- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Оюутолгойн орлого 36.4 хувиар буурав
Далд уурхайн асуудлыг шийдэх сургаар TRQ хувьцааны ханш 40 хувиар өсжээ
"Оюутолгой”-н 66 хувийг эзэмшигч "Turquoise Hill Resources” энэ оны эхний улирлын санхүүгийн тайлангаа танилцуулав. Тус компанийн орлого өмнөх улирлынхаас 36.4 хувиар буурч, 426.2 сая ам.доллар болжээ. Ил уурхайн олборлолт хүдрийн агуулга багатай хэсэг рүү шилжсэн, баяжуулах үйлдвэрт төлөвлөгөөт засвар хийсэн учраас үйлдвэрлэлийн гарц муудсан байна.
Мөн Цагаан сартай холбоотойгоор хил гаалийн үйл ажиллагаа урт хугацаагаар зогссон, Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ хямд байснаас борлуулалтын орлого хумигдсан аж. Энэ бүхнийг үл харгалзан баяжмалын борлуулалт үйлдвэрлэлийн хэмжээнээс давсныг "Turquoise Hill Resources” хэвлэлийн мэдээлэлдээ онцолжээ. Өнгөрсөн улиралд тус компани 167.7 мянган тонн баяжмал борлуулсан нь өмнөх улирлынхаас 36.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлтүүд маруухан гарсан ч Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид TRQ кодоор арилжаалагддаг хувьцааны үнэ сүүлийн 20 сарынхаа дээд түвшинд хэлбэлзэж байна.
"Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Сэм Уолш Монголд ирснээс хойш далд уурхайн бүтээн байгуулалтын асуудлыг сэргээх тал дээр нааштай мэдээллүүд хөврөх болсон. Үүнтэй холбоотойгоор "Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш нэг сарын хугацаанд 40 хувиар өссөнийг инфографикаас харна уу.
Үйлдвэрлэл, санхүүгийн үзүүлэлтүүд маруухан гарсан ч Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид TRQ кодоор арилжаалагддаг хувьцааны үнэ сүүлийн 20 сарынхаа дээд түвшинд хэлбэлзэж байна.
"Turquoise Hill Resources” компанийн бэлэн мөнгөний хэмжээ өнгөрсөн улиралд 95.1 сая ам.доллараар нэмэгдэж, 954.2 сая ам.долларт хүрснийг санхүүгийн тайландаа дурджээ. Тэгвэл хувьцааны ханшийн өсөлтийг дагаад тус компанийн зах зээлийн үнэлгээ ч дээшилж, 8.5 тэрбум ам.доллараас давсан байна.
2014 БА 2015
"Оюутолгой”-н эхний улирлын үзүүлэлтүүд тааруухан байсан ч цаашдаа сайжрах төлөвтэй. Учир нь, үйлдвэрлэл энэ онд өнгөрсөн жилийнхтэй төстэй байхыг "Turquoise Hill Resources” тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, оны дунд үеэс хүдрийн агуулга сайжирч, үйлдвэрлэл, борлуулалтын үзүүлэлтүүд ч эрс өсөхөөр байна. Үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ өмнөх улирлынхаас буурсан дүнтэй гарсан ч өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 3.5 дахин нэмэгдсэн байгааг сануулах нь зүйтэй болов уу.
Өнгөрсөн онд "Оюутолгой” 148.4 мянган тонн зэс, 589 мянган унци алт агуулсан баяжмал үйлдвэрлэсэн бол энэ жил уг үзүүлэлтүүд өсөхөөр байгаа юм. Тодруулбал, 175- 195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт агуулсан баяжмал гаргах төлөвлөгөөтэй байна. Үүний зэрэгцээ, Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ оны эхээр огцом унаж, тонн нь 5350 ам.доллараас доош ороод байсан нь эдүгээ 20 орчим хувиар нэмэгдээд буй. Зэс, алтны үнэ өсдөггүй юм аа гэхэд өнөөгийн ханшаа хадгалж үлдвэл "Эрдэнэт”, "Оюутолгой”-н орлого сайн байх төлөвтэй. Өнгөрсөн жил "Оюутолгой”-н орлого 1.6 тэрбум ам.долларт хүрсэн бол энэ онд түүнээс ч давж мэдэх нь. Гэвч тус компани өр төлбөрөө барагдуулахаас нааш ногдол ашиг хуваарилах боломжгүй юм.
ӨР ТӨЛБӨР
Сайн мэдээ гэвэл, "Оюутолгой”-д ногдох өр төлбөр багасаж байна. Өнгөрсөн оны сүүлчээр тус компани 7.8 тэрбум ам.долларын өртэй байсан бол өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний байдлаар энэ үзүүлэлт 6.9 тэрбум ам.доллар (үүнээс 1.3 тэрбум нь хуримтлагдсан хүү) болж буурсныг санхүүгийн тайланд тусгажээ. Өнгөрсөн онд "Оюутолгой” өрөндөө 477 сая ам.доллар, үүнээс 155.7 сая ам.долларыг хуримтлагдсан хүүд төлсөн. Тэгвэл энэ оны эхний улиралд өр төлбөртөө 150, хуримтлагдсан хүүд 44.7 сая ам.доллар төлсөн байна. "Оюутолгой”-н өр төлбөрт жил бүр LIBOR+6.5 хувийн хүү тооцож байгаа билээ.
Хүүгийн төлбөр ганц улирлын дотор 14.5 сая ам.доллар буюу 28 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Үүний зэрэгцээ, "Turquoise Hill Resources” компани Монголын талын 34 хувьд ногдох хувьцааны санхүүжилтийг хийсэн байдаг. Ингэснээр "Эрдэнэс Оюутолгой” хөрөнгө оруулагч талд 751.2 сая ам.долларын өртэй үлдсэн. Энэ нь мөн л жилийн LIBOR+6.5 хувийн хүүтэй болохыг "Turquoise Hill Resources” санхүүгийн тайландаа дурджээ. "Эрдэнэс Оюутолгой”-д ногдох өр төлбөрийн хуримтлагдсан хүү өнгөрсөн оны сүүлчээр 168.6 сая ам.доллар байсан бол өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр 183.1 сая ам.долларт хүрчээ. Хүүгийн төлбөр ганц улирлын дотор 14.5 сая ам.доллар буюу 28 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
ДАЛД УУРХАЙН ХҮЛЭЭЛТ
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг сэргээх тал дээр "Turquoise Hill Resources”, "Рио Тинто” болон Монголын Засгийн газар анхаарсан хэвээр байгааг хэвлэлийн мэдээлэлд онцолжээ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц гарсан ч одоогоор албан ёсны гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зураагүйг сануулсан байна.
"Оюутолгойн далд уурхайн ажлыг эхлүүлэх шийдвэрийг гаргаснаар дэлхийн хамгийн том 14 банк 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулах үүд хаалгыг нээж байна” хэмээн Ч.Сайханбилэг мэдэгдсэн. Гэвч далд уурхайн санхүүжилтийг хийх баталгааны хугацаа өнгөрсөн есдүгээр сарын 30-нд дууссан билээ. "Turquoise Hill Resources” компанийн зүгээс санхүүжилт олгох сонирхлоо илэрхийлсэн банкнуудтай холбоотой хэвээр байгаагаа тэмдэглэжээ.
Тус компанийн үнэт цаасны арилжааны түүхээс үзвэл, 2008 онд ердөө 1.8 ам.доллар байснаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталсны дараагаас огцом өссөөр, 2011 оны эхээр 21.75 ам.доллар буюу түүхэн дээд түвшиндээ хүрсэн байдаг. Гэвч Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ хямдарсныг дагаад TRQ компанийн үнэлгээ ч буурч эхэлсэн билээ. 2013 оны долдугаар сард далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоосны дараа энэхүү үнэт цаасны ханш навс унаж, гурван ам.доллараас дээш гарахаа байсан юм. Тэгвэл Оюутолгойн хоёр дахь шатны бүтээн байгуулалт сэргэх хүлээлт бий болсноос TRQ хувьцааны үнэ нэг сарын дотор 40 хувиар өсөж, 4.39 ам.долларт хүрчээ. Далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг энэ долоо хоногт багтаан шийдэх хүлээлт бий болсон билээ.
Д.Мөнхчимэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||