- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Агшиж буй зах зээлийг булаалдахуй
"Нүүрсний экспорт буурч байна” гэх үг албаны хүмүүсийн амны уншлага болоод дөрөв дэх жилтэйгээ золгож байна. Энэ үг эдийн засгийн өсөлт саарсан, экспортын орлого хумигдсан, төсвийн орлого тасарсан, төгрөгийн ханш суларсан гээд муу муухай бүхний тайлбар болж ирсэн.
Товчхондоо, Хятадын эрэлт багассан, үнэ хямдарснаас манай нүүрс олборлогчид ч, Монгол Улс ч хүнд цохилтод орсон. Гэтэл үнийн уналтыг эрчимжүүлж буй буруутан нь бид өөрсдөө болж таарлаа. Монголчууд австрали нүүрснээс хоёр, гурав дахин хямд үнээр түрүү барьж, Хятадын зах зээл дэх байр сууриа тэлж эхэлснийг "Reuters”-ын тоймч Клайд Рассел бичжээ. Энэ оны эхний улиралд л гэхэд Хятадад нийлүүлсэн монгол коксжих нүүрсний хэмжээ жилийн өмнөхөөс 55.1 хувиар огцом өссөн бол Австралийнх 18.2 хувиар буурсан байна.
Ийнхүү Монгол Улс коксжих нүүрсний экспортоо огцом нэмж, үнийн уналтыг улам өөгшүүлж буйг шинжээчид тайлбарлажээ. Гэтэл манай нүүрсний компаниуд ашиг олохоо байсан, бүр алдагдал хүлээж эхэлснээ ярьж, гомдоллож буй.
Тэд юуны төлөө ийнхүү алдагдал хүлээн байж нүүрсээ ухаж гаргаад байна вэ?
ХЯТАДЫН ЭРЭЛТ
Хятадын зах зээлд эзлэх байр сууриа нэг алдчихвал эргээд олж авахад бэрх болохыг эрдэс баялгийн эдийн засагч, судлаач Л.Наранбаатар онцлоод, тиймээс л алдагдалтай ч гэсэн нийлүүлээд байх хэрэгтэйг тайлбарласан юм. Урд хөршийн гангийн үйлдвэрлэл уналтад орж, коксжих нүүрсний хэрэглээ нь ч, импорт нь ч хумигдаж буй. Гэсэн ч энэ зах зээлд шунах улс орнууд байсаар байна. Хойд хөрш маань Хятадад нийлүүлэх нүүрсний хэмжээгээ 2030 он гэхэд хоёр, гурав дахин нэмж, 110-160 сая тоннд хүргэх зорилго тавьсан. Тэгвэл Мозамбик, Индонез зэрэг улс коксжих нүүрсний томоохон төслүүд хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Нөгөө талд, Хятадын хэрэглээ, импорт сэргэх хандлага огт алга.
Урд хөршийн гангийн үйлдвэрлэл өнгөрсөн онд ердөө 0.9 хувиар тэлсэн нь сүүлийн 33 жилийн доод үзүүлэлт байв. Үүнээс болж тус улсын коксжих нүүрсний импорт өнгөрсөн жил 17.3 хувиар буурч, 62.3 сая тонн болсон. Тэгвэл он гарсаар байдал бүр дордож байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд найм дахин томорч, дэлхийн нийт үйлдвэрлэлийн талыг эзлэх болсон Хятадын гангийн үйлдвэрлэл өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард дараалан унажээ. Тэгэхээр коксжих нүүрсний хэрэглээ нь автоматаар буурна гэсэн үг. Хятадын гаалийн мэдээллээс үзэхэд, тус улсын коксжих нүүрсний импорт энэ оны эхний улиралд жилийн өмнөхөөс 15.7 хувиар багасч, 10.9 сая тонн болсон байна. Энэ жил уг үзүүлэлт 20 гаруй хувиар буурч, 50 сая тоннд ч хүрэхгүй байх магадлалтайг Клайд Рассел онцолжээ.
МОНГОЛЫН НИЙЛҮҮЛЭЛТ
Хятадын өнгөрсөн оны коксжих нүүрсний импортыг задалж үзвэл Австрали нүүрсний хэмжээ жилийн өмнөхөөс 3.5 хувиар өсөж, 31.2 сая тоннд хүрсэн бол Монголынх 4.2 хувиар буурч, 14.8 сая тонн болсон байв. Тэгвэл он гарсаар эдгээр үзүүлэлтэд асар том өөрчлөлт оржээ. Энэ оны эхний улиралд Хятадад нийлүүлсэн австрали коксжих нүүрсний хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 18.2 хувиар буурч, 5.34 сая тонн болсон байна. Гэтэл монгол коксжих нүүрсний нийлүүлэлт 55.1 хувиар огцом өсөж, 3.14 сая тоннд хүрчээ. Үүний гол шалтгаан нь хямд үнэ юм.
"Bloomberg”-ийн мэдээллээс үзэхэд, өнгөрсөн гуравдугаар сард монгол коксжих нүүрсний импортын үнэ 46.67 ам.доллар байсан бол Австралийнх 107.57 ам.доллар байв. Монголчууд тээвэрлэлтийн өртөг өндөр гардгийг үл харгалзан хямд үнэ санал болгож байгаа нь хүнд байдалд орсон Хятадын ган хайлуулагчдыг баясгаж буйг Клайд Рассел бичжээ. Тиймээс хятадууд австрали нүүрснээс илүү монгол нүүрс импортлох хандлага үргэлжлэхийг тэрбээр онцолсон байна. Гэвч энэ нь бидний хувьд сайн мэдээ байж чадах уу?
2011 онд оргил цэгтээ хүрээд байсан коксжих нүүрсний үнэ багаар бодоход гурав дахин хямдарчихаад байгаа. Үнийн энэхүү уналт өртөг ихтэй үйлдвэрлэгчдийг Хятадын зах зээлээс шахаж эхэлснийг Клайд Рассел онцолжээ. Тухайлбал, АНУ-аас урд хөршид нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ өнгөрсөн онд 66 хувиар буурсан бол энэ оны эхний саруудад бүр алга болсон байна. Гэтэл монголчууд алдагдал хүлээсээр, бүтээгдэхүүнээ экспортолсоор.
Бусад оронтой харьцуулахад монгол нүүрсний өртөг хамаагүй өндөр байдгийг салбарынхан нь байнга ярьдаг. Энэ нь төмөр зам байхгүйтэй холбоотой. "Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлийн хэлснээр бол нэг тонн баяжуулсан коксжих нүүрсийг Тяньжинд хүргэхэд өртөг нь 127 ам.доллар болдог байна. Үүний 80 хувь нь тээвэр, ложистикийн зардал байдгийг тэрбээр тайлбарлаж байлаа. Тэгвэл "Энержи ресурс”-ээс бусад нь нүүрсээ түүхийгээр нь, асар хямд үнээр гаргаж, түүнийг нь Өвөрмонголын үйлдвэрүүд авч, угааж, баяжуулчихаад цааш нь зардаг сүлжээ бий.
ЭЦЭСТ НЬ
Хятадын гангийн үйлдвэрлэлийн уналт эхэлсэн бөгөөд сэргэх хандлага ажиглагдахгүй байгааг шинжээчид анхааруулж буй. Тус улсын үл хөдлөх хөрөнгийн салбар "царцаж”, эдийн засгийн өсөлт саарсан нь энэ бүхэнд нөлөөлсөөр. Мөн Хятадын коксжих нүүрсний дотоодын үйлдвэрлэл эрчимжиж байгаагаас импорт нь улам хумигдах төлөв бий. Энэ онд л гэхэд урд хөршийн коксжих нүүрсний үйлдвэрлэл 7.5 хувиар өсөж, 538.9 сая тоннд хүрэх төлөвтэйг "Fenwei Information Technology”-гийн ерөнхийлөгч Чан Южин сануулсан байна. Өөрөөр хэлбэл, Хятадын хэрэглээ, импорт сэргэж, үнэ өснө гэж горьдоод ч хэрэггүй юм.
2014 оны гуравдугаар сард 72.2 ам.доллар байсан монгол коксжих нүүрсний импортын үнэ өнгөрсөн гуравдугаар сард 46.7 ам.доллар болтлоо буурсныг "Bloomberg”-ийн мэдээлэл харуулж байна. Бид алдагдал хүлээгээд ч хамаагүй коксжих нүүрсний нийлүүлэлтээ 55.1 хувиар нэмсэн нь юунд хүргэх вэ? Хятадын зах зээл сэргэтэл, эсвэл Энэтхэгийн эрэлт огцом нэмэгдсэнээр үнэ өстөл хүлээж тэсвэл сайн л биз. Бид зах зээлтэй, бас өндөр үнэтэй үлдэж чадна. Харин тэр болтол тэсэхгүй бол "лаа бөхөхийнхээ өмнө дүрэлздэг” шиг Монголын нүүрсний салбар ч бөхөж мэдэх юм.
Д.Мөнхчимэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||