- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ТАВАНТОЛГОЙГ УУДЛАХ ГЭЭД өөрийгөө онгичуулсан АРДЧИЛСАН НАМ
АН Тавантолгойн гэрээний төслүүдийг уудлах гэсэн биш өөрийгөө өдөр өдрөөр уухилан сэндийчиж байгаа нь харамсалтай. Монголыг өөрчлөх дэлхийн хэмжээний Тавантолгой төслийг шийдэж байж "би, чи-гийн” тэнэг хэрүүлтэйгээ, нударга зангидсан барлаг зодоонтойгоо ухнатсаар л. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд хоёрын ажил явуулах арга барилаас болж Тавантолгой таг зогсож, нам нь нэрээ мартталаа хагаралдаж байна. Энэ орд газар асар их баялагтай шигээ АН-ыг нэг мөсөн тонгорох балагтай аж. Сонгуулийн ялалт АН-д удаан хүлээсэн бүх боломжийг нь авчирсан боловч засгаа огцруулж, даргаа сольж, нөхдөө ялласнаас өөр хийсэн ажилгүй өнөөдрийг хүрчээ. Эдийн засгийн хямрал бус, Тавантолгой ч биш, өөр зуурын тулга тойрсон тэмцэл нь л АН-ыг амжилтгүй, арчаагүй болгосон байх юм. Тавантолгой уг нь АНын хувьд өнгөрсөн гурван жилийг дэмий өнгөрүүлснийх нь нөхөөс, мөрийн хөтөлбөрийн тэн хагас, нэг жилийн дараах сонгуулийн ялалт байх учиртай. Гэтэл АН Тавантолгойг ашиглах бус, энэ ордоос болж толгойгоо гээлээ.
Тэнд өөрийн ухаантай улстөрч байхгүй болсон мэт. Эгээ л шилжилтийн насны охид шиг аяглацгаах агаад лидерүүд нь тус тусдаа "Би чадна” шоуны оролцогчид болон хувирсныг олон нийт өдөр бүр харах болов. Монголын улс төрд АН-ын эзэлсэн орон зай том учраас, иргэд энэ намаас Тавантолгойн өгөөжөөс ч ихийг хүлээсэн учраас хэлэх хэрэгтэй. Одоо Ч.Сайханбилэг, З.Энхболд хоёрыг "Больё оо” гэж уриалмаар байна. Ирэх сонгуулийн ялагдал, хэдийн нүүрлэсэн их хагарлын гол буруутнууд нь АН-аас төрсөн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байгаад хамаг зангилаа оршино. Тавантолгойг тэд ямар нүдээр харсан болоод намаа устгах бүү хэл, нүдээ ухаж өгөхөөс буцахгүй шүлэнгэтнэ вэ. Ардчиллаар замнасан шинэ Монголын 25 настай АН улс төрийн хүчнүүд дотроо ахмаддаа орно. Улс төрийн нам ийм дээрээ эгдүүтэй хөөрхөн байх нь ч юу юм. Романтизм нь арилсан, унаж босоод үзчихсэн, ёстой л төрийг түших бөх бат багана болсон баймаар. Засаг барьж байгаа дээрээ Тавантолгой төслийг урагшлуулж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө биелүүлэн, ирэх сонгуульд ялалтын буухиагаа үргэлжлүүлэх хариуцлагатай цаг мөчтэй АН яг одоо нүүр тулаад буй.
МАН-ын эрх барьсан он жилүүдийн алдаа, оноог тэд шүүсэн тул хангалттай туршлага, зангаргаар Тавантолгойг авторлах учиртай. Улс төрийн намын алсыг харсан амбийц харин АН-ынханд байна уу. Алга. Ирэх сонгуулийн дүнг одоогийн удирдлага тоохгүй байгаа нь Тавантолгойгоос хувьд ногдох ашиг орлогод шунасных байж мэднэ гэсэн харыг дагуулах боллоо. "Цол дагаж ухаан” гэдэг ч болоосой. Ч.Сайханбилэгт Ерөнхий сайдын алба бөөн бяр амтлуулж, АНын дарга бөгөөд УИХ-ын дарга З.Энхболдын адайр ааш нэмэгджээ. АН-ынхан Тавантолгойн өмнө ус үзэлгүй гутлаа тайлж, уул үзэлгүй хормой шуух зуур УИХ дахь намын бүлгүүд шийдвэрээ дуулгацгаав.
МАН-Д ПАДГҮЙ
АН-ынхан бие биенээ хэмлэж, нүдэлдэх тусам МАН-д сонгуулийн ялалт улам ойртох нь дамжиггүй. Улам их талцаасай, хагараасай л гэж хүснэ шүү дээ. Харин тэд их улс төрд биеэ авч явж сурсан учраас санаагаа цухуйлгахгүй. Засагт хамтарснаа бодсон ч З.Энхболдын ч, Ч.Сайханбилэгийн ч талд оролгүй ёс зүйтэй дүр эсгэж байгаа. АН-ын хүчийг доройтуулж буй "хэрүүлийн алим” Тавантолгойн гэрээний төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг МАН-ын бүлэг дэмжинэ. Тэд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж байсан туршлагаа АН-ынханд санал болгож байгаа. Эхний ээлжинд Тавантолгойн гэрээг батлаад хожим нь засаж, залруулах маягаар ажиллах ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг. МАН-ын мэдэгдлийн цаана "АН Тавантолгойн гэрээнд жулдана. Баталсан болвол барав. 2016 оны сонгуулиар манайх ялах нь тодорхой. Тэр үед бид гэрээний баасыг түүгээд жинхэнэ автор нь болъё оо” гэсэнтэй агаар нэг мөрүүд уншигдаж байна. Мэдээж, МАН сөрөг хүчнийхээ байр суурийг алдмааргүй л байгаа. Цөөн хэдэн гишүүний Засгийн газрын хувилбарыг дэмжих, эсвэл бүр Засгийн газрыг огцрохыг шаардах улс төр явдгаараа явж л таарна.
АН "ЭНЕРЖИ РЕСУРС”-ЫН ЭСРЭГ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Г ЗҮТГҮҮЛНЭ
Гүйцэтгэх зөвлөл нь тэгж шийдсэн аж. УИХ дахь АН-ын бүлэг энэ шийдвэрийг дагахаа илэрхийлээд буй. Гэвч Тавантолгойн гэрээний төсөл бүхэлдээ өөрчлөгдөж, АН-ын Засгийн газар тэгээс эхлэх эрсдэлтэй тулах юм. АН-ын дотоод тэмцэл бүр ч хурцадна гэсэн үг. АН-ын экс дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр мэдэгдэл хийнэ. Түүний үг З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын дажинг хөндлөнгөөс харж дэвэргэх үү, эв нэгдэлд уриалах уу гэдэг нь анхаарал татаж байгаа юм. "Харамсалтайгаар” бүх өндөрлөгөөсөө буусан хонзон нь Н.Алтанхуягийг уурлуулсан хэвээр байгаа бол "Алтангадас”-ын буурийг сахиж яваа тэрбээр АН-д түймэр тавих болно.
"ШУДАРГА ЁС” АН-ТАЙ МАНАТАЙ
УИХ-д одоо ийм бүлэг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. МАХН-ынхан БНСУ-д суугаа Н.Энхбаяраа дагана, үлдсэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг төлөөлөн Засгийн газарт ажиллах болсон М.Энхсайханаа дэмжихээс өөр гарцгүй. "Шударга ёс” эвслийнхэнд АН-ын хагарлыг өгөөш болгох байтугай, өөрсдийгөө яая гэмээр түмэн хагарал нүүрлээд буй. Л.Цог МАН-ыг бараадаад, Г.Уянга хувийн тоглолт хийгээд эвсэл АН-тай манатай.
Б.Энхцэцэг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||