Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зах зээл дээр нефтийн үнэ тэнцвэржиж эхэллээ.


Нефтийн зах зээл дээр үнэ тэнцвэржиж эхэлжээ. Шинжээчид энэ жил нэг баррель нефтийн дундаж үнэ 60 ам.доллар байна гэж ам булаалдан хэлцгээж байна. Гэхдээ энэ тогтворжилт нь маш эмзэг. Америкчууд занарын нефтьдээ дахин эргэж орохоор бэлтгэж байна. Тэднийг зах зээлд гаргахгүйн тулд Персийн булангийн орнууд нефтийн үнийг дахин буулгахад бэлэн гэж болно. Сүүлийн хоногуудад Хойд тэнгисийн нефтийн Brent маркийн үнэ 64,85 ам.доллар  болов. Brent маркийн хольцонд Оросын Urals маркийн нефть ордог юм. Үүнээс хэдхэн хоногийн өмнө баррелийн үнэ нь 67,8 ам.доллар хүрч байлаа.

Нефтийн зах зээлийн шинжээчид энэ жилдээ нефтийн жилийн дундаж үнэ 60 ам.долларын орчим байх бол 2016 оноос үнэ нь нэмэгдэнэ гэж дүгнэсэн юм. Sberbank Investment Research компанийн шинжээч Валерий Нестеровын хэлснээр, 2015 оны сүүлийн хагас жилд нефтийн үнийн хэлбэлзэл 55–65 ам.доллар байх бөгөөд жилийн дундажаар баррель нь "60 ам.доллар” орчимд байх ажээ. Дараагийн оноос нефтийн үнэ өсөх авч баррель нь 70–80 ам.доллар хүртэл хэдэн жил шаардлагатай гэж тэр тодруулав. 

UBS компанийн шинжээч Максим Мошков дүгнэснээр барре­лийн үнэ гуравдугаар улиралд 57,5 ам.доллар хүрч жилийн дундаж үнэ нь 56,3 ам.долларын төвшинд байна гэв. Харин 2016 онд үнэ жилийн дундажаар 67,5 ам.доллар хүрэх бөгөөд 2017 онд 80, 2018 онд 90 ам.доллараар баррель нефть үнэлэгдэнэ гэж Мошков хэлжээ.

ФГ БКС компанийн ахлах шинжээч Кирилл Тачинников ярихдаа, сүүлийн хагас жилд бар­ре­лийн үнэ 65–70 ам.долларын төвшинд,  жилийн дундаж нь 60 ам.дол­­ларын орчим байна гэв.

Бага ч гэсэн өрөмдлөгийн цооногууд Ойрхи Дорнодод нэмэгд­лээ. Дөрөвдүгээр сард гурван шинэ цооног гарч, тэдний тоо 410 болжээ.  Одоо Персийн булангийн орнуудын лидер Саудын Арабын олборлолт  оргилдоо хүрч байна. Саудын Арабад нефтийн үйлдвэрлэл өдөртөө 10,3 сая баррельд хүрчээ.

Bl­oomberg агентлагийн  мэдээлс­­нээр, City төвийн  шинжээ­чид Brent маркийн нэг баррелийн жилийн дундаж үнэ 63 ам.доллар байна гэжээ. Thomson Reuters Kortes компанийн асуулгаар гуравдугаар улиралд нефтийн үнэ 53 ам.доллар хүртэл буух боловч эсэргээрээ 83 ам.доллар хүртэл өссөн байх магадлалтай гэлээ.

Хэрэв нефтийн үнэ 70 ам.доллар хүрэх юм бол Саудын Араб, Кувейт, АНЭ үнийн шинэ дайнд орон олборлолтоо нэмэгдүүлж үнийг буулгах болно гэдгийг  тэд бас хэлж байна.

Саудын Арабын толгойлсон Персийн булангийн орнууд олбор­лолтоо буулгахгүйн үүднээс өнгөр­сөн онд ОРЕС-ийн шийдвэрийг лоббидсон билээ. Энэ нь өндөр өртөгөөр гарч байгаа Америкийн занарын нефтийг зах зээлээс хасах гэсэн оролдлого байлаа.  Үүнээс нь зөвхөн америкчууд ч биш нефтьчид алдагдал хүлээсэн билээ.

Baker Hughes  гэх нефть, хийн үйлчилгээний дэлхийн лидерүү­дийн нэг  тавдугаар сарын эхээр статистикийн мэдээг нийтлэхдээ, дөрөвдүгээр сард нефть, хийн олборлолтын өрөмдлөгийн цамха­гуудын тоо дэлхийн хэмжээ­гээр 11,3 хувиар буурч 2268 нэгж болсон гэжээ. Жилийн үнэлгээгээр төхөөрөмжийн тоо нь 1120 нэгжээр буюу 33 хувиар буурчээ. Хамгийн их бууралт нь АНУ-д (12,5%)  ба  өрөмдлөгийн цамхагуудын тоо 2,1 хувиар цөөрсөн Канадад ноогдож байна.

Олборлолт буурсан нь нефтийн үнийн үндсэн драйвер болдог АНУ-ын нефтийн арилжааны нөөцийн хэмжээг буулгалаа. Тавдугаар сарын 15-нд төгссөн долоо хоногийн нөөц нь 482,2 сая баррелиар (0,6%) буусныг тус орны Эрчим хүчний яам нь мэдээлсэн байна. Тэрхүү долоо хоногт олборлолт 1,19%-иар (хоногийн 112 мянган баррель) буун өдрийн 9,262 сая баррель болсон байв.

Харин бага ч гэсэн өрөмдлөгийн цооногууд Ойрхи Дорнодод нэмэгд­лээ. Дөрөвдүгээр сард гурван шинэ цооног гарч, тэдний тоо 410 болжээ.  Одоо Персийн булангийн орнуудын лидер Саудын Арабын олборлолт  оргилдоо хүрч байна. Саудын Арабад нефтийн үйлдвэрлэл өдөртөө 10,3 сая баррельд хүрчээ.

Ирэх сард болох ОРЕС-ийн орнуудын  ээлжит уулзалтаас одоо олон зүйл хамаарна. ОРЕС-ийн  орнууд дэлхийн олборлолтын 40 орчим хувийг буюу хоногт 30 сая баррель нефтийг дангаараа олборлож буй юм. Тэд олборлолтоо буулгах сонирхолгүй байгаа нь мэдээж. 

 Эх сурвалж: Финам

Мөн америкийн нефтьчдийн хүсэл санаа энд чухал үүрэгтэй. Америкийн занарын нефтийн төслүүд нь тэднийг хурдан зогсоож болдог шигээ хурдан сэр­гээх онцлогтой. Үүгээрээ ч тэд элсний нефть олборлогч Канадын төслүү­дээс хамаагүй амар юм. Тиймээс ч хэдэн сарын өмнө нефтийн үнийг 50 ам.доллар байхад зогсоосон төслүүдээ өнөөгийн үнийг барин сэргээх эрмэлзэлтэйгээ хэлсэн юм.

EOG Resources компани энэ тухай зарласан бол Occidental Petroleum компани үйлдвэрлэлийнхээ төлөвлөгөөг нэмсэн байв. Нефтийн үнэ 70 ам.доллар хүрвэл бусад компаниуд нь  үйлдвэрлэлээ сэргээнэ гэсэн юм. Энд Америкийн хөнгөн WTI маркийн тухай яригдаж байгаа. Тэр нь  Brent  маркаас хямд үнэтэй бөгөөд одоо баррель WTI нь 58,5 ам.доллараар арилжаалагдаж байна.  Занарын нефтийн хувьд баррелийн үнэ 60–80 ам.доллар байхад ашигтай. Goldman Sachs банкны үнэлгээгээр  ойрын гурван жилд WTI маркийн баррелийн үнэ 57–60  ам.доллар байх бөгөөд арван жилийн сүүлчээр 50 ам.доллар хүртэл буух ажээ.


Эх сурвалж: "NEWS WEEK" сонин
Зах зээл дээр нефтийн үнэ тэнцвэржиж эхэллээ.
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
Таримын газрын тосны ордын гүний газрын тос, байгалийн хийн олборлолт 150 сая тоннд хүрчээ

  3-р сарын 13-нд Петрочайна компаниас мэдээлснээр, Хятад улсын хэт ...

2025 оны 03 сарын 14, 13 цаг 23 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний бирж топ шийдэл биш юм бол...

 Манай улс 2022 онд Уул уурхайн биржийн тухай хуулийг баталснаар энэ ...

2025 оны 03 сарын 14, 12 цаг 27 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани