- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төрийн өмчит “Мон-Атом” компанийн Тэргүүн Дэд захирал Л.Ганбаатар: Энэ гэрээний цаана Монголоос гадна Франц, Япон улсын ашиг сонирхол бий
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болдын урилгаар Бүрд Найрамдах Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус албан ёсны айлчлал хийлээ. Энэхүү айлчлалын хүрээнд Төрийн өмчит "Мон-Атом” компани Францын "Арева Монгол” компаниуд "Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-нд гарын үсэг зурсантай холбогдуулан "Мон-Атом” компанийн тэргүүн дэд захирал Л.Ганбаатартай ярилцлаа.
Төрийн өмчит "Мон-Атом” компанийн талаар яриагаа эхлэх үү?
2009 онд Цөмийн энергийн тухай хууль болон цацраг идэвхит ашигт малтмалын талаарх төрөөс баримтлах бодлого гарснаар энэхүү хууль, шийдвэрийг хэрэгжүүлэх бүтцийн нэг Мон-Атом компани юм. Цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул хийх, орд ашиглахад дангаар буюу хөрөнгө оруулагчтай хамтрах, төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох, хэлэлцээр хийх үндсэн чиг үүрэгтэй төрийн өмчит аж ахуйн нэгж.
-"Мон-Атом” хэдэн хараат компанитай юм бэ?
Одоогоор "Арева майнс” гэсэн нэртэй хараат байгуулагдаад байна. Цаашдаа илрээд байгаа ордуудаа түшиглэн охин болоод хараат компаниуд бий болно. 51-ээс Дээш хувьтай компаниудыг охин, 50- иас доош хувь эзэмшдэг компаниудаа хараат гэж нэрлэдэг. Ойрын хугацаанд дөрвөн компани байгуулагдах болов уу гэсэн төсөөлөл байна. "Арева” группын хувьд 1995 онд Монгол Улсад орж ирсэн билээ. Тухайн үеийн ашигт малтмалын тухай хуулинд өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн тохиолдолд татвар хураамжаа төлөөд зуун хувь эзэмшинэ гэсэн утгатай заалт байсан. Хуулийн хүрээнд орж ирсэн учраас манай талын үнэ төлбөргүй эзэмших 34 хувийг зөвшөөрүүлэх гэж нэлээд бэрхшээлтэй яриа хэлэлцээрүүд болсон. "Арева” групп одоогийн байдлаар 145 сая ам.долларын хөрөнгө оруулалт хайгуулын ажилд хийчихээд байгаа юм.
-Зарим нэг эх сурвалжууд Франц Улсын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусыг ураны салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахаар ирсэн хэмээн тайлбарлаж байна?
Хоёр орны Гадаад хэргийн сайд нарын уулзалт улс төрийн зорилготой байдаг болов уу. Энэ зорилгоороо айлчилсан байх. Монгол Францын хамтарсан компани байгуулах "хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-г үзэглэх цаг хугацаатай давхацсан нь дэлхий нийтийн анхааралд өртсөн болов уу. Харин Монгол Улсын тухайд эдийн шинэ салбарын үндэс суурь тавигдаж байна. Энэ уулзалтад олон улсын зочид төлөөлөгчид оролцсон. Францын "Арева” групп, Японы "Мицубиши” корпорацийн ерөнхийлөгч нар өөрийн биеэр хүрэлцэн ирлээ.
-Японы хэвлэл мэдээллийнхэн, улс төрчид ирсэн харагдсан. Франц, Монголын Гадаад хэргийн сайд нарын уулзалт тэдэнд ямар хамааралтай юм бэ?
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг "Арева Монгол” гэдэг компанийн 34 хувийг Японы "Мицубиши” корпораци эзэмшиж байгаа юм. Тэгэхээр шинээр байгуулагдаж байгаа "Арева майнс” хамтарсан компанийн 22 хувийг япончууд эзэмшиж байна гэсэн үг. Үүнээс үзвэл Монгол, Франц, Японы хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулагдаж байна.
-Монгол Улсын Засгийн газар олон жил яригдсан уран олборлох үйл ажиллагаа эхлүүллээ. Хэдий хэрийн ажлын байр нэмэгдэх вэ?
Хамтарсан компанийн үйл ажиллагаанд эхний ээлжинд 250-300 хүн ажлын байр бий болж 90 хүртэлх хувь нь монголчууд байх юм. Ер нь "Арева” групп хайгуулын 18 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Тэр тусгай зөвшөөрлүүдтэй талбайд ашигт малтмалын орд илрэх бүрт ажлын байр нэмэгдээд явна гэсэн үг. Дээрх 250-300 ажлын байр хэдэн мянгад ч хүрэх бололцоотой. Манай талын тухайд хайгуулд нэг ч төгрөг гаргаагүй, ямар ч хариуцлага хүлээгээгүй байсан. Харин ашиглах бололцоотой нөөц нь тогтоогдсон, шар нунтаг худалдан авагч бэлэн болсон ордод хуулийн дагуу 34 хувиа аваад ашиглалтын шат руу орж ирлээ. Цаашид олборлох, боловсруулах үйлдвэр байгуулагдана. Энэ бүтээн байгуулалтанд монголчууд 34 хувьдаа тохирох хэмжээний хөрөнгө оруулалт хийх юм. Эхний ээлжинд 34 хувьд оногдох бүтээгдэхүүний борлуулалтаас хөрөнгө оруулалтаа хаагаад явчихна. Монгол улсын тухайд дээр нь татвар, төрөл бүрийн хураамжаа авна.
-Шар нунтаг хаан борлуулах вэ?
Манай талтай хамтрагч Франц, Япон улсууд шар нунтаг хэрэглэгчид. Тийм учраас борлуулалтанд санаа зовох зүйлгүй. Энэхүү төсөл жилд дунджаар 1500 тонн шар нунтаг үйлдвэрлээд, дэлхийн зах зээлийн үнээр хамтрагч нартаа борлуулна. Гэхдээ үйл ажиллагаа жигдэртэл 3-4 жил болно. Цаашдаа олборлолтын хэмжээ, гарц, бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдээд явна.
-Зарим иргэдэд уран олборлоход аюултай гэсэн ойлголттой байдаг. Францын тал уран олборлоход аюулгүй, хор хөнөөлгүй гэдэг баталгаа өгч чадах уу?
"Айсан хүнд аргал хөдөлнө” гэдэг шүү дээ. Хүний мэдээгүй, судлаагүй бүхэн айдас дагуулдаг. Анх авто машин бий болоход хүртэл амь насанд аюултай гэдэг байлаа. Дэлхий дээр АНУ, ОХУ, Казахстан, БНХАУ гээд Европын өндөр хөгжилтэй олон улсад уран олборлож ирсэн. Одоо ч гэсэн олборлож байна шүү дээ. Үүнээс үүдээд асар их туршлага хуримтлагдсан. Олон арван жилийн туршлагын хүрээнд уран олборлох технологиуд боловсронгуй болоод ирсэн. Дорноговь аймгийн Зөөвч овоо, Дулаан уул ордод уран олборлолтыг уусган баяжуулах аргаар явуулна. Зарим хүмүүсийн яриад шиг зуун хувийн агуулгатай идэмхий хүхэр хөрсөнд шахах зүйл биш. 3-20 хүртэлх хувийн хүхрийн агууламжтай уусмал хэрэглэнэ. Олборлолт хийхдээ эргэн тойронд нь хяналтын цооног өрөмдөж тогтмол мэдээлэл авна. Туршилтаар тархалтын хүрээ 25-50 метр байгаа юм. Энэ нь аюулгүй гэсэн үг. Ундны устай ямарч холбоогүй. Газрын гүнд олборлолт явагдаад шар нунтагаа хоолойгоор дамжуулан зөөж боловсруулах юм. Сая "Арева” группын Ерөнхийлөгч "Бид хүнд ардад болон байгаль орчинд аюулгүй, хор хөнөөлгүй технологиор олборлолт явуулна” гэдгээ олон нийтэд мэдэгдсэн шүү дээ.
-Газрын гүнд уусган баяжуулах технологийг анх удаа хэрэгжүүлэх гэж байна гэсэн мэдээлэл яваад байна?
1950-иад оноос эхлэн энэ технологиор уран олборлож ирсэн. Өнөөдрийн байдлаар Австрали, Канад, Франц, АНУ, Казахстан гэх улс орнууд газрын гүнд уусган баяжуулах технологийг хэрэглэж байна. Уусган баяжуулах аргаар тэргүүлэгч орнууд болох Франц, Япончууд Монгол Улсын нутаг дэвсгэрт уран олборлох нь эрсдэл багатай төсөл болгож байгаа юм. Муу үр дагавар гарах вий гэж хардах хэрэггүй гэж хэлмээр байна. Тэгээд ч ашиглалтын шатанд Монголын талын хяналт аудит хийх, арга хэмжээ авах боломжууд бий. Нөгөө талаар шинэ технологи, дэвшил хөгжлөөс айлгах гэсэн харийн бодлого байхыг үгүйсгэхгүй.
-Шар нунтгаа юугаар зөөх юм бэ?
Олон улсын атомын агентлаг шар нунтгийн үйлдвэрээс гараад хэрэглэгчдэд очих хүртэл хяналт тавина. Тээвэрлэх, сав баглаа боодол бүгд нарийн стандарт журмын дагуу явагддаг. Үнэ цэнэтэй мөртлөө овор хэмжээ багатай бүтээгдэхүүн. Онгоц, гал тэрэг, машинаар зөөвөрлөх бололцоотой.
-Уран хэдийн хэрийн эрчим хүч гаргах вэ?
Долоон грамм уран 700 кг орчим нүүрсний эрчим хүчийг гаргах бололцоотой. Тэгэхээр дэлхий даяараа цөмийн эрчим хүчтэй болохын төлөө чармайж байна шүү дээ. Өндөр технологитой, хөрөнгө санхүүгийн хувьд хамгийн бололцоотой, нөлөө бүхий улс гүрнүүд байдаг.
-Уран ашиглах цаг нь болсон уу? Яагаад ингэж асууж байна вэ гэвэл зарим нэг хүн " Цаг нь болоогүй” гэдэг байхгүй юу?
Харин хожуу эхэлж байна. Эрт эхэлсэн бол Казахстан шиг шар нунтагийн экспортоор дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрэх байсан болов уу. Энэ улс сүүлийн арав гаруй жилийн дотор бодлогоо зөв гаргаад хэрэгжүүлэх ажлаа цаг алдалгүй хийсэн нь амжилтанд хүрсэн. Монголчууд болон зуун жил аж төрөхдөө урантай зэрэгцэн оршиж ирсэн. Монгол Улс хөгжье гэж байгаа бол цөмийн технологи руу явах хэрэгтэй. Анагаах ухаан, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт зайлшгүй ашиглах болно. Улаанбаатар хот утаанаас салъя гэж байгаа бол цөмийн эрчим хүний станц нэг байхад хангалттай гээд давуу талууд бий.
-Шар нунтаг гаргасан улс орон цөмийн хог хаягдлаа буцаагаад авдаг гэсэн яриа яваад байдаг. Энэ үнэн үү?
Цөмийн түлш боловсруулах нь өөрөө өндөр технологи, их хөрөнгө, нарийн мэргэжлийн боловсон хүчин шаарддаг юм. Одоохондоо ийм боломж бололцоо манай улсад алга байна. Шар нунтагаа боловсруулж цөмийн түлш болгоод зарсан тохиолдолд тухайн орон эргүүлж авдаг олон улсын зарчим үйлчилдэг. Дэлхий дээр Орос, Франц, Америк, Япончууд цөмийн түлш нийлүүлж байна. Тэр улсууд л хог хаягдлаа буцаагаад авдаг. Манай улсын тухайд цөмийн түлш үйлдвэрлэх хэмжээнд хүртэл нэлээд хугацаа шаардагдана. Харин өнөөдөр зөвхөн түүхий эд экспортлогч болох гэж байна даа.
-Манай улс уран олборлосноор гадаад харилцаанд нөлөөлөх үү?
Шар нунтаг нийлүүлж байгаа улс өөрөө элит гүрнүүдийн тоонд багтдаг. Манай улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэдгээ зарлачихсан. Аюулгүй байдлын гишүүн ОХУ, АНУ, Англи, Франц, БНХАУ-аар баталгаа гаргуулчихсан. Нэг талаараа тусгаар тогтнолын баталгаа болоод явчихна. Манай улсаас түүхий эд авч байгаа эдгээр улс орнуудын эрх ашиг Монгол улсад ороод ирлээ гэж ойлгох хэрэгтэй.
-"Хувьцаа эзэмшигчдийн гэрээ”-ний цаана их гүрнүүдийн ашиг сонирхол байна гэсэн үг үү?
Монгол Улсын Засгийн газар хуулийнхаа дагуу өөрийн эзэмшлийн 34 хувиа шилжүүлэн авах эрхзүйн баримт бичиг зурагдлаа. Төр өөрийн хяналтаа хувьцаагаар дамжуулан хэрэгжүүлж байна гэсэн үг. Тэгэхээр Монголоос гадна Франц, Япон улсын ашиг сонирхол байгаа энэхүү гэрээгээр баталгаажиж байна.
Эх сурвалж: "Өдрийн сонин” Т.Цог-Эрдэнэ
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||