- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн өчигдөр ба өнөөдөр
Манай Засгийн газар, хөрөнгө оруулагчидтай Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод Оюутолгойн "Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурснаар талууд ойлголцолд хүрч, Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдлээ. Ийнхүү уг төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар далд уурхайд нийт 6 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийнэ гэдгийг Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдэгдсэн
. "Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгаснаар боломжит байдлын судалгаа хийх, далд уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай бүх зөвшөөрлийг баталгаажуулах, санхүүжүүлэх зэрэг ажлуудыг хийх аж. Төлөвлөгөөнд хоёр хувийн угаах, хайлуулах, баяжуулах зардлууд, тээврийг хассаны дараах хайлшийн борлуулалтаас авах роялти, мөн 30 сая ам.долларын татвар, борлуулалтын орлогын роялти, Оюутолгой Монголын нутаг дэвсгэрээс эрчим хүчээ авах асуудал багтаж буй юм байна.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараагаар "Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэж, далд уурхайн бүтээн байгуулалтыг урагшлуулах зарчмаа тодорхой болголоо.
Хоёр тал маргаантай байсан татварын асуудлаа шийдэн, "Оюутолгой” компаниас улсын төсөвт 30 сая ам.долларын татвараа төлж, цаашид ажлын байр нэмэгдүүлэн, зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр Монголын эдийн засагт дорвитой нөлөө үзүүлж гадаадын шинэ хөрөнгө оруулагчид орж ирэхэд түлхэц болно” хэмээн онцолсон байна.
Оюутолгойн ордын нийт үнэ цэнийн 80 хувь нь далд уурхайд бий гэсэн тооцоо бий. Гэтэл далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх тухай ярьсаар хэдэн жилийг ардаа үдсэн. Учир нь манай Засгийн газар хөрөнгө оруулагчидтай тохиролцоонд хүрч чадахгүй олон удаагийн хэлэлцээрийн дараа ийнхүү хоёр дахь шатны санхүүжилтийг хийхээр болов. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил үндсэндээ 2013 оны наймдугаар сараас хойш зогсоод байсан. Уг ажлыг урагшлуулахын тулд хөрөнгө оруулагчдын зүгээс манай улсын Засгийн газарт тодорхой шаардлагуудыг тавьж, цаашлаад гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж эхлэх нь гэх янз бүрийн мэдээлэл цацагдаж байлаа. Үүний нэг бол "Эвлэрлийн гэрээ” гэж нэрлэгдээд байсан гэрээний талаар юм. "Оюутолгой” компани 30 сая ам.долларын татварын маргааныг хүчингүйд тооцуулахаар тохирсон, мөн Оюутолгойн ил уурхайн анхны хөрөнгө оруулалтыг хоёр тэрбум ам.доллараар хэтрүүлсэн, анхны хөрөнгө оруулалтаас хэтэрсэн гэх нийт 3.4 тэрбум ам.долларын асуудлыг хүчингүй болгосон. Иймд Засгийн газартай "Эвлэрлийн гэрээ” байгуулж, гарын үсэг зурахаар болсон гэдгийг Их хурлын гишүүнээс авахуулаад багагүй ярьсан бас шүүмжилсэн. Харин эцсийн дүнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ийм зүйл байхгүй гэж мэдэгдсэн ч, Арабын Эмиратад очиж, Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай асуудлаа шийдвэрлэн гарын үсэг зурав. Тэр яагаад эх орондоо тус ордын хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, гарын үсэг зурсангүй вэ...үүнийг бас л бодохоор асуудал.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Оюутолгой”, "Төркиз Хилл Резорсиз”, "Рио тинто”, "Оюутолгой” ХХК-иуд Оуютолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хэлэлцээнд гарын үсэг зурсан нь энэ.
Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагатай байгаа гэдгийг ч Засгийн газрын зүгээс онцолж байв.
Монгол Улсын Засгийн газар 2009 онд Айвенхоу Майнз, "Оюутолгой” ХХК болон "Рио Тинто” компанийн хооронд Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэж, манай Засгийн газар уг төслийн 34 хувийг эзэмшсэн. Үүнээс хойш Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой багагүй маргаан үүссээр ирсэн юм. Ялангуяа С.Баярын Засгийн газрын байгуулсан уг гэрээ хангалттай сайн болж чадаагүй гэх шүүмжлэл их ирдэг. Үүнийг тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан улстөрчид "сайн болсон, цаашид ч улам сайжруулах зүйл бий” гэж хэлэн тайлбарладаг.
Одоогоос 6 жилийн өмнө Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай гэрээг байгуулан ажиллаж байна. Хоёр жилийн өмнө зогсонги байдалд орсон далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2015 онд эхлүүлэхээр тохиролцоонд хүрлээ. Энэ бүгдийн цаана манай улсын Засгийн газар ямар асуудал дээр тохиролцоог хүлээн зөвшөөрөв гэдэг нь анхаарал татаж байна. Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын асуудлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг гаран ажилласан. Тэд маргаантай байгаа 30-аад асуудлаас дийлэнхийг нь шийдвэрлэсэн болохыг мэдээлж байсан юм. Манай улсад ч "Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш ирээд явсан. Энэ үеэрээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч, цаашид ямар асуудлаар тохиролцоо хийх вэ гэдгээ харилцан ярилцах хүсэл ч ард нь нуугдаж байсан нь дамжиггүй. Оюутолгойн өчигдөр ба өнөөдөр иймэрхүү өрнөж байна. Хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөдөө таатай нөхцөл боломж тохиролцоонуудыг хийхийг оролдсон ч манай Засгийн газрын хувьд хөрөнгө оруулалтаас болж тэдэнд бууж өгөөгүй гэж найдая.
Ц.Цацрал
zaluu.com
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||