- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Таван толгой "Таг Яг"
Тавантолгойн гэрээний төсөл хийгээд холбогдох бусад хуулийн төслүүд
хуульд нийцэж байгаа эсэхийг судлахаар УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан
ажиллаад 13 хоногийн хугацаа өнгөрлөө. Ажиллаад ч гэж дээ, ажлын хэсгийн
ахлагч Л.Эрдэнэчимэг гишүүн л "галыг өөр дээрээ дуудсан”-ых хазуулсан
алим барьж, "ноцтой” мэдэгдэл, ярилцлага хөврүүлсээр Ч.Сайханбилэг
сайдын "аврал”-ын 14 хоногийг дуусгаж байна. Засгийн газрын Ерөнхий сайд
Ч.Сайханбилэг УИХ-ын даргаас уйлчих шахан гуйж "14 хоногийн дотор
Тавантолгойн гэрээний асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөөрэй” хэмээн хошуу
дэвссэн ч ийнхүү "таг яг” болоод өнгөрөн одов.
"Энержи ресурс” компанийн Тавантолгойн дээрх бүтээн байгуулалт,
баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, бэлэн мөнгө бараа материал бүхэн нь
570 сая ам.долларын барьцаанд байгаа. Дээр нь 600 сая ам.долларын бондод
ММС, Люксенбург болон Хонгконг дахь охин компаниудын хувьцаа тэр чигтээ
барьцаанд байгаа. Нүүрсний үнэ нэг тонн нь 150 ам.долларт хүрч байж л
эднийх ашигтай ажиллаж, эхний өр төлбөрөө гүйцээх юм билээ. Гэтэл 2017
онд буюу хоёр жилийн хугацаанд бүх өрөө төлж дуусгасан байх ямар ч
боломжгүй. Тэгэхээр энэ хугацаанд "Энержи ресурс” компани бүх зүйлээ
алдаад дампуурах эрсдэлтэй.
Бид гэрээнд гарын үсэг зураад явуулчихдаг, нэгээс хоёр жилийн дараа
"Энержи ресурс” бүрэн дампуурч, Монголд юу ч үлдэхгүй болж, 100 хувь
нөгөө талд шилжих нөхцөл байдал үүснэ. 200-аад жил ашиглах боломжтой ийм
том төслийн гэрээг гурав, дөрвөн сарын хугацаанд шахуу байдлаар нэг
компанид зориулан хийсэн нь өөрөө хардлага төрүүлж байна. Миний хувийн
бодол бол дахин тендэр зарлаад, олон улс орны компаниудыг оролцуулаад
үзэх шаардлагатай гэж харж байгаа” энэ бол УИХ-ын даргын захирамжаар
байгуулагдсан Тавантолгойн гэрээнд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэгтэй ажлын
хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн хэвлэлд өгсөн тайлбар.
Нөгөөтэйгүүр "Монголын төмөр зам буюу төрийн өмчит компани төмөр замаа
бариад 12 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөөд үлдсэн 20 жилийн
хугацаанд цэвэр ашгаа аваад тэр нь 1.2 тэрбум ам.долларын ногдол ашиг
Монгол Улсын Засгийн газарт ногдохоор байгаа. Ийм байдлаар төмөр замаа
барих боломж байж, одоо ч ийм боломж байна гэж ажлын хэсэг үзсэн” гэж
зоригтой дуугарсан байна лээ.
Ажлын хэсгийн ахлагчийн энэхүү тайлбар, мэдэгдлээс үзвэл "Энержи
ресурс” "Шинхау энержи”, "Сумитомо”-гийн консерциумтай эхний байдлаар
тохиролцсон Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ "таг яг” болж тас
зогсоход гайхаад байх зүйлгүй болжээ. Тавантолгой "таг яг” гээд зогсож
байхад Оюутолгой овгосхийснээ бас л нэг баахан асуудалтай л байгаа.
Итгэл найдвар өвөрлөгч, залуухан Ерөнхий сайд маань "Энэ долоо хоногт
Рио Тинтотой учраа ололцож магадгүй” гэсэн ч сүйдтэй гялтайх,
Монголчуудыг баярлуулах "учир ололцол” болж чадахгүй л болов уу.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар маань аргаа барж, айлчлал, гуйлганд хамаг
анхаарлаа хандуулаад байгаа. Удахгүй Энэтхэгийн Ерөнхий сайд Монголд анх
удаа морилон ирнэ.
Магадгүй "Танайх манай Тавантолгойд хөрөнгө оруулахгүй биз. Бид
татгалзах аргагүй санал тавина шүү” гэж хэлээд зогсоцгоож байхыг ч
үгүйсгэх аргагүй. Учир нь Энэтхэг бол Хятадын дараа орох мангасын
хэрэглээтэй, агуу том зах зээл билээ. Харин манайхны "гол гаргадаг” занг
сонсож дуулсан Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди хариуд нь "Тавантолгой
чинь тэгээд хөдлөх юм уу. Тэр холоос мөнгөө бариад хүрээд ирсэн чинь
төмөр замыг минь дээрэмдэх нь гээд тас гүрийгээд суучих юм биш биз” гэж
хэлж золигтохгүй л байгаасай. За даа, сүүлдээ мөлжүүртэй эсэх нь
мэдэгдэхээ больсон хоёр толгойгоо бодсоор байгаад Монголчууд янз бүрийн
юм мөрөөдөж, зарим нь эхнээсээ сэтгэцийн өөрчлөлттэй болж эхэлж байна.
Лав л УИХ-ын нэлээн хэдэн гишүүний даралт байнга ихсэж, багасаж шөнө ч
олигтой унтаж чадахаа больсон нь тодорхой. Товчхондоо Ерөнхий сайдын
"14 хоног” дууслаа. Харин Тавантолгой "таг яг” болчихлоо.
Эх сурвалж:
Таван толгой "Таг Яг"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани