- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Цайрын үнийн ралли
Дэлхийн зах зээл дэх металлын үнэ сэргэж эхэлсэн энэ үед цайрын ханш ч өсөж байна. Лондоны металлын бирж дэх тонн цайр 2400 ам.долларт буюу сүүлийн найман сарын дээд түвшиндээ хүрээд буй. Тус металлын ханш зургаан долоо хоногийн хугацаанд 20 хувиар өсжээ. Шинжээчид зэс, төмрийн хүдрийн үнийн өсөлтийг "түр зуурынх” гэж үзэж байгаа бол цайрын тал дээр хамаагүй өөдрөг төсөөлөлтэй байна. Зах зээлд хомсдол бий болсон учраас үнэ өсөхөөс өөр аргагүйг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Зах зээлд бий болсон хомсдол мөд арилахгүй нь
Цайрын томоохон уурхайнууд үеэ илээж, ээлж дараалан ашиглалтаас гарах үе иржээ. Энэ онд л гэхэд дэлхийн нийт үйлдвэрлэлийн дөрвөн хувийг бий болгодог "Century” уурхай хаагдаж байна. Австрали äàõüуг уурхайг эзэмшдэг Хятадын "MMG” компанийн удирдлагын мэдээлснээр бол шинэ уурхай ашиглалтад оруулах боломж хомс байгаа аж. Учир нь, хүдрийн чанар сайтай, үр ашигтай орд байхгүйтэй ижил болсон гэнэ. Мөн цайрын олборлолтоор Европт хоёрдугаарт орох Ирландын "Lisheen” уурхайг ирэх аравдугаар сард хаах болсноо "Vedanta Resources” компани мэдэгджээ. Ийнхүү томоохон уурхайнууд хаагдсанаар 2017 он гэхэд дэлхийн цайрын нийлүүлэлт 1.2 сая тонноор хумигдах тооцоог "Morgan Stanley” гаргасан байна. Энэ нь АНУ- ын бүтэн жилийн хэрэглээнээс ч давсан үзүүлэлт юм.
"Энэ жилээс томоохон уурхайнууд хаагдаж байхад тэднийг орлох нийлүүлэлт үндсэндээ алга” хэмээн "Baring Asset Management” компанийн менежер Клайв Бэрстов хэлээд, зах зээл дэх хомсдол нэмэгдсээр байхыг онцолсныг "Bloomberg” эш татжээ. Цайрын зах зээлд өнгөрсөн онд 310 мянган тонны хомсдол бий болсон нь энэ жил хоёр дахин нэмэгдэнэ гэж Олон улсын хар тугалга, цайрын судалгааны групп үзэж байгаа юм. Тэгвэл 2017 он гэхэд хомсдол хоёр сая тоннд хүрч мэдэхийг "Bloomberg Intelligence”-ийн шинжээч Кеннет Хоффман ба Сиэн Гилмартин нар сануулж буй. Тиймээс ч судалгааны байгууллагууд цайрын үнийн таамаглалаа дээшлүүлэх болжээ. Тухайлбал, "BNP Paribas” банкны шинжээчид ирэх жил тус металлын дундаж ханш 2850 ам.доллар байна гэсэн таамаглал дэвшүүлсэн байна.
Монгол Улсын хувьд энэ оны эхний улиралд 28 мянган тонн цайрын хүдэр ба баяжмалыг 35 сая ам.доллараар экспортолжээ. Энэ нь манай экспортын орлогын гурван хувийг бүрдүүлснийг Монгол банкнаас гаргадаг Гадаад худалдааны тоймоос харж болно. Дашрамд, цайрын хүдэр ба баяжмалын экспорт жилийн өмнөхтэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ.
Д.Мөнхчимэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||