- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгой ажлын хэсгийнхэн юу хийж байна
Тавантолгойн гэрээг Оюутолгойн араас оруулахгүйн тулд төрийн түшээтүүд нь дахин дахин хэлэлцэж, судалж, байна. Тавантолгойн гэрээний асуудлаар эрхэм гишүүд санаа бодлоо уралдуулж, ухаж онгичиж, дээд доодгүй гар бие оролцож эхлэв. Үүний хүчинд буруу замаар явах гэсэн эл гэрээг ил болгов уу даа. Тавантолгойн гэрээг хамгийн ихээр хүчилж байгаа хүмүүс бол Монгол Улсын сайд М.Энхсайхан тэргүүтэй хүмүүс байгаа.
Өмнөх Шинэчлэлийн Засгийн газар төр ард иргэддээ нээлттэй байх ёстой хэмээн Ил тод нээлттэй байхыг уриалсаар ирсэн. Үүний хүчинд л энэ гэрээ ийнхүү нээлттэй болох шиг боллоо. Мэдээж, үүнд УИХ-ын дарга АН-ын дарга З.Энхболдын үүрэг роль их ээ. Тэрбээр Тавантолгойн асуудлыг УИХ-аар заавал хэлэлцүүлэх үүрэг өгсөн нь ийнхүү өнөөдрийн Тавантолгойн далд нууцыг нээхэд том хөшүүрэг болсон. УИХ-аар хэлэлцэгдэх аливаа хууль хэлцэл ажлын хэсгээр дамждагийн дагуу Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Тавантолгойн гэрээ Монголчуудад хэр ашигтай, үр өгөөжтэй гэрээ вэ гэдгийг судлахаас асуудлын гол маргаан даамжирсан юм.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Тавантолгойн ордыг ашиглах асуудалтай холбоотой дүгнэлт гаргахаар ажиллаж эхлээд байхдаа "Тавантолгой”-н ордыг ашиглах Төслийн компани "Энержи Ресурс” болон түүний толгой компанийн 2014 оны санхүүгийн тайлантай танилцах явцдаа тус толгой нь ард түмэнд бус ганцхан компанийн "идэш” болох гэж байсныг олон нийтэд дэлгэв.
Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтад тооцож байгаа 1 тэрбум ам.долларын "Энержи Ресурс” компанийн эзэмшилд байгаа цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, усны байгууламж, бараа материал, бэлэн мөнгө зэрэг нь бүгд EBRD, FMO (Netherlands) DEG (Germany), BNP Paribas, Монголын Худалдаа хөгжлийн банк зэрэг банкнуудын нийт 570 сая ам.долларын зээлийн барьцаанд байна гэсэн дүгнэлт гаргасан. "Энержи Ресурс” ХХК-ийн хувьцааг 100 хувь эзэмшигч толгой компаниуд болох "Mongolian Coal Corporation” (Luxemburg), "Mongolian Coal Corporation” Ltd (HK) компанийн хувьцаа нь толгой компани болох "Mongoliаn Mining Corporation” (Cayman Island) компанийн гаргасан 600 сая ам. долларын бондын барьцаанд барьцаалагдсан байна. -"Энержи Ресурс” ХХК, түүний толгой компанийн нэг болох "Энержи Ресурс Корпораци” ХХК болон хамааралтай этгээд болох "Энержи Ресурс Майнинг” ХХК, "Транс Гоби” компаниуд нь бондын төлбөрт санхүүгийн баталгаа гаргасан байна.
Энэ бүх зээлийн болон бондын төлбөрийн нийт дүн 2015 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн байдлаар 1 тэрбум 170 сая ам.доллар болж байна. Тэгэхээр "Энержи Ресурс” ХХК нь энэ хэмжээний өглөг зээлтэй болж таарах нь. "Энержи Ресурс” ХХК, "Энержи Ресурс Корпораци” ХХК, "Mongolian Coal Corporation” S.a.r.l (Luxemburg), "Mongolian Coal Corporation” Ltd (HK), "Mongolian Mining Corporation” (Cayman Island) компаниуд нь бүгд их хэмжээний зээлийн барьцаанд байгаа нь эрсдэл үүсгэж байна.
Г.Мягмарсүх
new.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||