- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ураны зах зээлийн төлөв байдал
Ураны борлуулалт
Ураны борлуулалт урт хугацааны гэрээ болон тухайн өдрийн ханшаар гэсэн 2 төрөл байдаг. Урт хугацааны гэрээ нь 3-15 жилийн хугацаатай байдаг ба нийт ураны 85%-г урт хугацааны гэрээгээр борлуулдаг. Өөрөөр хэлбэл нийт ураны 15%-г тухайн өдрийн ханшаар зардаг. Мөн ураныг үндсэн ба хоёр дахь эх үүсвэрээс зах ээлд ханган нийлүүлдэг. Уурхайгаас олборлосон ураныг үндсэн эх үүсвэр гэдэг. Харин цөмийн зэвсэгт ашиглаж байсан баяжуулсан ураныг цөмийн түлш болгон зах зээлд нийлүүлэхийг хоёр дахь эх үүсвэр буюу нөөц гэдэг.
2011 он |
Уурхай |
Нөөц |
Нийт ураны 15% тухайн өдрийн ханшаар |
7% |
8% |
Нийт ураны 85% урт хугацааны гэрээ |
68% |
17% |
Ураны одоо болон ирээдүйн хэрэгцээ
2013 оны 1 дугаар сарын байдлаар 31 оронд 437 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж байгаа бөгөөд тэдгээрийн 104 нь АНУ-д байдаг. Мөн 15 оронд 70 гаруй реактор шинээр нэмж барьж байна. Үүнээс гадна цаашдаа 483 реакторийг 44 оронд барих төлөвлөгөөтэй байна. Олон улсын атомын энергийн агентлагийн мэдээлснээр 2035 он гэхэд цөмийн үйлдвэрлэл нь 44% - 99% нэмэгдэх ба цөмийн реакторт ашиглах ураны хэмжээ 53% - 113% нэмэгдэнэ гэж үзжээ.
Улс | Ажилгаатай реактор | Барьж буй реактор | Төлөвлөсөн | Санал болгосон | Шаардлагатай уран | ||||
No. | Mwe | No. | Mwe | No. | Mwe | No. | Mwe | Тонн | |
Argentina | 2 | 935 | 1 | 745 | 1 | 33 | 2 | 1400 | 212 |
Armenia | 1 | 376 | 0 | 0 | 1 | 1060 | 86 | ||
Bangladesh | 0 | 0 | 0 | 0 | 2 | 2000 | 0 | 0 | 0 |
Belarus | 0 | 0 | 0 | 0 | 2 | 2400 | 2 | 2400 | 0 |
Belgium | 7 | 5943 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1017 |
Brazil | 2 | 1901 | 1 | 1405 | 0 | 0 | 4 | 4000 | 321 |
Bulgaria | 2 | 1906 | 0 | 0 | 1 | 950 | 0 | 0 | 317 |
Canada | 19 | 13553 | 0 | 0 | 2 | 1500 | 3 | 3800 | 1764 |
Chile | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 4400 | 0 |
China | 17 | 13842 | 30 | 32690 | 59 | 64420 | 118 | 122000 | 6711 |
Czech Republic | 6 | 3766 | 0 | 0 | 2 | 2400 | 1 | 1200 | 574 |
Egypt | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1000 | 1 | 1000 | 0 |
Finland | 4 | 2741 | 1 | 1700 | 0 | 0 | 2 | 3000 | 1127 |
France | 58 | 63130 | 1 | 1720 | 1 | 1720 | 1 | 1100 | 9320 |
Germany | 9 | 12003 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1889 |
Hungary | 4 | 1880 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 2200 | 357 |
India | 20 | 4385 | 7 | 5300 | 18 | 15100 | 39 | 45000 | 1326 |
Indonesia | 0 | 0 | 0 | 0 | 2 | 2000 | 4 | 4000 | 0 |
Iran | 1 | 915 | 0 | 0 | 1 | 1000 | 1 | 300 | 172 |
Israel | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1200 | 0 |
Italy | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 10 | 17000 | 0 |
Japan | 50 | 44396 | 3 | 3036 | 9 | 12947 | 3 | 4145 | 366 |
Jordan | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1000 | 0 | ||
Kazakhstan | 0 | 0 | 0 | 0 | 2 | 600 | 2 | 600 | 0 |
Korea (North) | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 950 | 0 |
Korea (South) | 23 | 20787 | 5 | 6870 | 6 | 8730 | 0 | 0 | 4218 |
Lithuania | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1350 | 0 | 0 | 0 |
Malaysia | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 2000 | 0 |
Mexico | 2 | 1600 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 2000 | 270 |
Netherlands | 1 | 485 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1000 | 103 |
Pakistan | 3 | 725 | 2 | 680 | 0 | 0 | 2 | 2000 | 117 |
Poland | 0 | 0 | 0 | 0 | 6 | 6000 | 0 | 0 | 0 |
Romania | 2 | 1310 | 0 | 0 | 2 | 1310 | 1 | 655 | 177 |
Russia | 33 | 24253 | 10 | 9160 | 28 | 29180 | 18 | 18236 | 5090 |
Saudi Arabia | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 17000 | 0 |
Slovakia | 4 | 1816 | 2 | 942 | 0 | 0 | 1 | 1200 | 675 |
Slovenia | 1 | 696 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 1000 | 137 |
South Africa | 2 | 1830 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 9600 | 305 |
Spain | 7 | 7002 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1357 |
Sweden | 10 | 9388 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1505 |
Switzerland | 5 | 3252 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 4000 | 521 |
Thailand | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 5 | 5000 | 0 |
Turkey | 0 | 0 | 0 | 0 | 4 | 4800 | 4 | 4500 | 0 |
Ukraine | 15 | 13168 | 0 | 0 | 2 | 1900 | 11 | 12000 | 2352 |
UAE | 0 | 0 | 2 | 2800 | 2 | 2800 | 10 | 14400 | 0 |
United Kingdom | 16 | 10038 | 0 | 0 | 4 | 6680 | 9 | 12000 | 1828 |
USA | 100 | 98951 | 3 | 3618 | 9 | 10860 | 15 | 24000 | 19622 |
Vietnam | 0 | 0 | 0 | 0 | 4 | 4000 | 6 | 6700 | 0 |
Дэлхий нийт | 432 | 371,900 | 70 | 73,366 | 173 | 187,740 | 314 | 356,986 | 64,978 |
No. | MWe | No. | MWe | No. | MWe | No. | MWe | Тонн | |
Ажилгаатай реактор | Барьж буй реактор | Төлөвлөсөн | Санал болгосон | Шаардлагатай уран |
Эх үүсвэр: http://www.world-nuclear.org
Одоо ажиллаж байгаа реакторууд жилд дунджаар 176.7 сая фунт уран хэрэглэж байна. Гэтэл дэлхийн даяар жилд ердөө 142 сая фунт уран олборлож байна. Энэхүү зөрүү болох 35 сая фунт ураныг нөөц буюу хоёр дахь эх үүсвэрээс зах зээлд ханган нийлүүлдэг.
Орос-Америк хамтран цөмийн зэвсгээ цөмийн түлш рүү хувирган ураны нөөцийг бүрдүүлж байна. Уг эх үүсвэр нь 7 төслөөс бүрдүүлдэг бөгөөд "HEU” төсөл нь цаашид сунгагдахгүйгээр 2013 оны сүүлээр дуусгавар болж байгаа. Тиймээс 2014 онд уран тодорхой хэмжээгээр хомсдох төлөвтэй байна. Учир нь оросын энэхүү төсөл нь ураны нийт нөөцийн 20-25 сая фунтийг бүрдүүлдэг байсан байна.
Ураны үнэ
70 оны сүүлээр ураны үнэ өндөр байсан хэдий ч 1980 - 2000 оны эхэн хүртэл ураны үнэ буурчээ. Учир нь ураны нөөцтэй орнуудын засгийн газраас 80-90 оны үеэр улсынхаа нөөцөнд байсан уранаа зарснаар зах зээл дээрх уран нэмэгдэж үнэ унажээ. Тиймээс олон тооны ураны уурхайнуудыг хаах шийдвэр гаргасан байна. 2001 оны байдлаар ураны үнэ хамгийн доод түвшинд буюу 1 фунт нь 7 Америк долларт хүрч байжээ. Харин 2000 оны дунд үеэс ураны хэрэгцээ нэмэгдэж, нөөц багассан тул үнэ огцом нэмэгдсэн байна. Харин 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал ураны үнийг 40 ам.дол-оор бууруулжээ. Мөн 2011 оны эхэн хүртэл ураны үнэ тогтвортой эргэн нэмэгдэж байсан боловч 2011 оны 3 сард Япон улсад болсон газар хөдлөлт болон их хэмжээний үерийн гамшгаас болж Фукушимагийн АЦС-д осол гарч, Япон улс зарим АЦС-уудаа хаасан ба үүнтэй уялдан зах зээл дээрх ураны ашиглагдахгүй нөөц нэмэгдсэнээр үнэ дахин унасан байна.
Санхүүгийн шуудан (Financial Post)-н мэдээлснээр ураны тухайн өдрийн ханш 2014 онд 1 фунт/ $58, 2015 онд 1 фунт/ $70, харин 2016 онд 1 фунт/ $90 болж өснө гэсэн байна.
Дүгнэлт
Ураныг борлуулах ханш нь 2013 – 2015 оны хооронд хэлбэлзэлтэй байна. Харин 2015 оны дунд үеэс ураныг борлуулах үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Иймд 2015 – 2021 оны хооронд урт хугацааны гэрээ байгуулахад тохиромжтой үе юм.
ХБНГерман улс цөмийн үйлдвэрүүдээ хааж байгаа хэдий ч манай хөрш Хятад болон бусад улс орнуудад цөмийн үйлдвэр барьж байгуулж байгаа. Тиймээс ураны хэрэгцээ эрс нэмэгдэх болно. Мөн Орос улсын "HEU” төсөл нь 2013 оны сүүлээр дахин сунгагдахгүйгээр дуусч байгаатай холбогдон ураны нөөц багасна.
Дэлхийн ураны хэрэгцээ нь олборлолтоо гүйцэхгүй болсонтой холбогдон уран хомсдол үүссэнээр цаашид үнэ нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.
Мэдээллийн эх сурвалж:
The reality of uranium market. (2012). Гаргасан 2013 оны 10 30, Minexpo:
http://www.google.mn/url?sa=t&rct=j&q=&esrc=s&source=web&cd=2&cad=rja&ved=0CCwQFjAB&url=
http%3A%2F%2Fwww.minexpo.com%2Fcomponent%2Fdocman%2Fdoc_view%2F112-therealityofthe-uraniummarketpptpdf.html&ei=orpwUoGhEsem4gT9yYCgBA&usg=AFQjCNEoCLYL7JG_L_2S1OlwIN87Y-аас
Areva Warns Uranium Customers Not to Wait Too Long to Get Their Uranium Supplies! (2013 оны 10 7).
Гаргасан 2013 оны 11 01, au-wire:
http://www.au-wire.com/areva-warns-uranium-customers-not-to-wait-too-long-to-get-their-uranium-supplies/-аас
Cameco outlook trimmed on lower uranium forecast. (2013 оны 5 30). Гаргасан 2013 оны 10 30,
Financial Post: http://business.financialpost.com/2013/05/30/cameco-outlook-trimmed-on-lower-uranium-forecast/-аас
Uranium Markets. (2013 оны 6). Гаргасан 2013 оны 10 30,
World Nuclear Association: http://world-nuclear.org/info/Nuclear-Fuel-Cycle/Uranium-Resources/Uranium-Markets/#.UnCqBxC3NK5-аас
Uranium Spot Prices Sink on Oversupply. (2013 оны 7 4). Гаргасан 2013 оны 10 31,
uraniuminvestingnews: http://uraniuminvestingnews.com/15045/uranium-spot-prices-sink-on-oversupply.html-аас
Wikipedia. (2013 оны 7 4). Гаргасан 2013 оны 10 30,
Uranium market: http://en.wikipedia.org/wiki/Uranium_market-аас
The Uranium Market. (огноо байхгүй). Гаргасан 2013 оны 10 30,
uraniumone: http://uranium1.com/index.php/en/investor/uranium-one-market-overview-аас
Tracking Uranium Related Mining Companies & Opportunities. (огноо байхгүй). Гаргасан 2013 оны 10 30,
Uranium Miner: http://www.uraniumminer.net/market_price.htm-аас
Uranium Market Information. (огноо байхгүй). Гаргасан 2013 оны 10 30,
energyfuels: http://energyfuels.com/investors/uranium_information/-аас
"МОН-АТОМ" ХХК-ИЙН СТРАТЕГИЙН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТЭН З.МӨНХ-ОРГИЛ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||