"Багануур” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2014 оны 04-р сарын 24-ний өдрийн 14.00 цагт Багануур дүүрэгт байрлах тус компанийн төв байрны хурлын танхимд болно.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:
- Компанийн 2013 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, 2014 оны төлөвлөгөөний тухай
- Санхүүгийн тайланд хийсэн хараат бус аудитын дүгнэлт
- Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Аудитын хорооны 2013 оны дүгнэлт
- Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны үйл ажиллагааны тайлан болон 2014 оны зардлын төсөв
- Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл
- ТУЗ – ийн гишүүдийг томилох тухай
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгоно.
Хурлын материал, хурлаас гарах шийдвэрийн төслүүдтэй Багануур дүүрэг дэх компанийн байранд болон харилцагч брокер дилерийн компаниуд дээрээ танилцаж, холбогдох саналаа өгч болно.
Санал хүлээж авах сүүлчийн өдөр: 2014.04.23. 12.00 цаг
Хурал зохион байгуулах комисстой холбоо барих утас:
Комиссийн дарга: 263963, 99004383.
Гишүүд: 70213739, 99119714, 88082547.
Эрхэм хувьцаа эзэмшигч Та бүхнийг хуралдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС