- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Далд уурхайн төлөвлөгөөний цаана юу нуугдана вэ
Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо "Оюутолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирч чадлаа. Далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх үндсэн зарчмуудыг тусгасан "Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд гарын үсэг зурав.
Өнгөрсөн 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогсчихоод байсан.
Хоёр жилийн турш "Оюутолгой”-н хувьцаа эзэмшигчид хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх яриа хэлэлцээг хийсээр ирсэн. Харин өнөөдөр далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурж, ажлыг эхлүүлэхээр болж байна. Энэ бол сайн мэдээ. Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын ажлыг дагаад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх таатай дүр зураг бий болж байна. Улмаар эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, сэргэх юм.
Оюутолгойн ордын нийт үнэ цэнийн 80 хувь нь далд уурхайд бий гэсэн тооцоо байдаг. Энэ оны эхнээс "Оюутолгой” компани Монгол Улсад татвар, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт нийт 78.5 сая ам.доллар төлөөд байгаа аж. Уг ордын үнэ цэнийн 80 хувь нь байдаг далд уурхайг ашиглах сонирхол хувьцаа эзэмшигч бүрт бий. Харин үйл ажиллагаагаа явуулахгүй удаад байсан шалтгаан нь харилцан тохиролцож чадахгүйд байсан юм. Энэ удаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд хөрөнгө оруулагчидтай гарын үсэг зурсан нь олны шүүмжлэлийг хүлээв. "Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд юу нуугдаж буй бол...Засгийн газрын гишүүд болон бүлэгтээ танилцуулсан уу. Ямар асуудлыг төлөвлөгөөнд тусгаж, манай улсад ямар ашигтай байх вэ гэх олон асуулт ар араасаа хөвөрч байгаа юм.
Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын асуудлын хэлэлцээг хийж байгаа хэмээх мэдээлэл цацагдсны дараагаар Засгийн газар "Эвлэрлийн гэрээ” гэгчийг байгуулах гэж байна гэсэн. Үүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үгүйсгэж байсан ч, далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг авахын тулд Засгийн газар ямар яриа хэлэлцээ хийв гэдэг нь анхаарал татаж байна.
"Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд далд уурхайн бүтээн байгуулалтын чиглэлээр хийгдэх ажлуудыг тохиролцсоны дотор төслийн санхүүжилтийг эцэслэх, ТЭЗҮ-ийг дахин хянах, батлуулах, шаардлагатай бүх зөвшөөрлийг авахад голлон анхаарч ажиллах аж. "Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй "Оюутолгойн хувьцаа эзэмшигчид шийдвэрлэгдээгүй байсан асуудлуудаа эцэслэн тохирлоо” хэмээн онцолсон байна. Хөрөнгө оруулагчид Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах сонирхлоо удаа дараа илэрхийлсэн гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэлж байсан. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлаа урагшлуулж, хөрөнгө оруулалт татахын тулд гэрээндээ өөрчлөлт оруулахыг Засгийн газар зөвшөөрсөн болов уу. Энэ мэт хардлага төрж байна. Мэдээж далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, манай улсад хөрөнгө оруулалт орж ирэх нь сайн хэрэг. Гагцхүү улсдаа ашигтай хувилбарыг Засгийн газар сонгож, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх учиртай билээ.
Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөний цаана Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах вий гэсэн болгоомжлол ч мөн давхар нуугдаж байгаа юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Эмиратыг зорьсон нь зөвхөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурах байсан уу гэдэг нь ч удахгүй тодорхой болох биз.
Ц.Цацрал
zaluu.com
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||