- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Ш.Бадам: Төрийн гурван толгой зөрж, Тавантолгой нь тарчихлаа
"Ярилцах цаг” булангийн зочноор УИХ-ын гишүүн асан Ш.Бадамыг урилаа.
-УИХ-ын гишүүнээс, Их хурлын ажлын албанд олон жил ажилласан болохоор гишүүд таныг "УИХ-ын багш” гэлцдэг байсан. Одоо ч гэсэн та парламентын гаднаас Их хурлын үйл ажиллагааг харж, дүгнэж суудаг байх.Энэ тухай бодлоо манай уншигчидтай хуваалцана уу?
-Гэртээ сууснаас хойш улстөрийн болон улс орны хөгжлийн талаар хэвлэлийн мэдээнээс хэтрэхгүй байна. Гэхдээ байдлыг ажиглаж байхад УИХ-ын ч, Засгийн газрын ч үйл ажиллагаанд анхаармаар зүйлүүд их байх юм.
Заримдаа телевизтэй хэрэлдэж суух үе ч бий. Их хурлын хувьд журмынхаа дагуу ажлаа явуулж л байна. Нарийн яривал манай Их хурал чинь анхнаасаа "Мордохын хазгай” гэгчээр ажлаа буруу эхэлсэн шүү дээ. Хууль, журмын дагуу байгуулагдаж чадсан уу, үгүй юу гэдэг асуудлаар яривал Үндсэн хуулийн цэц дээр олон гомдол тэмцэл очсон. Ард түмний сонголтыг хүлээж авсан намууд хамтарч Их хурлаа бүрдүүлэх талд учир дутагдалтай байсан. Зарим нь намын бүлгүүдээ байгуулж чадахгүй 5-6 сар болсон. Ганц намын эрх ашиг, дур зоргоор Их хурал байгуулагдлаа гэж олон нийт бишгүй шуугисан. Их хурлын ажил хэрэгч байдал ч таалагдахгүй байгаа. Ирц муутай байх юм. Их хурал, байнгын хороо хуралдана гээд цаг гаруй хүлээлгэдэг нь хэвээрээ байна. Төрийн эрх барих, хууль тогтоох байгууллагууд ийм байдалтай үйл ажиллагаа явуулж байгаа нь харамсалтай.
-Гүйцэтгэх засаглалд та ямар дүн тавьж байна?
-Засгийн газрын тухайд үйл ажиллагаа нь доголдолтой гэж дээр доргүй шуугисаар байгаад "Шинэчлэлийн” Засгийн газраа "Шийдлийн”-хээр солиод явж байгаа. Шийдлийн Засгийн газрын эхний алхмууд мухардалд орсон, Их хурлаас дэмжлэг авч чадахгүй байдлууд харагдаж байна. Уг нь Монголын төр нэгдмэл үйл ажиллагаатай, уламжлалаа барьж, тогтвортой ажиллах ёстой. Тэгж байж улс орон хөгжинө. Гэвч хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын нэгдмэл үйл ажиллагаа дутмаг байна. Үүнээс болж Оюутолгой, Тавантолгой гэж хэчнээн жил ярив. Явж байсан зарим ажил нь ч зогсчихлоо. Тавантолгойгоо урагшлуулъя гэж ярьсан ч зарим заалтууд нь улс орон, ард түмний эрх ашигт нийцэхгүй гэсэн шүүмжлэл ихээхэн гарч байна. Ерөнхий сайдын зүгээс хоёр том асуудлаа шийдүүлчихлээ, галт тэрэг хөдөллөө гээд сайхан мэдэгдлүүд хийсэн. Их хурал нь тийм биш ээ, энэ чигээрээ явбал шийтгэнэ, хална, солино гэх жишээтэй. Ерөнхийлөгч нь бас нэг өөрийг ярих юм. Төрийн гурван өндөрлөг гээд байгаа төрийн гурван том удирдагч маань нэгдмэл болж чадахгүй байна шүү дээ. Тэр нь наад захын айлчлалуудаас нь харагддаг. Ерөнхийлөгч нь Япон руу яваад ирэхэд, Ерөнхий сайд нь зөрөөд очиж байх жишээтэй. Дараа нь Германд айлчлал хийгээд ирсэн Ерөнхийлөгчийг суудалдаа ч сууж амжаагүй байхад Их хурлын дарга нь зөрөөд мордож байна. Энэ нь цаад улсдаа ч эвгүй баймаар юм. Иймэрхүү байдал нь улс орны хөгжил, ард түмний аж амьдрал буурахад нөлөөлж байна.
-Эдийн засгийн хямрал гүнзгийрч, гарц хайсан нөхцөлд Тавантолгойн асуудлыг ярьж байгаа. Зөв, буруу гэж талцаж, маргаж байна?
-Миний түрүүнд хэлсэн төрийн дээд байгууллагууд, гурван өндөрлөг гээд байгаа хүмүүсийн нэгдмэл үйл ажиллагааны дутагдалтай байдлаас болж хямрал нүүрлэсэн. Нэг байгууллага нь шийдвэр гаргадаг, нөгөө нь хэрэгжүүлдэггүй. Хуулиа ч хэрэгжүүлдэггүй, ийм л байгаа. Яриад байгаа ардчилал, шинэчлэл нь ч эцэстээ хуулийн биелэлт, хэрэгжилт дээр харагдах ёстой. Гэтэл хууль хэрэгжихгүй байна. Хүн амын хоёрхон хувь нь улсынхаа нийт баялгийн 98 хувийг эзэмшчихээд, ард түмнийх нь 98 хувь ядуу, улсынх нь баялгийн хоёр хувь тэдэнд ногдож байгаа юм уу, үгүй юу. Ийм байхад хямрахгүй яах билээ. Үүнийг давж гарахад өнөөгийн гарц Оюутолгой, Тавантолгой мөн. Гэхдээ хэрэгжүүлж байгаа нь энэ гэж хамаг юмаа гадаадынханд найр тавьж өгөөд өөрсдөө хоосон хоцрох нь учир дутагдалтай. Ингэснээс хэрэгжүүлээгүй нь дээр. Манай улс ганц "Эрдэнэт”-ээр улсын төсвийнхөө 60 хувийг бүрдүүлж явсан үе бий. Гэтэл түүнээс хэд дахин том Оюутолгойгоос бид их юм горьдож байсан нь үлгэр болж, гадаадынхан завшиж, монголчууд хоосорч, ядуурч туйлдаж, хямарч байна. Ирэх зургадугаар сараас цааш цалин, тэтгэвэрээ тавьж чадах юм уу, үгүй юм уу. Ингэж л дуулдаж байна. Тэгэхээр Оюутолгой, Тавантолгойг улсынхаа эрх ашигт нийцүүлж шийдвэрлэх ёстой. Харамсалтай нь баахан өр зээл тавьчихаад дүүрсэн хэрэг татварыг нь авахгүй байж байгаад Оюутолгой, Тавантолгойгоо явуулчихъя гэж байх шиг. Оюутолгойгоос хэчнээн тэрбум ам.доллар авах ёстой гэж С.Ганбаатар гишүүн хашгираад байдаг. Засгийн газар нь татвар ч дүүрсэн хэрэг гэж байх шиг байна. Ингэж боломгүй. Эдийн засгаа босгох үүднээс зөв шийдвэр гаргаж, нэн тэргүүнд гэрээгээ байгуулж эдийн засгийн эргэлтэд оруулмаар байна.
- Сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай ярьж байгаа. Үнэхээр өөрчлөх ёстой бол ямар шинэчлэл хийх ёстой вэ?
-Сонгуулийн хууль тогтвортой байх нь улстөр тогтвортой байх гол эх үүсвэр. Манайх улстөрийн тогтвортой байдал байхгүй. Сонгууль болохын өмнө эрх баригч намууд өөрсдийн эрх ашигт зохицуулж хуулиа өөрчилдөг. Өнгөрсөн сонгуулийн өмнөх хуулиа холимог тогтолцоогоор шийдвэрлэсэн. 28 хувь нь жагсаалт буюу намуудын саналаар орж ирсэн. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байгааг олон хуульч, судлаач, иргэд, сонгогчид ярьдаг. Гэтэл хэрэгсэж хүлээж авч байгаа юм алга. Ер нь Үндсэн хуулийн цэц гэх Үндсэн хуулийн манаачид нь тодорхой эрхүүдийг өгсөн байгаа. Гэтэл эрхээ хэрэгжүүлж ажиллаж чадахгүй байна.
-Тухайлбал?
-Нэг том жишээ нь Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлт. Энэ өөрчлөлтийг 1999 оны арваннэгдүгээр сарын 24-нд анх эрх барьж байгаа намын санаачилгаар оруулсан. Үүнийг Үндсэн хуулийн цэц 2000 оны арваннэгдүгээр сарын 29-нд буюу бараг жил шахамын дараа их суудлаараа хэлэлцээд хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргасан. Үндсэн хуульд цэцийн шийдвэр эцсийн байна. Гарсан өдрөөсөө хэрэгжинэ гэж хуульчилсан. Гэтэл 2000 онд гарсан цэцийн тэр шийдвэр хэрэгжихгүй арав гаруй жил өнгөрлөө. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэрээс өөр юм байхгүй гэдэг нь худал болчихож байгаа биз. Үндсэн хуулийнхаа цэцийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа юм чинь бусад хуулиа хэрэгжүүлэхгүй нь наад захын ажил болчихоод байна. Хууль дээд төвшний хүмүүст хэрэгжихгүй, доод төвшинд хэрэгждэг. Доод төвшний нэг албан тушаалтан хэдхэн төгрөгний хахууль авсан байвал шийтгээд шоронд хийчихдэг. Гэтэл дээд төвшнийхөн нь хэдэн зуун тэрбумаар авлигын асуудалд ороход шийдэхгүй, тоох ч үгүй байгаа юм. Цэцийн хувьд ч хариуцлагагүй ажиллаж байна. Ер нь манайд байгаа нэг дутагдал бол шүүх шийдвэрээ гаргасан бол шүүхийн шийдвэрийг биелүүлэх байгууллага гэж бараг яам шахуу том бүтэц ажилладаг. Гэтэл цэцийн шийдвэрийг хэрэгжүүлдэг байгууллага байдаггүй.
-Ер нь Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай юу?
-Тийм шаардлага бий. Гэхдээ ард түмний аж амьдрал, улс орны хөгжилд онцгой нөлөө бүхий байж, ард түмнээрээ хэлэлцүүлсний үндсэнд хуульд өөрчлөлт оруулах ёстой. Өөрчлөлт хэрхэн хийх тухай хууль хүртэл гарсан шүү дээ. Үндсэн хуулиа гажуулж, түүгээр баахан явлаа. Дордуулсан долоон өөрчлөлтийг эргэн харж гажгаа засах хэрэгтэй.
-Улстөрийн намын тухай хуулийн талаар та ямар бодолтой байна?
-Энэ тухай олон жил ярилаа. Өөрчлөлт оруулах зүйл бий. Өнөөдөр гол сонирхож байгаа зүйл нь үйл ажиллагааны талаас хэр анхаарсан юм бол. Хэвлэлээс харж байхад хөрөнгийг нь хураах, санхүүжилтийн асуудал яриад байх юм. Гэтэл цаана нь үүнээс илүү зохион байгуулалттай юм бий. Эрх баригч нам нь юу хийх вэ, парламентад суудалтай намын үйл ажиллагаа ямар байх вэ, мэдээж санхүүжилт, хөрөнгө мөнгөний асуудал бий. Өнөөдөр намуудад ямар ч хариуцлага алга. Боловсон хүчнийг томилоход уралдаж байгаагаас биш улс орны хөгжлийн тодорхой чиглэлд уралдаж, хийж байгаа юм алга. Буруу, бусармагт хариуцлага тооцсон юм ч алга. Ер нь улстөрийн намд хариуцлага тооцох тухай аль ч хуульд байхгүй. Тиймээс энэ тухай анхаарч яримаар байна. Миний хувьд намуудын жагсаалтаар холимог тогтолцоогоор орохыг эсэргүүцдэг. Үндсэн хуульдаа хүнээ сонгоно гэчихээд ийм байдлаар оруулах нь тэгш байдлыг алдагдуулж байна. Одоо хувийг нь нэмж 38:38 болгох гэж байна, энэ маш буруу. Хэрэв жагсаалтаар хүн оруулдаг юм бол, тойрог дээр очих нүүргүй болсон нөхдийг тийш нь чихэх биш, намын даргын бодлогоор хийх биш, тухайн намын бэлтгэсэн, өндөр мэдлэг боловсролтой, өөрийгөө зохих хэмжээнд аваад ирсэн, өрх гэрээ аваад явчих чадалтай залуусыг оруулж болох юм. Харин дараа нь тойрогт аваачиж өрсөлдүүлдэг байдал руу оруулах нь зөв. Сонгогчийн хувьд сая гаруйхан хүний саналыг гараар тоолох нь зүйтэй. Түүнд цаг орохгүй. Заавал машинаар тоолно гэдэг хөрөнгө мөнгө, дараа нь гардаг маргаан луйвар гээд олон асуудалтай.
-Таныг Их хурлын гишүүн байхад Казиногийн асуудлыг хэлэлцэж байсан байх. Одоо ч ярьж байгаа. Энэ талаар?
-Намайг гишүүн байхад ярьж байсан асуудал. Ер нь бол хуулиа баталчихсан. Хожим хүчингүй болгож, гурван хүнийг шоронд хийсэн. Би казино байгуулсан олон оронд очиж, зах сэжүүрээс нь харж байсан. Казиногоос улсын төсөвт асар их мөнгө ордог юм байна лээ. Гэхдээ хуулиа зөв гаргаж, хяналтаа зөв тавибал шүү дээ. Тэгэхээр Монголд казино байгуулахад болохгүй юм байхгүй.
Ч.ОЛДОХ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани