- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ЕРӨНХИЙ САЙДЫН АНХНЫ ШОГ ЗУРАГ
Сүүлийн хоёр өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хоёр ч шог зураг гадаадын томоохон хэвлэлүүд дээр гар-чээ. Нэг нь "Financial Times”, нөгөө нь "Australian financial review”. Бараан хар ханыг хүрз, жоотуугаар ухаж, хөх тэнгэр харагдахуйц болгосон Ч.Сайханбилэг, "Рио Тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак хоёрын шог зурагт манай Ерөнхий сайдыг нэлээн европжуу дүрсэлжээ. Харин "Financial Times” дээр гарсан нь овоо дөхсөн байртай. Гэсэн ч энэ юуны хамаа. Бүтэн хоёр жил шахам царцсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болсонтой харьцуулбал энэ шог зураг мэтхэн бол юу ч биш. Гэхдээ энэ нь анзааралгүй өнгөрөм дэмий эд гэсэн үг ч бас биш билээ.
ТҮЛХҮҮР ҮГС
Анзаарвал, сүүлийн хэдэн жнл гараагүй эерэг мэдээ гадаадын хэвлэлүүдээр гарч буй нь энэ Өдөр тутам, хором мөч бүр мэдээллийн урсгал үерлэж буй боловч тэр дунд ганц үг, ганц мэдээ, далд утга бүхий мессеж ямар нөлөөтэйг бид энэ хугацаанд хангалттай мэдэрсэн. Тухайлбал, "Саусгоби Сэндс”-ийн гурван ажилтны хэргийг шүүх үеэр "Forbes” сэтгүүлийн цахим хуудаснаа Монголын эдийн засгийн бүхий л муу, муухайг уудалсан 14 цуврал нийтлэл өдөр бүр нэг нэгээр нийтлэгдэж байсныг санаж байна. Жон Спрингер гэх нийтлэлч "Day 816;Mongolia Prefers Economic Suicide Over Ending SouthGobi Vendetta” (816 дахь өдөр: Монгол Саусгобид өвөрлөсөн өсөө мартахаас эдийн засгаа хорлохыг илүүд үзэж байна), "Day 817;Mongolia Has Chance To Face Legal Global Image Gailure” (Монгол дэлхий нийтийн элэг доог болох, эсвэл эргэн ирэхийн заагт байна) гэхчилэн тасралтгүй бичсээр 15 дахь өдөр нь Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жастин Капла тэргүүтэй гурван хүнд уучлал үзүүлсэн билээ. Тэрбээр ийм шийдвэр гаргасныхаа дараа твитгертээ "...Хүнд шийдвэр байлаа. Монголоо хараалгаад суух уу, өөрийгөө хараалгах уу? Монголоо бодох уу, өөрийгөө бодох уу?...” хэмээн жиргэж байсныг та санаж байгаа байх. Тэнд хэвлэл мэдээлэл ийм хүчтэй байна.
Оюутолгойн хэлэлцээр амжилттай болсон тэр өдөр "Turquoise hill resources” компанийн хувьцааны ханш 18 сарынхаа дээд түвшинд хүрч, Монголын Засгийн газрын бондуудын ханш өссөн гэхээр үр дүн ийм хурдан байдаг аж. "Оюутолгой”, "Монгол”, "Монголын эдийн засаг” гэсэн түлхүүр үгс бүхий хайлт бүр унасан, уруудсан, бүтэлгүйтсэн, гацсан, буурсан гэх бэлгэгүй үгстэй мөр зэрэгцэн бичигдэж байсан нь нэн саяхныг хүртэл үргэлжилсэн зүйл. Харин одоо тэдгээр үгс солигджээ. Түр зуурынх, эсвэл цаашид ч ийм байх, үгүй нь биднээс хамаарах буюу. Барууны хэвлэлүүдийн захиалгатай, захиалгагүй үг, өгүүлбэр Монголын эдийн засагт их, бага ямар нэг хэмжээгээр нөлөөлж буй учраас Гадаад харилцааны яам "Гадаад сурталчилгаа, мэдээллийн газар” нээсэн тухай Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн ярьж байсан юм.
