Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Нямдорж: Тавантолгойн гацааны цаана АН-ын дотоод зөрчил байгаа

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Монголын улстөрд зайлшгүй байх л ёстой эрхэм гэж өөрийнх нь хамгийн их шүүмжилдэг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоос эхлээд сүүлийн үед дахин ширүүхэн дайрч эхлээд байгаа "Женко” Х.Баттулга хүртэл нэрлэсэн байдаг. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд бол бараг л "баастай бурхан” гэдэг нь тодорхой. Хэдийгээр хахир, яхир зантай, хатуу ширүүн үгтэй ч УИХ-ын чуулганы танхимд түүний хэлсэн үг бүрийг Монголын нийгэм болж л өгвөл чагначих гээд байдаг нь ч үнэн. Хамгийн олон жил УИХ-д сууж байгаа, Монголын улстөрийн амьд архив болсон энэ хүн саяхны нэг хурал дээр ихэд хилэгнэж "Дөрөв таван жилийн өмнө төмөр замыг хувийн хөрөнгөөр барихаар болж, хөрөнгөө оруулсан хүмүүст төр нь мөнгийг нь өгөхгүй амиа егүүтгэх үйлдэл хийгээд байж байна, Ийм асуудлыг шийдэж чадахгүй юм бол УИХ нь тараад Засгийн газар нь зайлбал таарна" хэмээн хашхирсан билээ. Түүний энэ үгийг олон хүн "Байрыг нь түрээслэж амьдардаг "Энержи ресурс”-ыг чадлаараа хамгаалж байгаа нь энэ” хэмээн тодорхойлж байгаагаа илэрхийлсэн. Ингээд Монголын улстөрд үүсээд байгаа өнөөдрийн нөхцөл байдлын талаар түүнтэй ярилцлаа.

<>b-Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг Арабын нэгдсэн Эмиратад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд "Оюутол­гой”-н далд уур­­хайн санхүүжил­­тийг шийд­­вэрлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Энэ талаар та ямар бодолтой явна?

-Яг үнэндээ Ч.Сайхан­­билэгийг ямар гэрээ, хойшдоо аль хэр үр дагавартай хэлцэлд гарын үсэг зурчихсаныг нь сайн мэдээгүй л явна. Түүнийг Арабын нэгдсэн Эмират руу явсныг сая л мэдлээ. Ямар тохиролцоо хийгээд, тэр нь Монголд гай болох уу, гавьяа байгуулах уу гэдгийг нь сайн мэдэхгүй байгаа болохоор одоо дүгнэж хэлэхэд эрт байна. Зөв бурууг нь дүгнэхийн тулд тэр гарын үсэг зурсан бичиг баримтыг нь нягтлан үзэх шаардлагатай л даа. Асуудлын нэг тал нь энэ.

Нөгөө тал нь бол "Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэн дээр ямар ч гэсэн ойлголцолд хүрч, эрхбиш урагшаа явах гэж байгаа нь сайн хэрэг. Би 2010 онд энэ төслийн газрын гүн дэх 1.3 км гүн цооног руу орж үзэж байсан юм. Монголд анх удаа хийгдэж байгаа далд уурхай л даа. "Оюутолгой”-н нийт баялгийн 80 хувь нь далд уурхайдаа байгаа болохоор аль, аль тал нь ахиухан ашиг олъё л гэж байгаа бол далд уурхайгаа хөдөлгөхөөс өөр арга байхгүй. Эрдэнэтээс зургаа дахин их нөөцтэй энэ том ордын нийт баялгийн 80 хувь нь далд уурхайн аргаар гаргаж авах болохоор яах аргагүй өөр сонголтгүй болж байгаа юм л даа.

-Та сая Эрдэнэтээс зургаа дахин их нөөцтэй орд гэлээ. Гэтэл өнгөрсөн онд улсын татварт Эрдэнэт үйлдвэр 420 гаруй тэрбум, харин зургаа дахин их баялагтай Оюутолгой 300 гаруй тэрбум төгрөг төлсөн байна. Энэ шударга хуваарилалт мөн үү?

-Өнгөрсөн онд Эрдэнэт 420 тэрбум татвар төлсөн. Гэтэл ашиглалтад ороод хоёрхон жил болж байгаа "Оюутолгой” 340 тэрбум, өнөөдөр УИХ-ын даргаас эхлээд АН-ын олон гишүүн барьж идчих гээд муулаад байгаа "МCS” 226 тэрбум төгрөг төлсөн байна лээ. Хамгийн гол нь "Оюутолгой”-н нийт баялгийн 80 хувь нь байгаа далд уурхайн бүтээн байгуулалт хоёр жил таг зогссоны эцэст одоо л нэг хөдлөх нь тодорхой боллоо шүү дээ. Ямар ч утгаараа Монголын талаас улаан мөнгө гаргалгүй эхлүүлсэн ажлын төгсгөлийг үзэх л ёстой. Оюутолгойн талаар байнга хэл ам хийж, муу мэдээ тараадаг хүмүүс энэ УИХ дотор шавааралдаад л сууж байна. Тэд нар одоо их юм ярина. Учир нь зургаахан сарын дараа 2016 оны сонгууль гээд л пижигнэлдэж эхэлнэ шүү дээ. Оюутолгойг Гаагийн шүүхэд өглөө л гэнэ. Гүйцэтгэх захирлыг нь Арбитрын шүүхэд өгнө гэж байна.

Ийм юм байдаггүй л байхгүй юу даа. Гаагийн шүүх бол хүн төрөлхтний эсрэг цэргийн гэмт хэрэг өдүүлсэн алуурчдыг шүүдэг бол, Арбитрын шүүх нь хөрөнгөө оруулсан болон хөрөнгө хүлээж авсан тал хоёрын хооронд маргаан үүсвэл аль нэг тал нь Олон улсын жишгээр асуудал үүсгэж, түүнийгээ шийдвэрлүүлдэг л газар шүү дээ. Ийм байхад юу ч мэддэггүй хүмүүс байгаа юм шиг л цовхчоод байх юм. Энэ мэтчилэн муу улстөр том ордуудыг тойрон үсчсэнээс болоод Тавантолгой, Оюутолгой хоёр дээр хэдэн жил алдаж байна. Бодох л хэрэгтэй. Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэвэл шууд болон шууд бусаар орж ирэх өгөөжөөрөө Монголын эдийн засгийг босгоод л ирнэ. Тэгэхээр сая Ч.Сайханбилэг Монгол Улсын хуулийн хүрээнд, гэрээнийхээ хэмжээнд гарын үсэг зурсан бол муу мэдээ биш гэж үзэж байна. Гэхдээ энд гэж хэлэхэд сүүлийн үед уул уурхайг тойрсон муу улстөр аминд хүрэх тал руугаа явж байгаа шүү.

-Тавантолгойн гэрээг нягтлах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг "Энержи ресурс”-ын зээл, бондын өр нь нэг тэрбум, 170 сая ам. доллар байна гэж мэдэгдсэн. Үндсэндээ ийм их өртэй компанид Тавантолгойг өгөх лобби явж байна гэх хүмүүс олон байна. Энэ талаар таны бодол?

-Уул уурхайг мэддэг, тэнд хөрөнгөө оруулж олон жил ажилласан хүмүүс "Уул уурхай бол үр ашгаа удаан хугацааны дараа өгдөг. Том төсөл дээр ажиллаж байгаа компаниуд том, жижиггүй бүгд өр тавьж байж хөдлөдөг” гэх юм билээ. Одоо Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтаа эхлэх гэж байгаа Рио Тинто чинь дэлхийн хэмжээний аварга том компани шүү дээ. Гэтэл тэд нар ч гэсэн дэлхийн банк, санхүүгийн 15 байгууллагаас зээл авах гэж байгаа талаар яриад л байгаа. Монголын компани ороод хийх гэхээр өртэй, зээлтэй, олигархи гэж ад үзээд хийлгэхгүй. Тэгээд гадныхан орохоор "Бидний баялгийг юу ч үгүй цөлмөчихлөө” гээд гасласаар байгаад хөөгөөд явуулчихдаг. Бид ингэж орилолдсоор өнгөрсөн долоон жил юу хожив оо. Одоо эргээд харахад төмөр зам ч байхгүй, мөнгө ч байхгүй сууцгааж байна шүү дээ. Төмөр замыг ганцхан этгээд баллаад хаячихсан.

Монголын гурван сая иргэнийг юугаар, яаж тэжээх тухай ярих ёстой хүмүүс түүнийгээ мартчихаад, шал худлаа орилолдоод ордны улстөр хийж телевизийн камер харахаараа л хүзүүгээ сунгаж дайрсаар байгаад өнөөдөр энэ улс орныг ямар болгоод хаячихав. Бодох л хэрэгтэй. Тавантолгой УИХ дээр орж ирээд гацчихсан нь тун харамсалтай. Үндсэндээ 1953 онд нээснээс хойш 60 гаруй жил олигтой ашиглаж чадахгүй л байгаа. Тавантолгойг гацаанд оруулсны цаана АН-ын дотоод зөрчил л явж байгаа юм. Энэ хоёр төслөөс гарах бүтээгдэхүүн зөвхөн урагшаа л явна. Гэтэл манай уул уурхайн бүтээгдэхүүнийг авах ганцхан том зах зээлтэйгээ муудалцах, үл ойлголцол үүсэх юмыг л улстөрийн хүрээнд хийгээд байх юм. Яг үнэндээ энэ Монгол Улсыг ядуу чигээр нь байлгаж байгаад, ард түмнийх нь тархийг угааж байгаад 2-3 удаа УИХ-ын гишүүн болчих санаатай хэсэг бүлэг хүмүүс л өнөөдрийн муу улстөрийг санаатай хийгээд байна.

-Тэгвэл Монголд төлөх татвараа үнэн зөв мэдүүлэхгүй, татвараа төлөхгүй байгаа хөрөнгө оруулагчдыг толгойг нь илээд л байх хэрэгтэй болж байна уу?

-Гадныхныг хөөж тууж болно. Тэд нар чинь дархлагдчихсан амьтад биш шүү дээ. Монголын хуулийг бүдүүлгээр зөрчөөд, ёс бус юм хийгээд байвал хөөх байтугай хэрэг үүсгээд шалгаж нягтлах ёстой. Харин яагаа ч үгүй байхад өмнө нь "баавгайн арьс хуулах”-аа болих хэрэгтэй. Оюутолгойн төсөл чинь анх 300 гаруй сая ам. доллар оруулаад баахан өрөм тавиад юу ч илрэхгүй, яг буцах гээд хамаг юмаа ачиж байхад нь сүүлд гавьяат уурхайчин болсон Гарамжав "сүүлчийн удаа өрөм тавиад үзье” гээд ганц өрөм тавиад л нээсэн уурхай шүү дээ. Хэрвээ Гарамжав тэр сүүлчийн өрөм тавиагүй байсан бол өнөөдөр улсын төсөвт 340 тэрбум байтугай ганц ч төгрөг орж ирэхгүй, бид Оюутолгой гэж хэрэлдэхгүй нэг бодлын амар байх байж л дээ. Оюутолгой, Тавантолгой хоёр сайн тал руугаа шийдэгдээд яваасай гэж чин сэтгэлээсээ, ямар нэгэн ашиг сонирхолгүй хүсдэг хүмүүсийн нэг нь би л дээ. Бүр нарийн яривал 2010 онд Оюутолгойн гэрээний Монгол эх дээр нь би яг 45 хоног сууж байсан хүн.

Бүх ажлаа хаяад яг 45 хоног суухдаа цааш цаашдын иймэрхүү том гэрээнд нэг үлгэр жишээ болоосой, санаа сэдэл аваасай, том гэрээг бичгийн хэлбэрт нэг иймэрхүү байдлаар оруулж байгаасай гэсэндээ яс сууж байсан юм. Харин сүүлд нь баахан авлига, хээл хахууль авчихсан юм шиг мөн ч муухай дайралт ирж байсан даа. Ямар ч байсан энэ хоёр том төсөл явах ёстой. Эдгээрийн цаана манайхан ярьдаггүй Геополитикийн маш том асуудал байдаг юм. Монгол Улс ойрын 30-40 жилд уул уурхайгаа түшиж л хөгжихөөс өөр арга байхгүй. Гэтэл тэр уурхайд нь хэнийг оруулах вэ, хэний эрх ашиг давамгайлж байна. Үүн дээр тулгуурласан төр улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын эдийн засгийн баталгаа гэдэг юмыг босгож ирэх маш том асуудал явж байдаг юм. Энэ талаас нь ч харахад Оюутолгойн өнөөдрийн тохиролцоо тийм муу зүйл биш. Анхнаасаа л далд уурхайд нь таван тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт шаардлагатай талаар яригдаж байсан. Сүүлдээ янз бүрийн шалтгаанаар хэд хүрэх нь тодорхойгүй болчихсон.

-Далд уурхайд өнөөдрийн байдлаар 500 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн. Одоо нэмж 4.9 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн гэрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сая гарын үсэг зурсан юм билээ л дээ?

-Одоо яах вэ дээ. Дотоодын улстөрийн тэмцэл, Засгийн газрын ойлгомжгүй байдлаас болоод хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн тал байхыг үгүйсгэхгүй. Үнэндээ биднээс болоод зохиомол гацаа маш их үүслээ л дээ. Жишээлбэл Оюутолгойн ил уурхайг ашиглалтад оруулах гэж 2012 онд гадныханд баахан урилга өгсөн ч тодорхойгүй шалтгаанаар нээлт нь хоёр ч удаа хойшлоод, ирсэн хүмүүс нь дахиж Монголд ирэхгүй гээд явчихсан тохиолдол ч байдаг юм шүү. Ингэж алийгаа алдаж болохгүй л дээ. Хөдөлгөсөн л бол хөдөлгөсөн шиг хөдөлгөөд эцсийг нь үзэх хэрэгтэй. Зөвхөн далд уурхайн ажилд нь 1500 Монгол ажилчин ажиллаж байсан гэхээр тэрийг тойрсон шууд бус хөрөнгө оруулалт гэж том юм яваад байгаа биз. Манай үндэсний хэдэн компани Оюутолгойд бэлтгэн нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна гээд тооцвол их юм бий. Гэхдээ яг ямар гэрээнд гарын үсэг зурснаа Ч.Сайханбилэг эргэж ирээд танилцуулах юм байгаа биз.

-Оюутолгой 2015 онд 3.9 их наяд төгрөгийн борлуулалт хийх юм билээ. Гэтэл татварт ногдох дүн нь ердөө л 320 тэрбум төгрөг байгаа нь шударга хуваарилалт мөн үү. Үндсэндээ борлуулалтын орлогын 10 хувь нь ч Монголд ногдохгүй байна шүү дээ?

-Татварын асуудал байгаа бол талууд ширээний ард сууж ярилцаад л тохиролцох хэрэгтэй л дээ. Оюутолгойн ТУЗ гээд нэг юм байгаа. Манай талын гурван нөхөр үндсэндээ өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийсэнгүй. Анхнаасаа Н.Багабанди, П.Цагаан эд нар бүрэлдэхүүнд нь орж байгуулагдаж байсан. Гэтэл Монгол улсын эрх ашгийг хамгаалах ёстой тэр нөхдүүд үнэндээ хуруугаа ч хөдөлгөөгүй. Тэр татварын асуудлаар хамгийн их ярих ёстой хүмүүс нь дуугарахгүй байхад эндээс нэг хэдэн хүмүүс л таамгаар хашхиралдаад байгаа. Үнэндээ төлөх ч ёстой юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Одоо тэр халзан Д.Ганболд гээд нөхөр оччихсон л байна лээ. Дахиад шуугиан болоод байхад тэр нөхдүүд үхсэн амьд нь мэдэгдэхгүй яваад л байгаа. Монголын Засгийн газрыг төлөөлөөд сууж байгаа нөхдүүд нь дуугарахгүй болохоор эндээс хий хоосон хашхиралдаад байна шүү дээ. Би П.Цагааныг тэнд байхад нь маш олон удаа хэлж байсан. "Татварын талаар тийм будлиан байгаа юм уу.

Түүнийгээ нэг тийш болгож Монгол Улсын төлөө дуугараач ээ. Та нар зөвхөн түүний төлөө 30-40 мянган ам. долларын цалин аваад сууж байгаа хүмүүс шүү. Амыг чинь үдчихсэн юм уу. Буруу зөвийг нь ард түмэнд мэдээлэх, ил гаргаж тавих нь та гурвын үндсэн үүрэг шүү” гэж олон удаа хэлж байсан. Оюутолгойн татварын талаар хэн нэгэн хүн нарийн нягтлан шалгахгүйгээр ярьчихдаг зүйл биш. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хөрөнгө оруулалт, борлуулалтын орлого, цэвэр ашиг зэргийг нь нарийн тооцоолж байж татварын талаар ярих ёстой юм. Ийм юмыг хамгийн гол нь ТУЗ дээр ярих ёстой юм. Асуудлын гол нь Оюутолгойд Монголыг төлөөлж суугаа гурван этгээд амаа үдүүлчихээд таг дуугүй суугаад байгаагаас л болж татварын маргаан, өөр бусад юмнууд үүсээд байна. Ер нь энэ гурван этгээд энэ хэвээрээ таг дуугүй хэвтээд байвал тэнд байлгаад, зүгээр тэжээгээд байх шаардлага байхгүй.
-Таныг УИХ дээр Тавантолгойн асуудлаар "Энержи ресурс”-ыг чадлаараа хамгаалж байгаа гэх хүмүүс олон байна. Ер нь танд "Энержи ресурс”-ын хувьцаа бий юу?

-Надад ямар юм байдаг юм. Тэрийг чинь таних ч үгүй, за. 2011 онд Ерөнхий сайдыг дагалдан Ухаа худаг дээр очиж байсан. Тэр үед дөрвөн оролцогчтой байсан юм. МSC,Шунхлай, Европын сэргээн босголтын банк, Петровис гэсэн дөрвөн оролцогч ажиллаж байсан. Тэд нар Ухаа худагийн таван хувь дээр ажиллаж байсан юм л даа. Сүүлд нь гэнэтхэн Худалдаа хөгжлийн банк 4.5 хувьтай болчихоод баахан хэрүүл үүссэн. Олон хүнийг хий хоосон хардсан даа. Гэхдээ дахиад хэлэхэд надад "Энержи ресурс”-ын ганц ч хувьцаа байхгүй. Харин Тавантолгойг зайлшгүй хөдөлгөж байж Монгол Улс өнөөдрийн хүндрэлээс гарах нь үнэн юм. Ухаа худагаас 2012 онд улсын төсөвт 110 тэрбум, өнгөрсөн жил нүүрсний үнэ, борлуулалт нь унаснаас болоод 40 тэрбум төгрөг төлсөн байна лээ. Улсад оруулж байгаа татвараас нь харвал "Энержи ресурс” яах аргагүй үндэсний том компани. Тэр утгаар нь л би асуудалд хандаж байгаа. Харин өөр ямар ч сонирхол, ашиг сонирхлын зөрчил байхгүй.

Эх сурвалж:

Ц.Нямдорж: Тавантолгойн гацааны цаана АН-ын дотоод зөрчил байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өнөөдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өнөөдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
Б.Жавхлан: Нүүрсний үнэ унаж байгаа ч төсөвт цочрол үүсэхээр хэмжээнд хүрээгүй

  Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн ...

2025 оны 03 сарын 14, 17 цаг 32 минут
Хайгуулаа орхигдуулсан газрын тос

 Шинэ он гарсаар уул уурхай, хайгуулын салбарын олон улсын томоохон ...

2025 оны 03 сарын 14, 16 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани