Төсвийн тэнцвэржүүлсэн урсгал тэнцэл өнгөрсөн оны эхний 2 сард 98.2 тэрбум төгрөгийн ашигтай гарч байсан. Харин энэ оны эхний хоёр сард 1.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний Статистикийн хорооноос мэдэгдлээ. Ийнхүү нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалтай гарахад зарлагын өсөлт нь орлогын өсөлтөөс 28.5 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ. Түүнчлэн урсгал зардлын өсөлт нь урсгал орлогоосоо 16.8 пунктээр илүү гарсан байна.
Б.Заяа
эх сурвалж: монцамэ