- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн хувьцаа өсч эхэллээ
Н.Алтанхуягийн Засгийн газрын үе буюу өнгөрөгч оны мөн үед Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээрх "Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ 5.24 хувиар унаж, 5.42 ам.долларт хүрсэн нь тус компанийн хувьцааны үнэ 10 гаруй хувиар унаад байсан үзүүлэлт юм.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарах үед Оюутолгойн хувьцаа бага багаар нэмэгдэж эхэлсэн. Ялангуяа гэрээний тухай яриа гарах бүрт хувьцааны үнэ 1 орчим хувиар өсч, буурч хэлбэлзэж байв. Өнөөдрөөс Оюутолгой хувьцааны үнэ өснө гэсэн таатай мэдээг албаныхан хэллээ.
-6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭДИЙН ЗАСАГТ ЭЕРЭГ ҮР ДҮН АВЧИРНА-
Өнгөрөгч онд Гадаадын шууд хөрөнгө оруулалт үндсэндээ буурсан. 2009 онд 800 сая ам.доллар байсан бол 2010 онд нэг тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь Оюутолгой төслийн үйл ажиллагаа эхэлчихсэн байсан үе. Харин 2011 онд огцом таван тэрбум ам.долларт хүрсэн. Үүнд Оюутолгой төслийн үр нөлөө багагүй бий.
2011, 2012 онд Оюутолгой төсөл үндсэн хөрөнгө оруулалтаа хийж эхэлсэн юм. Энэ үеэр Монголын эдийн засагт эерэг үзүүлэлтүүд гарч эхэлсэн. Энэ удаад ч эерэг үзүүлэлтүүд гарна гэсэн дүр зураг бий. Тухайлбал, ажлын байр нэмэгдэх, ам.долларын ханш сулрах, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжих, бүтээн байгуулалтын ажлууд урагшлах зэрэг олон эерэг үзүүлэлтийг олж харж болно.
Оюутолгой боловсрол, сургалтад гэхэд л 126 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөснийхөө дагуу Өмнөговь аймагт уул уурхайн жишиг сургууль байгуулсан. Уул уурхайн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд тэрбум төгрөг зарцуулсан төдийгүй 2010-2015 онд Оюутолгой компани дотоодод 4.78 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Тиймээс энэ удаагийн хөрөнгө оруулалтаас монголчууд олон таатай боломж нээгдэхийг хүлээж буй юм.
-ОЮУТОЛГОЙН ХУВЬЦААНЫ ҮНЭ ХУРДАЦТАЙ ӨСНӨ-
Оюутолгойн уурхайг өргөжүүлэх тал дээр "Рио Тинто” манай улсын Засгийн газартай тохиролцсоны дараа тус корпорацийн охин компани болох "Turquoise Hill Resources” компанийн хувьцааны үнэ нэг өдрийн дотор даруй 7.4 хувиар өссөн байна. Энэ нь гэрээнд гарын үсэг зурахаас өмнөх хувьцааны өсөлт юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мега төслүүдтэй холбоотой мэдэгдэл хийсний дараа хувьцааны ханш огцом өссөн үзүүлэлттэй гарсан байна. Дөрөвдүгээр сараас хойш хувьцааны үнийн өсөлт даруй 32.6 хувиар хэмжигджээ. "Рио Тинто”-гийн хувьцааны ханш Лондонгийн хөрөнгийн бирж дээр хамгийн сүүлд буюу даваа гаригийн арилжааг 5.5 хувийн уналттайгаар хаасан байна.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх тухай яригдаж эхэлснээс хойш тус компанийн хувьцаа борлуулагдаагүй нь хүлээлт бий болсныг харуулж байгаа юм. Харин гэрээнд гарын үсэг зурагдсанаас хойш арилжаа эрс нэмэгдэж, хувьцаа байж болох дээд хэмжээндээ хүрнэ хэмээн эдийн засагчид үзээд байна. Иргэдийн зүгээс ч мөн Оюутолгойн хувьцааг худалдан авах бүрэн боломжтой аж.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||