Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хамгийн боломжит шийдэл: Хоёр төслөө урагшлуулах

Монголын хөрөнгө оруулалтын сангийн захирал Б.Батсайхан:

Хамгийн боломжит шийдэл: Хоёр төслөө урагшлуулахГадаадын хөрөнгө оруулалт буурсан, валютын ханш чангарсан, эдийн засгийн нөхцөл байдал, бизнес эрхлэх орчин муудчихсан ийм байдлыг засч сайжруулах хамгийн хурдан, боломжит шийдэл бол энэ хоёр том төслөө урагшлуулах явдал. Тэр үүднээсээ энэ хоёр том төслийг аль болох цаг алдалгүй хурдан шийдээд хөдөлгөх ёстой гэсэн бодолтой байдаг. Хоёр тал хэлэлцээр хийж байхад аль нэг талынх нь хүсэлт, нөхцөлийг 100 хувь хангасан гэрээ хийнэ гэдэг боломжгүй. Аль аль тал нь тодорхой хэмжээний буулт хийж байж л гэрээ байгуулагддаг. Манай тал зарчмын том эрх ашгаа тавиад туучихгүй юм бол зарим газраа буулт  хийгээд хурдан шийдчих хэрэгтэй юм.

Эдийн засгийн хүндрэлтэй онцгой нөхцөл байдал үүссэн ийм үед Шийдлийн Засгийн газар байгуулж, УИХ-д суудалтай бүх нам нь эвсчихээд энэ хоёр том төслөө явуулахгүй бол яах гэж хамтарч Засгийн газар байгуулсан юм бэ гэдэг асуудал гарна. Засагт хамтарчихаад шийдвэрлэх ёстой гол асуудал дээрээ улстөржөөд байгаа нь сонин харагдаж байна. Энэ янзаараа бол шийдэгдэхгүй сунжрах нь бололтой. Харамсалтай хэрэг.

Хоёрдугаарт, миний нэг болгоомжилж байгаа зүйл бол монголчууд хоорондоо янз бүрийн өнцгөөс ярьж хэлэлцэх ёстой. Гэхдээ асуудлаа дээд түвшиндээ аваачиж, гадны түншүүдийнхээ дээд удирдлагыг урьж авчирчихаад тэднийхээ өмнө хоорондоо зөрчилдөж байгаа нь утгагүй. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг биз дээ. Ерөнхий сайд нь урьж авчраад гарын үсэг зуръя гэж байхад УИХ-ын дарга нь гарын үсэг зурвал сайдуудыг нь огцруулна гэхээр манай түншүүд, хөрөнгө оруулагчдад Монгол улсыг муухай харагдуулж байгаа юм. Манай худалдааны хамгийн том түнш, нүүрсний зах зээлийн хамгийн том хэрэглэгч Хятад улстай харилцаагаа дахиад муутгах вий гэдэг санаа зовоох асуудал болоод байна.

Тавантолгойд оролцож байгаа компаниудын бизнесийн түүх, хийж гүйцэтгэсэн ажил, энэ төсөлд оролцох оролцоо нь ямар байх зэргээс хамгийн боломжит бүтэцтэй консорциум гэж харж байгаа. Хоёрдугаарт, энэ гэрээг хариуцаж байгаа М.Энхсайхан сайд урьд нь Ерөнхий сайд байсан. Түүний ярьж байгаа өнцөг, асуудалд хандаж байгаа байдал нь ажил хэрэгч, итгэл төрүүлэхүйц байгаа. Гэтэл үүнийг ингэж улстөржүүлж байгаа нь харамсалтай. М.Энхсайхан сайд хэлсэнчлэн энэ төсөл хөдлөх нь 1072 хувьцаагаа амь оруулах хамгийн хурдан бөгөөд зөв шийдэл гэж тайлбарлаж байгаа.

Аль ч улсын хувьд үндэсний томоохон компаниудаа дэмжсэнээр тэд нар нь бусад компаниуд, нийт эдийн засгаа чирч явдаг. Хоёрдугаарт тэр том компани  нь гадаадын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татаж чадах юм бол тэрчинээгээр бяр сууж, дараа дараагийн том ачаагаа үүрч явах боломжтой болдог. Энэ утгаараа "Энержи Ресурс” Хонконгийн зах зээл дээрээс хөрөнгө оруулалт татаж чадсан, монголчуудын давуу эзэмшилтэй анхны компани шүү дээ. Өнөөдрийн бидний зах зээлийн эдийн засаг, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт маань олон улсын түвшнээс маш их хоцрогджээ. Япон улсын эдийн засгийг дэлхийд тэргүүлдэг том компаниуд нь авч явдаг. Тэдний нэг "Sony” компани гэхэд хувь эзэмшигчдийн ихэнх нь Япон биш хөрөнгө оруулагчид. Үүнээс болж, япончууд "Sony” маань Японых биш болчихлоо гээд муулаад гадуурхаад  байдаг. Гэтэл манайх хуучны сэтгэлгээгээрээ компанийн 51 хувийг ядаж монголчууд эзэмших ёстой гэдэг. Гэтэл ММС-ийн 60 орчим хувийг монголчууд эзэмшиж байхад хувьцаагаа зараад явчихна гэж шүүмжлээд байгаа нь  утгагүй. Хөрөнгийн зах зээлийн талаар наад захын ойлголттой гадны хүн сонсоход инээд хүрмээр ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг юм болоод байна. Ингэж бизнес, эдийн засгаар улстөржихөө болимоор юм.

Оюутолгойн далд уурхай ашиглалтад орвол 90-100 жил ажиллах төсөл. Гэтэл бид далд уурхайн санхүүжилтийг шийд­вэрлэх үү, үгүй юу гэж маргалдах нь утгагүй. Хоёрдугаарт, энэ хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж байгаа зарим хүн аж ахуйн ажлыг сайн ойлгохгүй байх шиг. Аливаа бизнесийн төсөл хэрэгжүүлэхэд төсөв, төлөвлөгөө хийдэг. Гэтэл амьдрал дээр яг төсвийн дагуу явдаг төсөл гэж байдаггүй. Жишээ нь Монголд төсөвтөө багтаад хугацаандаа ашиглалтад ордог барилга, байшин гэж байдаггүй биз дээ. Гэтэл Оюутолгой төсөл дэлхийд томд тооцогдох төсөл. Нэг км гаруйн гүнд маш том комплекс барьж байгуулна гэдэг амаргүй ажил. Ийм том төсөлд орж үзээгүй хүмүүс гэрээний нэг талд, нөгөө талд нь туршлагатай хүмүүс суучихаар үл ойлголцол гараад байна. Ялангуяа манай талаас нөгөө талынхаа өмнө тулгарч байгаа асуудал, бэрхшээлийг сайн ойлгоогүйгээс  маш их хардлага үүсээд байх шиг. Нөгөө талаас ажил явж байгаа болохоор алдаа гарч байгаа байх. Алдаа гаргадаггүй хүн гэж ажил хийдэггүй хүнийг хэлдэг гэдэг. "Рио Тинто”-гийн талаас ихэнх ажлаа амжилттай хийсэн ч алдсан зүйл байдаг л байх. Гол нь тэрийгээ тойрч эргэлдсээр байтал эрдэс баялгийн үнэ, зах зээл маш хурднаар өөрчлөгдөж байна.
Хамгийн боломжит шийдэл: Хоёр төслөө урагшлуулах
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани