулагчдын өмнө үүсээд байсан үл ойлголцлыг залруулж, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд саяын үйл явдал томоохон түлхэц болох нь дамжиггүй. Одоо УИХ дээр бүтэн сар гацчихаад байгаа Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг яаравчлан нэг тийш болгож чадвал валютын хомсдлоос гарч, ажлын байр нэмэгдэн Монгол Улсын эдийн засаг сэргэхэд томоохон дэмжлэг болно. Хэдийгээр том төслүүдийг хөдөлгөх талаар УИХ-ын гишүүд нэгдсэн байр сууринд хүрээгүй байгаа ч олонх нь Тавантолгой, Оюутолгойг яаралтай эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдэг дээр санал нэгдээд байгаа. Тэдгээр гишүүдийн нэг Ц.Оюунгэрэлээс дараах тодруулга, ярилцлагыг авснаа хүргэж байна.
 
-Хоёр жил гацаанд ороод байсан Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдвэрлэгдэж, ямар ч байсан ажил урагшлахаар боллоо. Энэ үйл явдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
 
-Миний хувьд Монгол Улсын Засгийн газар ийм хэмжээнд хөрөнгө оруулагчтайгаа ойлголцож чадсанд талархаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид хойшдоо Монгол Улстай хамтарч ажиллах юмуу, үгүй юу, хөрөнгөө оруулах юмуу, үгүй юу гэхдээ дандаа Оюутолгойг л хардаг.
 
Оюутолгой хэдий чинээ удаан гацна манай эдийн засаг тэр хэмжээгээр агшиж валютын ханш нэмэгдсээр л байна.
 
Тийм ч учраас энэ бол эдийн засгийн хувьд маш сайн мэдээ юм. Тодорхой бизнес, компаниудыг Засгийн газраас батласан гэрээнийхээ хүрээнд хэл амаа ололцох, хэлэлцээрийн ширээний ард суухад нь гүүр болж өгсөнд нь тун их талархалтай байгаа. Оюутолгой гацаанаас гарлаа гэдэг мэдээ Олон улсын банк, санхүүгийн төвүүдээр дамжиж эхлэнгүүт Монголтой холбоотой бүх компаниудын хувьцаа огцом өсч байгаа байхгүй юу. Тэр нь ерөөсөө л олон улсууд Оюутолгойг л урагшаа явахыг хүлээж, харж байсны нотолгоо юм. 
 
-Оюутолгой хөдөллөө гэхэд бидний хүсч байсан шиг ашгийг Монголд өгөхгүй, гэрээг сайжруулж чадсангүй гэх улстөрчид байгаа. Оюутолгойн анхны хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам Монголын Засгийн газрын өр нэмэгдэнэ гэсэн болгоомжлол байгаа л даа. Энэ талаар та юу хэлэх вэ?
 
-Эсрэгээрээ Оюутолгойг хөдөлгөхгүй байснаараа Монголчууд юу алдав, юу алдаад байгаа юм бэ гэдгийг огт дурсахгүй байгаа нь хачирхалтай. Өдөр тутам ам. долларын ханшнаас аж ахуйн нэгжүүд, иргэд юу алдаж байгаа вэ. Тэгвэл зөвхөн ам. долларын ханшнаас шалтгаалан өдөр тутам ажлын байр, гэрээ контракт, маш их боломжийг харсаар байгаад л алдаж байна. Энэхүү маш их алдагдлыг ерөөсөө тооцохгүй байгаа юм. Нэгэнт Оюутолгой хөдөлчихвөл хөрөнгө оруулагчид тодорхой мөнгөө Монголд оруулах учраас тодорхой тохиролцоогоо хийгээд явах нь ойлгомжтой. Бизнесийн орчин аль хэр тааламжтай байна гэдгээсээ шалтгаалан цаашаа явах явахгүй нь тодорхой болно шүү дээ. Тэгэхээр хамгийн эхлээд тэр орчинд байгаа маргаанаа хоёр талаасаа шийдвэрлэж, учраа ололцож байж цааш явна. Тэгэхээр Оюутолгойн эргэн тойронд үүсээд байсан хэд хэдэн маргаанаа хэлэлцээрийн ширээний ард шийдвэрлэж чадсаныг нь би хамгийн том амжилт гэж харж байгаа. 
 
-Одоо Тавантолгойн асуудал хүлээгдэж байна. Таны хувьд Тавантолгойг яаралтай хөдөлгөх хэрэгтэй гэсэн байр сууриа сүүлийн үед идэвхтэй илэрхийлсээр байгаа. Одоо ч тэр байр суурин дээрээ бат зогсож байгаа юу?
 
-Миний хувьд УИХ дээр Тавантолгойн асуудлыг ямар ч саадгүй дэмжээд явуулах ёстой гэсэн байр суурьтай л байгаа. Өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний энэ том төслийг бид гацааж удаалгүй яаралтай хөдөлгөх л хэрэгтэй. Хөдөлгөхдөө урт хугацаанд харилцан ашигтай, хамтын ажиллагаа өрнүүлж болохуйц, ажил урагшаа явахуйц тийм л гэрээг бид дэмжих ёстой. Монгол Улсад олон шинэ ажлын байр бий болгох бүтээн байгуулалт явагдах, Монгол Улсын компаниудаас бараа бүтээгдэхүүн авдаг, эргээд тэдэнд тодорхой баялгийг хуваарилалт орж ирэх, нөгөө талаасаа гадны хөрөнгө оруулагчдад ч харилцан ашигтай байхаар гэрээ байгуулаад Тавантолгойг яаралтай урагш нь явуулах л хэрэгтэй. Дээр нь Монгол Улсад урьд өмнө нэвтэрч байгаагүй шинэ зах зээлүүдийг нээх гэсэн утгаар нь Тавантолгойг маш их ач холбогдолтой төсөл гэж харж байгаа. Монгол Улсын эдийн засагт ойрын ирээдүйд ч тэр урт хугацаанд ч тэр үнэхээр далайцтай, маш их ашигтай том төсөл гэж харж байна. 
 
-Гэтэл өнөөдөр яригдаж байгаа төсөлд Монгол ажилчдын эрх ашгийг нэгдүгээрт тавих, Монгол Улсад урт хугацаанд илүү үр ашигтай байхуйцаар гэрээнд тусгаж чадаагүй байна гэдгийг УИХ-ын даргаас эхлээд олон улстөрч ярьж, эсэргүүцээд байгаа л даа. Энэ тухайд та тэднээс өөр байр суурьтай байгаа юу?
 
-Тавантолгойн гэрээг бусад гэрээнүүдтэй яг сайн харьцуулж үзээгүй. Яагаад гэвэл Тавантолгойн гэрээний нэг л хувилбарыг бидэнд тараасан. Тийм учраас урьд өмнөх гэрээнүүдтэй харьцуулах зэрэг ойлголт байгаагүй. Тараасан тэр хувилбар дээрээс би нэгдүгээрт дотоодын хөрөнгө оруулагч орж ирснийг маш их олзуурхаж байгаа. Дотоодын хөрөнгө оруулагч ийм том далайцтай төсөлд урьд нь ерөөсөө орж ирж байгаагүй. Монголын хөрөнгө оруулагчаар дамжиж энэ төсөл цааш явна гэдэг нь манайхаас төдий чинээ олон хүн энэ төсөлд хамрагдаж, эдийн засгийн шууд үр өгөөжийг нь хүртэнэ л гэсэн үг шүү дээ. Мөн дотоодын компаниуд санхүү, эдийн засгийн хувьд хүчирхэгжинэ л гэсэн үг. Энэ бол маш том давуу тал, хамгийн олзуурхууштай өгөөж нь юм. Хоёрдугаарт Монголын компани гадаадын хөрөнгө оруулагчийн хэмжээнд өсөж томорсон байгааг би энэ гэрээг уншиж танилцахдаа олж мэдэж, их урам орсон. Хөрөнгө оруулагч гэдэг бол Олон улсын хөрөнгийн зах зээл дээр итгэгдсэн, гарч чадсан тэр компанийг л хэлдэг. 
 
Тэгэхээр Олон улсын банк санхүүгийн зах зээлийн тэр олон шалгуурыг даваад, итгэлийг нь хүлээгээд дэлхиййн хэмжээний ийм төсөлд хөрөнгө оруулагчаар шалгарч чадаж байна гэдэг нь өнгөрсөн 25 жилд бидний олсон хамгийн том амжилтын нэг нь юм.
 
Нөгөө талаас гадаад зах зээлд гарна гэдэг бол үнэхээр маш хэцүү шүү дээ. Энэ том зах зээл рүү гарахын тулд 10-20 жил шаардлагатай байдаг. Гэтэл Тавантолгойн гэрээнд гадны дөрвөн том зах зээлд гаргаж өгнө гэсэн тохиролцоо явж байна лээ. Тэр дөрвөн зах зээл нь Энэтхэг, БНХАУ, БНСУ, Японы зах зээлийг хэлсэн байгаа юм. Дэлхий дээрх хамгийн том хэрэглээтэй энэ дөрвөн зах зээл рүү гарч чадвал ёстой л нөгөө тэнгэрээс од шүүрэхтэй л эн зэрэгцэх том боломж гэсэн үг. Дэлхийн зургаан тэрбум хүний 1/3 нь Азид байгаа. 
 
Товчхондоо Азийн хоёр тэрбум таван зуун сая хүн рүү чиглэсэн зах зээл Тавантолгойгоор дамжин хэрэгжих нь гэж ойлгож болно. Энэ гэрээг харвал зөвхөн нүүрсний тухай гэрээ юм шиг хэрнээ алсын том царааг нь харвал Монголын бизнесийн ирээдүйн тухай гэрээ учир би үүнийг аль болохоор хугацаа алдалгүй, яаралтай хэрэгжүүлж, тэдгээр зах зээлээ эзлэх хэрэгтэй л гэж бодож байгаа. 
 
 
-Эрх баригч АН-ын Гүйцэтгэх зөвлөл Тавантолгойд хөрөнгө оруулагч "Энержи ресурс” 1.6 тэрбум ам долларын өртэй учир "Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгойн 51 хувийг эзэмших ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ер нь АН-ын удирдлагын зүгээс Тавантолгойд хөрөнгө оруулагчаар шалгарсан нэг субьект болох "Энержи ресурс”-д жаахан итгэлгүй байгаагаас гэрээ нь сар орчим хугацаагаар гацчихаад байгаа. Энэ талаарх таны бодол?
 
-Хоёулаа Олон улсын хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй бол, хоёулаа хөрөнгө оруулагч гэж хүлээн зөвшөөрөгдсөн бол, хоёулаа Олон улсын банк санхүүгийн зах зээлийн олон шалгуурыг даваад гараад ирсэн байсан бол энэ хоёроос алийг нь сонгох вэ гэсэн яриа гарч ирнэ шүү дээ. Гэтэл одоохондоо бид "Эрдэнэс Тавантолгой”-гоо гадаадын байтугай дотоодын бирж дээр гаргаж чадаагүй л байгаа шүү дээ. Яагаад гэвэл бидний хувьцаа гээд байгаа 1072-ыг чинь дотоодын хөрөнгийн бирж дээр арилжих нөхцлийг "Эрдэнэс Тавантолгой” хангах үүрэгтэй юм шүү дээ. Гэтэл тэр тооцоо судалгаа, хөрөнгийн биржтэй харилцах үйл ажиллагааных нь хөтөлбөр ч одоогоор тодорхой болоогүй байхад гадаадын зах зээл хөрөнгө оруулагчийн хувиар хүлээн зөвшөөрнө гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр бид хөрөнгө оруулагчтай байх уу, хөрөнгө оруулагч биш компанийн алдагдлыг Засгийн газар хуваалцаад байж байх уу гэдэг зүйл ярих гээд байна л даа. Энэ нь эдийн засгийн хувьд яагаад ч боломжгүй зүйл юм. Мэдээж Монголоос олон компани хөрөнгийн зах зээл дээр гарчихсан, бүгдээрээ дотоодын байтугай гадаадын хөрөнгө оруулагчийн хэмжээнд хүрчихсэн байвал сонголтын тухай ярьж болно л доо. 
 
Харин одоогоор бол ямар ч сонголтын тухай яриа алга байна. Зүгээр дотоодын хөрөнгө оруулагч гэсэн үг явж байгаа нь дээдийн заяа, хамгийн эхний бахархал гэж л харж байгаа. 
 
-"Энержи ресурс” хувийн компани учир нийт Монголчуудын 1072 хувьцааны төлөө ямар ч хариуцлага үүрэхгүй, тэр хувьцаа ямар ч үнэгүй, зүгээр л нэг цаас болж хувирна, харин Засгийн газрын мэдлийн "Эрдэнэс Тавантолгой”-д өгвөл Монголчуудын өмч баталгаатай болно гэж УИХ-ын нэр бүхий гишүүд ярьж, баахан тоо баримт дурдаад байгаа л даа?
 
-Хөрөнгө оруулагч байх, Тавантолгойн лицензийг эзэмших хоёр чинь шал өөр ойлголт л доо. "Энержи ресурс” бол хөрөнгө оруулагч. Гадаадын зах зээл дээр нэгэнт гарчихсан, Монголд зориулан тэндээс мөнгө босгох эрхтэй болчихсон компани л даа. 
 
Тэгэхээр бидний зүгээс "Энержи ресурс”-д "Чи гаднаас мөнгө олж ир. Нүүрсээ ухаж гаргаад угаах үйлдвэрээ барь. Төмөр замаа барь, нүүрсээ зөө” гэх гээд байна шүү дээ. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой” чинь хөрөнгө хаанаас босгож ирэх нь ямар ч ойлгомжгүй, аль зах зээл дээрээс мөнгө босгох нь ч тодорхойгүй байдалтай байгаа. Тэр ч байтугай алдагдал гарвал улсаас мөнгө авчих санаатай байгаа нь ч нууц биш. Одоогийн байдлаар зүгээр л Тавантолгойн лиценз эзэмшигч л компани юм. Тэгэхээр Тавантолгойн лицензийг эзэмшигч, нүүрс олборлогч "Эрдэнэс Тавантолгой” компанийн талбай дээрээс төлбөрийг нь төлөөд хөрөнгө оруулагчдад түр эзэмшүүлэх тухай л ярьж эхлээд байгаа байхгүй юу. Түүнээс биш "Энержи ресурс” гэдэг компани "Эрдэнэс Тавантолгой”-н хувийг нь аваад, дараа нь ашгийг нь хуваах тухай ярих гээд байгаа юм тэр гэрээн дээр ерөөсөө байхгүй. 
 
Тэр гэрээн дээр Тавантолгойг эзэмшигч нь "Эрдэнэс Тавантолгой” хэвээрээ, үргэлж байна, харин нүүрстэй талбайг нь ашигласныхаа төлөө "Энержи ресурс” болон бусад хөрөнгө оруулагчид нь Монгол Улс болон лиценз эзэмшиж байгаа "Эрдэнэс Тавантолгой”-д төлбөрөө төлнө, дээр нь урьд нь зээлчихсэн Монголын өрийг барагдуулна, мөн төмөр зам барина, нүүрс угаах үйлдвэр барина гээд маш тодорхой үүргүүд хүлээчихсэн юм билээ. Гэтэл хэн нь Монголд мөнгө оруулж ирэх гээд байгаа юм бэ, хэн нь Засгийн газраас мөнгөө авч ажлаа хийх гээд байгаа юм бэ гэдэг чинь шал өөр асуудал юм. Өнөөдөр Монголын Засгийн газар мөнгөгүй байгаа учир хөрөнгөө оруулж ирэх компани юуны өмнө чухал байна шүү дээ. Энд улсынх, хувийнх гэдэг нь ямар ч хамаагүй. 
Хамгийн гол нь хэн нь дэлхийн зах зээл дээрээс мөнгө босгож ирэх чадвартай вэ гэдэг нь л гол нь юм. Аль нь хөрөнгө оруулагч вэ, аль нь хөрөнгө оруулагч биш вэ гэдгээ л ялгах чадвартай байвал энд маргаад байх зүйл юу ч байхгүй. 
 
-Таны яриа АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэртэй зөрчилдөөд байна л даа. Яг хэнийх нь зөв бэ гэдгийг яаж ялгаж салгах хэрэгтэй вэ?
 
-Би энэ асуудлаар АН-ыг төлөөлөхгүй л дээ. Миний хариулт бол АН-ын хариулт биш. Түүнээс гадна би АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн биш. Харин АН-ын Үндэсний зөвлөлдөх хороонд явдаг. АН-ын Гүйцэтгэх зөвлөл дээр яг ямар процедураар ямар шийдвэр гарсныг сайн мэдэхгүй байна. 
Гэхдээ Тавантолгойн гэрээг анхааралтай уншсан УИХ-ын хувь гишүүнийхээ үзэл бодлыг хэлэхэд лиценз нь төрөөс хаашаа ч яваагүй, хөдлөөгүй байгаа юм билээ. "Эрдэнэс Тавантолгой”-н лицензийн бүх эрх мэдэл өөрт нь байгаа. Тэгээд талбайгаа ашиглуулсныхаа бүх төлбөрийг аваад явах, сайн гэрээ хийгдсэн юм байна гэж л миний хувьд дүгнэсэн. Зүгээр хүн болгон Тавантолгойн гэрээг өөр өөрийнхөө ашиг сонирхол, хүсэл зоригийнхоо үүднээс уншиж, хардаж сэрдээд байж болох юм. Надад бол Тавантолгойн гэрээ ажил хэрэг болох бүрэн боломжтой, магадгүй хамгийн сайн хувилбар шиг санагдсан. 
 
Д.Түвшин
 
Эх сурвалж:
Ц.Оюунгэрэл: Тавантолгойн гэрээ ажил хэрэг болох бүрэн боломжтой
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани