Зэсийн баяжмал тээвэрлэх үйлчилгээ
"Оюу толгой” ХХК (цаашид "Компани” гэх) нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдийг "Оюу толгой” уурхайн "Зэсийн Баяжмал Тээвэрлэх Үйлчилгээ” тендерт Үнийн Санал ирүүлэхийг урьж байна. (Хавсралтанд байгаа Хэсэг 1. Үнийн Саналын Мэдээлэл болон Нөхцөл & Хэсэг 2. Саналын Маягт –тай танилцана уу)
Мөн сонирхсон Ханбогдын иргэд, аж ахуйн нэгжүүд баяжмалын тээвэрлэлтийн үйлчилгээний Ажлын хамрах хүрээ буюу Бизнес төсөл-ийн загварын дэлгэрэнгүй танилцуулга материалыг Ханбогд сумын Засаг Даргын Тамгын Газраас авч танилцахыг зөвлөж байна.
Санал авах хүсэлтийн хариуг 2015 оны 5 сарын 29-ны 17:00 цагаас өмнө зөвхөн дараах RFxBox@ot.mn хаяг руу ирүүлэх ба Хэсэг 1 болон Хэсэг 2-т шаардсан бүх мэдээллийг ирүүлнэ үү.
Тендерт оролцох хуваарь:
Дараах хүснэгтээс Санал Авах Хүсэлттэй холбоотой гол үйл явдлуудын хугацааг харна уу.
Гол үйл явдал | Огноо |
---|---|
Тендер зарлах | 2015 оны 5 сарын 7 |
Үйлчилгээ үзүүлэгчээс Нээлттэй тендерт оролцох эсэхээ баталгаажуулсан мэдэгдлийг Хэсэг 1 дээрх Хавсралт 1 маягтын (Хариулах / Үл хариулах маягт) дагуу емайл хүлээн авах эцсийн хугацаа – Хэсэг 1. Хавсралт 1 | 2015 оны 5 сарын 14 |
Үйлчилгээ үзүүлэгчийн зүгээс асуулт тавих эцсийн хугацаа. Асуултыг зөвхөн rfxbox@ot.mn емайл хаягаар хүлээн авч хариулна. Компани хариултыг 5 сарын 21-ний 17:00 цаг болон түүнээс өмнө өгнө. | 2015 оны 5 сарын 18 |
Тендерийн Санал Авах Хүсэлтийг хаах хугацаа | 2015 оны 5 сарын 29 |
"Оюу толгой” ХХК нь Ханбогд сумын иргэд болон аж ахуйн нэгжүүдээс зөвхөн Тендерийн Үнийн Санал-д хариу өгөхийг урьж байгаа ба ямар нэг ажил үйлчилгээ авах баталгаа гаргаж байгаа явдал биш юм.
Компани нь Гүйцэтгэгч Үнийн Саналыг бэлтгэх болон хүргүүлэх, мөн Үнийн Санал Авах Хүсэлтэд хариу өгөх эсвэл аливаа дараагийн хэлэлцээр болон тохиролцоо хийхэд учирсан аливаа зардал (шууд болон шууд бус)-ыг хариуцахгүй.
Тендерт оролцох сонирхолтой талууд ”Оюу толгой” ХХК-ийн Ханган нийлүүлэгчийн мэдээллийн санд өмнө нь бүртгүүлж байгаагүй бол http://ot.mn/mn/procurement/how-to-become-a-supplier линкээр орж бүртгүүлнэ үү.
Тухайн тендертэй холбоотой ямар нэгэн асуулт байгаа бол RFxBox@ot.mn хаяг руу хандана уу.
"Оюу толгой” ХХК
Хангамжийн Хэлтэс