ШОГ ЗУРГИЙН ДОР
"Financial Times”-ийн "Lunch with the FT” буланд нийтлэгдсэн ярилцлагад Ч.Сайханбилэг "Сүүлийн 2-3 жилд гадаадын хөрөнгө оруулалтын ямар ч асуудалд Монголын Засгийн газар 100 хувь буруутан шиг харагдаж байсан. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш. Эхнэр, нөхрөөр жишээ авахад аливаа хэрүүлийн буруу нь ядаж 70/30 эсвэл 60/40 хувьтай байдаг биз дээ?” гэжээ. Тэрбээр цааш нь "Хэрвээ Засгийн газар үнэхээр л хөрөнгө оруулалтыг эх орондоо татахыг хүсэхгүй байгаа юм бол ядаж л энд би юу хийгээд тантай ярилцаад сууж байх билээ” хэмээсэн байв.
Харин одоо салхи түр ч атугай эргэх шиг боллоо. "Reuters”, ВВС, "Guardian”, "Financial Times”, "New York Times” бүгдээрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гэрээг үзэглэсний дараахан хэлсэн "Монгол эргэн ирлээ” гэсэн үгийг онцлон тодотгож, мэдээндээ оруулсан нь сайхан л харагдаж байсан. Гэтэл дотоодод байдал өөр тийшээ чиглэж байх шиг. Тухайлбал, энэ үйл явдлын дараахан Г.Уянга тэргүүтэй УИХ-ын зарим гишүүн Ерөнхий сайд болон УИХ-ыг огцруулах тухай хэвлэлийн хурал хийсэн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн далд уурхайн гэрээг дэлгэж, өөрийн дүгнэлтүүдээ (бүх л буруу, булхайг илрүүлсэн хэмээн өөрөө мэдэгдсэн) тодотгон олон нийтэд тараачихлаа.
Үнэн ч бай, худал ч бай төрд болоод бизнест дэлгэх, дэлгэхгүй юм гэж байдаг. Дэлгэх, дэлгэхгүй цаг үе ч гэж бас бий байх. Өө хайсан хүн өндөгнөөс ч өнцөг олж харна гэдэг шиг бүх зүйлийн төлөө өчиггүй тэмцдэг хүмүүсийн энэ мэт үйлдлүүд юунд хүргэдгийг уг нь бид харахаараа л нэг болсон буюу.
Оюутолгойн асуудал царцсан он жилүүдэд бид үнэхээр их сургамж авсан. Гэхдээ өнөөдрийн алдаа маргаашийн оноо болж болдог бөөрөнхий дэлхий шүү дээ. Хөрөнгө оруулалт, улсын нэр хүнд болоод үнэт зүйл, ард түмний эв нэгдэл хичнээн чухлыг нэн саяхны эл түүх харуулж өглөө. Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг хэлэлцээнд гарын үсэг зурсныхаа дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа ",..Урагшаа хараад ажиллах цаг ирэв...” гэсэн байна билээ, Энэ л бидний хийх ёстой зүйл биш үү?
ХАЧИР
"Australian financial review”-д нийтлэгдсэн "Inside Rio Tinto's US6bn Mongolian deal" нийтлэлийн эхэнд нэг сонирхолтой түүхййн тухай бичсэн байв. Оюутолгойн далд уурхайн маргааныг эцэслэхээр хоёр тал Улаанбаатарт болон Лондонд хэд хэдэн удаагийн уулзалт хийсэн. Харин өнгөрсөн аравдугаар сард Лондонд болсон уулзалтын үеэр "Рио Тинто”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх захирал Жан Себастиан Жак Ч.Сайханбилэгийг гэртээ урьж, оройн зоог барйх үеэр түүний охин, есөн настай Одри Жак газарзүйй хичээлийн гэрийн даалгавар дээрээ Ч.Сайханбилэгийн гарын үсгийг зуруулсан аж. Хоёр жил үргэлжилсэн хоёр талын маргаан үүнээс хагас жилййн дараа шийдэлд хүрснийг сайн зүйлийн бэлгэдэл байсан байна хэмээн тэнд бичжээ.
Ч.САНСАР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||