- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
С.Бямбацогт: Тавантолгойн хэлэлцэх эсэхийг шууд дэмжинэ
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр ээлжит хуралдаан хийж, Монгол Улсын
нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, үндсэн чиглэл,
2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх
тухай УИХ-ын тогтоолын төсөл гэсэн гурван асуудлыг авч хэлэлцэн байр
сууриа нэгтгэжээ.
Бүлгийн хуралдааны шийдвэрийг өнөөдөр Төрийн ордонд бүлгийн дарга
С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар хийлээ. Энэ үеэр
Тавантолгойн гэрээний төсөл дээр бүлгийн байр суурь ямар байгааг
тодруулахад бүлгийн дарга С.Бямбацогт, "МАН-ын бүлэг Тавантолгойн ажлын
хэсгээ өнгөрсөн хоёрдугаар сард байгуулсан. Я.Содбаатар гишүүн ахалсан, 5
хүнтэй ажлын хэсэг гарсан. Үүний дараа УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт
Су.Батболд, Б.Чойжилсүрэн, Д.Сумъяабазар гишүүн багтсан. Эдгээр гишүүд
бүлэг дээр мэдээлэл хийсний дараа бүлэг шийдвэрээ гаргана. Ер нь МАН-ын
бүлэг Тавантолгойн гэрээний төслийн хэлэлцэх эсэхийг шууд дэмжээд,
дараагаар засч залруулах зүйл байвал ажиллаад явах ёстой гэсэн байр
суурь барьж байгаа" гэв. Мөн өчигдрийн бүлгийн хуралдааны үеэр МАН
Засгийн газраас гарах тухай асуудал хөндөгдсөн гэх мэдээлэл байгаа юм.
Энэ тухайд бүлгийн дарга "Ардчилсан намтай засагт хамтрахдаа олон
асуудал дээр гэрээ байгуулж тохиролцсон. Гэтэл Ардчилсан нам гэрээнд
тусгагдсан зүйлүүдээ хэрэгжүүлэхгүй байх байдал гарч болзошгүй юм байна.
Цаашдаа ийм байдалтай байвал эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө
юу болох вэ гэдэг асуудал бүлэг дээр яригдсан. Үнэхээр түншлээд явах
түнш мөн үү биш үү, дээгүүрээ тэврэлдээд доогуураа өшиглөдөг байх вий
гэсэн асуудлыг ярьсан. Гэхдээ энэ асуудлаар албан ёсоор шийдвэр
гаргаагүй. Зарим гишүүдээс ийм санал гарч байсан" гэсэн хариултыг өглөө.
Бүлгийн хуралдаанаас 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн
хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг бүлгээс
дэмжихгүй гэж үзсэн байна. Мөн эдийн засгийн хүндрэлийг давах хөтөлбөр
болон хоёр нам Засгийн газарт хамтарч ажиллахад байгуулсан гэрээнд
заасан шаардлагыг тавьж ажиллахаар тогтжээ.
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||