- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эдийн засаг”-жаагүй эрчим хүч
Монгол Улс өнгөрсөн онд цахилгаан эрчим хүчнийхээ 80 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэн нь импортоор авчээ. Эрчим хүчний бие даасан дөрвөн систем, найман дулааны цахилгаан станц, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэн түгээж байна. Тэднээс гадна ус болон нар салхины эрчим хүчийг ашигласан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд эрчим хүчний нийт хэрэглээний гурав орчим хувийг үйлдвэрлэж байгаа ажээ. Эрчим хүчний сайд Д.Зоригт "2020 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гаргана” гэж мэдэгдсэн юм. Тэлмэн болон Эгийн голын цахилгаан станц "зам”-даа сааталгүй хэрэгжсэн тохиолдолд салбарын сайдын дээрх зорилт биелэх боломжтой аж.
Их Британид төвтэй "KPMG Internatiol Cooperation”-аас анх удаа дэлхий дахины эрчим хүчний өрсөлдөх чадварын үзүүлэлтийг 2012 онд 146 орныг хамруулж эрэмбэлэн гаргасан юм. Уг жагсаалтаар Монгол Улс 36.7 оноогоор 107 дугаар байрт орсон билээ. 24 мянган төгрөгийн үнэтэй дулааныг 12 мянган төгрөгөөр худалдах салбар ойрын хугацаанд чадлын тариф, ногоон тариф гэсэн шинэ тариф нэвтрүүлэх бололтой. Өнгөрсөн онд нийтдээ 68.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан эрчим хүчний салбар энэ оноос үнэ тарифыг индексжүүлж эхэлсэн. Ингэснээр түлшний үнэ, валютын ханш, хэрэглээний үнийн индексээс хамаарч, цахилгаан, дулааны үнэ өсөж, буурах нөхцөл бүрдэж буй. Индексжүүлэх нь эрчим хүчний үнийн гол зардлуудын өөрчлөлтөөс хамааруулан автоматаар өөрчилнө гэсэн үг юм. Тус салбарын гол зардал нь түлш.
Цахилгаан эрчим хүчний хүртээмжтэй байдлыг хангах үүднээс 329 сумын 314 нь дотоодын төвлөрсөн эрчим хүчний системээс цахилгаан авч байна. Үлдсэн 15 сумын 11 нь ОХУ, БНХАУ-ын хил орчмын төвлөрсөн цахилгаан хангамжаас, дөрөв нь сэргээгдэх эрх хүч, дизель эх үүсвэртэй. Эрчим хүчийг байгаль орчинд хал багатай, үр ашигтайгаар хэрэглэх, хэмнэх дадал, хэвшил бүх түвшинд хангалтгүй байгаа аж. Үүнээс шалтгаалан нийт үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 28 хувийг салбар өөртөө зарцуулж байна. Тиймээс "Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хуулийн төслийг яаралтай батлах шаардлага байгааг салбарынхан учирлах болсон. Хууль гарснаар системийн хэмжээнд 17 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой аж. 144 төгрөгийн өртөгтэй гэрэл цахилгааны 122 төгрөгөөр борлуулах эрчим хүчний салбар "эдийн засаг”-жаагүй үлдсэн.
Богино хугацаат өр төлбөр буурч, одоо авлага нь өглөгөөсөө илүү гарч яваа эрчим хүчний салбарт өрийн сүлжээ тайлагдаж эхэлсэн. Гэхдээ энэ нь бүх зүйл сайхан болчихсон гэсэн үг биш юм. Харин сайжрахын эхний шинж тэмдгүүд илэрч байгааг тэмдэглэх нь зүйтэй байх. Эрчим хүчний зохицуулах хорооноос "ухаалаг хэрэглээг дэмжсэн” үнэ, тарифын зохицуулалт хийгээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Тодруулбал, Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон ахуйн хэрэглэгчдийг 150 кВт.цаг хүртэлх хэрэглээг 79 төгрөгөөр, 151 кВт.цагаас дээш хэрэглээг 96 төгрөг, 60 мөнгө болгон ижил үнэ тариф мөрдүүлэх болсон. Төсвийн татаасаар мөлхөж, урт хугацаанд зээлээр "тушаатай” аж төрж буй тус салбарыг "эдийн засагжуулах”, үнэ чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэмдэглэсэн.
Тэрбээр ирэх долдугаар сараас эрчим хүчний үнэ чөлөөлөх ажлаа эхлэхээ олон нийтэд зарласан. Эхний ээлжид системийн алдагдлаа бууруулж, удирдлагын шинэ арга барил нэвтрүүлэх, ухаалаг хэрэглээнд суурилсан шинэ аргачлалаа турших бэлтгэл ажил хэдийнээ эхэлсэнг Ерөнхий сайд дурдсан юм. Иргэд 150 квт хүртэлх хэрэглээгээ өнөөгийн хуучин тарифаар, харин илүү хэрэглээгээ зах зээлийн зарчмаар төлөх шинэ журамд шилжих нь. Татаасаар амь зогоодог биш, улсын төсвийн орлого бүрдүүлэгч болох нөөц боломжтой тус салбарт эрчим хүчний шинэ эх үүсвэр, хөрөнгө оруулалт аль аль нь чухал хэвээр байна. Дотоодын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээгээгээ 100 хувь хангаж, илүү гарснаа экспортлох эрчим хүчний салбарт Зүүн хойд Азийн шинэ зах зээл нээлттэй байгаа юм.
Б.Тулгат
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||