Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Оюунгэрэл: Тавантолгой, хүний эрх хоёроо босгоё

Ц.Оюунгэрэл: Тавантолгой, хүний эрх хоёроо босгоё"Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг урьсан юм. Уулзах мөчид эрхэм гишүүн "Нийслэлийн шилдэг татвар төлөгч”-ийн шагналаа гардаж аваад өрөөндөө яаруухан орж ирж таарав.
 
-Татвараа хугацаанд нь төлнө гэдэг нэр төрийн хэрэг. Тийм болохоор танд баяр хүргэе? 
 
-Баярлалаа. Монгол Улсын иргэн хэн ч иргэний орлогын татвараа орон нутагтаа тушаадаг. Би номын орлого олох болгондоо сар болгон НӨАТ, жил бүр орлогын албан татвараа Хан-Уул дүүрэгтээ төлдөг юм. 2008 онд анх дүүргийн шилдэг татвар төлөгч болж байлаа. "Ногоон нүдэн лам” борлуулалт сайтай, ид цоорч гарч ирж байсан үе. Түүнээс хойш таслаагүй. Энэ жил "Нийслэлийн шилдэг татвар төлөгч” шагнал хүртлээ. Нэр төрийн хэрэг гэж бодож, маш их баярлаж байна.
 
-Одоо хоёулаа гол сэдэв рүүгээ оръё, Танай намынхан Тавантолгойг эсэргүүцэж байхад, та "Харин ч ашигтай гэрээ болсон” гэсэн. Тэр гаргалгааг яаж хийв?
 
-Аливаа хоёр тал харилцан ашигтай гэрээ хийж байж урагшаа явна. Гэтэл манай хүмүүс  "Зөвхөн манай талд ашигтай байх ёстой. Бусдад  ашиггүй байг” гэдэг шаардлага тавьж болохгүй.
 
Би яагаад тэр гэрээг боломжийн гэж үзэв гэвэл, аль аль талдаа харилцан ашигтай учраас урагшаа явах юм байна. Энэ гэрээгээр явбал бизнес нь урагшилна, Монгол Улс хөгжинө, монголчууд маань ч орлоготой болох юм байна гэж харсан. Бид гэрээлэгч талаасаа, хамтарч буй түнш, аж ахуй нэгжээс илүүг шаардаж, өөрсдөө юу ч өгөхгүй тас атгачихаад  байвал бизнес явахгүй. Харин ч 50, 50 хувиар бие биедээ буулт хийж боломж олгох ёстой. Ийм байдлаар гэрээ хийгдэж чадаж байж, тэр нь ажил болно. Яагаад гэвэл, төр авах юмаа нэлээд сайн авах юм билээ, хувийн хэвшилд ч гэсэн төрөөс боломж олгохоор  байна. Төлбөр төлнө гэж гэрээнд тусгасан. Тухайлбал, Чалкогийн өрийг, Чингис бондын өрийг тус, тус төлнө. Дээр нь төмөр зам барина. Нүүрс угаах үйлдвэр байгуулна. Хэдэн мянган ханган нийлүүлэгч компани, олон зуун монгол хүнийг тэжээлцэнэ гэсэн тийм л гэрээ. Харин хөрөнгө оруулагч биднээс юу хүсч байна гэвэл, татварын тогтвортой орчин өгөөч, ашиглах талбай өгөөч л гэсэн юм байна лээ. Тэгэхээр талбай ашиглах эрхээ авахын тулд, ялангуяа Цанхийн талбайг авахын тулд түүний эзэмшигч Эрдэнэс Тавантолгой ХХК-т төлбөр төлье гэсэн байгаа юм. Тэгэхээр Эрдэнэс Тавантолгойд төлбөрөө төлнө, төрд төлбөрөө төлнө, дээр нь бүтээн байгуулалт хийнэ, бүтээгдэхүүн гаргана. Ингэхдээ одоогийн монголчуудын гаргаж байгаа ганцхан Хятад руу биш цаашид борлуулалтын компаниа давхар ажиллуулж, Монгол Улсын хэзээ ч гарч байгаагүй зах зээл рүү гаргахаар амласан.
 
-Хүмүүс "Бидэнд яг хэдийг өгөх юм бэ. 1072 хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хэдийд өгөх вэ” гэж асуугаад байгаа шүү дээ. Тэр хэзээ вэ?
 
-Хөрөнгө оруулалтаа нөхсөний дараагаас ногдол ашгийг ярьдаг. Гэхдээ ногдол ашиг болтол баялгийн хуваарилалт гэж бий. Ашгийн хуваарилалт ч бий. Тэр дотор баялгийн хуваарилалт нь сонин. Тэр нь юу вэ гэвэл, хаана мөнгө байна, хаана баялаг байна, тэр  мөнгө хаашаа орж ирэх гэж байна гэдэг асуулт. Дөрвөн тэрбум ам.доллар  Монголд орж ирнэ. Түүнийг Монгол руу оруулж ирэх гээд байгаа нь баялгийн хуваарилалт талаасаа надад таалагдаж байгаа. Дөрвөн тэрбум ам.долларыг Монголд оруулж ирж зарцуулаад ирэхээр  тэр хэмжээгээр эдийн засгийг тэлнэ, мөн тэр хэмжээгээр хүмүүс ажилтай болж, ханган нийлүүлэгч компаниуд бизнестэй болно. Ингэж бодохоор бид ногдол ашгаас илүүтэй баялаг хуваарилалт талаасаа хамаагүй эрт ашиг хүртээд эхэлнэ. Тиймээс гэрээг аль болох хурдан батлах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтыг дагуулаад бизнесүүдээ өндийлгөж, монголчуудаа ажилтай болгох хэрэгтэй.
 
-Ингэхэд таныг эдийн засагч биш байж, Тавантолгой ярьж, Энержи Ресурс компанийг хөрөнгө оруулагч гэж тодорхойллоо гэж гайхах хүн цөөнгүй байсан?
 
-Намайг эдийн засагч гэдгийг хүмүүс сайн мэдэхгүй байх. Хүний эрх ярьж, ном бичдэг гэж боддог байж магадгүй. Би коммунизмын үед төлөвлөлтийн эдийн засагчаар бакалавр хийж, 1990-ээд онд бизнесийн магистрын удирдлагаар Москвад төгсч байсан. 2004 онд олон улсын хөгжлийн эдийн засгаар диплом хамгаалж,  Стэнфордын их сургуулийг төгссөн.  Миний  сургууль төгссөн гурван орны, гурван системийн бүх шалгуураар харахад Тавантолгойн гэрээ эрүүл.  Аль ч нөхцөлд би ингэж хэлнэ.  Би гэрээний төслийг нэгд нэгэнгүй детальчилж харсан. Маш их зүйлийг бодож, тооцож, төлөвлөж хийсэн байна лээ. Тэрийг ажил хэрэг болгох үйл явц удаан байх нь ойлгомжтой. Тэр дотор дотоодын хөрөнгө оруулагч компани байгааг олж хараад би үнэхээр баярласан. Монгол Улс  хэзээ ийм хэмжээний том төсөлд дотоодын хөрөнгө оруулагчтай  гэрээ хийж байлаа. Хэзээ манайд дотоодын хөрөнгө оруулагч байлаа. Хөрөнгө оруулагч гэхээр бүгд л автоматаар гадаадын хөрөнгө оруулагч гэж боддог байсан. Гэтэл гадаадын хөрөнгийн бирж дээр хүлээн зөвшөөрөгдсөн дотоодын компани байдаг юм байна. Тэр нь энэ хэлцэлд оролцож явна гэдэг бахархалтай санагдсан. Үүнийгээ би хаана ч хэлж байгаа. Манайхан Сүммитомо, Шеньхуа гэхчлэн олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа компаниудыг шүүмжлэхгүй. Хэнийг шүүмжлэв гэвэл, дотоодын компани руугаа л дайраад байгаа. Гэрээнд орж ирж байгаа гурвын гурван компани  байхад зөвхөн дотоодын компаниа элдвээр хэлэхээр яг тамын тогооны үлгэр нүдэнд харагдаж байна. Тамын тогооноосоо л гармаар байна.
 
-Яаж...?
 
-Эдийн  засгийн ойлголтоо нэмэгдүүлж гармаар байна. Бид юу хүсээд байгаагаа  ойлгомжтой илэрхийлмээр байна. Баялгийн хуваарилалт  ахиу байгаасай гэж хүсч байгаа бол тэр нь  хөрөнгө оруулалтаар л дамжиж орж ирнэ шүү дээ. Түүнээс биш хэн нэгэн баян нөхөр "Би илүү ашиг олчихлоо, энийг Монгол өгье” гэхгүй. Тэгж тусламж маягаар өгдөг цаг өнгөрсөн. Одоо бол шударгаар хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгөө босгоод өөрсдийнхөө бүтээн байгуулалтыг хийдэг дундаж орлоготой орны тоонд орсон шүү дээ, бид. Манайханд байсан ядуу орны зовлон дууссан. Шийдлүүд нь ч дуусчихсан. Дундаж эдийн засагтай орны завсрын үе рүү орж байна. Ийм оронд учирдаг эхний шийдэл нь хөрөнгө оруулагчтай байх. Тэднийг татах, байгаагаа хайрлах, ингэж байж хөгжинө. Тэгэхээр бид дунд ангид дэвших гээд байгаа шатандаа бага ангийхан шиг юм яриад байгаа юм. Тэр нь өргүй бай, зээлгүй байх, мөнгө олвол зээлээр л амьдаръя гэсэн байдал. Би хувьдаа тэгмээргүй байна. Грек шиг улсаа дампууруулчихмааргүй байна. Тавантолгойн гэрээг улсаа худалдсан гэрээ гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл дампуурсан улсыг л худалддаг. Бусдад худалдагдахгүйн тулд улсаа дампууруул­чих­мааргүй байна шүү дээ.
 
-Тавантолгой дээр АН-ын талцал илүү тодорч байх шиг. Өөрсдөө эрх барьж эдийн засгийг унагачихаад, өөд нь татъя гэхээр дараад байдаг...?
 
-Энэ намын асуудал биш байх л даа. МАН ч гэсэн засаг барьж байхдаа Оюутолгой дээр гэрээ батлах уу, үгүй гэдэг дээр асуудал байсан. Тэгэхээр намын асуудал биш. Харин итгэл үнэмшил, хувь улстөрч асуудлыг ямар өнцгөөс тавьж байна вэ гэдэг асуудал. Эцсийн эцэст заавал нэг гарт базаж, заавал нэг хүний амаар явж, заавал нэг хүний тушааснаар кноп дарах албагүй. Тэгэхээр кнопыг өөр, өөрсдийнхөөрөө дараг. Хамгийн гол нь монгол хүнээ ажилтай, орлоготой, бизнестэй болгох орчныг л яаралтай бий болгох шаардлагатай. Бас нэг асуудал бол Тавантолгой дээрх асуудлуудыг АН-ын зөрчил гэж өөгшүүлэх хэрэггүй. АН зөрчилтэй байна, засаглалаас болж ажил гацаж байна гэж хэт гутралд автах хэрэггүй. Ер нь бол эдийн засгийг ямар замаар яаж босгож ирэх вэ гэдэг дээр мэтгэлцээн өрнөж байна гэж хараасай. Энэ мэтгэлцээнд оролцож байгаа хүний хувьд би  бусад гишүүдийгээ Тавантолгойн төслийг хурдхан дэмжээд өгөөсэй гэж уриалж байгаа.
 
-Гэтэл Тавантолгойн гэрээг өнөөдөр хамгийн их эсэргүүцэж байгаа нь танай намынхан. Төсөл  гацвал танай нам л  ирэх сонгуульд өвдөг шороодно. Амиа хорлосон үйлдэл гаргалаа гэж хэлэх хүн ч байна?
 
-Нэг сэтгүүлч ингэж асуухаар нь би хэлсэн л дээ "Наад асуултаа  Ардчилсан намын даргаас асуу.  Манай намын дарга  юу бодож, ямар бодлого хэрэгжүүлэх  гээд байгаа нь надад ойлгомжгүй байна” гэж.
 
-Танай намын бас нэг муу мэдээ нь АН-ын  рейтинг буурч, МАН малгай өмссөн мэт аашлах боллоо. Шинэчлэлийн Засгийн газрын үед үүнээс өөр байсан санагдах юм?
 
-Шинэчлэлийн Засгийн газрын үед АН-ын нэр хүнд түүхэнд байгаагүйгээр өндөр байсан. Шинэчлэлийн Засгийн газрын нэр хүнд ч өмнөх  засгуудаас өндөр байлаа. Гэтэл  манай намынхан " Худал байлгүй дээ, манай Засгийн газрын нэр хүнд муу байгаа. Муу ажиллаад байна”  гээд өөрсдөдөө итгүүлээд засгаа унагасан. Засгаа унагасны дараа ямар үр дүн гарсан бэ гэвэл,  АН  рейтинг Ардын намынхаас доош  ортлоо унасан. Гэтэл өнөөдөр манайхан Ардчилсан намын рейтинг унаагүй сайн байгаа гээд итгэчихсэн яваад  байна. Ингэж хууртаж болохгүй л дээ. "Сант Марал”-ын судалгаа олон жилийн давтамжтай, бүх зүйлийг  бодитоор нь гаргадаг гэж би хувьдаа үнэлдэг.Үүнийгээ ч хэвлэлд нэг бус удаа ярьсан.  Нам рейтингээ өсгөхийн тулд ажиллах хэрэгтэй. Ийм боломж бий.
 
-Гэхдээ та "Нөгөө талаас  бидэнд буруу байгаа. АН-ынхаа даргаар нэр хүндийг маань өсгөөд аваад авчих хүнийг сонгож чадаагүй байж магадгүй” гэж хэлсэн байсан?
 
- Би бодсоноо ил шулуун  хэлчихдэг хүн. Манай  З.Энхболд даргын хувьд толгой сайтай, маш ухаантай хүн. Гэхдээ хэтэрхий хатуу зангаасаа болоод намынхаа  нэр хүндийг  өсгөх хэмжээнд намаа  авч явж чадахгүй байна уу гэж харж байна. Намын дарга хүн  аливаад зөөлөн хандах ёстой. Амбицаа дотроо нуух ёстой. Хүмүүсийн учир зүйг  аль болохоор олох ёстой байдаг. Түүнээс ганцаарчилсан тоглолт хийж болдоггүй.
 
-АН эрх барьж байгаа үед хүний эрх, эрх чөлөө хөсөр хаягдаж байна. Эхлээд Энхбаярдах гэдэг үзэгдлээр нийгмийг  айлгасан, дарамталсан. Тэр нь Гансүхдэх, Батсуурьдах  болон үргэлжилж, бизнес эрхлэгчид АТГ-т няц гишгүүллээ. Үүнийг та юу гэж харж байна?
 
-Авлигын эсрэг хууль гэж аймаар юм боллоо. Уг нь авлигатай тэмцэх гэж МАН-ын засгийн үед гарсан хууль. Гэхдээ тэр хуулийг Ардчилсан  намын засгийн үед айхтар ширүүн хэрэгжүүлж таарлаа. Б.Хурц гэж газрынхаа даргаас илүү эрх мэдэлтэй дэд даргатай байх үе таарлаа. Үүнийг би намын хэлмэгдүүлэлт гэхээс илүү тэр хуулийг маш харгисаар ашиглаж чадсан тэр багийн хийсэн ажил гэж харж байгаа. Тийм ч учраас Авлигын эсрэг хуулийг  шинэчлэн найруулах цаг нь болсон. Тэр хуулийг гэгээн сайхан юм бодож боловсруулж байсан тэр цаг үед энэ хуулийг ийм баг гарч ирж ингэж буруугаар ашиглана гэж төсөөлөөгүй байж. Ийм учраас хуулиа эргэж харах хэрэгтэй. Хүний эрхийг дээдлэх учиртай. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны хамгийн идэвхтэй ажиллах цаг үе ирж байна. Удахгүй Эрүүгийн хуулийг хэлэлцэх гэж байна. Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх хуулийг хэлэлцэнэ. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг хэлэлцэнэ. Энэ хуулиудад хүний эрхийг яаж хамгаалах вэ гэдгээ сайтар ярьж заалтуудаа оруулах хэрэгтэй. Одоогоор сайжруулах гэж ярьж байгаа зүйлүүд бий. Бас муужруулчих гээд байгаа зүйлүүд ч байна. Тиймээс байнга хүний эрхийн манаанд зогсох ёстой. Хүний эрхийг өмгөөлөгч байсны хувьд хэлэхэд, бүх Засгийн газрын үед хүний эрх олон янзаар гишгэгдэж  байсан гэдгийг мэддэг. Тэр болгоныг эсэргүүцэж байнга дуугарч ирсэн. Зарим  үед эх орныхоо эсрэг дуугарлаа гэж шүүмжлүүлж явсан. Гол нь юу хэлэх гээд байна гэвэл, аль нам эрх барьж байгаагаас үл хамааран  засаглаж байгаа, засаглал явуулж байгааг нь нам харгалзахгүй шүүмжилж, алдааг нь засч байх ёстой. Аль ч засгийн үед зөрчил гарч байсан. Манай намын засгийн үед даамжирсан, хамгийн их зөрчил даамжирсан байгууллага бол АТГ. Бусад байгууллагатай харьцуулшгүй ихээр. Дээр нь бизнесмэнүүдийн эрхийг зөрчсөн зөрчлийг хэтэрхий хавтгайруулан оруулж ирж байгаа. ЦЕГ-ын хийж буй үйлдлүүд дээр ч ийм байдал гарч ирж байгаа. Жишээ нь, дахиад хоёулаа, эдийн засаг, Тавантолгой гээд ярихад хүмүүс гэрч, хохирогч гээд талуудын талаар ярихад болоод байдаг шиг боддог. Гэтэл хүний эрх нь хангагдахгүй газарт хэн ч итгэж мөнгөө оруулж ирэхгүй, хэн ч итгэж мөнгөө хадгалуулахгүй болчихдог. Өөрөөр хэлбэл, эдийн засаг нь эргээд нурдаг. Жишээлбэл, манайд АТГ-ын байцаагч нараас гадна өчнөөн хуульд ямар нэгэн байгууллагын байцаагч нь бизнесийн аль нэг байгууллага руу очиж дуртай үедээ дансыг нь хаах, дуртай үедээ битүүмжлэх эрхтэй болчихсон байгаа. Энэ бүхэн шүүхийн ямар ч шийдвэргүйгээр хэрэгжихээр заачихсан. Ганц байцаагч нэг аж ахуйн нэгж рүү очоод дансыг нь хаахад манай валютын урсгал тасрахаар ийм байгаа. Оюутолгойн мөнгө тэгж байхгүй болсон. Тиймээс шүүхээр шийдвэрлүүлж байж шийдэж байхгүй бол төрийн албаны хувцас өмссөн байцаагч очиж бужигнуулаад байвал ам.доллар өссөн хэвээрээ, хөрөнгө оруулагчид зугтсан хэвээр, эдийн засаг нурсан хэвээр байх гээд байна. Эдийн засгаа босгож ирэхийн тулд бид нэг талаас Тавантолгойгоо, нөгөө талаас хүний эрхээ босгож ирэх хэрэгтэй.
 
Ч.ҮЛ-ОЛДОХ 
 
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Ц.Оюунгэрэл: Тавантолгой, хүний эрх хоёроо босгоё
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани