Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Модигийн Монголтой “сүй тавих” бэлэг АНГЛИ ХЭЛ, хариуд нь УРАН?

 Модигийн Монголтой “сүй тавих” бэлэг АНГЛИ ХЭЛ, хариуд нь УРАН?Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 17-нд манай улсад айлчилна. "Форбс" сэтгүүлийн дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн жагсаалтад дээгүүр бичигдсэн Нарендра Моди монголд ямар зорилготой айлчилж буй нь олны анхаарлыг татаж байна.

 

Учир нь Энэтхэгийн Засгийн газрын тэргүүнүүдээс өмнө нь хэн ч манай улсад албан ёсоор айлчилж байгаагүй юм. 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, 2004 онд Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, 2001 онд Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар тэргүүтэй манай төрийн томоохон төлөөлөгчид Энэтхэгт айлчилж байсан ч энэ жилийнх шиг хариу айлчлал төдийлөн хурдан ирээгүй билээ. Тиймээс Монголд Нарендра Моди юу өвөртлөн ирж, хариуд нь юу авч явах вэ гэдэг чухал ач холбогдолтой сэдэв юм.

 

 

Нарендра Модигийн "сүйн бэлэг"

 

 

Ерөнхий сайд Нарендра Моди энэхүү айлчлалд хэрхэн ач холбогдол өгч буй тухай Энэтхэгийн төрийн удирдах албаны эх сурвалж мэдээллээ. Энэтхэгийн Засгийн газрын тэргүүний богцонд тун сонирхолтой бэлэг байгаа тухай онцолж байна. Нарендра Моди монголд хийх гол ажил нь Англи хэлний дунд сургууль байгуулах гэнэ. Монголын зүгээс нийслэл Улаанбаатарт Англи хэлээр хичээл ордог дунд сургууль байгуулж өгөх хүсэлтийг Энэтхэгийн талд тавьсан байна. Эрх баригчид энэхүү хүсэлтээ Монгол Улс нь Орос, Хятадын нөлөөнд олон жил байсан тул эдгээр орны хэлийг монголчууд голчлон сурсан бөгөөд, цаашид англи хэл сурах шаардлага өсч байгаа учраас хэмээн тайлбарлажээ.

 

Эх сурвалжийн хэлснээр Энэтхэг Модигийн айлчлалын үеэр сургууль байгуулах тухай асуудлыг зөвшөөрөх бөгөөд хариуд нь Шинэ Дели Монголын эрдэс баялагийн хэмжээлшгүй нөөцөөс тэр тусмаа ураны нөөцөөс хүртэнэ хэмээн харж байгаа гэлээ. Мөн үүгээрээ "өрсөлдөгч” Хятадад чимээгүй сануулга өгөх болно хэмээн хүлээж байгаа аж.

 

"Энэ бол яах аргагүй түүхийн чухал ач холбогдолтой айлчлал бөгөөд хоорондын амлалт  нь дипломат харилцааны боломжийг харуулах болно" хэмээн Энэтхэг дэх Монголын Элчин сайд С.Баяр ярьсан байна. Тэрээр "Энэтхэгийн боловсролын системийг Монгол Улсад асар их хүндлэлтэйгээр хардаг” хэмээн онцолсон байна.

 

Нарендра Моди энэ сарын 16-ны өдөр эх орноосоо хөдөлж, Шанхай, Сөүлээр дайран Улаанбаатарт буух аж. Тэрээр Монголын нийслэлд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзах юм.

 

Эх сурвалжийн үзэж буйгаар энэхүү айлчлал Энэтхэгийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой аж. "Учир нь Улаанбаатарын Бээжинтэй харилцах харилцаа нь Шинэ Дели болоод бусад Өмнөд Азийн нийслэлүүдээс нэг их ялгаагүй байдаг. Айлчлалын үр дүнд Энэтхэг "том ах” Бээжинтэй Монголын таагүй харилцаатай байгааг ашиглан чимээгүй дохио өгөх болно. Энэтхэг Бээжин Шинэ Делийн эсрэг Өмнөд Азид явуулсан бодлоготой нь адил аргаар стратегийн ач холбогдол бүхий байраа олж авна” хэмээн тодотголоо.

 

Түүнийхээр айлчлалын үеэр Энэтхэг, Монголын хууль тогтоогчид дипломат харилцааны статусаа "СТРАТЕГИЙН ХАМТРАГЧИД” болгох аж. Мөн Нарендра Моди аль хэдийн эхэлчихсэн хоёр талын батлан хамгаалахын албан хаагчдын хамтарсан сургалтыг илүү өргөтгөх болно хэмээн төлөвлөж байна.

 

Модигийн албаныхны мэдээлснээр тэрээр олон зуу зуун жилээр хэмжигдэх дипломат харилцаагаа хөгжүүлэхийг билэгдэж Буддын шашин голчилдог Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бодь гэгээн Гаяагийн бодь модны зулзган нахиаг бэлэглэхээр бэлджээ. Эндээс Нарендра Моди энэхүү айлчлалд ихээхэн ач холбогдол өгч буйг харж болно.

 

Мөн тэрээр Улаанбаатар дахь Мэдээлэл, Харилцааны төвийг тохижуулахад туслахаас гадна, хорт хавдрын өвчнийг оношлох тоног төхөөрөмжүүд хандивлах юм байна.

 

Түүнчлэн Улаанбаатарт Энэтхэгийн Ерөнхий сайд асан Ражив Гандигийн нэрэмжит урлагийн сургууль байгуулахаар болжээ.

 

Дэлхийд хүн амраараа аман хүзүүддэг Энэтхэг улс хинди хэлээ олон улсад дэлгэрүүлэх бодлого явуулж байгаа хэдий ч Монголын тал англи хэлийг илүүд үзэж байна хэмээн тодотгов. Зөвхөн хувийн өндөр төлбөртэй сургуулиудад англи хэлийг түлхүү үздэг нь Монголын элит ангид ялгарах боломж олгож байгаа аж. Тиймээс англи хэлний улсын дунд сургууль байгуулах нь энэхүү ялгаварлалыг арилгана хэмээн хүлээгдэж байгаа аж. Нарендра Модигийн байгуулж өгөх Англи хэлтэй улсын дунд сургуулийг Энэтхэгийн сангууд санхүүжүүлэх юм байна.

 

Харин энэ их бэлэгний хариуд Монгол Энэтхэгт ямар бэлэг, хэр их хэмжээгээр өгөхөөр  төлөвлөв? Энэтхэг уран, эрдэс баялаг сонирхож байна.

 

Нарендра Моди гэж хэн бэ?

 

Шри Нарендра Моди нь Энэтхэгийн Гужарат мужийн хойд нутагт Ваднаре хэмээх жижигхэн хотод 1950 онд мэндэлжээ. Тэрээр зохион байгуулах, ард иргэдийн санаа бодол нөлөөлөх, олон улсад өөрийн имидж бүрдүүлэх арга барилаараа алдаршсан нэгэн. 

 

Брахманы дээд ангиас гаралтай тэрээр өөрийгөө энгийн нэг цайны худалдаачны хүү гэж доод ангид хамааруулан 2014 оны сонгуулийн үер шуугиан тарьж байв. 

 

1960-аад оны дундуур Энэтхэг, Пакистаны хооронд өрнөсөн дайны үед тэрээр сайн дурын цэрэг болж төмөр замын буудалд ажиллаж байсан.  Мөн 1967 онд Гужарат муж үерт автаж ихээхэн сүйрэл болоход нэрвэгдсэн хүмүүст чин сэтгэлээсээ тусалж явсан нь түүнийг хожим маш сайн зохион байгуулагч, нэр хүндтэй хүн болоход нь нөлөөлсөн юм. Тэрээр 1970-аад оны дундуур ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэж хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулж, өрнүүлсэн нь ихээхэн нэр хүндийг ард олны дунд авчирсан байдаг. Нарендра Моди 1987 онд Бхаратия Жаната намд элссэнээр улс төрийн замнал нь эхэлжээ.

 

Тэрээр Пакистантай хил залгадаг Гужарат мужийг олон жил удирдаж ядуу бүс нутгаас эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй бүс болгон хувиргасан байна. Тиймдээ ч энэ нэр хүндээрээ өнгөрсөн жил болсон Энэтхэгийн парламентын сонгуульд Бхаратия Жаната намаа удирдан оролцож түүхэн ялалт байгуулсан билээ. 

 

Гандигийн эрин үеийг зогсоож, ялан гарч ирсэн Нарендра Моди нь өнөө цагт дэлхийн нөлөө бүхий улс төрч хэмээгдэж байна.

 

Д.Идэр

www.24tsag.mn

 

Модигийн Монголтой “сүй тавих” бэлэг АНГЛИ ХЭЛ, хариуд нь УРАН?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани