- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн сөрсөн базаа буюу С.Ганбаатарын популизм
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлаад өчигдөр орой эх оронлоо газардангуут "Чингис” хаан олон улсын нисэх буудал дээр хэвлэлийн багахурал хийсэн нь үнэхээр л Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт урагшлах нь, Монголд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх нь гэсэн сайхан сэтгэгдлийг олон нийтэд төрүүллээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Оюутолгойн далд уурхайг эхлүүлэх төлөвлөгөөг байгуулаад ирлээ. Гэхдээ би Ерөнхий сайдын зүгээс ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй. Бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл гарын үсэг зурж, төлөвлөгөөгөө баталгаажуулсан. Энэ төлөвлөгөө байгуулагдсанаар Оюутолгой улс төр, Засгийн газрын асуудал байхаа больсон.
Өөрөөр хэлбэл Оюутолгой компани эдийн засгийн харилцаанд орж байна гэсэн үг. Тиймээс Оюутолгойг улстөржүүлэхээ зогсоовол таарна.
Далд уурхайг эхлүүлэхэд эхний ээлжинд зургаан тэрбум төгрөг шаардлагатай. Нууц далд гэрээ хаана ч байхгүй. Бид Дубайгаас гадна Улаанбаатар, Лондон зэрэг олон хотод хэлэлцээ хийж байсан.
Харин ч Монголын тал нөгөө талтай хэлэлцэлгүй нэмэлт орлого төлөвлөсөн, татварынхан дансыг нь хаасан тохиолдол гарч байсан.
Түүнээс болж итгэл алдсан тал бий. Харин одоо бол нэг завин дээр сууснаа хэн хэн нь ойлгож, итгэлцэл сэргэлээ.
Засгийн газар Оюутолгойн далд уурхайг урагшлуулж, ажлаа хийж эхэлсэн нь зарим нэг хүмүүст таалагдахгүй байж болно. Гэвч үүнийг дэвэргэх хэрэггүй” гэсэн тайлбарыг өглөө.
Ерөнхий сайд Дубайгаас ирлээ, Оюутолгойн улстөржилт зогслоо,бүтээн байгуулалт өрнөлөө, Монголд мөнгө орж ирлээ... сэрчихгүй бол сайхан л зүүд гэдэг шиг бүх юм ингээд ном журмандаа ордог сон бол сайхан л байна.
Харамсалтай нь Оюутолгой, Тавантолгойн улстөржилт тийм ч амар зогсохгүй л болов уу. Учир нь зөвхөн энэ ордуудыг ярьж, улстөржүүлж "амьд явдаг”, бас амьдралаа залгуулдаг бүлэг арми байна. Дээр нь зөвхөн Оюутолгойг "мөлжиж” улстөрийн карьераа хийдэг,олон түмэнд таалагдаж чаддаг С.Ганбаатар гэж УИХ-ын гишүүн байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Дубайд айлчилж явахад УИХ-ын гишүүн С.Ганбаатар чуулганы хуралдаанд " Надад Дубайд үзэглэсэн нууц гэрээ байна. Энэ гэрээ бол Монгол Улсыг 8.1 тэрбум ам.долларын өрөнд, 15 банкны барьцаанд оруулах гэрээ.
Дубайд үзэглэсэн гэрээг УИХ-ын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгнө үү. Сангийн сайд гарын үсэг зурснаар энэ гэрээ хүчинтэй болох юм байна.
Сангийн сайд тав хоногийн дотор гарын үсэг зурснаар энэ гэрээ хүчинтэй болох
юм. Тэр хугацаа маргааш дуусна” хэмээн мэдэгдсэн.
С.Ганбаатарын хэлснээр бол тус гэрээний 4.4-т зааснаар 2010, 2011, 2012, 2013, 2014 оны санхүүгийн тайланг Сангийн яам 5 хоногийн дотор баталгаажуулахыг тулгасан байна. Үүний цаана Монгол улс ойролцоо тооцоогоор 6 тэрбум ам.долларын хохирол хүлээх болж байна.
Мөн гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, зээл, зээлийн хүүгийн зардал өсч Оюутолгой төслөөс Монголын талын авах ногдол авах ашиг 2048 он хүртэл 0 хувь болох ба татвар ногдох орлого буурна.
Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын зээлийн өр, барьцаанд Монгол улсын газар нутаг, ашигт малтмалын орд тавигдах эрсдэл учрахаар нөхцөл байдал үүсэх аж.
Иймд УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс тайлбар авах хүсэлтээ илэрхийлжээ.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ямар ч нууц гэрээ байхгүй, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт батлагдсанаар Монголд зургаан тэрбум ам.доллар орж ирэх нөхцөл бүрдэж байна гэлээ.
Юутай ч хямралын үед Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэлж,
хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа нь туйлын сайн. Нөгөө талаар энэ ажлыг
эсэргүүцсэн их улстөржилт дахиад эхлэх нь мэдээж туйлын сөрөг үр дагавартай.
Дубайд төлөвлөгөө батлагдлаа,Ерөнхий
сайд ирлээ, Оюутолгой улстөржихөө больчихвол сайхан л байна. Гэвч
ийм амар юм байхгүй, Оюутолгойгоор дагнан "ажилласан”
популист улстөрч С.Ганбаатарт харин ч сайхан шалтаг олдож байгаа нь
ойлгомжтой.Манайхан хошигнож "сөрсөн базаа" гэх үгийг хэлцгээдэг. Үүн
шиг С.Ганбаатарын популизм үнэхээр л Оюутолгойн бүтээн байгуулалтын
сөрсөн базаа болж байх шиг.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||