- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төмөрлөгийнхөн сайн, муугаа салбарынхаа сайдад дуулгажээ
Уул уурхайнхны эмзэг сэдвийн нэг нь хүнд үйлдвэр буюу металлургийн салбар. Тиймдээ ч салбарын сайд Р.Жигжид болон албаны бусад хүмүүс төмөрлөгийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Сэлэнгийн Ерөөгийн сав газарт олборлолт, ашиглалт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай биечлэн танилцжээ. Энэ үеэр олборлолт явуулж, баяжуулан экспортлож байгааг сайшаасан ч,байгаль орчинд ээлтэй байж чадахгүй байгаад сэтгэл зовниж буйгаа тэрээр хэлж байв.
Монгол Улсад төмрийн хүдрийн үнэ жилээс жилд унаж буй. Энэ нь урд хөршийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт буурсантай холбоотой хэмээн төмрийн бизнес эрхлэгчид хэллээ. Төмрийн хүдэр дэх агууламжийн хувьд хүхэр, фосфор, цахиур гэх мэт хорт бодис ихтэй учраас зах зээлд тийм ч эрэлттэй биш аж.
Тиймээс л монгол эзэнтэй, үндэсний аж ахуйн нэгж хувьцаагаа хдтадуудад зарах сонирхол өндөр болсныг тэд нуусангүй. Мөн тэдний санааг зовоож '6уй*?гегэн зүйл-нъ төмөр замын тээврийн зардал гэнэ.
Уул уурхайн сайдын танилцсан эхний төмөрлөгийн үйлдвэр бол "Бэрэн” группын охин компани болох "Хөх ган” байлаа. Жилд 40 мянган тонн, 87-95 хувийн агуулгатай төмөр үйлдвэрлэх хүчин чадал бүхий тус үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад коксжсон нүүрсний асуудал хүндээр тусч байгаа аж. Мөн тус компани ширэм үйлдвэрлэж буйгаа сайдад танилцуулсан. Тэд үйлдвэрлэлийн цогц баазыг байгуулж буй. Өөрөөр хэлбэл, уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийн гол түүхий эд болох ган бөмбөлөг үйлдвэрлэж байна гэсэн үг. Түүнчлэн барилгын арматур, булан төмөр, дугуй туйван гээд ган төмөр эдлэлийг үйлдвэрлэнэ. Гангын үйлдвэр одоогоор дөрвөн мянга гаруй тонн ширэм үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхэд бэлэн болгожээ. Тус үйлдвэр нь жилд 47 мянган тонн төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай. Цаашид Япон, Тайланд улсад экспортлох боломжтойг салбарын сайд дуулгасан байна.
Ерөөгийн сав газар дагуух төмрийн хүдрийн хамгийн том ордуудыг эзэмшиж буй Болдтөмөр Ерөө гол компанийн Баянгол, "Инфинит” компанийн Хандгайт, Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон "Эрдэс” групп компанийн эзэмшиж буй Төмөртэйн ордын үйл ажиллагаа, ордыг ашиглахаар бүтээн босгосон дэд бүтэц, байгаль орчинд нөлөөлөх байдалтай газар дээр нь танилцав.
"Болдтөмөр Ерөө гол” крмпани өөрийн хөрөнгөөр гол зам нь 83.7 км урт төмөр замын дэдбүтцийг 2009 оноос эхлэн төмөр замын тээвэрт ашиглаж, улсын комисст 2012 онд хүлээлгэн өгчээ. Хэдийгээр замын урт богинохон ч гэлээ сэлгээний гурван илчит тэрэг, гол замын зориулалттай Т2' ТтМит тэрэг, 3003 ширхэг ачааны вагон, дохиолол, холбоо, хагас автомат хориглолын компьютерийн удирд-лага бүхий иж бүрэн сис-темийг өөрийн хөрөн-гө оруулалтаар барьсан байлаа. Баянгол төмөр замд ажилладаг, замын аж ахуй вагон, зүтгүүр,хөдөлгөөний удирдлага, дохиолол холбооны албанд нийт 280 гаруй төмөр.замчин ажилладаг гэнэ. Тус төмөр замын суурь бүтцийг ашиглалтад оруулахын тулд "Болдтөмөр Ерөө гол”-ынхон есөн жилийг зарцуулжээ.
Тус төмөр замаар өдөрт 70-100 багон буюу 19 сая тонн ачаа тээвэрлэж байгаа нь нийт хүчин чадлынхаа 15 хувийг ашиглаж буй гэв. Түүнчлэн төрийн өмчийн Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл Засгийн газрын шийдвэрээр өргөн царигийн 23.4 км төмөр замын суурь бүтцийг барьж байна.
"Эрдэс холдинг” компанийн хэрэгжүүлжбуй "Төмөртэйн гол” төслийн талбайн нөөц 16.4 сая тонн. Гэвч өнгөрсөнжил Бэрэнгийн гангын үйлдвэрт 10 мянган тонн баяжмал нийлүүлснээс өөрөөр гүйлгээ хийгээгүй аж. Одоогийн байдлаар 900 мянган тонн төмрййн хүдэр олборлож, 500 мянган тонн баяжмал ^аргажээ. Уг төсөл 2008 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд 65 га талбайг дан нарсаар ойжуулсан байна. Төсөл зогсоогүй бол жилд сая тонн хүдэр баяжуулах хүчин чадалбүхий нойтон баяжуулах үйлдвэр оруулж ирэх төлөвлөгөөтэй байсан й тухайгаа тус компанийн захирал Л.Нацагдорж хэлэв.
Ийнхүү төмөрлөгийнхөн сайн, муугаа салбарын сайддаа дуулгасан байна. Уул уурхайн сайд Р.Жигжид төмөрлөгийн үйлдвэрийг бодлогоор дэмжих нь металлургийн салбар хөгжих суурийг нь зөв тавина гэсэн үг хэмээн уулзалтын үеэр хэлсэн юм. Мөн тэрээр "Төмөрлөгийн ордуудтай танилцлаа. Уул уурхайн яамны хувьд баялаг бүтээгчдийг дэмжих бодлого барьж байгаа. Татварын дарамтыг багасгах тал дээр тууштай ажиллана.
Та бүхэнд итгэл найдвар тавьж байгаагийн цаана Монгол Улсад металлургийн салбар хөгжих суурийг зөв тавих мөн чанар оршиж байгаа юм” гэлээ. Түүнчлэн төмрийн хүдрийн бизнес эрхлэгчдэд тулгарч буй бэрхшээл байгааг салбарын сайд онцолж байв. Тухайлбал зах зээл хязгаарлагдмал байгаагийн дээр Хятадын зах зээлийн үнэ эрс буурснаас аж ахуйн нэгжүүд эхнээсээ хаалгаа барьж эхэллээ. Иймд үед нэн даруй авах арга хэмжээг Эрдэс баялгийн бирж байгуулах явдал гэж харж байна. Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн. Хууль эрхзүйн орчин та бүхэнд таатай байх эсэхэд та бүгдийн санал тун чухал. Хууль бэлэн болмогц гадны компаниуд манай хүдрийг сонирхох нь тодорхой. Хятадын төмрийн зах зээлийн тодорхой хувийг дангаараа эзэмшиж байгаа томоохон компани гэхэд зуучлагчаар дамжин манай төмрийн хүдрийг импортлож буй. Бирж байгуулагдсанаар зуучлагчийн дундаас нь олдог ашиг манайд үлдэх боломж бүрдэх учиртай. Бас үйлдвэрлэгчид борлуулалт дээр нэгдэж чадна. Өөрөөр хэлбэл, гэрээний үнийг зөрчдөг байдал арилна. Тэрбээр үйлдвэрлэгчйдтэй уулзах үеэрээ "Та бүхэн бирж байгуулагдахаар үнийг ньхэрхэн яажзохицуулж өгөх юм бол гэж бодож байж мэднэ. Үнийг нээлттэй тендерээр сонгон шалгаруулна. Төр биржийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, танай хайлуулдаг зуух сайн учраас хаягдал төмрөөр хийж болох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлийг дангаар эзэмш. Ийм боломж бий шүү дээ. Мөн дэлхийн хаана ч эрэлттэй байхуйц чингэлэг, ачааны тэвш үйлдвэрлэж экспортод гаргах тал дээр цаг алдалгүй судалгаа хийгээсэй” гэв.
Д.ОЮУН /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||