Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

А.Батаа: М.Энхсайханыг огцортол тэмцэнэ

    

Тавантолгойн гэрээний төсөл Монгол Улсад ашиггүй, алдагдалтай хувилбараар батлагдахад ойрхон байгаад "Эрдэнэс Тавантолгой”-н ажилчид Монгол Улсын сайд М.Энхсайханыг буруутгаж, түүнийг огцруулах шаардлагатай хэмээн үзэж буй юм. "Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдын төлөөлөл болгож оператор А.Батаатай ярилцлаа.

-"ЭНЕРЖИ РЕСУРС”-ИЙНХЭН "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ӨМЧИЙГ БҮРТГЭЭД ЯВЖЭЭ-

-Тайван жагсаал хийлээ. Гол зорилго юунд чиглэгдсэн бэ?

-Монгол Улсын сайд М.Энхсайханыг огцруулах шаардлага тавьж Чингисийн талбайд тайван жагсаал хийлээ. Жагсаалд зөвхөн манай "Эрдэнэс Тавантолгой” компаний тодорхой тооны ажилчид оролцсон. "Энержи Ресурс” гэж хувийн компани манай "Эрдэнэс Тавантолгой”-г шилжүүлж авах гэрээ хэлэлцээр яваад байгаа. Лиценз эзэмших талбайгаас эхлээд бүхнийг тус компани авах хүсэлтэй байна. Түүнийг л хамгийн гол нь бид эсэргүүцэж байгаа юм. Уурхай дээр ч тодорхой тооны хүмүүс суулт хийсэн. Монголын ард түмэн, тэр тусмаа "Эрдэнэс Тавантолгой”-н ажилчдад ашиггүй гэрээ хийх гээд улайраад байгаа нь ажиглагдаж байгаа учраас М.Энхсайхан гэдэг хүнийг эргүүлэн татах шаардлагатай байна. 

-Уурхай дээрээ хэдийнээс суулт хийж эхэлсэн юм бэ?

-Түрүүчийн долоо хоногоос суултаа эхлүүлсэн. Гэвч манай МҮЭ-ээс уурхай, кемп гээд ажлын байран дээр суулт хийх нь зохимжгүй юм байна гэж үзээд, Улаанбаатарт төвлөрч, хууль эрх зүйн дагуу жагслаа.

-"Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа өнөөдөр хэвийн явагдаж байгаа юу?

-Манай үйл ажиллагаа маш сайн явагдаж байгаа. Шинэ оны эхний улирлын байдлаар нүүрс борлуулалтын хувьд уул уурхайн компаниудын тэргүүн эгнээд яваа. Гэтэл "Энержи ресурс” компани аль зургаан сараас хойш сул зогсолт хийсэн.

-Саяхан Шадар сайд У.Хүрэлсүхийг Цогтцэций суманд ажиллах үеэр "Энержи ресурс” ажил ид өрнөж байна гээд сурталчлаад байсан шүү дээ?

-Нэг их сүрхий, уурхай нь ажиллаад байгаа юм шиг худал сэтгэгдэл төрүүлж байна. Биднийг хуурч байж болно. Шадар сайдаа хуурч байгаа компани ямаршуу болох нь харагдаж байгаа байхгүй юу. Өнөөдөр Шадар сайдаа хуурч, ажиллаж байгаа мэт дүр эсгэж байгаа газар маргааш Монголын ард түмнийг 1072 ширхэг хувьцааг чинь олгоно гэж хуурахад амархан биз. Тэр хувьцааг олгогдохооргүй байдалд хүргэчихээд байгаа юм.

-Тавантолгойн гэрээний төсөлтэй та бүхэн танилцсан байх. Ямар зүйл заалт нь бодит байдалтай нийцэхгүй, Монгол улсад хохиролтой байхаар байна вэ?

-Яг Тавантолгойн гэрээний төслийг бидэнд харуулахгүй байгаа. Тэр ч бүү хэл УИХ-ын зарим гишүүдэд ч нууц байгаа юм билээ. УИХ-ын даргын хэлсэнтэй бид санал нэг байгаа. Өнөөдрийн байдлаар, манай "Эрдэнэс Тавантолгой” компаний өмчийг "Энержи ресурс”-ийнхэн ирж бүртгээд явж байгааг бид нүдээрээ харсан. Тийм учраас ажилчид бүгд 100 хувь эсэргүүцэж байгаа юм. Манайх төрийн өмчит компани. Удирдлагууд засаг төрөөс томилогдсон хүмүүс учраас энэ үйл ажиллагаанд оролцож чадахгүй байгаа.

-Орон нутгийн иргэд та бүхэнтэй санал нэг байгаа юу?

-Бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа.

-Төрийн гурван өндөрлөг Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэсэн нэгдсэн байр суурьд хүрсэн мэдээлэл бий. Хэрвээ одоо байгаа төслөөрөө батлагдчихвал яах вэ?

-Бид М.Энхсайхан сайдыг огцортол тэмцэнэ. Хэрвээ төсөл энэ байдлаар батлагдвал М.Энхсайхан сайдыг эргүүлэн татаж авч чадаагүй Засгийн газрыг огцруулах, жагсаал цуглаан, суулт, өлсгөлөн зарлах зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авах болно.

-"Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаа зогсож, дампуурах дээрээ тулаад байна гэсэн мэдээлэл цацагддаг. Энэ хэр үнэний ортой вэ?

-"Энержи ресурс” манай компанийг сүүлийн үед баахан өртэй ширтэй гэж хар мэдээлэл цацаад байгаа юм. Манайх өртэй нь үнэн, зээлтэй нь үнэн. Нууж хаах юм байхгүй. Өр гэвэл "Чалко”-д төлөх, түрүү засгийн газрын үед зээлж авсан 380 сая ам.долларын өрийн үлдэгдэл 130 гаруй сая доллар бий. Графикийн дагуу төлөгдөөд явж байгаа. "Чалко” нүүрсээ үргэлжлүүлээд өрөндөө аваад байна гэвэл манай уурхай дээр одоо бэлэн 2 сая тонн нүүрс байна. Хөрс хуулалтын ажлыг манайх хангалттай хийгээд дууссан. Бид дахиад нүүрсээ ухаад гаргахад бэлэн. Бидэнд итгэл хүлээлгэж, боломж олговол Монголын ард түмэнд хувьцааг нь олгох, бусад өр зээлийг барагдуулах бүрэн боломжтой. "Чалко”-гийн өрийг дарахад нэг их хугацаа орохгүй байх. Хамгийн гол нь төр засгаас дэмжээд, манайд техник тоног төхөөрөмжөөр туслаад өгвөл бүр л хурдан төлөгдөнө.

-"Тавантолгой” урагшлахад хэн саад болоод байна гэж бодож байна вэ?

-Урд нь Хятадын "Шиньхуа”, Австралийн "Пибоди” компаниуд төслөө танилцуулаад, гэрээ хийх гээд бэлэн болчихсон гэж яригдаад байсан юм. Яг гарын үсэг зурах гэж байхад нь санаатайгаар тасалдуулсан байдаг. Тэгээд одоо Хятадын "Шиньхуа”, Японы "Сумитомо” компаниуд консерциум болж орж ирэх гэж байна. Түрүүчийнх нь хувилбар манайд ашигтай байсан болов уу. Энэ удаад дандаа улс төрчдийн олигархи бүлэглэлүүдийн эрх ашиг явж байна.

-"Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Батсуурийн талаар юу хэлэх вэ?

-Батсуурь захирлын хувьд манай компаний сайн, муу бүх зүйлийг мэддэг. Шударга ажилласан учраас золиос болж байна.
А.Батаа: М.Энхсайханыг огцортол тэмцэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани