- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Тавантолгой"-г улстөрчдийн шахаа хэвээр үлдээх улайрал
Тавантолгойн гэрээний сураг бүдгэрлээ. Уг нь энэ төслийг "УИХ-аар хэлэлцэнэ” гэж нэхэл хатуутай татаж авсан хүн нь З.Энхболд өөрөө юмсан. Тэгсэн атлаа Засгийн газар гэрээний төслийг өргөн мэдүүлэхэд яаж хуйсагнаж байсныг нийтээр харсан. Дараа нь гишүүдэд хүрэхээс өмнө, Байнгын хороонд орохоос урьтаж яаран Ажлын хэсэг байгуулан төслийг УИХ-д оруулахгүй, нэг ёсондоо хэлэлцүүлэхгүй "хав дарав”. Тэртэй тэрэнгүй эсрэг байр суурьтай гишүүдийг яаж цуглуулав гэмээр Ажлын хэсгийн дүгнэлтээс хамаарч Тавантолгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх, үгүйг шийдэх нь. "Мөрөөдлийн баг” гэж нийгмийн сүлжээгээр хочилж байгаа Ажлын хэсгийн дүгнэлт яаж гарах нь ойлгомжтой. Ажлын хэсэг "УИХ-аар гэрээг хэлэлцэхгүй” гэсэн дүгнэлтийг гишүүдийн өмнөөс гаргаж буцаагаад Засгийн газар руу шидэх янзтай. УИХ-д төслийг оруулбал хяналтаа алдчих гээд байгаа учир ингэж цаг алдуулж байна. Цаг алдах тутам хөрөнгө оруулагчдын итгэл алдарна, Засгийн газрын нэр хүнд унана, эдийн засаг хүндэрнэ. Үйл явдлын өрнөлөөс харвал, "Гэрээг Их хурлаар заавал хэлэлцэх ёстой” гэсэн бүлэглэлийн шаардлага бол төслийн гэрээг Засгийн газар байгуулчих гээд байсан тул түүнийг гацаах мэх байсан нь одоо өдөр ирэх бүр илэрхий болж байна. Үүний цаана Тавантолгойг урьдын адил шахаа хэвээр үлдээх гэсэн улстөрчдийн сонирхол үйлчилж байна гэсэн хардлага сэдрэх болов.
Гэрээг эсэргүүцэгчид Тавантолгойн хөрөнгө оруулалтын дотоодын компанид "Энержи ресурс”-ын оронд төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой”-г оруулах ёстой гэсэн шаардлагыг улайран тавьж эхэллээ. Сонгон шалгаруулалтад ялсан консерциумтай гэрээ байгуулахын даваан дээр гэнэтхэн төслийн компанийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож задлах гэж оролдож байгаа нь олон улсад Монголыг муухай харагдуулж байна. Энэ бол "Энержи ресурс”-ийг 51 хувьд нь оруулахын оронд "Эрдэнэс-Тавантолгой”-г зүтгүүлье гэсэн арга ядсан популизм л даа. Тавантолгойд өөрийгөө 1072 ширхэг "жинхэнэ” хувьцаатай гэж боддог, тэгээд "Эрдэнэс-Тавантолгой” "ашигтай” ажилладаг гэсэн явуургүй хөнгөн пиарт нь итгэвэл тэдний зөв ч юм шиг. Гэвч бодит байдал дээр Тавантолгойд "Эрдэнэс-Тавантолгой”-г оруул гэсэн шаардлага нь цаад талдаа өөрсдийн бизнесээ хамгаалах л гэсэн улс төрийн хориг байх магадлалтай.
Яагаад заавал "Эрдэнэс Тавантолгой”-г оруулах гээд байгааг, цаана нь улс төрийн ямар хожоо байж болохыг энэ компанийн санхүүгийн тайлангаас харж болох юм шиг санагдлаа. "Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2013 оны тайлангаас танд танилцуулъя. Энэ бол аудитын шалгалтаар баталгаажсан, нотлогдсон дүгнэлт юм шүү!!!
БАРИМТ 1.
"Эрдэнэс-Тавантолгой” компанийн хэрэгцээ шаардлагыг тооцолгүйгээр "Комтрейд” ХХК-иас 60.2 тн-ын даацтай автосамосвалын 30 ширхэг дугуйг нийтдээ 3.7 тэрбум төгрөгөөр, "Хулын Голын Од” ХХК-иас ТА8 3600 маркийн 60 тн-ын даацтай 1.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий 10 ширхэг автосамосвалыг тус тус худалдан авсан нь чанарын шаардлага хангахгүйгээс огт ашиглалтгүй өнөөг хүрчээ.
БАРИМТ 2.
"Эрдэнэс-Тавантолгой” компани 353 монгол ажилтантай. Эдгээр ажилтны аюулгүй ажиллагааг хангах үүднээс нүдний шил, маск, ажлын бээлий зэргийг компаниас тавьж өгдөг. Гэвч энэ нь шахааны бизнесийн бас нэг түшиц болох суурийг тавьжээ. 2013 окы жилийн эцсийн байдлаар тус компанид нүдний цагаан, хар, шар шил гэхэд нийтдээ 18 488 ширхэгийн үлдэгдэлтэй байгаа аж. Үүнийг 148.9 сая төгрөгөөр худалдан авсан байна. Бүх ажилтанг 2 сар дараалан өдөр бүр хангахад хүрэлцэх нүдний шилээс гадна 21 721 ширхэг ажлын бээлий, 21 600 ширхэг маск гээд нийт 517.2 сая төгрөгийн бараа агуулахад хэвтэж байна. Шахааны бараа ганцхан жилд 262 хувиар нэмэгдэж байгааг аудит зориуд анхааруулжээ.
БАРИМТ 3.
"IARUDU" зөвлөх компанийн 405.4 сая төгрөгийн гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажил байхгүй байхад мөнгийг бүрэн олгосон, "Norwest corporation” компанид 277.7 мянган ам.долларыг гэрээнээс илүү олгосон, "PriseWaterhouse Coopers Audit LLC” компанид 76.8 сая төгрөгийг илүү олгосон...
Уншигчдыг залхаахгүйн тулд баримтаа ингээд өндөрлөе.
Төрийн өмчит компанид л энэ мэт шахааны бизнес цэцэглэдэг болохоос хувийн өмчит компанид хэнбугай ч хүссэн "хог”-оо ингэж зарж чадахгүй. Үнэхээр л Тавантолгойг шахааны түшиц газар болгох гээгүй юм бол "Эрдэнэс-Тавантолгой”-г энд оруулах ямар шаардлага байна. Санхүүгийн хувьд тогтвортой, менежентийн хувьд шалгарсан компани бол бас яахав. Харамсалтай нь "Эрдэнэс-Тавантолгой” алдагдлаараа алдартай компани шүү дээ. Энэ тухай одоо өгүүлье.
Компаниудад рейтинг тогтоодог дэлхийн жишиг гэж бий. Бидний сайн мэдэх "Forbes” сэтгүүл л гэхэд компаниудыг дөрвөн гол үзүүлэлтээр үнэлж дүгнэдэг. Тэр нь ашиг орлого, нийт хөрөнгө, зах зээлийн үнэлгээ, борлуулалт дөрөв л дөө. Яг энэ үзүүлэлтийг нь Монголдоо буулгаж үзье, "Эрдэнэс-Тавантолгой” тэнцэх нь үү?
"Ашиг орлого” гэдэг зүйлийг "Эрдэнэс-Тавантолгой” компани дээр ярих ямар ч боломж алга. 2014 оны сүүлчийн статистикмэдээллээс харахад төрийн өмчит 83 компанийг "Эрдэнэс-Тавантолгой” компани ашгаараа бус, алдагдлаараа тэргүүлж байна. 64.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гэсэн энэ үзүүлэлт рүү дөхөж очих өөр компани Монголд л лав алга. Тэгэхээр эхний шалгууртаа тэд F үнэлгээ авлаа.
"Нийт хөрөнгө”-ийн хувьд "Эрдэнэс-Тавантолгой” компанийн хөрөнгө 20 тэрбум төгрөгөөр үнэлэгдэж байна. Жижиг, дунд бизнесийн хувьд энэ боломжийн дүн байж болох ч дэлхийн хэмжээний ордод үйл ажиллагаа явуулж буй компанийн хувьд дэндүү жижигхэн тоо. Тэгээд дээр нь компанийн өр нь нийт хөрөнгийн хэмжээнээсээ 45 дахин давчихсан байхад "Эрдэнэс-Тавантолгой”-г хөрөнгөтэй гэж үзэхэд хэцүү. Тэдний 2014 оны санхүүгийн тайланд 903 тэрбум төгрөгийн өртэй гэдэг нь тодорхой бичигдсэн байгаа. Ингэхээр дараах шалгуур нь F үнэлгээ байхаас аргагүй.
"Зах зээлийн үнэлгээ” гэх ойлголтыг "Эрдэнэс-Тавантолгой” дээр яаж авч үзэх нь ч өөрөө ойлгомжгүй юм. Иргэн бүр 1072 ширхэг хувьцаатай, тэр нь 1 сая орчим төгрөгийн үнэтэй гэхээр уг нь үнэлгээ байгаа ч юм шиг. Гэвч компанийн 2013 оны санхүүгийн тайлангаас харахад энд ямар ч "1072 ширхэг хувьцаа” тусгагдаагүй байна. Угаасаа энэ компанид албан ёсны хувьцаа эзэмшигч байхгүй, харин лиценз эзэмшигч л гэж бий. Тиймээс "Эрдэнэс-Тавантолгой”-н зах зээлийн үнэлгээ нь ч F байна.
"Эрдэнэс-Тавантолгой” компани дээр "Forbes”-ын шалгуурт нийцэж болох ганц зүйл байгаа нь "Борлуулалт” юм. Ашигт малтмалын газраас гаргасан 2014 оны жилийн эцсийн судалгаанаас харахад тус компани Тавантолгойн Цанхийн зүүн, баруун хэсэгт олборлолт явуулж нийтдээ 5.7 сая тонн нүүрс экспортолсон байна. Ямарч байсан "борлуулалт” гэдэг ойлголт энэ компанид байна гэсэн үг. Харамсалтай нь, энэхүү 5.7 сая тоннд нь баяжуулсан нүүрс ганц ч кг алга. Өөрөөр хэлбэл, нүүрсээ ухаад л шууд зарсан болохоос тэнд баяжуулалт, нэмүү өртөг шингээх тухай ойлголт байсангүй. Ингэхээр олон улсын стакдартад нийцэх бүтээгдэхүүний борлуулалт хийж чадсангүй.
Эндээс үзэхэд "Forbes”-ын дөрвөн үндсэн шалгуурт Монголын "Эрдэнэс-Тавантолгой” компани тэнцэхгүй нь. Ийм компанид итгэж Тавантолгой төслийг хариуцуулбал ямар үр дүн гарах нь ч энэ "дөрвөн үзүүлэлт”-ийг хангаж байгаа өнөөдрийн төрхөөс нь харагдаж байх шиг. Ийм байхад Тавантолгойд заавал "Эрдэнэс-Тавантолгой”-г оруулъя гэсэн нь лав эдийн засгийн агуулгагүй бололтой. Энд шахааны бизнес хийх гэсэн улстөрчдийн л сонирхол, зорилго байгаа бололтой.
Л.ТУЛГА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||