Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол хүний амь нас, эрүүл мэнд үнэгүй байна


Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн профессор С.Даваанямтай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар ярилцлаа. Тэрээр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн даргаар цөөнгүй жил ажилласан туршлагатай нэгэн.

 

 

"Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурал удахгүй болох гэж байна. Энэ хурлыг гурав дахь жилдээ зохион байгуулж буйн тань хувьд асуумаар байна. Монголд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчил хэр их гарч байна вэ? Энэ талаар статистик судалгаа байдаг уу?

ХХI зуунд бизнесийн удирдлагын уламжлалт зорилтууд шинэчлэгдэж байна. Өнгөрсөн зууны үйлдвэрлэлд хамгийн бага өртгөөр, хамгийн богино хугацаанд, чанартай бүтэээгдэхүүн гаргах уламжлалт зорилтууд давамгайлж байсан бол шинэ зуунд байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл, аюулгүй үйлдвэрлэлийн зорилтууд тавигдах боллоо. Өөрөөр хэлбэл, Үнэ өртөг, Цаг хугацаа, Чанар гэсэн уламжлалт загвар Хүрээлэн буй орчин, Аюулгүй байдал эрүүл ахуйн ойлголтыг нэмсэн шинэ загвар болж өөрчлөгдөн хувирч байна.

Монголд 2011, 2012 онд бүртгэгдсэн ослын тоогоор бол өдөрт нэгээс доошгүй осол гарчээ. 5 осол тутмын 1 нь хүний амь үрэгдсэн осол байна.

2008 онд Монгол улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль гарсан. Гэвч хууль журам гаргаад үйлдвэрлэлийн осол огт буурсангүй. 2009 оны ослын байдлыг 2012 оныхтой харьцуулахад 10 орчим хувиар өссөн байна.


Дэлхийд 300 зөрчлийн 29 нь хөнгөн гэмтэл, 1 нь хүний амь нас эрсдсэн тохиолдол байдаг гэсэн статистик бий. Өөрөөр хэлбэл, дэлхийн статистикээр 300-д 1 хүний амь нас эрсдэж байна. Гэтэл Монголд 400-д 75 хүний амь нас эрсдэж байгааг бид судалгаагаар гаргасан. (график хавсаргав 1.)

Гэтэл Монголд гэмтээгүй тохиолдлууд, тухайлбал, халтираад унасан ч гэмтээгүй бол тэр тохиолдлыг огт бүртгэдэггүй. Бүртгэдэггүй учраас судалдаггүй. Яагаад ийм аюултай тохиолдол учраад байна вэ гэдгийг судалдаггүй, тоодоггүй, хэнэггүй байдлаар явж байгаа. Харин хүнд гэмтсэн, амь нас эрсдсэн бол булавч бултайна, даравч далдайна гэгчийн үлгэрээр ил гардаг. Энэ нь осол эндэгдлийн нуун дарагдуулалт их байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголын статистик худлаа байна. Үүнийг дэлхийн статистик тогтоочихож. Үнэндээ бол 75-ыг 300-гаар үржүүлсэн тоо байхаар байна.

Хууль журам гаргасан ч осол буурахгүй харин ч нэмэгдсээр байгаагийн шалтгаан нь юу вэ?

Удирдахуйн ухаанд бид бүхний сайн мэдэх "Демингийн мөчлөг” гэж ойлголт бий. "Эхлээд сайтар төлөвлө, дараа нь төлөвлөснийхөө дагуу хий, хийж буй зүйлээ тогтмол шалга, үр дүнгийн шинжилгээг үндэслэн байнга сайжруул” гэсэн онол. Манайд айхтар том бодлого тавьдаг ч дүн шинжилгээ хийгээд хэрэгжүүлэх ажил нь явдаггүй.

Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой осол зөрчил буурахгүй байгаа нь үндсэн хоёр шалтгаантай.

Хүн төрөлхтөний бий болгосон OHSAS 18001 стандартыг МУУҮА санаачлан монголоор орчуулаад 2012 онд гаргачихлаа. Энэ нь сайн дурын стандарт байгаа юм. Сайн дурын гэчихээр манайд хэрэгжүүлдэггүй. Дандаа ташуурдуулж байж явдаг. Хөгжилтэй улс оронд энэ стандартыг хэрэгжүүлэхийг компанийн үнэлэмжийг нэмэгдүүлэх нэр хүндийн хэрэг гэж үздэг. Жишээлэхэд, олон улсын том банкнаас зээл авъя гэхэд энэ стандартыг хэрэгжүүлдэг бол нийгмийн хариуцлагатай компани гэж хардаг. Нийгмийн хариуцлагатай гэдгийг сайн компани юм байна, ажлын нөхцлийг анхаардаг юм байна, удирдлага ажилтнуудын харилцаа хэвийн юм байна гэж хардаг. Ажлын нөхцөл муу бол ажилтнууд удирдлагадаа сайнаар хандахгүй биз дээ. НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэсэн бодлого нийгмийн хариуцлагын хамгийн гол шалгуур болчихжээ. Ажиллаж байгаа хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж ажиллана гэдэг нь нийгмийн хариуцлагын стандарт болчихсон байна. Нийгмийн хариуцлагын 7 шалгуурын хамгийн гол шалгуур нь Safety.

OHSAS 18001 сайн дурын стандартыг монголчууд хэрэгжүүлэхгүй байгаа үндсэн шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг / ХАБЭА/ зардал гэж хараад байдаг. Гутал хувцас, нүдний шил худалдаж авах болно. Дээр үед махны дэлгүүрээс гуя авахад хүзүү дагуулдаг байв. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг тэр хүзүү гэж хардаг. Компанийг удирддаг гурван стандарт бий. Чанарын удирдлагын нэгдсэн тогтолцооны стандарт, байгаль орчны стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт. Энэ гурав хоорондоо сүлэлдсэн цогц зүйл. Гэтэл заримыг нь дайвар бүтээгдэхүүн аятай болгоод хаячихаар дангаараа механизм болж хэрэгжихгүй байгаа юм.

Хоёр дахь шалтгаан нь монгол хүний амь нас, эрүүл мэнд өнөөдөр Монголд үнэгүй байна. Хүн ослын улмаас бурхан болчихвол тэр хүний буруутай, эс буруутайгаас үл хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг өгдөг. Энэ нь сайндаа л 17-18 сая төгрөг. Монгол хүний амь нас ийм үнэтэй байна.

Гэтэл 2010 онд Чилид 33 хүн газар дор дарагдсан осол гарахад улс даяараа хөдөлж аварч байлаа. Осол гарсан компани одоо байхгүй, дампуурчихсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын айхтар том зөрчил гаргаад, хамаг юмаа худалдаж даатгалаа төлөөд тэр компани дампуурсан. Чилид хүний амь нас тийм үнэтэй байна. Хамгийн ойрхон байгаа Орос оронд гэхэд л 1 сая рубль. 34 мянган доллар гэсэн үг. Орос хүний амь нас ийм үнэтэй байна. гэтэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчил гаргавал компани дампуурах аюул Монголд байхгүй. Өчнөөн хүн бурхан болоод, өчнөөн зөрчил гараад байхад ямар дарга шоронд суусан юм бэ? Байхгүй шүү дээ. Зөвхөн осолдсон хүн л хохироод өнгөрдөг.

Осол гарч буй учир шалтгааныг судалж үзэв үү? Юунаас болж осол гэмтэл гараад байна вэ?

Бид 10 ослыг дундажлаад учир шалтгааныг нь судалсан. Манайхан ослыг судлахдаа буруутныг хайгаад явчихдаг. Ямар дарга, ямар мастер гэм буруутан байна гэж эрдэг. Менежментийн аргын нэг гажуудал нь энэ. Сүүлийн хэдэн арван жилд бүр ч гажуудлаа. Шүүмжилдэг, буруутгадаг системтэй. Буруутныг хайхаас биш шалтгааныг эрдэггүй. Гэтэл Япон, Солонгос, Сингапурт дандаа эерэг менежмент хэрэгжүүлдэг. Сайн туршлага хаана байна, түүнийг яаж түгээх вэ гэсэн менежменттэй. Гэтэл манайх буруутныг хайдаг сөрөг менежменттэй. Safety-д ч мөн адил хүн буруутгаж санаа амардаг. Тэгэхдээ голдуу осолдсон хүнийг буруутгана.


Гэтэл дэлхийн статистик учир шалтгааны 98% нь тогтолцоотой холбоотой гэж тогтоосон байна. Бидний судалгаагаар 82% нь зөн совинтой холбоотой юм гарч ирээд байна. Нэг нөхөр халтирч унаад зүв зүгээр босоод явчихдаг. Гэтэл нөгөө нөхөр унаад гараа хугалчихдаг. Хүн сэтгэлийн амьтан гэж монголчууд ярьдаг. Шинжлэх ухаан үүнийг баталчихлаа. ШУТИС-ийн профессор Б.Лхагваа яавал зөв хооллолт байх вэ гэдгийг судлаад, хүн ямар сэтгэлээр яаж идэв, хэний хажууд идэв, хэн авчирч өгөв гэдгээс шалтгаалан зөв хооллолтын 59-70 хувь нь хүний сэтгэлээс хамаардгийг тогтоосон байна. Тэр хоолыг яаж хүртсэнээс зөв хооллолт хамаардаг байх нь. Хүн сэтгэлийн амьтан гэдгийг дэлхийн эрдэмтэд ч тогтоочихлоо. Хүний биеийн 70% нь ус байна. Энэ ус амьтай гээд тогтоочихлоо шүү дээ.

 

 

Тэгвэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар зөв ойлголт хэвшүүлж, осол зөрчлийг бууруулах оновчтой арга замыг юу гэж харж байна вэ?

НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэж дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна. Ажил хийж байгаа хүн нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ёстой. Энэ бол мэдээд зогсохгүй сайтар хэрэгжүүлэх шаардлагатай стандарт. НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэдгийг дэлхийн улс орнуудад жирийн ажилчнаасаа аваад улсын ерөнхийлөгч нь хүртэл мөрддөг. Сургуульд хүртэл гудамжаар яаж гарахыг дэндүү сайн зааж байна. Бүр багаас нь ЗӨВ ХАНДЛАГА, ЗӨВ БАЙХЫН ОНОЛ-ыг эзэмшүүлдэг.

 

 

Өвлүүлж л чадахгүй байгаагаас биш монголчууд бидний уламжлал дотор энэ бүхэн бий. Өвөө, эмээгийн маань энэ, тэр "нүгэл” гэдэг нь үндсэндээ аюулгүй байдал буюу safety юм. Нөгөө талаасаа гадны юмыг орчуулаад, хуулаад авчихаар монгол хүний оюун сэтгэлгээнд сайн бууж өгдөггүй шиг байна. Тиймээс safety нь даргыг байх үед мөрддөг, байхгүй үед нь мөрдөхөө больчихдог зүйл болсон байна.

ХАБЭА-н бодлогын цөм нь НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ. Тусгаар тогтносон Монгол улсын хамгийн үнэ цэнтэй зүйл нь эрүүл монгол хүн. Монгол хүн эрүүл байхын тулд аюулгүй хөдөлмөрийн орчин хэрэгтэй. Монголчууд цөөхөн байна. Дурын бизнес эрхлэхэд цөөхөн учраас явж өгөхгүй байна шүү дээ.

Осол, эндэгдэл хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж монголчууд ярьдаг. "Тэнэг хүн” гэж алдаа гаргачихаад давтдаг хүнийг хэлдэг. "Ухаантай хүн” гэж гаргасан алдаагаа засчихдаг хүнийг хэлнэ. "Мэргэн хүн” гэж урьдчилан сэргийлээд, алдаа гаргахгүй явж чаддаг хүнийг хэлнэ. Тэгвэл Монголын бүх хүн цэцэн мэргэн буюу хувилгаан болсон цагт л осол гарах магадлал тэглэх гээд байгаа биз. Хувилгаан гэдэг чинь эцсийн эцэст ЗӨВ хүн. ЗӨВ гэдэг нь үг биш агуулга юм. 3 үсэг нь гурвуулаа томоор, бас ногооноор бичигдэх ёстой. Энэ учир OHSAS 18001 сайн дурын стандартыг монголчууд заавал мөрддөг байх нь Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд тустай байх болно.

"Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд гурван "Сайн туршлага” бий. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын систем бий болгосон. Сургалт зааварчилгааны тогтолцоо бий болсон. Хамгаалах хэрэгсэл гэж толгойны өвчин болсон асуудал байсныг стандарттай болгосон. Энэ ажил онцгой сайн болчихоогүй ч хэрэгжих шатандаа явна. Цаашлаад хамгаалах хэрэгслийн хангамжаар аутсорсинг хийнэ. Гутал өмсдөг ажилчныг ханган нийлүүлдэг газартай нь шууд уулзуулна. Ажилчин хүн өөрөө өмсөж үзээд хөлдөө таарсан эвтэйхэн гутлыг сонгох ёстой. Гэтэл өнөөдөр ихэнхдээ даргын худалдаж авсныг өмсөж байгаа. Дийлэнх тохиолдолд өндөр үнэтэй шахааны зүйл авдаг. Нэг дарга нь нөгөөдөө шахдаг энэ байдлаас болоод асуудал их гарч байгаа.

 

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд анхаарч, хөрөнгө мөнгө зарвал үр ашгаа 2.2 дахин өгдөг бизнес гэдгийг дэлхийн шилдэг компанууд аль хэдийн тогтоочихсон байна. Хөдөлмөрийн аюулгүй байдалдаа мөнгө зараад, удирдагч ажилтны хоорондын харилцаа сайн, ажлын нөхцөл сайхан, хувцас нь биед эвтэй, өмсөж явахад сайхан болоод ирэхээр хүмүүсийн ажлын үр дүн, бүтээмж 59-70% дээшилдэг. Компанийн нэр хүндийн 59-70% нь тэр гэж хэлж, хэмжихэд хэцүү зүйлээс хамаараад байгаа биз.

 

 

Би хоёр асуудал дэвшүүлж байгаа. ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СОЁЛ буюу Safetyculture нь их том цогц ойлголт. Энэ бол компанийн удирдлага, менежментийн хандлага юм. Ажил олгогчид хандлагаа өөрчлөхгүй бол болохгүй нь. Компанийн хөдөлмөрийн аюулгүй байдалд тавих анхаарал жилээс жилд сайжраад байвал ажилтнууд сэтгэл хангалуун байна. Ажилтнууд айх аюулгүйгээр ажлаа хийхэд Safety culture гэдэг ойлголт их чухал гэдэг санааг дэвшүүлж байна. Safetyбол гуя дагасан хүзүү биш. Удирдлагын системийн салшгүй хэсэг. Чухал төдийгүй монгол хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой учраас нэн түрүүнд анхаарах ёстой асуудал. Монгол хүний эрүүл мэнд, амь нас Монгол улсын тусгаар тогтнолтой хамгийн түрүүнд холбогдох учраас нэн чухал юм.

 

 

Хоёр дахь санаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг өөдтэй болгоё гэвэл Монголын төр даатгалын системээ өөрчлөхгүй бол болохгүй нь. Монгол хүний амь нас, эрүүл мэндийн үнэлэмжийг нэмэгдүүлэхгүй бол, хөдөлмөр эрхэлж буй хүний хөдөлмөрийн хөлсийг нэмэхгүй бол, эрсдэлийг нь үнэлээд, тэр ажил мэргэжил өндөр эрсдэлтэй бол түүнийг 100 мянган доллар, 500 мянга, 1 сая доллар гэж эрсдэлийнх нь хэрээр үнэлдэг болохгүй бол, нийгмийн даатгалд тэгж даатгахгүй бол, эрсдэлийн үнэлгээнд тулгуурласан амьдралын даатгалын системийг зөв болгохгүй бол өнөөгийн даатгалын системээр монгол хүн аюултай байдлаас ангид байх ямар ч боломжгүй.

Энэ хоёр асуудлыг шийдэхгүйгээр мянган хууль, журам гаргаад, стандарт боловсруулаад нэмэргүй байна.

 

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг байнга яриад байгаа минь миний хувьд буяны ажил. 2006 онд "Эрдэнэт үйлдвэр”-т 2 хүн тээрэмд орсон осол гарсан. Түүний нэг нь миний хайртай дүү байсан юм. Дүүгийн минь бурхан болсон шалтгаан ерөөсөө л ХАБЭА-н тогтолцоо байхгүйтэй холбоотой байсан. Хэн нэгэн Х.Наранхүү захирлыг буруутгах биш, Монгол даяар энэ тогтолцоо байхгүйд байсан. Тиймээс ийм тогтолцоог бий болгоход жаахан ч гэсэн үйл хэргээ зориулж чадвал талийгаач болсон дүүдээ маанийн ерөөл уншуулснаас хавьгүй их буян үйлдэнэ гэж ойлгож явдаг. Ер нь хэн ч байлаа гэсэн энэ чиглэлээр мэдэх чадах бүхнээ хийнэ гэдэг нь бусдадаа, хүн арддаа буянтай үйл үйлдэж байгаа хэрэг юм шүү.

Тиймээс гуравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулагдах "Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал-2014” бага хурал, үзэсгэлэнд ажил олгогчид болон бусдын төлөө сайн үйлс бүтээж, сэтгэл түвшин амьдрахыг хүсдэг хүн бүхэн ирээсэй, идэвхтэй оролцоосой гэж хүсэх байна.

  Эх сурвалж:  www.mongolianminingjournal.com
Монгол хүний амь нас, эрүүл мэнд үнэгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани