- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Урд хөршийн “их цэвэрлэгээ”
Нүүрс, төмрийн хүдэр экспортлогчдод муу мэдээ дуулгая
Хятадын металлын салбар "Таны бодож байгаагаас хавьгүй муу байна” хэмээн "Bloomberg Intelligence”-ийн шинжээч Кеннет Хоффман хэлжээ. Тэрбээр өнгөрсөн сарын эхээр урд хөрш рүү аялах хугацаандаа барилгын эзгүй талбайнууд, дуусаагүй хаягдсан барилгуудыг харахаараа нэг болсон аж. Энэ нь БНХАУ-ын эрх баригчдын уриа болсон "шинэ хэвийн хэмнэл”-тэй холбоотой. Тэд богино хугацаанд ашиг олох ахархан бодлоос татгалзаж, байгаль орчноо хамгаалж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих алсын харааг сонгосон.
Ингэснээр Засгийн газрынхаа нөмөр нөөлгөөнд сүүлийн 20 гаруй жил торниж, томорсон гангийн үйлдвэрлэл нь хамгийн их хохирол хүлээж байгаа юм. Гэтэл манай коксжих нүүрс, төмрийн хүдрийн гол худалдан авагч бол Хятадын ган хайлуулагчид шүү дээ.
ӨСӨЛТ БА УНАЛТ
Хятадын гангийн үйлдвэрүүд Засгийн газартайгаа "зузаан” харилцаатай байж иржээ. Сүүлийн 20 гаруй жилд тус улс орон сууц, дэд бүтцийн нүсэр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн учраас гангийн хэрэглээ нэмэгдэх нь гарцаагүй байв. Тиймээс ч Засгийн газар нь гангийн үйлдвэрлэлээ бодлогоор дэмжиж, татаас өгч байлаа. Үүний үр дүнд урд хөрш 1996 онд 100 сая тонн ган үйлдвэрлэж байсан нь найм дахин өсөж, дэлхийн гангийн үйлдвэрлэлийн талыг эзлэх болсон юм. Энэхүү өсөлт эцэс төгсгөлгүй үргэлжилнэ хэмээн итгэсэн "Rio Tinto”, "BHP Billiton”, "Vale” зэрэг уул уурхайн "акул” төмрийн хүдрийн олборлолтоо нэмэгдүүлчихсэн.
Улмаар дэлхийн зах зээлд илүүдэл бий болж, 2011 оны эхээр 190 ам.долларт хүрч байсан тонн төмрийн хүдрийн ханш өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр 46.7 ам.доллар болтлоо унадаг байгаа. Гэсэн ч "Rio Tinto” шантарсангүй. Сүүлийн сар гаруйн хугацаанд үнэ сэргэж эхлэхтэй зэрэгцэн олборлолтын хүчин чадлаа улам нэмэхээ зарлаж байна. 2030 он гэхэд Хятад улс жилдээ нэг тэрбум тонн ган үйлдвэрлэнэ гэсэн өөдрөг тооцоог "Rio Tinto” гаргажээ. Урд хөршийн гангийн үйлдвэрлэл өнгөрсөн онд 822.7 сая тонн байсантай харьцуулж үзвэл 21 хувиар өснө гэсэн үг. Харамсалтай нь, энэ мөрөөдөл биелэх магадлал тун бага байна.
Жилээс жилд хурдтай өсөж, тэлж ирсэн Хятадын гангийн салбар хэзээ нэгэн цагт удааширч, гацаанд орохыг шинжээчид анхааруулдаг байлаа. Өнгөрсөн онд тус улсын гангийн үйлдвэрлэл ердөө 0.9 хувиар тэлсэн нь сүүлийн 33 жилийн доод үзүүлэлт болж, "гацааны үе” ирснийг баталсан юм. Гэтэл байдал дордсоор байхыг мэргэжилтнүүд ч сануулж, статистик ч харуулж байна. Хятадын гангийн үйлдвэрлэл энэ оны эхний улиралд 1.2 хувиар, эхний дөрвөн сард 1.3 хувиар унажээ.
"ТӨМӨР НУДАРГА”
"Экологи, байгаль орчныг сүйтгэж буй хэнийг ч өршөөхгүй” хэмээн БНХАУ-ын дарга Си Зиньпин сануулаад, Байгаль хамгаалах хуулийг зөрчигчдөд төр "төмөр нударгаа” харуулахыг анхааруулсан удаатай. Олон жилийн турш ДНБ-ий өсөлтөөс өөр юунд ч санаа зоволгүй ирсэн урд хөрш агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх болсон. Тиймээс одоо өндөр өсөлт биш, тогтвортой өсөлтийг чухалчилж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, ДНБ- ий өсөлтөө золионд гаргаад ч хамаагүй, байгаль орчны бохирдолтой тэмцэж, "их цэвэрлэгээ” хийхээр сэтгэл шулууджээ.
Энэ хүрээнд байгаль хамгаалахад чиглэсэн хууль, эрх зүйн орчноо илүү чанга, хатуу болгож байна. Орон нутгийн эрх баригчид ч энэхүү шинэ бодлогыг дагаж, хэрэгжүүлэхгүй бол горьгүй. Хэбэй муж л гэхэд өнгөрсөн онд нүүрсний хэрэглээгээ 15 сая тонноор танаж, 141 уурхайгаа хааж, 478 уурхайн бүтээн байгуулалтын ажлыг зогсоожээ. Тус мужийн ДНБ- ий өсөлт өнгөрсөн онд ердөө 6.5 хувь буюу улсын дунджаас хавьгүй доогуур гарсан байгаа юм.
Агаарын бохирдолд томоохон хувь нэмэр оруулсан гангийн үйлдвэрүүдэд төрийн "төмөр нударга” хамгийн их хамаатай. Тэд оны эцэс гэхэд байгаль орчинд хор хөнөөл багатай техник, технологи нэвтрүүлж, үйл ажиллагаагаа хатуу стандартуудад нийцүүлэх үүрэг хүлээсэн. Харамсалтай нь, бүтээгдэхүүнийх нь эрэлт, хэрэгцээ буурч, борлуулалт нь хумигдсан энэ үед шинэчлэл хийнэ гэдэг бэрх даваа. Урд хөршийн гангийн хэрэглээ өнгөрсөн онд дөрвөн хувиар буурсан бол энэ жил зургаан хувиар унахаар байгааг тус улсын Төмөр, гангийн холбооны гүйцэтгэх дэд дарга Зу Жимин хэлжээ. Тус холбооны гишүүдийн 52.5 хувь нь өнгөрсөн нэг, хоёрдугаар сард алдагдалтай ажилласан болохыг тэрбээр сануулсан байна.
Ийм хэцүү үед Засгийн газраас нь байгаль орчныг хамгаалах бодлогоор дарамталж, шахалт үзүүлж байгаад ган хайлуулагчид гомдоллосоор. Байгальд ээлтэй техник, технологи нэвтрүүлэх тал дээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх санаачилга гарсан ч тэр нь зөвхөн төрийн өмчит томоохон үйлдвэрүүдэд хамаатайг мэргэжилтнүүд тайлбарлажээ. Учир нь, зах зээлд эзлэх байр суурьтай, өрсөлдөх чадвартай боловч богино хугацааны санхүүгийн хүнд байдалд орсон үйлдвэрүүдэд л зээл олгохоо банкууд мэдэгдсэн аж. Тухайлбал, Хэбэй мужийн гангийн 32 томоохон үйлдвэр шинэчлэл хийхэд 100 тэрбум юань хэрэгтэй байгаа бол банкууд 35 тэрбумыг нь гаргаж өгөх болсныг "Reuters” мэдээлжээ. Харин хувийн, жижиг үйлдвэрүүд ашиг орлого ч үгүй, санхүүжилт ч үгүй хоцорч байгаа нь энэ.
ЭЦЭСТ НЬ
Хятадын гангийн үйлдвэрлэл уналтад орсноос түүний гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний хэрэглээ нь буурахаас өөр замгүй. Гэтэл энэ оны эхний улиралд тус улсын төмрийн хүдрийн импорт жилийн өмнөхөөс 2.4 хувиар өсөж, 227 сая тоннд хүрсэн байна. Байгаль хамгаалах зорилгоор уурхайнуудыг хааж эхэлсэнтэй холбоотойгоор Хятадын төмрийн хүдрийн олборлолт 13.4 хувиар унасан нь үүнд нөлөөлжээ. Цаашдаа төмрийн хүдрээс биш, хаягдлаас ган үйлдвэрлэхийг тус улсын эрх баригчид дэмжих аж. Эдүгээ хятадууд гангийнхаа 11 хувийг хаягдлаас гаргаж авч байгааг 30 хувьд хүргэх зорилготой ажиллаж эхэлжээ.
Харин коксжих нүүрснийх нь импорт энэ оны эхний улиралд жилийн өмнөхөөс 15.7 хувиар унаж, 10.9 сая тонн болсныг тус улсын гаалийн газрын мэдээлэл харуулж байна. Хятадын коксжих нүүрсний үйлдвэрлэл энэ жил 7.5 хувиар өсөж, 538.9 сая тоннд хүрэх төлөвтэйг "Fenwei Information Technology”-гийн ерөнхийлөгч Чан Южин хэлснийг "Reuters” эш татжээ. Ийнхүү дотоодын нийлүүлэлт сайжирснаар импорт энэ онд 15 хувиар буурч, 52.4 сая тонн болох тооцоог тэрбээр гаргасан байна.
Энэ бүхнээс үзэхэд, дэлхийн зах зээл дэх үнэ ялимгүй сэргэж эхэлсэнд баярлаж буй нүүрс, төмрийн хүдрийн салбарынхан маань дахиад л хүнд байдалд орох нь. Эдгээр түүхий эдийн гол хэрэглэгч болох Хятадын гангийн үйлдвэрлэл уналтад орсон учраас үнийн өсөлт удаан үргэлжлэхгүйг шинжээчид сануулж буй. Түүнчлэн, бидний ганц зах зээл болох урд хөршийн эрэлт хумигдсаар байх аж. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар бид Хятадад 4.2 сая тонн нүүрсээ 194 сая ам.доллараар гаргасан нь жилийн өмнөхөөс 30 хувиар буурсан дүн юм. Харин төмрийн хүдрийн экспорт мөн хугацаанд 35 хувиар унаж, 1.5 сая тонн буюу 81 сая ам.доллар болсон байна. Нүүрс, төмрийн хүдэр нь манай экспортын орлогын 20 орчим хувийг бүрдүүлж буй билээ.
Д.Мөнхчимэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||